21/10/2025
Эцэггүй хүүхэд
Төрснийх нь дараахан орхин явсан эцгээ Наталья мэддэггүй.
Ээж нь дахин гэрлэж охин төрүүлсэн нь хөгжлийн бэрхшээлтэйг мэдэнгүүт найз нөхөд, хамаатнууд холдсон. Наташа ээжтэйгээ хамт зах дээр жимс ногоо зардаг болов. 90-ээд оны Орос. Өдөр бүр 16 цаг ажиллах, луйвардуулах, лангуугаа булаалгах, мөнгөө дээрэмдүүлэх энүүхэнд. Нэг өдөр эцэнхий өвгөн дөхөж ирээд тал талхны мөнгөөр мэргэлж өгье гэжээ.
“Чи английн лордын эхнэр болно, тэгээд түүнээсээ ч илүү баян хүнтэй гэрлэнэ” гэхэд нь доёолж байна л гэж бодсон. Үгээгүй ядуу гэр, дүүгийн өвчнөөс болоод би дандаа л шоолуулж гоочлуулдаг байсан”. 14 настайдаа хотынхоо загварын товчоонд ажиллаж байхад нь анзаарсан гэрэл зурагчин Москва руу дуудаж, тэнд Жан-Поль Готье өөрөө Парис руу урьж...
Харин тийшээ явж очихын тулд ээж нь 5000 доллар зээлжээ. Өр барагдуулах албаныхан хугацаа хэтэрсэн зээлээ нэхэн байрыг нь шатаах гэж ээжийг нь зовоож байхад, ядуу загвар өмсөгчидтэй хамт түрээсийн жижиг байранд чихэлдэж байхад нь бүх өрийг нь дарж өгсөн франц залуугийн нэрийг Наталья одоог хүртэл нууцалдаг. Гоодаль
Тэрээр ирсэн бүх саналыг хүлээн авч, илжиг шиг л ажиллаж байв. Жилд загварын 20 шоунд оролцоно гэдэг бол дээд амжилт. Тэгээд хажуугаар нь рекламны зураг авалтууд, ярилцлага, сэтгүүлийн нүүр, брэндүүдийн царай болох гээд бүхнийг амжуулсаар дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн баян загвар өмсөгч болж чадсан.
Өвгөний мэргэ үнэн болж английн лорд Жастин Портмантай гэрлэсэн ч 10 жилийн дараа 3 хүүхэдтэй салсан. “Жастин лорд, тэр баян. Гэвч сайн эцэг биш. Хүүхэд асрах, хүмүүжүүлэх талаар ямар ч ойлголтгүй. Ерөөсөө гэрт эр хүний хийдэг юуг ч чадахгүй. Гэр орны бүх асуудлыг зөвхөн мөнгөөр шийдчихдэггүй”.
Удалгүй францын банкны эзэн Антуан Арнотой гэрлэсэн. Хичнээн өөрөө саятан, гэрийн үйлчилгээнд нь олон хүн ажилладаг ч гэсэн гэрээ онцгой сайхан авч явдаг, гал тогоондоо бол хэрэв өөрөө хүсээд зав байх юм бол супер тогооч, хүүхдүүддээ жинхэнэ ээж байж чаддаг түүнд дэлхийн фэшн ертөнцийн 70%-ийг эзэмшдэг хадам эцэг Бернард Арно маш сайн байдаг. Наталья хэдийгээр дутуу гачуу өссөн ч бүх л орос хүүхдийн адилаар сонгодог урлагт дуртай, оросын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сонсож чаддаг, заримыг нь өөрөө тоглодог байсан зэрэг нь хадам ээж дэлхийд нэртэй төгөлдөр хуурч Хелен Арног уяраасан нь мэдээж. Гоодаль
Эдүгээ Наталья Водянова, Антуан Арно нарын хөрөнгийг 19 тэрбум доллар гэж үнэлж байгаа. Бернард Арно LVMN-ээ хүү Антуандаа өвлүүлбэл Наталья Louis Vuitton, Christian Dior, Fendi, Celine, Loewe, Loro Piana, Kenzo, Givenchy, Marc Jacobs, Rimowa зэрэг фэшн брэндүүдийн эзэгтэй болоод зогсохгүй Moët & Chandon, Hennessy, V***e Clicquot, Dom Pérignon зэрэг өндөр зэрэглэлийн уух юм, цаг үнэт эдлэлийн үйлдвэрлэл, далбаат завины үйлдвэр, их дэлгүүр, зочид буудал, тансаг хөлөг онгоцнууд дээрх дэлгүүрийн сүлжээний хамтран эзэмшигч болно.
Тус групийн охин компани болох италийн тансаг ноолууран хувцасны Lorо Piana брэндийн түүхий эдийн нэгэн түшиц газар нь учраас монголын байгаль, экологи, малчдын тогтвортой хөгжилд чиглэсэн 5 жилийн хугацаатай “Resilient Threads” хөтөлбөрийг Сүхбаатар аймгийн 5 суманд хэрэгжүүлж байгаа билээ.
Чи заавал аавыгаа таних албагүй.
Харин “ААВ” гэж сонсоход дотор чинь төрдөг мэдрэмж л чамд ээлтэй байвал аз жаргал чамайг өөрөө олоод ирдэг.
https://goodali.mn/soulhealing/2
2025.11.21-нд эхлэх ОЧИРЫН БОРОО цахим хөтөлбөрийн алтан багцын бүртгэл нээгдлээ.
ГООДАЛЬ хуудасны пост бүрийг алгасалгүй үзэхийг хүсвэл “Follow” товчин дээр дараад, “Favorites” тохиргоог сонгоорой.