DSAMmn

DSAMmn Амьдралыг илүү өргөнөөр харж, гайхалтай аз жаргалыг олоход энэ хуудас туслана.
Таны чин сэтгэлийн туслалцаа аз жаргалын үр! Монголын Дауны Холбоо

01/04/2026

📢ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДААС ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ДОРООС, ТҮРГЭН ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛААР ХҮРГЭХЭЭР КОЛЛПРО БОЛОН ЧАТБОТ ҮЙЛЧИЛГЭЭГ 2026 ОНЫ 04-Р САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС НЭВТРҮҮЛЖ БАЙНА.
🔷КОЛЛПРО: 7227-5858
🔷ЧАТБОТ: http://www.facebook.com/gadpwd

30/03/2026

📢Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах уулзалт"-ыг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 09:30-12:30 цагийн хооронд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын зааланд зохион байгуулах гэж байна.
🔷Бүртгэлд хамрагдах иргэд
➡️Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 601 тоотод биечлэн
➡️77073000 дугаарт холбогдож бүртгэлд хамрагдана уу.

Энэрэл дадлагын кофе шоп нээгдсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе ☕✨Монголын Дауны Холбооны дэргэдэх “Инээмсэглэл” коф...
27/03/2026

Энэрэл дадлагын кофе шоп нээгдсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе ☕✨

Монголын Дауны Холбооны дэргэдэх “Инээмсэглэл” кофе шоп нь Дауны хам шинжтэй хүүхэд, залуусыг баристагаар ажиллуулсан анхдагч кофе шоп бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, олон сайхан жишгийг бүтээсээр байна.

Энэхүү сайхан жишгийг үргэлжлүүлэн, оюуны онцлогтой хүүхэд, залуусыг ажлын байраар хангах, тэдэнд бодит боломж олгох зорилготой “Энэрэл” дадлагын кофе шоп үүд хаалгаа нээсэнд бид туйлын баяртай байна.

Та бүхэндээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе 💙

ЕБС-ийн 63-р сургуулийн харьяа  ЕБС-ийн 130-р сургууль дээр хичээллэж буй 9В ангийн сурагчид маань “Инээмсэглэл” кофе шо...
26/03/2026

ЕБС-ийн 63-р сургуулийн харьяа ЕБС-ийн 130-р сургууль дээр хичээллэж буй 9В ангийн сурагчид маань “Инээмсэглэл” кофе шоп дээр ажилладаг ангийн найзаа дэмжихээр өнөө өглөө зорин ирлээ. ☕💙

Найзаа дэмжиж, хамтдаа урам өгч буй энэ сайхан сэтгэлд нь баярлалаа. Жинхэнэ нөхөрлөл ийм л байдаг шүү! 👏

Та бүхэн ч мөн хамт олноороо ирж биднийг дэмжээрэй. 💛

📊 СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ (2019–2024)👶 2019–2024 оны хоорондДауны хам шинжтэй 220 хүүхэд төрсөн📈 Давтамж:👉 2000 төрөлт тутам...
25/03/2026

📊 СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ (2019–2024)

👶 2019–2024 оны хооронд
Дауны хам шинжтэй 220 хүүхэд төрсөн

📈 Давтамж:
👉 2000 төрөлт тутамд 1👫 Хүйсийн харьцаа:
🔹 Эрэгтэй – 52.7% (116)
🔹 Эмэгтэй – 47.3% (104)

🩺 Оношлогдсон хугацаа:
🔸 Жирэмсний үед – 14.5%
🔸 Төрөх үед – 56.8%
🔸 Эхний 7 хоногт – 24.5%
🔸 8–28 хоногт – 4.1%

🤝 Эрүүл мэндийн салбарын эрт илрүүлэлт, оношлогоог сайжруулах нь хүүхэд бүрт тэгш боломж бүрдүүлэх чухал алхам юм.

📌 Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Насанд хүрсэн Дауны хам шинжтэй хүүхэдтэй асран хамгаалагчид нарын анхааралд. Доорхи мэдээлэлтэй танилцаад 77073001 дуга...
24/03/2026

Насанд хүрсэн Дауны хам шинжтэй хүүхэдтэй асран хамгаалагчид нарын анхааралд. Доорхи мэдээлэлтэй танилцаад 77073001 дугаарт холбогдож бүртгүүлээрэй.

📢Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд Б.Солонгоо "Оюун сэтгэцийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэний асран хамгаалагчидтай хийх уулзалт"-ыг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14:00-16:45 цагийн хооронд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын зааланд зохион байгуулах гэж байна.
🔷Бүртгэлд хамрагдах иргэд
➡️Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 703 тоотод биечлэн
➡️77073001 дугаарт холбогдож бүртгэлд хамрагдана уу.

💙 3 сарын 21 – Дэлхийн Дауны ӨдөрБид бүгд адил тэгш эрхтэй.Үе тэнгийн дээрэлхэлтэд үгүй гэж хэлье.Хүндлэл, ойлголцол, ха...
21/03/2026

💙 3 сарын 21 – Дэлхийн Дауны Өдөр

Бид бүгд адил тэгш эрхтэй.
Үе тэнгийн дээрэлхэлтэд үгүй гэж хэлье.

Хүндлэл, ойлголцол, хайр
Бид илүү сайхан нийгмийг хамтдаа бүтээнэ.

#БидАдилТэгш

💙

21/03/2026
Өнөөдөр 3 сарын 21 — Дэлхийн Дауны өдөр 💙💛Энэ жилийн уриа: “Ганцаардлын эсрэг хамтдаа”Монголын Дауны Холбооны зүгээс энэ...
21/03/2026

Өнөөдөр 3 сарын 21 — Дэлхийн Дауны өдөр 💙💛

Энэ жилийн уриа: “Ганцаардлын эсрэг хамтдаа”

Монголын Дауны Холбооны зүгээс энэ өдрийг тохиолдуулан нэг чухал зүйлийг онцлон хэлмээр байна.

Дауны хам шинжтэй хүмүүсийн хувьд ганцаардал гэдэг нь зөвхөн ганцаараа байх тухай ойлголт биш юм. Энэ нь ойлгогдохгүй байх, нийгмээс тусгаарлагдах, оролцох боломжгүй байх мэдрэмжтэй холбоотой байдаг.

Бидний зорилго бол хэн нэгнийг “өөр” гэж харах биш, харин хамтдаа орших, хамтдаа хөгжих, хамтдаа аз жаргалтай байх нийгмийг бүтээх юм.

Өнөөдөр бид дараахыг уриалж байна:
🤝 Тэднийг сонсъё
🤝 Тэднийг ойлгоё
🤝 Тэдэнд боломж олгоё
🤝 Тэдэнтэй хамт байя

Мөн үр хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл, цаг хугацаа, амьдралынхаа хамгийн үнэтэй бүхнийг зориулан зүтгэж буй асран хамгаалагч, эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье. Та бүхний хайр, тэвчээр, итгэл бол энэ нийгмийг илүү дулаан, илүү хүртээмжтэй болгож байдаг хамгийн том хүч билээ 💙

Ганцаардлыг хамтдаа даван туулж чадна. Учир нь жинхэнэ нийгэм бол хэнийг ч орхигдуулдаггүй нийгэм юм.

Хүн бүрийн оролцоо үнэ цэнтэй. Хүн бүр хамтдаа байхад л илүү хүчтэй.

Ганцаардлын эсрэг — ХАМТДАА.

#ГанцаардлынЭсрэгХамтдаа #ХамтдааБидЧадна

НЕБ-ын 115-р сургуулийн Интеракт клубын хүүхдүүд маань клубынхаа ээлжит хурлаа манай холбооны дэргэдэх “Инээмсэглэл” коф...
19/03/2026

НЕБ-ын 115-р сургуулийн Интеракт клубын хүүхдүүд маань клубынхаа ээлжит хурлаа манай холбооны дэргэдэх “Инээмсэглэл” кофе шопт зохион байгуулж, бидний үйл ажиллагааг дэмжин бодит хувь нэмэр оруулсанд чин сэтгэлийн талархал илэрхийлье 💛

Ирээдүйг бүтээх залуусын маань энэхүү халуун сэтгэл, оролцоо бидэнд урам зориг өглөө. Та бүхэндээ амжилт хүсье! ✨

Баг хамт олноороо манай “Инээмсэглэл” кофе шопыг зориорой ☕💛
Та бүхний дэмжлэг бидний мөрөөдлийг бодит болгодог ✨

18/03/2026
Дэлхийн Дауны өдрийг угтан бид Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнууд болон аймгийн нийгми...
18/03/2026

Дэлхийн Дауны өдрийг угтан бид Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнууд болон аймгийн нийгмийн ажилтнуудад зориулан өөрсдийн холбооны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа. 💙

Энэхүү сургалтаар дамжуулан мэдээлэл, туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж бүрдсэнд бид баяртай байна.

#ДэлхийнДауныӨдөр #ХамтынАжиллагаа #ХүртээмжтэйНийгэм #ГанцаардлынЭсрэгХамтдаа

Address

Makhatma Gandi Street
Ulaanbaatar

Telephone

+97670009688

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when DSAMmn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to DSAMmn:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram