29/07/2020
Вирусын тархалт ба дархлаа:
(Ойлгомжтой цэгцтэй бичжээ. Заавал уншаарай!)
Нянгийн эсрэг эм 💊бол антибиотик юм.
Вирусээр 🦠үүсгэсэн өвчний эсрэг антибиотик хэрэглэхгүй.
Вирус нян 2: тэмээ 🐫ямаа 🐐шиг хоорондоо эрс тэс өөр үүсгэгчид.
Вирус 🦠маш хувирамтгай тул яг тухайн вирусын 🦠эсрэг тохирсон эм хийсэн ч гэсэн дүрсээ хувиргаад тэр эм 💊таарч тохирохоо больчихдог.
Вирусын 🦠эсрэг эмчилгээ нь үндсэндээ дархлааны тогтолцоогоор дамжуулж вирусыг устгуулахад чиглэгддэг.
Тиймээс бидэнд үндсэн 2 арга л үлддэг.
Вирусын 🦠халдвар авахгүй байх мөн дархлаагаа ⚔️сайжруулах.
Дархлаа ⚔️гэдэг мань хүний биеийн зэвсэгт хүчин.
Маш олон төрлийн цэргийн 👮🏻♂️тусгай ангиудаас бүрддэг. Тиймээс бид цэргүүддээ 👮🏻♂️зэр зэвсэг сайн өгөх,хувцаслаж ундлах хэрэгтэй.
⁃ Уураг🥩. Хүний бие бол уургаас бүтдэг.
Дархлааны эсүүд ч мөн адил.
Уургын дутагдал дархлааны ⚔️шинэ эсүүд үүсэхэд сөргөөр нөлөөлдөг.
Тиймээс уургын агууламж өндөртэй хоол идэх хэрэгтэй.
Улаан мах🥩, өндөг🥚, шош зэрэг.
⁃ Төмөр🔩. Дархлааны ⚔️эсүүдийн гол зэвсэг нь ферментүүд. Ферментийн гол найрлага нь төмөр. Төмрийн 🔩исэлдэх процессыг ашиглаж дайснаа залгиж устгадаг. Тиймээс төмрийн 🔩дутагдлыг нөхөх, төмрийн агууламж өндөртэй элэг, мах 🥩идэх хэрэгтэй.
⁃ Ус💧. Бие дотор дархлааны эсүүд цус🩸 тунгалгын усан орчинд сэлж байлдах газраа очдог. Тиймээс цус 🩸шингэн байх нь ач холбогдолтой. Эс дотор үүссэн бодисын солилцооны хог шаар, үрэвслийн тулаанд үрэгдсэн эсүүдийг усаар 💧дамжуулж цэвэрлэж биеэс гадагшлуулдаг. Шээс , өтгөн, нус, цэр, хөлс бүгд бие цэвэрлэх замууд. Ус 💧бага багаар их хэмжээтэй уух нь чухал.
⁃ Агаар🌬. Хүчил төрөгчийн тусламжаар эсүүд энерги үүсгэж оршин тогтнодог. Дархлааны ⚔️эсүүдийн ажлын чадамж ч хүчил төрөгчөөс шууд хамааралтай. Тиймээс өдөр бүр эрүүл агаарт гарах, өрөөндөө үе үе агаар салхи 💨оруулж агаарын солилцоо хийх нь чухал.
⁃ Өөх тос🧈. Нүүрс ус бол богино хугацаанд маш их энерги өгдөг эх үүсвэр. Өөх тос 🧈бол удаан хугацаагаар шатдаг , энергээр хангадаг эх үүсвэр. Дархлааны ⚔️эсүүд удаан хугацаанд вирустэй 🦠тулалдахад хангалттай их энерги түлш хэрэгтэй болдог. Чанартай өөх тостой хоол идэх нь тамир тэнхээ сайн оруулдаг. Тиймээс Омега3 агуулсан загасны🦈 тос, чацарганы тос, хонины сүүл,адууны мах идэж байвал сайн. Гэхдээ транс тос🍦, чанаргүй🍟, ханасан тос зэргийг аль болох бага хэрэглэвэл сайн.
⁃ Нойр😴. Шөнийн цагаар биед чухал дааврууд нийлэгжиж , өдрийн цагаар үүссэн хаягдал бүтээгдэхүүнээс биеийг цэвэрлэх, маргааш өдөрт хэрэглэх бодисоо нөөцлөх зэрэг маш олон чухал ажлууд явагддаг. Дархлаа доголдох хамгийн гол шалтгаан нойргүйдэл 🥱тул 7-8 цагаас багагүй тасралтгүй унтах хэрэгтэй. Балчир хүүхдүүд 👶🏻19 цагаас эхэлж унтаж, сурагчид 👦🏻20-21 цагаас оройтолгүй орондоо орвол сайн. Нас балчир байх тусам удаан сэргэдэг тул их унтуулах хэрэгтэй болдог.
⁃ Хөдөлгөөн⛹🏻♂️. Биеийн тамир 🤼♀️бол бие чийрэгжүүлэх маш сайн арга гэдгийг хүн бүр мэднэ. Хөдөлгөөн 🏊🏼♂️хийснээр маш олон ашигтай процессууд хүний биед явагддаг. Цусны урсгал түргэсэх, цус төлжилт сайжрах, мөн бодисын солилцоо сайжирдаг. Гэхдээ дасгал 🏋️♀️хэт их хийвэл эсрэгээр дархлаанд сөргөөр нөлөөлнө. Өдөр бүр ,олон цагаар , хэт хүндээр дасгал 🤼♂️хийвэл биеийн эрдэс витамины нөөцийг хурдан дуусгадаг. Тиймээс өөрт тохирсон дасгал өдөр🧘🏻♂️ бүр дор хаяж 30 минут хийх хэрэгтэй.
⁃ Нар🌞. Нарны гэрлийн нөлөөгөр бидний тархинд серотонин гэх аз жаргалын даавар ялгардаг. Серотонин нь таныг баяр хөөртэй 🤩байлгахаас гадна таны дархлааг бас идэвхжүүлдэг. Серотониноос Мелатонин гэх нойрны даавар үүсдэг. Ө.х. баяр хөөртэй байх тусам шөнөдөө илүү сайн 😴нойрсож чадна. Тиймээс өдрийн цагаар гадаа гарч мандаж, жаргаж буй 🌞нар харж байвал сайн.
⁃ Д витамин-D3. Нарны 🌞гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг энэ витамины дутагдал Монголд өвөл хаврын цаг буюу 12,1,2,3 сард Д витамины хамгийн бага түвшинд очдог эдгээр саруудад томуугийн 😷дэгдэлт дээд цэгтээ хүрдэг. Тиймээс энэ саруудад уудаг Д витаминыхаа тунг нэмэхэд илүүдэхгүй. Зуны цагт ч гэсэн Д витамин хэрэглэхээ зогсоох хэрэггүй. Олон судалгаанууд Д витамин ханиад томуунд 😷өртөлтийг багасгадгийг нотолсон. Д витаминыг хамгийн 🥇хүчтэй дархлаа дэмжигч ч гэж бас нэрлэдэг.
⁃ Гэдэс. Таны дархлааны ⚔️эсүүдийн 70-80% нь гэдэс дотор байдаг. Таны дархлааны ⚔️цөм бол таны гэдэс юм. Тиймээс гэдсэнд ээлтэй хоол хүнс хэрэглэх.2 идэхгүй хоосон хонохгүй зарчмаар хооллож гэдсээ амрааж байвал таны дархлаанд ⚔️ч мөн адил сайнаар нөлөөлнө. Хэт их идсэнээр гэдэс хоол боловсруулах болон хүнсээр орж ирсэн гадны биетүүдийг устгах гээд хэт завгүй ажиллаж эхэлдэг. Ерөнхий дархлааг ⚔️сайжруулья гэвэл гэдсэндээ бага ачаалал өг. Мөн гэдсэнд сайн ашигтай нян агуулсан синбиотикийн бэлдмэл хэрэглэх хэрэгтэй.
-Дулаан🔥. Өндөр хэмийн 🌡нөлөөгөөр дархлааны⚔️ эсүүд сайн ажилж эсрэгээр вирусууд 🦠амьдрах чадвар нь сулардаг. Тиймээс бие мах бодь халуурч 🥵өвчинтэй тэмцэдэг учир бага зэргийн халууралтыг бууруулах гэж оролдохын хэрэггүй. Саун, 🛀🏻халуун ваннд дуртай үнэрт давс хийж амарч байх нь дархлаа ⚔️дэмжих бас нэг сайн арга.