Самсара гэр бүлээрээ йога хийцгээе

Самсара гэр бүлээрээ йога хийцгээе Нөхөн үржихүйн онлайн цогц хөтөлбөрүүд минь хайр юмаа хө. https://youtu.be/9swyBkM0tTs
(2)

Үзэсгэлэнтэй гэж... Заримдаа Хулан эмчийнхээ зааж байгаа хичээлийг нь биш гоёхон нүд шүдийг нь харж алмайрсаар "Хүн яаж ...
12/04/2026

Үзэсгэлэнтэй гэж... Заримдаа Хулан эмчийнхээ зааж байгаа хичээлийг нь биш гоёхон нүд шүдийг нь харж алмайрсаар "Хүн яаж ийм хөөрхөн байдаг байна аа" гэж ховсдуулсаар таардаг ш дээ 🤣🙏.
Та нар бас тэгэх байхаа гэж бодоод хичээлийг тусгай группд байршуулна гэж шийдсэн. Нөхөж дахин дахин үзээрэй.
Хямдралтай суудал аль үжжжеээ дууссан.
Мэдээллийн пост доор 3 гэж бичсэн элсэгчиддээ гэхдээ хямдрал үзүүлвэл үзүүлчихье гэж бодож байгаа. Зөв үү?
Зээ ингээд маш сонирхолттой сэдвээр ирэх Weekend-ээр гал гарахнээ. Ялангуяа
*Төрсөний дараах хямралтай
*Жин гацсан
*Удамдаа сахарын өгүүлэмжтэй
*Чихрийн шижингийн эрсдэлтэй
*Таргалалттай
*Бодисын солилцооны хямрал эхэлсэн байж болзошгүй
*Дотоод шүүрлийг булчирхайн сайн эмч судлаж байгаа
*Хоолзүйчийн мэргэжлийн чиглүүлэг хүсч буй хүмүүс уг нь сонсвол их зүгээр шүү.


11/04/2026

Хүүшээ бид 111к болцгоосон байна ш дээ. Дахиад бэлгээ өгье. "
"Самсара" Нэрийн гудсаар хэн шагнуулмаар байна?
🎁💭

11/04/2026

loveee 🫶💭
Ааруултай шэйк амтлаад үзэх л эд. 🩵🩵🩵

Өдөр шөнөө ялгахаа байтлаа ядарч байгааг чинь ойлгож байна аа ээжээ. Өнгө зүс алдаж гундсан яваа ч хамгийн үзэсгэлэнтэй ...
11/04/2026

Өдөр шөнөө ялгахаа байтлаа ядарч байгааг чинь ойлгож байна аа ээжээ. Өнгө зүс алдаж гундсан яваа ч хамгийн үзэсгэлэнтэй сэтгэл зүрх чамаас гэрэлтээд байна. Өөдөсхөн хайраа гэсээр өөрийгөө гээтлээ хичээж байгааг чинь бүх ертөнцийн сахиусан тэнгэрүүд хараад чамаар бахархаж чамайг түшч ивээж байдгийг санаарай.
Нэг л өдөр...
Хөхөндөө цадахгүй зовиурлаад буй нярай нь хоолоо өөрөө халбагдаад иддэг болчихно.
Нэг л өдөр...
Баяртай ээжээ гээд Цэцэрлэгрүүгээ хөөрхөн гүйгээд орчихдог болно.
Ханиад нусыг тоохоо больж дархлаажна.
Хайртай шүү ээжээ гээд үнсэж эрхлүүлээд чамайг жаргаана.
Ээж минь... Нэг л өдөр чи минь дураараа гарч орж дуртай зүйлээ хийх цагтай болчихноо.
Бүх ээжүүд бол ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД билээ.
Өөрийгөө сайн байгаа шүү гээд шагнаарай.
Шагнал нь өдөрт хийх 30-хан минутын йога байсан ч болно.
Амаржсан ээжүүдийн хөтөлбөр эхлэхэд 4-хөн хоног үлджээ.
Хоцруузай. 🩵🩵🩵

10/04/2026

Амаржсаны дараа өндөг идэхэд анхаарах зарим зүйл байдаг шүү.
Төрсөний дараах хооллолт йогын хөтөлбөр эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.
Нэгдэх бол 1 гэж бичмой. 💭💭💭🫰🫰🫰

СҮҮЛИЙН 3 САР  БИЕНД МААНЬ ЮУ ТОХИОЛДОХ НЬ ЭНЭ ВЭ? 🥲 ӨГЛӨӨ УНТААД СЭРСЭН Ч ЯДРААД🤔 ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛОО ИДСЭН Ч ЭНЕРГИ С...
09/04/2026

СҮҮЛИЙН 3 САР БИЕНД МААНЬ ЮУ ТОХИОЛДОХ НЬ ЭНЭ ВЭ?
🥲 ӨГЛӨӨ УНТААД СЭРСЭН Ч ЯДРААД
🤔 ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛОО ИДСЭН Ч ЭНЕРГИ СЭЛБЭГДЭХГҮЙ СУЛЬДААД
😴 ХООЛ ИДСЭНИЙ ДАРАА БҮҮР Ч ЯДРААД, НОЙРМОГЛООД
🥵 АМТТАЙ ЗҮЙЛ ЧИХЭР ЖИМС ХАЙГААД, НЭГ ИДЭХЭЭРЭЭ ЗОГСОХГҮЙ ДУУСТАЛ НЬ ИДЭЭД
🤢 ӨӨРТӨӨ КОМАНД ӨГЧ ЧАДАХГҮЙ СУЛ ДОРОЙ БОЛСОН САНАГДААД
🤕 ТАРХИ БҮҮР БЛОКЛОГДСОН МЭТ МАНАНТААД
КОФЕГҮЙ Л БОЛ СЭРГЭХГҮЙ ЗОВЛОНТООД
🤒🤒🤒 НЭГ Л БИШ БАЙГААД БАЙЛАА.
Хамгийн аймаар нь би дасгалаа хийж урьдын адил хооллож байсан ч таргалчихсан. ШУУД 3 кг торох юмгүй нэмэв. Хэвлийн тойрог 5 см бүдүүрч 5 сартай жирэмсэн мэт болов.
Заа энэ ч нэг л биш боллоо доо. ДААВАР биш биз дээ гэж үнэхээр санаа зовж, бодож эхлэв.
Хулан эмчрүүгээ ярьлаа. Нээрээ л байдал биш болжээ. Шинжилгээнүүд өглөө. Бурхан минь
Яаааг Чихрийн шижин-2 өвчнөөр өвдөхийн наахна ирмэг дээр зогсож байгаагаа мэдлээ. ИНСУЛИН ДӨЖРӨӨД би гэж хүн баларч явжээ. Хэрвээ жаахан л тоолгүй өнгөрч удаасан бол яанаа. Насаар Сахарын өвчтэй нэгэн болох байж. ЭНЭ БОЛ АМЬДРАЛЫН ЧАНАРЫН ХУВЬД АСАР ИХ СОРИЛТОД ОРНОО гэсэн үг юм.
Хоол зүйч мөртлөө, йогын багш мөртлөө ингэх ч гэж дээ гэж хэсэг гутрав.
ШАЛТГААН НЬ МИНИЙ ХУВЬД:
Сүүлийн 3 жилийн хагас нойр /бээбийгээ өсгөх, хичээл номдоо шамдах/
Сүүлийн 2 жилийн стресс, төрсөний дараах ядаргаа, хэт их хичээж ажилласны шагнал, хэт өөрийгөө орхисны гэм болж ийм бэлэг авчээ би. Ер нь төрөөд эхний 1-2 жил дотроо хэвийн жиндээ очих ёстой ч очиж чадахгүй таг гацаад үлддэг шалтгааны цаана ядаргаанаас үүдэлтэй ИНСУЛИНЫ ДӨЖРӨЛ байх магадлал 100 хувь юм байна лээ шүү, ээжүүдээ.Үнэхээр хөдлөхөөс ч ядраад байгаа хүнийг залхуурлаа гэж дүгнэхийн оронд ИНСУЛИН нь гаагуу байгаа даа гэж зовинох ёстой санагдсан.
ЭНЭ ҮЕД ЭХЛЭЭД ХООЛСОГ БОЛДОГ, ХЯНАЛТГҮЙ ИДДЭГ. МЭДЭЭЖ ТАРГАЛДАГ. Дараа нь би чинь болохоо байлаа гээд жиндээ анхаарахыг хүсч галбиржих оролдлого хийх ч урьдын адил амархан биш болсон байдаг. Учир нь Бодисын солилцоо хямарч чиний бие чамд захирагдахаа больж эхэлсэнийг илтгэдэг. Хичээсэн ч галбиржихгүй, бүүррр харин ч нэмээд байх шинжтэй л болдог.
Тэгэхээр нь улам өөртөө хатуу дэглэм барьж улам гутарч өөрийгөө зовоодог. Эргээд олон эрхтэн системээрээ хохирдог. Насны өвчин тээдэг.
УГ НЬ БОЛ аргаа олоод эмчийн заавраар явбал нөхцөл байдал тийм ч хэцүү биш юм байна лээ. Би лав Хулан эмчийнхээ заавраар хагас сар яваад л 2 кг хаяж нөгөө 5-н сартай жирэмсэн юм шиг гэдэс алга болсон байна. ТАГ ГАЦСАН ЖИНГЭЭ хөдөлгөх ямар сайхан юм бэ? Гол нь МЭРГЭЖЛИЙН ЭМЧ, ХООЛ ЗҮЙЧИЙН арга, мэдлэг, зааварчилгаа энэ бүхний нууц нь байхгүй юу?
Тэрнээс биш энд тэндээс оочин цоочин уншсан, сайн ойлгоогүй, ЧАТЖИПИТИ-ээс хуулсан юмаа хийх гэж өөрийгөө сэглэж, тамлаж зовоовол цаг л алддаг. Өвчин хүндэрдэг.
ИНСУЛИНЫ ДӨЖРӨЛ гээч зүйлийг өөрөө бие даагаад ойлгоод урагшлаад үр дүн гаргая гэхэд тийм ч амархан зүйл биш юм байна лээ шүү. Би өөрөө хэдий хоолзүйч ч гэсэн бие дааж зүтгээд бараагүй. Харин яааг мэргэжлийн Дотоод шүүрлийн эмч бөгөөд мэргэшсэн ХООЛ ЗҮЙЧИЙН заавраар явахад эрс өөр үр дүн гарч эхэлсэн.
Тэр зааврыг надтай адилхан НЭГ Л БИШ БАЙГАА олон хүмүүс мэдээд аваасай, блокоо гаргаасай, хэрэгжүүлээд сайхан болоосой гэсэндээ 04/18, 19-ны БЯМБА, НЯМ гарагт хоёр өдрийн сургалт хийгээчээ гэж Хулан эмчийг ятгасан ёооом.
Манай Хулан эмч бол миний мэдэх Монголд өнөө цагт цөөхөн буй мэргэжилтний нэг. АУ-НЫ МАГИСТР, МЭРГЭЖЛИЙН ДОТООД ШҮҮРЛИЙН БУЛЧИРХАЙН ИХ ЭМЧ БӨГӨӨД ХООЛ ЗҮЙЧ ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛААЧ хүн Монголд бараг байхгүй юм билээ. /Зүгээр дураараа хоолыг буруу зөрүү ярьдаг эмч нар бол зөндөө л байдаг/.
Одоо ер нь эрүүл мэндээрээ сигадуулдаг цаг өнгөрсөн. Туршилтын туулай болоход энэ бие хайран шүү. ТИЙМЭЭС чухам мэргэжлийн ийм хүмүүсээс л үг сонсдог болцгооё.
СУРГАЛТ ОЙРЫН ХУГАЦААНД ДАХИН ЗАРЛАГДАХГҮЙ Л БОЛОВ УУ?
БИТГИЙ АЛДААРАЙ.
СУРГАЛТ хүсч байвал коммэнт бичээд нэгдээрэй.
Бүртгэл хаагдах дөхөж байна.
👌👌👌

Цаашдаа ч улам ихийг өгөх болно.💭💭💭Админ нь нийгмийн хариуцлага гэж зүйлийг маш сайн мэддэг. Угаасаа нийгэмдээ бяцхан ч ...
09/04/2026

Цаашдаа ч улам ихийг өгөх болно.💭💭💭
Админ нь нийгмийн хариуцлага гэж зүйлийг маш сайн мэддэг. Угаасаа нийгэмдээ бяцхан ч гэсэн гэрэл болохсон гэсэн дулаахан хүслээрээ эрүүл саруул амьдралын хэв маягийг өчүүхэн пэйжээрээ дамжуулан таниулж яваа гэж өөрийгөө өндрөөр боддог.
2018 оноос хойш тасралтгүйгээр нөхөн үржихүйн насны бүсгүйчүүддээ өөрийнхөө онцлогт тохирох зөөлөн хөдөлгөөн тэнцвэртэй хооллолтын ач тусыг ярьж бичиж түүчээлж зааж буй.
Гэтэл сүүлийн үед ялангуяа мэргэжлийн хоол зүйч болсон цагаас эхлэн "Та нар наад нэг зүйлээ үнэгүй зааж өг. Гялс хэлж өг. Чи яахаараа төлбөр авдаг байна? Угаасаа эмч хоолзүйчид үнэгүй ажиллах ёстойм байгааз дээ" гэж уурлах хүмүүстэй цөөнгүй учирлаа. Коммэнт болон чатаар...
Энэ бол үнэхээр сонин авир шүү.
Мэдээж бид маш олон хичээл үнэ төлбөргүй Вэбнараар дамжуулж нийгэмдээ өгдөг цаашдаа ч улам ихийг өгөх болно. Тогтмол болгоно.
Харин өөрсдийн 10-20 жил сурсан туршлага мэргэжил болоод түүнд зарцуулсан цаг хугацаа хөрөнгө алдагдсан боломжоо багахан ч гэсэн үнэлэх эрх ямар ч хүнд бий.
Бид багахан төлбөртэй явуулдаг сургалтаараа бүүүрррррр насан туршдаа шавь нар минь амьдралдаа хэрэглэх эрхэм чухал эрдэм мэдлэгийг олгодог. Хаана ч бардам.
Бидний адил сургалтыг гадаадын мэргэжилтнүүд 50-100 дахин илүү төлбөрөөр хийдэгийг мэднэ.
Гэхдээ бид аль ч оронд амьдарч буй Монгол ээжүүддээ тун ч хямд төлбөрөөр үйлчилсээр л байгаам хөөрхий чаавс.
Америкт амьдардаг нэг шавь маань " Багшаа та 2 кофены үнээр ийм их зүйл зааж өгч болж байгаамуу" гэж асууж ч байсөөн.
Яах вэ? Яахав? Карма минь тэр ёоом.
Гэхдээ бүх сургалтаа үнэгүй болгож би лав чадахгүй.
Бүтэн сарын турш идэж уухгүйгээр амьдраад цалингүй ажиллаарай гэж би лав баг хамт олон багш нараа хөлдөө чирэхгүй.
Гэхдээ үнэ төлбөргүй сургалтуудаа ч үнэ төлбөртэй сургалтаас илүү тултал сэтгэл дэвсэж өгдөг.
Мэдэх нь мэднэ.
Тэгээд мэдэхгүй нь бол яахав зүрхний хийгээрээ дэлбэ шүүмжилдэг ш дээ.
Шүүмжлэгчид зам дээрээ бахи байдгаараа үлдэнэ. Харин бид урагш их хол явж олон сайхан Самсара ээжүүдээр хүрээгээ тэлнэ. Хөтлөлцөөд хөгжинө.
Дашрамд хэлэхэд хэдий хүний төлөөх мэргэжил ч гэсэн эмч хоолзүйчдын ард ангаахай үрс алтан цаг амьдрал зорилго нь байдаг. Хүсэл мөрөөдлөө улам хөгжүүлж цаашид сурахын тулд чамгүй их төлбөрийн асуудалтай ч нүүр тулдаг ёоом. Чи ийм сайхан ажил хийлээ гээд улсаад бидэнд нэг ч төг өгдөггүймаа.
Тиймээс та өөрийнхөө амьдралын чанарт үнэхээр анхаарах хүсэлтэй бол ийм жаахан үүрэг хүлээж өөрийнхөө төлөө төлбөр төлөхдөө хэзээд жаргалтай байдаг байгаарай.
Бүх зүйлийг дандаа үнэгүй авна гэсэн бодлоо жаахан засаарай.
Төлбөр авч байгаа л учраас шуналын тулам гэж эндүү ташаа ойлгодогоо харааж зүхдэгээ болиорой.
Бүх цаг хугацаа таныг Гэрэл гэгээнд хөтлөх болтугай.
Дашрамд админ нь гэгээрээгүй учраас зарим хүмүүсийн гачин коммэнтод цухал л байдаг байгаа шүү.

09/04/2026

Хэрэндээ л дасгал хийж хоолоо анхаарсан ч жин буухгүй байна уу?
Аргаа олоод зовохгүйгээр зорилголоо хүрээрэй.
Коммэнт уншаарай. 💭💭💭

Жижигхэн маамуутай ээжүүдэд гэртээ йогадаж жаргах л хамгийн бодитой өөрийгөө анхаарч байгаа алхам ёоом гэж гөөмөн их үгл...
08/04/2026

Жижигхэн маамуутай ээжүүдэд гэртээ йогадаж жаргах л хамгийн бодитой өөрийгөө анхаарч байгаа алхам ёоом гэж гөөмөн их үглэж яваа хөөн би.
Жич: Гэртээ йогадаж буй хичээлийн явцийн зураг.
Уралдаант хөтөлбөр эхлэхэд 6 хоног үлдлээ.
Энэ сарын хөтөлбөрт платесийн багш хамтран заана. Ганганчиг.
💭💭💭

08/04/2026

Суга цавь харлахад элдэв тос маск түрхэхгүй ш дээ нөхдөө.
Инсулины дөжрөл ш дээ.
Яах ёстойг мэдээд аваачээ л гээд байгаам.
🔎💭

07/04/2026

Өөр олон зүйл яриулмаар байна уу? 🤣🤣🤣
Админ нь ч ярих гөөмөн дуртай лд.
05/15-нд амаржсаны дараах ангидаа нэгдье.

Зун нутагтаа очихоороо өлөн нүдлээд ийш тийш мөөгний хүрээ харж хайж хүүе цаагуур чинь хүрээ харагдана уу гэж  хүн амьта...
07/04/2026

Зун нутагтаа очихоороо өлөн нүдлээд ийш тийш мөөгний хүрээ харж хайж хүүе цаагуур чинь хүрээ харагдана уу гэж хүн амьтанаас сураглаж явдаг даа өөлхий минь чаавс.
Тохиолдсон хөгжилтэй түүх:
Зун мөөг хайж яваад нээх том хүрээ оллоо. Ээж маань хамт явсан. Хүүе тэр хараа бурзайсан их мөөг гэж уулга алдаад ээжтэй уралдаад бушуухан гүйгээд очтол баахан цагаан чулуу байж билээ. Аягуу горьдсон ш дээ.
🤣🤣🤣
Сүр хүчит онгон дагшин байгалийн охь гэдэг цаанаа өөр л дөө. Энэ зун нутагтаа очиж аавындаа маамуугаа агаарлуулангаа бэлдэж авсан жаахан мөөг маань гадаад дотоодод амьдарч байгаа олон ээжид дэм боллоо. Ингэж л байвал миний зорилго тэр ёоом.
Хоолзүйч болсоор талын цагаан мөөгний тус шимийг тухтай судлаж унших боломж ч гарав.
Цөөнгүй судалгаа ч байдаг аж.
Судлах тусам бишрээд ханашгүй еэ.
Ийм сайхан хангай. Үрэл бурам жимс нь атганд ургадаг хангай шүү дээ.
Мөөгний эрдэм тусыг эртнээс Монголчууд мэддэг учраас нярай ээжийн биеийг тэнхрээх шидэт эм болгож ашиглаж иржээ дээ. Монгол ухаан гэж энэ билээ.
Ай сайхан дэлхий минь.
Хайр ундраасан үйлс бүхэндээ хайртай ёоом.
Жич: Нэг хүрээнээс их сайндаа хормойн ёроол мөөг олно. Тэр мөөгөө угааж цэвэрлэж хатаахаар атга хүрэхгүй жаахан болдог. Түүх хатаах зэрэгт бас цаг зав хайр их орноо.
Тэр атга мөөгөө 1 уут болгоод бэлдчихээр төрсөн ээж 5 удаа сайхан шөлөндөө нэмээд идчихдэг.
Хөлс нь цуваад л тэнхрэнээ эвий минь.
Малчидтайгаа нийлээд бэлдсэн хэсэг мөөгөө бараг л дуусч байна. Ирэх жил хуртай намар болвол дахиад жаахан мөөг бэлдэнэ ээ.


Address

Хан-Уул дүүрэг 17-р хороо Кинг товер
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Самсара гэр бүлээрээ йога хийцгээе posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Самсара гэр бүлээрээ йога хийцгээе:

Share

Category

SAMSARA YOGA ROOM

Монголын анхны гэр бүлийн йога хөгжлийн төв-САМСАРА.

Өдөр бүр шинэ элсэлт авч байна.

Утас: 99123128

Тэнгис кино театрын зүүн урд залгаа байрлах MN TOWER 709 тоот