Idok yoga

Idok yoga Иога, Бясалгал, Сэтгэл зүй , Хоол зүй

22/10/2025

Юу өөрчилмөөр байна?

ХОСОО ОЛОХОД ТҮВЭГТЭЙ ЭМЭГТЭЙЭмпат эмэгтэй. Мэдрэмтгий, чин сэтгэлээсээ, нээлттэй, зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй.Өөр...
06/10/2025

ХОСОО ОЛОХОД ТҮВЭГТЭЙ ЭМЭГТЭЙ

Эмпат эмэгтэй. Мэдрэмтгий, чин сэтгэлээсээ, нээлттэй, зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй.
Өөрийгөө зөвшөөрч амьдардаг.
Хэрвээ уурласан бол үнэхээр уурласан.
Хэрвээ баярлаж байгаа бол яг л хүүхэд шиг. Хэрвээ хайрласан бол харамгүй, эргэлзээгүй. Хэрвээ явбал үүрд. Сэтгэл хөдлөлийг бүх өнгөөр нь мэдэрдэг, ямар ч баг зүүлгүйгээр.

Өөрийнхөөрөө л зугаалах муужгай мэт. Сургаж болохгүй, дуулгавартай болгож болохгүй, хянаж цагдаж ч болохгүй.

Өөрийн дотоод эрх чөлөө нь маш үнэ цэнэтэй тул хосоо олоход байнга л түвэгтэй байдаг. Түүний өөрийгөө илэрхийлэх бүхнийг хязгаарлах нь уйтгар гуниг авчирдаг.

Хувь заяаны цохилт бүрийн дараа яг л үнснээс дахин амилж босох мэт болдог тул эрчүүдэд их хүнд тусдаг. Яг л хичээл орж сургасан мэт.

Эмпат эмэгтэй - Хуурах, тоглох, дарамт шахалт өгөхөд маш эмзэг. Байнга л зөнтэй зүүд зүүдэлдэг бөгөөд ертөнцийн өгч буй ямар ч сэжүүрийг уншиж чаддаг. Урам зоригийг ч, шийтгэлийг ч туулаад дуусдаг.
Бүхий л харилцаанд бүрэн дүүрэн ханддаг. Хайраа харамгүй зориулдаг. Гэхдээ үүнийг нь ашиглахыг хэзээ ч зөвшөөрдөггүй.

Маш сүнслэг шинж чанартай бөгөөд ертөнцийг бүхий л өнгөөр нь хардаг.
Тэр бусдын үзэл бодлоос хамаардаггүй. Гомдол тээж үлддэггүй ба зүгээр л урагшаа явдаг.

Тийм эмэгтэйчүүдийг нэг бол шүтэн биширдэг, эсвэл үзэн яддаг. Харин тэднийг хэзээ ч хайхрахгүй өнгөрнө гэж байдаггүй.

Хэрвээ та энэ зураглалаас өөрийгөө олж харж байвал гайхалтай агуу бэлэг, өгөгдөл юм шүү. Үүнийгээ хамгаалж, сайн сайхны төлөө зориулаарай

Орчуулсан :Tuvshin Jargal

"Хироюки Санада нэгэнтээ хэлэхдээ: 'Зарим хүмүүс гэртээ усан сантай болохыг хүсдэг бол, усан сантай хүмүүс түүнийгээ бар...
25/09/2025

"Хироюки Санада нэгэнтээ хэлэхдээ: 'Зарим хүмүүс гэртээ усан сантай болохыг хүсдэг бол, усан сантай хүмүүс түүнийгээ бараг л ашигладаггүй. Хайртай хүнээ алдсан нэгэн гүн гунигийг мэдэрдэг бол, хайртай хүнээ дэргэдээ байлгаж буй хүмүүс тэдэндээ байнга гомдоллож байдаг. Ханьгүй хүн хань мөрөөддөг, харин ханьтай хүн түүнийгээ үл ойшоож гомдоодог. Өлссөн хүн таваг хоолны төлөө юу ч хийхэд бэлэн байдаг бол, цадсан хүн амтанд нь дургүйцдэг. Машингүй хүн машин мөрөөддөг, харин машинтай хүн үргэлж илүү сайныг харж явдаг. Гол нь бидэнд юу байгааг анзаарч, түүндээ талархаж сурах явдал юм. Учир нь хаа нэгтээ хэн нэгэн таны аль хэдийн эзэмшсэн, таны тоодоггүй зүйлийн төлөө бүхнээ өгөхөд бэлэн байгаа.'"

Хичээнгүй шавь маань Hollywood-д гарсан даа...
18/09/2025

Хичээнгүй шавь маань Hollywood-д гарсан даа...

Өнгөрсөн өвддөг гэдэг хэсгийг сайн тунгаагаарай🙏🏻
26/08/2025

Өнгөрсөн өвддөг гэдэг хэсгийг сайн тунгаагаарай🙏🏻

Хүүхэд байхад энэ хүүхэлдэйг нээрээ мөн ч их үзсэн дээ… Тухайн үед бол тэгээд нээх сүрхий юм ойлгохгүй нэг тийм баатарлаг арслангийн талаар инээд ханиадтай, зодоон нүдээнтэй л гоё юм үзэж байсан санагддаг. Гэвч одоо нэг үзэхэд бүр үнэхээр аймшигтай далд утга санаатай, гүн утга агуулгатай, томоос том хэлэх гэсэн мсж-тэй хүүхэлдэй байжээ..
Ялангуяа энэ Симбаг, Rafiki сармагчин аавтай нь уулзуулдаг хэсэг.. Би үүнийг хүүхэд байхдаа үнэхээр тэнгэрээс бууж ирсэн аавынхаа сүнстэй уулздаг л гэж ойлгож байсан юм. Гэвч энэ бүгд огт өөр утга агуулгатай байж шүү дээ..

Тухайн үед Симба аавынхаа үхэлд өөрийгөө буруутгасан, жинхэнэ өөрийгөө хэн болохоо дотроо нууж, үнэнтэй нүүр тулахаас айж, хакуна матата философиор л явж байгаад том болоод Нолатой уулзаад яг яахаа мэдэхгүй төөрч будилж явсан үе. Rafiki сармагчин түүнийг аав чинь амьд байгаа гэж голын усанд өөрийг нь харуулсан үйлдэл бол аав чинь чиний дотор байгаа гэж хэлдэг. Үүний дараа Муфаса тэнгэрээс бууж ирэн сэнхрүүлдэг хэсэг бол яг үнэндээ Симбад чи өөрийгөө мартсан гэдгийг ойлгуулах дотоод ухамсар нь одоогийн өөртэйгөө уулзаж буй мөч байсан байж шүү дээ.. Эндээс тэр өөрийгөө хэн болох, үүрэг хариуцлагатай нүүр тулах шаардлагатай гэж ойлгодог ч өнгөрсөн гэдэг нэг айдастай хэвээр байдаг..

Яг энэ үед Rafiki түүний толгойруу чангахан дэвсээд авдаг. Симба өвдөж байна шүү дээ яагаад цохиж байгаа талаар асуутал Rafiki "өө тийм өвдөж байна уу? Өнгөрсөн өвддөг юм" Гэхдээ одоо хэнд ч хамаагүй. Учир нь бүгд өнгөрчихсөн. Чи өнгөрсөндөө өвдсөн хэвээрээ байж болно эсвэл өнгөрснөөс суралцаж болно гээд дахиад цохих гэхэд Симба бултдаг. Энэ нь өнгөрснийг өөрчилж чадахгүй ч ирээдүйг өөрчилж чадна гэдгийг харуулсан. Ийм л энгийн үйл явдлаар маш ухаалаг харьцуулалт хийж том мсж-ийг хэлж үзүүлсэн. Мөн энэ киноноос бид амьдралын мөчлөг, байгалийн тэнцвэр, эцэг хүүгийн харилцаа хариуцлага, хакуна матата философи, дотоод айдас, өөрийгөө ялан дийлэх, дотоод зөрчил гээд ярих юм үнэндээ ихтэй юмсанжээ..

🌟 #Шинэ сар. Шинэ  #Салбар🧘🏻🧘🏽‍♀️Сүхбаатар дүүрэг 9-р хороо 🙏🏻Хийморь оффист🙏🏻тэгш өдрийн өглөө оройн анги шинээр элсэлт...
21/08/2025

🌟 #Шинэ сар. Шинэ #Салбар🧘🏻🧘🏽‍♀️
Сүхбаатар дүүрэг 9-р хороо
🙏🏻Хийморь оффист🙏🏻тэгш өдрийн өглөө оройн анги шинээр элсэлт заралдаа...🔊

Google map: https://maps.app.goo.gl/smFu7RPKLLVMkQMB8

21/08/2025

Хангай хотхоны баруун талруу Хийморь оффист тэгш өдрийн өглөө оройн анги авах боллоо шүү!!

Амралтын өдрөөр юу хийх гэж байна даа? ☝️ За тэгэхээр энэ хагассайнд явж Заан Тэрэлжийн зусланд морь унахаар боллоо! /08...
15/08/2025

Амралтын өдрөөр юу хийх гэж байна даа?

☝️ За тэгэхээр энэ хагассайнд явж Заан Тэрэлжийн зусланд морь унахаар боллоо! /08.16/
🙏Моддын дунд сууж иога, бясалгал хийнэ ээ!
🐐Халуун чулуу атгуулж, хорхогны мах огтлуулна аа!
🎸 Банзан гитарын аянд согтож, балай балай юм бодож эморно оо!
🔥 Галаа тойрч суугаад, галуун хүзүүтээ тойруулна аа!
🤝Олон сайхан залуустай танилцана аа!
🌠Оддын доор сүнсээ сэрээнэ ээ!
👌Ганзага нийлье гэсэн хэн бүхнийг аваад явна аа!
🐴Морь унаж сурья гэсэн хүнд бол заагаад өгнө өө.
💑Хостой больё гэсэн хүнийг бол холбоод өгнө өө!
🦅За тэгээд торонд амьдардаг шувуу шиг битгий гэртээ бүгээд бай.
📸Гоё дээлээ өмсөөд гараад ир.
🧘‍♂️Агаар салхинд гарч сэтгэлээ зас.
😁 Агааруугаа чат бич! 😉

📍Цуглах цэг, уулзах цаг: Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр 09:00 цагт

Такс: 95К (Ганц цаг караоке орох мөнгөөр бүтэн өдөр эрхлүүлье гээд байгаа шоо)

Төлбөрт багтсан:

• 2 талын машин унааны зардал, жолоочийн хөлс
• 4-5 цагийн морь уналгын түрээс
• Морины хөтөчийн хөлс
• Горхи Тэрэлжийн ТХГ-н нэвтрэх хураамж
• Үдийн цай
• Оройн хоол
• Иога, бясалгалын хичээл
• Морьт харвааны анхан шатны сургалт
• Ковер дуучин
• Галын наадам

📞 Мэдээлэл авах, бүртгүүлэх:
98104131 эсвэл шууд чат бичиж болно оо.

Жич: Мэдээж хүний тоо хязгаартай тул түрүүлж бүртгүлсэн хүмүүсээ л аваад явчихдаг шүү.

#АЯЛЪЯ #АМЬДАРЪЯ

• 1000 грам буюу 1 кг төмөр гулдмайг та харж байна. Олон улсын үнэ ойролцоогоор 100 доллар гэж бодъё.• Сайн чанарын мори...
23/05/2025

• 1000 грам буюу 1 кг төмөр гулдмайг та харж байна. Олон улсын үнэ ойролцоогоор 100 доллар гэж бодъё.

• Сайн чанарын морины тах хийвэл 250 доллар болно.

• Оёдлын зүү болговол 70 мянган доллар болно.

• Бугуйн цагны пүрш, араа хийвэл 6 сая доллар

• Харин өндөр нарийвчлалтай лазер төхөөрөмжийн эд анги юмуу компьютерийн чип боловсруулбал 15 сая доллар болох аж.

— Чиний жинхэнэ үнэ цэнэ “юунаас бүтэж, ямар гаралтай” чинь биш,
— харин хэрхэн өөрийгөө хөгжүүлж, мэдлэг чадвараа хэрхэн ашиглаж чаддагт оршдог юм.

Бусдадаа урам зориг өгч шэйр хийгээрэй!!!

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 20:00
Tuesday 07:00 - 20:00
Wednesday 07:00 - 20:00
Thursday 07:00 - 20:00
Friday 07:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97698104131

Alerts

Be the first to know and let us send you an email when Idok yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Idok yoga:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Амьдрал бол сүүдэр ший...

Хэрхэн түүртэлгүйгээр амьдрах вэ? Хайрлахуйн ухааныг хэрхэн олох вэ? Эрч хүч баяр баясал хаана оршдог вэ? Эгэл юмсын гайхамшиг гэж юу вэ?