MARAL 3D/4D эхо MYGA MED эмнэлэг 90074000

MARAL 3D/4D эхо MYGA MED эмнэлэг 90074000 4D, 5D эхо болон аарцаг нурууны бариа засал, нурууны физик эмчилгээ
(1)

Даарч хөрвөө манайхаан 🤧 даарсанаас болоод бөөр, давсагны үрэвсэл сэдэрсэн бол хэт улаан туяаны аппаратандаа ороорой цаг...
16/10/2025

Даарч хөрвөө манайхаан 🤧 даарсанаас болоод бөөр, давсагны үрэвсэл сэдэрсэн бол хэт улаан туяаны аппаратандаа ороорой
цаг авах утас:90074000

Манай эмнэлэг БНСУ-д үйлдвэрлэсэн ХЭТ УЛААН ТУЯАНЫ ШАРЛАГЫН АППАРАТ-аар эмчилгээ үйлчилгээ хийж байна.
-Бүх төрлийн үрэвслийг 98% намдаана
-Мэдрэлийн гаралтай өвдөлт зовиурыг намдаана
-Бэртэл гэмтлийн үед болон хагалгааны дараах нөхөн төлжилтийг, эдгэрэлтийг түргэсгэнэ
-Булчин суллана
-Өөх хайлуулна.
1. Савны өвчин, савны бохирдол, савны амсрын үрэвсэл
2. Сарын тэмдэг тогтворгүй болох, төрсний дараах нөхөн төлжилт
3. Даарах өвчин, үтрээний шингэн
4. Давсагны үрэвсэл, Түрүү булчирхайн үрэвсэл, томролт
5. Архаг толгойн өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл, Гамрит
6. Мэдрэлийн өвчин, Мөрний булчин зангиралт
7. Хөхрөлт, үрэвсэл, мултралт
8. Автын осол, мэс заслын сорви
9. Нуруу өвдөх, өгзөгний ясны мэдрэлийн өвчин
10. Хэрэх хэлбэрийн үе мөчний авчин
11. Өтгөн хаталт
12. Саа авчин
13. Чихрийн шижин
14. Усан экзем
15. Таргалалт
16. Нүдний ядаргаа
17. Батга сэвх
18. Нойргүйдэл
19. Ходоод, 12 нугалаа гэдэсний шарх
20. Гэдэс өвдөж шингэн алдалт
21. Байнга ханиалгадаг ханиад амархан тусдаг /ханиад гуурсан хоолойн үрэвсэл, астма/
22. Үс халзрах
23. Шамбарам
24. Арьс эвэршиж хагарах
Эдгээр өвчний үед Байгалын гэрэл буюу нарны хэт улаан туяагаар шарах аргаар эмчлэх боломжтой бөгөөд ирээдүйн эрүүл мэндийн эрсдлээс гэр бүлээрээ урьдчилан сэргийлэх боломжтой
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09:00-18:00
Бямбад 09:00-14:00
Нямд амарна
Утас:90074000

Нурууны өвчин бол манай улсад төдийгүй дэлхий нийтээр өргөн байдаг өвчлөл юм. Хэрэв таны нуруу өвддөг бол ямар арга хэмж...
16/10/2025

Нурууны өвчин бол манай улсад төдийгүй дэлхий нийтээр өргөн байдаг өвчлөл юм. Хэрэв таны нуруу өвддөг бол ямар арга хэмжээ авах вэ? 👇
Манай хаяг: Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талд Марал төв 3давхарт
Цагийн хуваарь:
Да-Ба 09:00-18:00
Бя 09:00-14:00
Нямд амарна
Утас: 90074000

16/10/2025

🤔Бариа засал хийдэг уламжлалт анагаахын эмч нар олон байдаг. Физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн ч юм уу, гадуур элбэг байдаг аарцаг нурууны бариа,эм, мэсгүйгээр эмчлэх аргуудаас манай эмчилгээ юугаараа ялгаатай юм бэ?
Манайх:
-Физик эмчилгээ
-Дасгал хөдөлгөөн
-Зөөлөн эдийн иллэг массаж
-Шаардлагатай бол хиймэл оюун ухаант нурууны рентген оношилгоо
-Мэдрэлийн эмчийн үзлэг гээд бүгдийг багтаасан цогц эмчилгээг нэг дор авах боломжтой үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг юм🤩
Аарцаг нурууны бариа болон физик эмчилгээ нь чангарсан булчинг суллаж зовиур намдаахад анхаардаг.

Бариа хийлгэхийн ач тус:🔥Ядаргаа нойргүйдэл,алжаал тайлах эмчилгээ болдог.🔥Бүх биеийн булчинг суллаж,дархлааг дэмжинэ.🔥Х...
16/10/2025

Бариа хийлгэхийн ач тус:
🔥Ядаргаа нойргүйдэл,алжаал тайлах эмчилгээ болдог.
🔥Бүх биеийн булчинг суллаж,дархлааг дэмжинэ.
🔥Хуянг тарааснаар хэт ядрах,хөших,чилх,зовиур арилна.
🔥Бодисын солилцоо сайжирч,цусны эргэлтийг сайжруулдаг.
🔥Нурууны суулт,шохойжилт зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
🔥Сэтгэл санаа стрэссээс ангижирч тайвширдаг.
Бариа засалд цаг авах утас:90074000

📌 "Дэлхийн нурууны өдөр" 👉 Өнөөдөр Дэлхийн нурууны өдөр. 10 дугаар сарын 16-ны энэ өдрийг Дэлхий нийтээрээ нуруугаа хайр...
16/10/2025

📌 "Дэлхийн нурууны өдөр"
👉 Өнөөдөр Дэлхийн нурууны өдөр. 10 дугаар сарын 16-ны энэ өдрийг Дэлхий нийтээрээ нуруугаа хайрлан хамгаалах, нурууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.
🦴 Нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга — зөв суух хэвшилтэй болох юм.
✔️ Нуруугаа цэх байлгах
✔️ Хөлөө шаланд бүтэн тавих
✔️ 30–40 минут тутамд босч, сунгалт хийх.

Аарцаг нурууны бариа засалд цаг авах утас: 90074000

16/10/2025

Цастай өдрийн мэнд❄️☃️
Манай эмнэлэг өдөр бүр бариандаа цаг авч байгаа шүү 🤩
Манай алтан гарт эмч, бариач нар дээр эмчилгээний барианд цаг авахыг хүсвэл
Утас: 90074000
Хаяг: БЗДНЭ-ийн баруун талд Марал төв 3давхарт

Эмчилгээний бариа засал гэж юу вэ?Бариа засал нь эмгүй эмчилгээ бөгөөд олон сар, жил, хугацаагаар эдгээгүй ужиг өвчин, э...
14/10/2025

Эмчилгээний бариа засал гэж юу вэ?
Бариа засал нь эмгүй эмчилгээ бөгөөд олон сар, жил, хугацаагаар эдгээгүй ужиг өвчин, эмчилгээ хийхэд үр дүн өгдөггүй олон төрлийн өвчнийг мэдрэлийн судал дагуулан эмчлэх арга юм.
Зөвхөн гараар хийгддэг учраас бариачийн сэтгэл, чармайлт, мөн үйлчлүүлэгчийн талаас харилцан итгэлцэл дээр тулгуурлаж эрүүлжих эмийн бус эмчилгээ юм.
Бариа заслын ач холбогдол
✨Хүний биеийн цус тунгалагийг нэг бүрчлэн тэнцвэржүүлж бөглөрлүүдийг гаргадаг бөгөөд бариа хийснээр бөглөрсөн цус тунгалаг тэнцвэржиж, дархлаа сайжирч, уураг тархины үйл ажиллагаа нэмэгддэг.
✨Эмийн бус аргаар аливаа өвчнийг анагаадаг.
✨Зөвхөн өвчтэй хүмүүс ч биш эрүүл хүмүүс ч аливаа өвчнөөс сэргийлж дархлаагаа сайжруулах хэрэгтэй
✨Оюуны болон биеийн хүчний ажлын чадвар нэмэгддэг.
БАРИА ЗАСЛААР ДООРХ ЭМЧИЛГЭЭНҮҮДИЙГ ХИЙНЭ. 👇
💫ТОЛГОЙ:
толгой барина(хүүхдийн болон том хүний)
толгойн байнгын өвдөлт, толгой эргэх, таллаж өвдөх
тархины доргилт, тархины даралт
нүд бүрэлзэх зовиур, нүдний ядаргаа тайлах
💫ЧИХ ХАМАР ХООЛОЙ:
Чих шуугих,чихний үрэвсэл
синусит буюу хамрын дайвар хөндийн үрэвсэл
гуурсан хоолойн багтраа буюу астма
💫 ХҮЗҮҮ,МӨР,НУРУУ:
хүзүү, мөрний хөшилт хөөрөлт шохойжилт
хүзүүний гилжгий засах
нуруу байнга хөшиж өвдөх болон нурууны жийргэвч засах
нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл буюу радикулит
ууц нуруу, аарцаг ясны гажилт
💫ДОТОР ЭРХТЭН
зүрх судас, элэг, бөөр, ходоод, нарийн бүдүүн гэдэс, нойр булчирхайн үрэвсэл
зүрхний үйл ажиллагааг сайжруулах
өтгөн хаталт
бөөр давсагны архаг үрэвсэлүүд
💫ҮЕ МӨЧ
гар хөлийн хөдөлгөөний саажилт, шөрмөс таталт, суналт
өвдөгний үений өвдөлт, мөн хөл дамжин өвдөх, бадайрах, янгинах
💫ЭМЭГТЭЙЧҮҮД
цэвэршилт болон сарын тэмдгийн үеийн зовиурыг багасгах
төрсний дараах сав, гэдэсний хийг гаргах
хөрөлтийг эмчлэх
аарцаг ясны гажилт засах
Манай эмнэлэгт бариа заслын олон жилийн арвин туршлагатай алтан гартай эмч, бариач нар маань өдөр бүр бариа засал хийж байна.
Эмчилгээний бариа засалд цаг авах утас: 90074000

Нурууны Өвдөлт Намдаах Аргууд: Нурууны өвдөлт нь бидний өдөр тутмын амьдралд олон хүндрэл учруулдаг түгээмэл асуудал юм....
10/10/2025

Нурууны Өвдөлт Намдаах Аргууд:
Нурууны өвдөлт нь бидний өдөр тутмын амьдралд олон хүндрэл учруулдаг түгээмэл асуудал юм. Энэ нь бүх насны хүмүүсийн хувьд тохиолдож болох бөгөөд зөв аргаар эмчлэхгүй бол үргэлжлэх, хүндрэх магадлалтай.

Нурууны өвдөлтөнд физик эмчилгээ, зүү эмчилгээ, бариа засал, эмэн эмчилгээ төдийгүй дасгал хөдөлгөөн, амьдралын зөв хэв маяг чухал нөлөөтэй. Нурууны өвдөлтөнд, зөв эмчилгээний аргуудыг хэрэглэх нь чухал юм. Амьдралын хэв маягаа эрүүл болгож, өвдөлтийг хурдан хугацаанд намдаах нь таны амьдралын чанарыг эрс сайжруулах болно.

1. Физик Эмчилгээ
Нурууны өвдөлт намдаах хамгийн үр дүнтэй арга бол физик эмчилгээ юм. Энэ эмчилгээ нь булчингийн хүчийг сайжруулж, хөдөлгөөнт чадварыг сэргээж, өвдөлт бууруулахад тусалдаг.
Физик эмчилгээний нэг онцлог нь тухайн хүний биеийн онцлог, өвдөлтийн төвшинд тохирсон дасгалын хөтөлбөрийг эмчээр заалгахад оршдог.
Халаалтын эмчилгээ: Халаасан сүлжмэл эсвэл халаагч төхөөрөмжүүд нь нурууны булчинд гүний дулаан өгч, өвдөлт намдаах үр дүнтэй байдаг. Халаалт нь өвдөлт намдаах, булчингийн сэргээлт хийх, хаван бууруулахад нөлөөлдөг.
Хөргөх эмчилгээ: Өвдөлт илрэх үед хүйтэн сүлжмэл, мөс ашиглах нь үений үрэвслийг багасгах, хаван буулгах үр дүнтэй. Хөргөх эмчилгээ нь өвдөлт намдаах үйлчлэлтэй бөгөөд үүнийг үений хэсэгт шууд түрхэж хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.
Нурууны Өвдөлт Намдаах Физик Эмчилгээ (2)2. Бариа засал: Мэргэжлийн бариа засал нь булчингийн түгжрэл, хаван, өвдөлтийг багасгах зорилгоор хийдэг. Массаж нь булчингийн үрэвсэл болон түгжрэлээс салахад тусалж, нурууны өвдөлтийг богино хугацаанд намдаах үр дүнтэй арга юм.

2. Дасгал хөдөлгөөн
Нурууны хөнгөн сунгалт: Хүнд ачаалалтай үед нурууны булчингийг сулруулж, өвдөлтийг багасгах зорилготой. Сунгалт нь зөөлөн байдлаар хийгдэж, булчингийн уян хатан байдлыг сайжруулж, гаж нөлөөг багасгадаг.
Гүйлтийн болон алхах дасгалууд: Удаан хугацаанд суугаа амьдралын хэв маяг нь нурууны өвдөлт үүсгэж болно. Тиймээс өдрийн туршид гүйлт, алхах гэх мэт хөдөлгөөнтэй байх нь үр дүнтэй. Энэ нь нурууны амьсгалын үйл ажиллагааг сайжруулж, цусны эргэлт нэмэгдүүлдэг.
Дасгалын хоорондох амралт: Тогтмол дасгал хийх нь нурууны булчингийн тэлэлтийг хялбарчилж, хөдөлгөөнөө сайжруулдаг. Энэ нь нурууны бүх хэсгийг суллаж, тэсвэртэй болгож, өвдөлтийг зогсооход тустай.

3. Эмэн эмчилгээ
Өвдөлт намдаах нэмэлт арга нь мэргэжлийн эмчээс зөвлөсөн эмчилгээний техникийг хэрэглэх юм. Эдгээр нь өвдөлтийг намдааж, булчингийн сулралыг дэмжинэ. Гэхдээ эдгээр эмийг зөвхөн эмчийн зөвшөөрлөөр хэрэглэж, зохих тунгаар хэрэглэж байх хэрэгтэй:

4. Эрүүл Хооллолт
Нурууны өвдөлттэй тэмцэхэд чухал үр дүнтэй арга бол хооллолт юм. Сайн хоол хүнс нь таны биеийн бүх булчингийн үйл ажиллагааг дэмжиж, өвдөлтийг багасгахад тусалдаг. Нурууны өвдөлт намдаахад туслах зарим чухал тэжээлүүд нь:

Кальци, Витамин D: Нурууны эрүүл мэндийг дэмжихэд кальци, Витамин D нь чухал үүрэгтэй. Эдгээрийг сүүн бүтээгдэхүүн, наранцэцэгийн үр, болон тэгш өсгөдөг бусад хүнсээр авч болно. Энэ нь ясны эрүүл мэндэд тусалдаг.
Омега-3 тосны хүчил: Загас, самар зэрэг омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнс нь үрэвсэл намдаах, нурууны өвдөлт багасгах болно. Омега-3 нь үрэвсэлийн үйлчлэлийг бууруулж, цусны эргэлт сайжруулахад дэмжлэг болдог.
тэжээллэг хоол идэх
5. Эрүүл Амьдралын Хэв Маяг
Өдөр тутмын амьдралын хэв маяг нь нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл юм. Эрүүл амьдралын хэв маяг баримтлах нь өвдөлт үүсэх эрсдлийг бууруулж, үүнийг намдаахад тусалдаг.

Дүгнэлт
Нурууны өвдөлт нь зөвхөн эмчилгээний аргуудыг хэрэглэх төдийгүй, амьдралын хэв маяг, сэтгэл зүйн байдал, хооллолт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Зөвлөгөө болон эмчийн удирдамжийг дагаж, аль болох хурдан хугацаанд өвдөлт намдаах нь чухал.

Хэрэв та нурууны өвдөлттэй байвал эмчилгээ, дасгал, хооллолт, стресс удирдах зэрэг олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь амьдралын чанарыг сайжруулахад тустай. Иймд та мэдрэлийн болон уламжлалтын эмчид хандан зөвлөгөө авах нь зүйтэй юм.

Манай Мяга мед эмнэлэгт
Олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон дараах үйлчилгээг та бүхэнд үзүүлж байна.

-Мэдрэлийн эмгэгийн тусламж үйлчилгээ
-Уламжлалт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ
-4D/5D эхо
-Аарцаг нурууны бариа засал
-Хиймэл оюун ухаант дүрс оношилгоо
-Өдрийн эмчилгээ, үйлчилгээ

Хаяг:
Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талд Марал төв 3давхарт
Цагийн хуваарь:
Да-Ба 09:00-18:00
Бя 09:00-14:00
Утас:90074000

Жирэмсний эхонуудын ялгаа 👇Шинэхэн гишүүнээ угтан авах гэж байгаа эцэг эхчүүд маань хүүхдийнхээ царайг хурдан харах юмса...
07/10/2025

Жирэмсний эхонуудын ялгаа 👇
Шинэхэн гишүүнээ угтан авах гэж байгаа эцэг эхчүүд маань хүүхдийнхээ царайг хурдан харах юмсан гээд догдолдог шүү дээ
😍 тэгвэл 4D, 5D эход харуулаад илүү бодит, тод томруунаар харж болох нь ээ...😲😍
Манай эмнэлэгт:
-жирэмсний 4D, 5D эхо
-жирэмсний хяналтын эхо харж байна
мөн:
-дотрын эхо
-бамбайн эхо
-эрэгтэйчүүдийн эхо
-эмэгтэйчүүдийн эхо
-хөхний эхо
-зөөлөн эдийн эхо харж байна.
Манай хаяг: Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талд Марал төв 3давхарт
Цагийн хуваарь:
Да-Ба 09:00-18:00
Бя 09:00-14:00
Нямд амарна
Утас: 90074000

ХӨЛИЙН НУМ ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛХүний биеийг доргилтоос хамгаалж байдаг үндсэн хоёр механизм байдагын нэг нь хө...
07/10/2025

ХӨЛИЙН НУМ ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
Хүний биеийг доргилтоос хамгаалж байдаг үндсэн хоёр механизм байдагын нэг нь хөлийн нум юм. Хөлийн нум нь даралт, доргилтын хүчийг сарниулан, нуруунд ирэх ачааллыг багасгах, хуваарилах үүрэгтэй. Энгийнээр тайлбарлабал хөлийн нумыг хүний биеийн хамгаалалтын пүрш ч гэж болох юм. Ийм ч учраас хавтгай тавхайтай буюу бие доргилтод тэсвэргүй, хамгаалалтын системгүй байх нь бөөр, давсаг, нуруу, тулгуур эд амархан гэмтэж, ядарч, өвчлөх үндсэн шалтгаан болдог байна. Уг асуудлаас үүдэлтэй элдэв өвчлөлийг тус тусад нь эмчлэхэд урт хугацаандаа үр дүн багатай байх эсхүл эргэн сэдрэх магадлал өндөр тул юун түрүүнд үндсэн шалтгаан болох хөлийн нумны хөгжилд анхаарах нь зүй.
2. Хөлийн нум хэзээ, хэрхэн үүсдэг вэ?
Хүний хөл сарвуу хэсэг нь тавхайн бэлбэрхийн долоо, өлмийний тав, шивүүрийн 14, нийлээд 26 яснаас бүтдэг. Эдгээр яс нь хоорондоо холбогдон тогтохдоо хөлийн ул хэсэгт нуман хэлбэрийг үүсгэдэг бөгөөд тавхайн урт шөрмөс, богино шөрмөс, өсгийн шөрмөс, хатуу хальс гэсэн хэд хэдэн шөрмөсний тусламжтай бий болдог байна.
Хүүхэд хөлд орох хүртлээ хавтгай, бамбагар тавхайтай байдаг ба ихэнх тохиолдолд мариа буюу төрөлхийн тарга ихтэй байдгаас хөлийн нум нь ялгарч харагддаггүй бөгөөд энэ нь ч хэвийн үзэгдэл юм. Харин хөлд орох үйл явц буюу анхлан юм түшин зогсож эхлэх үеэс булчингийн хөгжил идэвхтэй явагдаж, түүний нөлөөгөөр тавхайн нум хөгжиж эхэлдэг аж. Олон улсад, хүүхдийг 2.5 нас хүртэл хавтгай тавхайтай байхыг эрүүл гэж үздэг. Ойролцоогоор 2-4 нас хүртэл буюу хоёр жилийн хугацаанд бүрэн хөгждөг тул эцэг эхчүүд энэ хугацаанд хүүхдээ сайтар ажиглаж, өсөлт хөгжилтийг зөв хангах нь тун чухал юм.
3. Хөлийн нум байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?
Хэрвээ та болон таны ойр дотнын хэн нэгэн, ялангуяа бага насны хүүхэд гүйж харайхдаа чанга, хүнд гишгэдэг, хөл нь амархан цуцдаг, амархан бүдэрч хөл алддаг болон ямар нэг хөлийн буруу хөгжил (Х хөлтэй, майжиг болох, өсгий хэт гадагшаа, эсвэл дотогшоо хэлбийх гэх мэт) ажиглагдаж буй бол яг одоо хөлийнх нь тавхайг шалгаж, тэгш гадаргуу дээр хэрхэн гишгэхийг нь ажиглаад үзээрэй. Баталгаатай бөгөөд эргэлзээгүй үлдэхийн тулд мэргэжлийн эмчид хандаж, тохирсон үзлэг шинжилгээ хийлгэхийг зөвлөх байна. Хөлийн нумыг эмнэлгийн орчинд шинжлүүлснээр зөвхөн нум биш, биеийн нийт ачаалал хөлийн уланд жигд хуваарилагдаж буй болон тавхайн хөгжил зөв явагдаж байгаа эсэхийг шалгуулж, цаашид тохирсон гутлаа өмсөхөд илүү ойр дөхөм болдог.
4. Хөл яагаад нумгүйддэг вэ?
Зарим хүмүүс хөл нумгүйдэхийг удмын эсхүл төрөлхийн хэмээн тайлбарлах нь бий. Үнэн хэрэгтээ энэ бол хөлийн нумын хөгжлийг тохирох насанд нь дэмжиж чадаагүй, булчин хөгжих нөхцөлийг бүрдүүлээгүйтэй түлхүү холбоотой байдаг. Орчин үед хавтгайн тавхайн эмгэг улам их болж байгааг хотжилттой холбон тайлбарлаж болно.
Хөл нумгүй болоход нөлөөлдөг шалтгаанууд:
1. Тэгш, толигор, цэвэр гадаргуу
Хөлийн нарийн булчин шаардагддаггүй, алхахад хэт амар газарт хөл нүцгэн алхах нь булчин хөгжихгүй байх гол шалтгаан болохоос гадна нэгэнт хөгжсөн булчинг ч сулруулдаг сул талтай. Жишээ нь, паркетан шал гэх мэт хөлөнд цочрол, ачаалал өгөхгүй гадаргуу дээр тогтмол хөл нүцгэн алхаснаар хөл нумгүйдэж эхэлдэг.
Шийдэл: Иймд, паркетан шалтай айлууд гэрийн нөхцөлд гуталгүй алхахаас нийтээрээ татгалзах нь зүйтэй. Ялангуяа хөлд орж буй бага насны хүүхдэдээ заавал хөлийн нум дэмжих углааш, гутал өмсгөвөл зохино. Хөл нумгүйдэх буюу хавтгай тавхайн эмгэг орчин үед олшрох болсон нь санамсаргүй тохиолдол биш. Өмнөх цаг үед хүүхдүүд бага байхаасаа голын эрэг, зүлэг, шороо, элс зэрэг бартаат гадаргуу дээр хөл нүцгэн алхдаг байсан нь хөлийн нумыг хөгжүүлэх гол шалтгаан болдог байжээ. Учир нь бартаат гадаргуу дээр алхах үед хүн хөлөө хумьж, арьс булчин цочирч, ингэснээр хөлийн нумын шөрмөсийг сайтар ажиллуулж, булчинг чангалдаг байв. Иймээс, зуны улиралд зөвхөн хүүхэд гэлтгүй том хүмүүс гээд бүх нийтээрээ зүлэг, чулуу зэрэг байгалийн гадаргуу дээр хөл нүцгэн алхаж дадаарай.
2. Гүйх, харайх орчин нөхцөл бага байх
Хөлийн нум гүйж, харайх үед сайтар хөгжиж байдаг. Иймд хүүхдээ хөдөлгөөнт тоглоом тоглуулах, тэр дундаа хөл, тавхайн булчинг хөгжүүлэхийн тулд гүйх, харайх хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй.
Шийдэл: Гадаа тоглуулахдаа савлуур, гулсуур зэрэг тоглоомоос гадна шатаар өгсөх, уруудах, гүйж уралдах зэрэг хөлөнд дасгал болж чадах хөгжөөнт тоглоомууд тоглуулах.
3. Зөөлөн ултай гутал
Энэ төрлийн гутлууд нь үндсэндээ хөлийн нумны эсрэг ажилладаг гэхэд болно. Хүүхэд, том хүний хэн нь ч болов жилийн бүх үед UGG, кет, пүүз, эсгий бойтог, балерина, резинэн углааш гэх мэт зөөлөн гутлуудыг ээлж дараалан өмсөх нь бие физиологийн хувьд тохиромжгүй сонголт байдаг. Мөн ямар ч тохиолдолд бага насны охин хүүхдэд гоёлын зориулалтаар 0.5-2 см өндөртэй гутлыг өмсгөхөөс эрс татгалзах нь зүйтэй. Бидний нүдэнд ялгаагүй харагдах тэр жижиг өсгий хүүхдийн хөл, нурууны хөгжилд хангалттай нөлөөлж чаддаг гэдгийг бодолцоорой.
Шийдэл: Үргэлж хөлд нэн эвтэйхэн, нэг жигд мэдрэгддэг гутал авалгүй солионы, ээлжний гутлуудаа аль болох төрөлжүүлж, сонголтоо баялаг болгох. Жишээ нь, жилийн дөрвөн улиралд ялгаатай зориулалт бүхий гутал өмсөж болох юм. Нэг улиралд нь зөөлөн ултай хөлд эвтэйхэн гутал өмссөн бол дараагийн улиралд хөлд яг таарсан багахан зэрэг барьдаг арьсан гутал, дараа нь хатуу ултай, арай хүнд гутал гэх мэтээр. Энэ нь хөлийг нэг хэвэнд дасгаж, булчинг залхуурахаас сэргийлэхэд тустай. Ялангуяа хүүхдээ хөлд орох үед өөрт нь тохирсон нумтай, хатуу гутал өмсгөж сургавал тавхайн булчинг тулж, хөгжих үндэс нь болно. (Ихэнх эцэг эхчүүд хатуу ултай гутал муу гэх ойлголттой байдаг.) Мөн охидыг долоон нас хүртэл өсгийтэй гутал огт өмсгөхгүй байх, 16 нас хүртэл хэт өндөр өсгийт өмсгөхгүй байвал зохино.
4. Хавтгай тавхай буюу хөлийн нумгүй байхын эрсдэл
Хавтгай тавхайн эхэн үед бараг л шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ хугацаа явах тусам хүүхэд хөлийн улныхаа аль хэсэгт ачаалал их авч байгаагаас шалтгаалан хөлийн ул өвдөх, хөл цуцах гэх мэт зовуурийг ойр ойрхон хэлж, улмаар өндөрт үсэрч чадахгүй болдог. Энэ нь ирээдүйд сагсанбөмбөг, гарбөмбөг, хөлбөмбөг гэх мэт хүссэн спортоороо хичээллэх боломжийг хязгаарлах эрсдэл тун өндөр. Мөн хөл Х хэлбэртэй болж, өвдгөнд өнцөг үүсэж болно.
Энэ байдлаараа удаан явбал өвдөгний үе хоорондын зай нарийсан, үений гадаргуу барзайх нөхцөл болдог. Алхах болон гүйх, харайх, үсрэх үед хөлийн уланд ирэх ачааллыг бууруулж чадахгүйтэй холбоотойгоор багана нуруунд хэт их ачаалал өгч, нугалам хоорондын зай нарийсах, шахагдах, мэдрэлийн ёзоор дарагдах зэрэг хүндрэлүүд ч үүсэж болзошгүй. Мэдээж бөөр, давсганд шууд гэж болохуйц нөлөөтэй. Дээр хэлсэнчлэн хөл нумгүйгээс үүдсэн энэ мэт өвчлөлүүдийг тус тусад нь эмчлэх нь ач холбогдол багатай бөгөөд үүний гол шалтгаан болсон хөлийн нуманд анхаарлаа анхнаас нь хандуулсан нь илүү үр дүнтэй.
Одоо яах вэ?
Юуны өмнө аль болох эрт мэргэжлийн эмчид хандан оношлуулахыг зөвлөе.
Манай эмнэлэгт хүүхдийн хөлийн нум оношлох тусгай төхөөрөмжөөр мэргэжлийн эмч нар оношилон тохирох улавчыг зөвлөдөг.
Хавтгай тавхайн эмгэгийг мэс заслын болон мэс заслын бус аргаар эмчлэх боломжтой ч мэс заслын арга нь 100 хувь баталгаатай бусаас гадна ямар ч тохиолдолд шалгарсан арга болдоггүй тул эмч нарын зүгээс эрт оношилгоо ба тогтвортой, тууштай явах мэсийн бус эмчилгээний аргуудыг түлхүү зөвлөдөг.
Оношилгоо, эмчилгээ хийх насны үечлэл:
2-4 нас: Оношилгоо, эмчилгээ хийх хамгийн тохиромжтой үе. Хөлийн нум шаардлагатай хэмжээнд хөгжиж чадна.
5-11 нас: Оройтох хандлагатай. Эмчилгээ авч, үр дүн гарахдаа удаан боловч боломж байсаар байдаг.
12 наснаас дээш: Оройтсон гэж болно. Учир нь, энэ насанд хүүхдийн тавхай, өвдөг зэрэгт нэгэнт бүтцийн өөрчлөлт орсон байдаг тул эмчилгээ авахдаа хэцүү болсон байдаг. Цааш нэмж бүтцийн өөрчлөлт оруулалгүй ирээдүйд элдэв хүндрэл үүсэхээс сэргийлэхийн тулд 12-оос дээш насны бүх хүмүүс гутландаа зориулалтын улавч дэвсэж, тэгш гадаргуу дээр хөл нүцгэн явахаас ямар ч үед татгалзан, зориулалтын дасгал хөдөлгөөн байнга хийнэ.
Авах арга хэмжээ:
1. ЗОРИУЛАЛТЫН УЛАВЧ: Хөлийн улны зургийг тусгай төхөөрөмжөөр авч, зөвхөн тэр хүнд тохирсон нумтай улавчийг захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Нумны өндөрлөг, талбай, байрлалыг нарийн тодорхойлж хийдэг учир бэлэн нумтай улавч гэхээс илүүтэй мэргэжлийн байгууллагад хандан захиалж хийлгэх нь илүү үр дүнтэй. “Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Протез, ортопедийн үйлдвэр уг үйлчилгээг тогтмол үзүүлж буй.
2. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН: Өдөр тутамдаа гэр бүлээрээ доорх дасгалуудыг хийх нь зөвхөн хөлийн нумын хөгжлөөс гадна хөлийг амраах, булчингийн ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой.
Хөлийн хуруунуудыг салгаж нийлүүлэх
Хөлийн хуруунуудыг доош ба дотогш хумих
Өлмий дээрээ зогсох
Хөлийн эрхий хурууг ээтийлгэх
Хөлийн хууруунуудыг дээш болгох
Жижиг бөмбөг гишгэх
Хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэндийн төлөө цаг алдалгүй хөлийн нум оношилгоонд хамруулаарай эцэг эхчүүд, асран хамгаалагчидаа
Манай хаяг: Баянзүрх дүүргийн эмнлэгийн баруун талд Марал төв 3давхарт
Цагийн хуваарь: Да-Ба 09:00-18:00
Бя 09:00-14:00
Нямд амарна
Утас: 90074000

ХӨЛИЙН НУМНЫ ХӨГЖЛИЙГ ОНОШЛУУЛАХГҮЙ 5НАС ХҮРЭХЭД ОРОЙТНО‼️‼️Юуны өмнө хөлийн нум гэж юу вэ? ямар үүрэгтэй вэ?гэдгийг тай...
06/10/2025

ХӨЛИЙН НУМНЫ ХӨГЖЛИЙГ ОНОШЛУУЛАХГҮЙ 5НАС ХҮРЭХЭД ОРОЙТНО‼️‼️
Юуны өмнө хөлийн нум гэж юу вэ? ямар үүрэгтэй вэ?гэдгийг тайлбарлая
Хөлийн нум нь даралт, доргилтын хүчийг сарниулан, нуруунд ирэх ачааллыг багасгах, хуваарилах чухал үүрэгтэй гэдгийг та мэдэхүү???
Энгийнээр тайлбарлабал хөлийн нумыг хүний биеийн хамгаалалтын ПҮРШ Ч гэж болох юм.

1. Хөлийн нум хэзээ, хэрхэн үүсдэг вэ?

Хүүхэд хөлд орох хүртлээ хавтгай, бамбагар тавхайтай байдаг ба ихэнх тохиолдолд мариа буюу төрөлхийн тарга ихтэй байдгаас хөлийн нум нь ялгарч харагддаггүй бөгөөд энэ нь ч хэвийн үзэгдэл юм. Харин хөлд орох үйл явц буюу анхлан юм түшин зогсож эхлэх үеэс булчингийн хөгжил идэвхтэй явагдаж, түүний нөлөөгөөр тавхайн нум хөгжиж эхэлдэг аж. Олон улсад, хүүхдийг 2.5 нас хүртэл хавтгай тавхайтай байхыг эрүүл гэж үздэг. Ойролцоогоор 2-4 нас хүртэл буюу хоёр жилийн хугацаанд бүрэн хөгждөг тул эцэг эхчүүд энэ хугацаанд хүүхдээ сайтар ажиглаж, өсөлт хөгжилтийг зөв хангах нь тун чухал юм.

2. Хөлийн нум байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?
Хэрвээ та болон таны ойр дотны хэн нэгэн, ялангуяа бага насны хүүхэд гүйж харайхдаа чанга, хүнд гишгэдэг, хөл нь амархан цуцдаг, амархан бүдэрч хөл алддаг болон ямар нэг хөлийн буруу хөгжил (Х хөлтэй, майжиг болох, өсгий хэт гадагшаа, эсвэл дотогшоо хэлбийх гэх мэт) ажиглагдаж буй бол мэргэжлийн эмчид хандаж, тохирсон үзлэг шинжилгээ хийлгэхийг зөвлөх байна. Хөлийн нумыг эмнэлгийн орчинд шинжлүүлснээр зөвхөн нум биш, биеийн нийт ачаалал хөлийн уланд жигд хуваарилагдаж буй болон тавхайн хөгжил зөв явагдаж байгаа эсэхийг шалгуулж, цаашид тохирсон гутлаа өмсөхөд илүү ойр дөхөм болдог.

Хөлийн нумны эмгэг байдал удаан явбал өвдөгний үе хоорондын зай нарийсан, үений гадаргуу барзайх нөхцөл болдог. Алхах болон гүйх, харайх, үсрэх үед хөлийн уланд ирэх ачааллыг бууруулж чадахгүйтэй холбоотойгоор багана нуруунд хэт их ачаалал өгч, нугалам хоорондын зай нарийсах, шахагдах, мэдрэлийн ёзоор дарагдах зэрэг хүндрэлүүд ч үүсэж болзошгүй. Мэдээж бөөр, давсганд шууд гэж болохуйц нөлөөтэй. Дээр хэлсэнчлэн хөл нумгүйгээс үүдсэн энэ мэт өвчлөлүүдийг тус тусад нь эмчлэх нь ач холбогдол багатай бөгөөд үүний гол шалтгаан болсон хөлийн нуманд анхаарлаа анхнаас нь хандуулсан нь илүү үр дүнтэй.

Одоо яах вэ?
Юуны өмнө аль болох эрт мэргэжлийн эмчид хандан оношлуулахыг зөвлөе.
Манай эмнэлэгт хүүхдийн хөлийн нум оношлох тусгай төхөөрөмжөөр мэргэжлийн эмч нар оношилон тохирох улавчыг зөвлөдөг.
Хавтгай тавхайн эмгэгийг мэс заслын болон мэс заслын бус аргаар эмчлэх боломжтой ч мэс заслын арга нь 100 хувь баталгаатай бусаас гадна ямар ч тохиолдолд шалгарсан арга болдоггүй тул эмч нарын зүгээс эрт оношилгоо ба тогтвортой, тууштай явах мэсийн бус эмчилгээний аргуудыг түлхүү зөвлөдөг.

Оношилгоо, эмчилгээ хийх насны үечлэл:
5НАСНААС ЭХЛЭН ОРОЙТНО‼️
2-4 нас: Оношилгоо, эмчилгээ хийх хамгийн тохиромжтой үе. Хөлийн нум шаардлагатай хэмжээнд хөгжиж чадна.
5-11 нас: Оройтох хандлагатай. Эмчилгээ авч, үр дүн гарахдаа удаан боловч боломж байсаар байдаг.
12 наснаас дээш: Оройтсон гэж болно. Учир нь, энэ насанд хүүхдийн тавхай, өвдөг зэрэгт нэгэнт бүтцийн өөрчлөлт орсон байдаг тул эмчилгээ авахдаа хэцүү болсон байдаг. Цааш нэмж бүтцийн өөрчлөлт оруулалгүй ирээдүйд элдэв хүндрэл үүсэхээс сэргийлэхийн тулд 12-оос дээш насны бүх хүмүүс гутландаа зориулалтын улавч дэвсэж, тэгш гадаргуу дээр хөл нүцгэн явахаас ямар ч үед татгалзан, зориулалтын дасгал хөдөлгөөн байнга хийнэ.

Хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэндийн төлөө цаг алдалгүй хөлийн нум оношилгоонд хамруулаарай эцэг эхчүүд, асран хамгаалагчидаа
Манай хаяг: Баянзүрх дүүргийн эмнлэгийн баруун талд Марал төв 3давхарт
Цагийн хуваарь: Да-Ба 09:00-18:00
Бя 09:00-14:00
Нямд амарна
Утас: 90074000

Долгион эмчилгээний хүний биед үзүүлэх үр нөлөө1.Цусны эргэлтийг эрчимжүүлэх  Бодисын солилцоог идэвхжүүлснээр цусны эрг...
02/10/2025

Долгион эмчилгээний хүний биед үзүүлэх үр нөлөө
1.Цусны эргэлтийг эрчимжүүлэх
Бодисын солилцоог идэвхжүүлснээр цусны эргэлтийг эрчимжүүлж үрэвсэлт өвчинд эмчилгээний өндөр үр нөлөө үзүүлнэ.
2. Булчирхайн үйл ажиллагааг дэмжих
Хоол боловсруулах дотоод шүүрлийг нэмэгдүүлж, ходоодны хүчлийг тэнцвэржүүлж, бамбай булчирхай болон нойр булчирхайн дааврыг зохицуулах үйлчилгээтэй
3. Биед шингэх, шингэцийг сайжруулна.
Биеийн хэсэг бүрийн шингэцийг нэмэгдүүлж, хүчиллэг бодис болон цус өтгөрөлтийг арилгана.
4. Эрхтэн системийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
Бага давтамжит богино долгион нь тогтмол давтамжаар ажиллаж, эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжиж эрчимжүүлэх үр нөлөөг үзүүлнэ.
5. Цусны үр нөлөө
Цусны даралт, улаан эс, цагаан эсийн үйлдлийг нэмэгдүүлж Дархлааг нэмэгдүүлэх үр нөлөөтэй
6. Захын мэдрэл
Цус харвалтын дараах саажсан захын мэдрэлүүдийг нөхөн сэргээхэд онцгой үр нөлөөтэй.
Манай эмнэлгийн хаяг:
БЗДНЭ-ийн баруун талд Марал төв 3давхарт байрлаж байна.
Цаг авах утас: 90074000

Address

BZD 5-r Horoo Maral Tow 3 Dawhar
Ulaanbaatar
13342

Telephone

+97690074000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MARAL 3D/4D эхо MYGA MED эмнэлэг 90074000 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to MARAL 3D/4D эхо MYGA MED эмнэлэг 90074000:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category