23/11/2025
"Silk Way Star" Азийн олон улсын дууны тэмцээний Гран прийг Ч.Мишээл хүртлээ🇲🇳🏆💯
Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос гээд 12 орны шилдэг оролцогчид чуулсан.
Ялагчийг сонгохдоо 50% шүүгчдийн үнэлгээ + 50% үзэгчдийн онлайн санал хураалт ашигласан.
Казахстанын нийслэл Астанад зохион байгуулагдаж нийт 3 сарын турш өрсөлдсөн тэмцээнд Монгол #85 оноогоор 🥇 зохион байгуулагч Казахстан улс #80 оноогоор🥈 оржээ.
Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн Мишээлд монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе👏🏻🇲🇳🇲🇳🇲🇳
Бас өндөр зэрэглэлийн шоу зохион байгуулсан Silk Way Star болон монголын оролцогчийг эх орныхоо дуучинтай ялгаагүй дэмжсэн казахстан улсын иргэдэд талархал илэрхийлье🇲🇳🤝🇲🇳👏🏻