Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ -Psychologist
-Mentor

#Хүүхэд

Хүүхэд төрөхөөс 7 нас хүртэлх бүхий л мэдээллийг өөрийн амьдралын туршлагаа болгож байдаг. Хэрэв аав ээж хүүхдэд сайн хандаж, хайрлаж, халамжилж чадаагүй бол хүүхдийн харилцаа хандлага, амьдрал, үзэл бодол, өөрийгөө үнэлэх үнэлэмж бүхэлдээ өөрчлөгддөг.

27/10/2025

Нойр маш чухал. Орондоо ороод утас үзэлгүй сайхан унтах нь маргаашийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх ба таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид гайхалтайгаар нөлөөлөх болно.

Оройг сайхан өнгөрүүлээд Сайхан амраарай.🥰🥰🥰

Хүүхдэд хэт их анхаарал тавих буюу бөөцийлөх."Өөрт тохирсон үүрэг хариуцлагатай мөртлөө ямар нэг зүйлээр дутаж байвал дэ...
27/10/2025

Хүүхдэд хэт их анхаарал тавих буюу бөөцийлөх.

"Өөрт тохирсон үүрэг хариуцлагатай мөртлөө ямар нэг зүйлээр дутаж байвал дээр үү? Үүрэг хариуцлага байхгүй мөртлөө юугаар ч дутахгүй байвал гоё уу?"

Энд бичигдэх зүйл нь юу гэхээр үүрэг хариуцлага хүлээлгэдэггүй мөртлөө бүхий л зүйлээр маш хангалуун өсгөж байгаа хэт хайрлах хүмүүжлийн тухай ярих юм.

Хүүхдээ маш их хайрлах ба юугаар ч дутаахгүй гэхдээ юу ч хийлгэхгүй. Ийм хүмүүжил нь хүүхдээ харанхуй ангал руу түлхэж байгаатай адил байдаг. Хүүхдийг хайрлаж байна гээд хэт магтах, хэт шүтэх хандлага гаргана, хүүхэд өөрийгөө дээгүүр үзнэ. Урдуур нь орж хэт бөөцийлнө. Хүүхэд юу ч хийхгүй, үүрэг хариуцлага гэдгийг бүр үл мэднэ.

Хүүхдэд хүссэн бүгдийг авч өгнө. Үүрэг хариуцлага огт хүлээлгэхгүй. Түүгээр ч үл барам хүүхдийн хооллолт, нойр маш асуудалтай байдаг. Хүссэн бүгдийг нь авч өгдөг болохоор хүүхэд хэрийн зүйлд сэтгэл ханахгүй, эсвэл сэтгэл нь хөдлөхгүй. Ийм хүүхдийн хэрэгцээ, шунал аяндаа дийлдэхээ байдаг. Хүн хөдөлмөрлөж үүнийг авдаг гэдэг ойлголт хүүхдэд байхгүй.

За ингээд хүүхэд томроод ирэхээрээ өөрөө хийхээс зайлхийх ба нийгмээс зугтаана эсвэл ямар нэгэн зүйлд донтдог. Хэтэрхий их бөөцийлдөг хүүхдээ эргээд аав ээж дийлдэггүй.

Хүүхэд багадаа ууртай зөрүүд хүссэнээ авч байж салдаг бол өсвөр насандаа бүр юу ч хийдэггүй, хүнтэй харьцдаггүй, аав ээжээ хүндэлдэггүй, юм бол маргалдаж уурлана, бүхнийг өөрийнхөөрөө шийдэх гэнэ. Байгаагийн хэрээр байхгүй, би хоосон л гэсэн хандлага гаргана. Хэт бөөцийлсөнөөс болоод хэл яриа ч байхгүй олон хүүхэд харж байсаныг хэлэх хэрэгтэй байх.

Хэт бөөцийлдөг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай, учирч болох аюулыг улам ихэсгэдэг байна. Хүүхэд түүнийг даван туулах хүсэл эрмэлзэлгүй болж, аливаа саад бэрхшээлийг даван туулах хүүхдийнхээ чадварыг зохиомлоор багасгах магадлал их. Өөрөөр хэлбэл хүнд байж болох бүх чадварыг үгүй хийдэг.

Аав ээжүүд битгий гүй, уначихна, хамаагүй гүйж болохгүй, унана, танихгүй хүн аваад явна шүү гэх мэт гэх мэтээр харилцдаг. Хэт их анхаарал нь хүүхэд түгшүүр ихтэй, бэрхшээлийг даван туулах чадвар хомс болон өсдөг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нилээн хүнд болж эхэлдэг.

Хэт бөөцийлдөг аав ээж хүүхдэд хүссэн ч бай хүсээгүй ч бай бүх зүйлийг, үнэтэй гэснийг авч өгдөг. Юугаар дутаадаггүй. Тйимээс багаас нь хүүхдээ хариуцлагатай, үүрэг оролцоотой, хэрэглээний хувьд дутуу өсгөх нь бас нилээн давуу талтай. Том болоод өөрөө хөдөлмөрлөж олох зүйлийг, хэн нэгнээс аваад хязгааргүй баярлах сэтгэлийг, бусдын сэтгэлийг хүндлэх ухааныг зааж өгөөрэй.

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

27/10/2025

Өөрийгөө мэддэггүй гэдгээ ч мэдэхгүй явж байснаас мэдэх гээд явж байгаа чинь маш догь.

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

27/10/2025

Гоё бүсгүй, гоё залуу та өөртөө хайрын өнгө нэмээрэй, аз жаргалын инээд өгөөрэй, сайхан сэтгэлийн жаргал бэлэглээрэй, амттай кофены цаг зориулаарай.

😍😍😍

27/10/2025

Уурлаж бухимдах үед тэвчээртэй байж чадвал олон удаа харамсахаас аварна.

Шинэ долоо хоногийн мэнд🌸

26/10/2025

Буруу хандлагатай бол зөв зүйлийг ч буруу ойлгоно, зөв хандлагатай бол буруу зүйлийг ч зөв ойлгоно.

Сайхан амраарай🌸

26/10/2025

Амралтын өдрөө хэр гоё өнгөрүүлж байна даа? Сэтгэл санаа дажгүй юу? Би нь Хайнанд ирээд удахгүй буцлаа даа. Очоод чатандаа хариулна. Учир нь чат шалгаад байх боломж нь маш бага байна шүү, ойлгоорой.😍😍😍

Хүүхдийнхээ болон нөхрийнхөө сорочкан цамцыг угаахдаа энэ порлоныг ашиглаарай. 😛😛😛 Зах, ханцуйны хирийг сайн арилгана.
26/10/2025

Хүүхдийнхээ болон нөхрийнхөө сорочкан цамцыг угаахдаа энэ порлоныг ашиглаарай. 😛😛😛 Зах, ханцуйны хирийг сайн арилгана.

26/10/2025

Алдаа нь сайн туршлага болохоос гадна өнгөрснөөсөө илүү хичээ гэсэн сануулга юм.

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

26/10/2025

Хүнийг хүсээгүй байхад нь заах, сургах, шүүмжлэх, тулгах нь өөрөө тухгүй харилцаа юм. Бие биедээ тухтай байхын тулд өөр өөрийн харилцаагаа анзаарах хэрэгтэй.

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

26/10/2025

Өнгөнд биш мөн чанарт ач холбогдол өгдөг хүмүүс илүү аз жаргалтай байдаг. Тэд бусдын аз жаргалыг, инээдийг, сайхан сэтгэлийг, урам зоригийг, үлгэр дуурайлалыг нь авч байдаг.

Харин өнгө хардаг хүмүүсийн бодол сөрөг, буруу байдаг. Бусдын мөн чанарыг харахын тулд өөрийн сөрөг бодол, хандлагаа засаарай.

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

Address

Ulaanbaatar
00976

Telephone

+97699055150

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Өсвөр насны сэтгэл зүйн зөвлөгөө өгнө.

☆ Шалтгаангүй уурлаж, бухимдах

☆ Хичээлдээ гэнэт эрс муудах, явахгүй байх, таслах

☆ Аав ээжтэйгээ харилцаа муудах, хэрэлдэх, үл тоомсорлох

☆ Тоглоомонд донтох, хулгай хийх, худлаа ярих