06/04/2026
Хэрэгтэй мэдээлэл👇
ЦӨСНИЙ ХҮҮДИЙГ АВСНЫ ДАРАА "ЕРДИЙНХӨӨРӨӨ ИДВЭЛ" ЯАДАГ ВЭ?
Цөсний хүүдийгээ авхуулсан хүмүүс бүгд нэг адилхан юм хэлдэг: “Эмч намайг өдөрт 4–5 удаа багаар ид гэсэн, гэхдээ яагаад гэдгийг ойлгохгүй байна — би ердийнхөөрөө идэхэд зүгээр л байна.”
“Зүгээр байна” гэдэг нь бүх зүйл хэвийн гэсэн үг биш юм.
Цөс бол элгэнд үүсдэг хоол боловсруулах шингэн. Тэр өөх тос, өөхөнд уусдаг витаминуудыг задалдаг. Мөн нарийн гэдсэн дэх ходоодны хүчлийг саармагжуулдаг.
Цөсний хүүдий байгаа үед бие махбод маш нарийн ажилдаг. Элэг өдөрт 600–1000 мл орчим цөс тасралтгүй ялгаруулна. Цөсний хүүдий түүнийг хуримтлуулж, 5–10 дахин өтгөрүүлээд тостой хоол орж ирэх үед яг тохирсон хэмжээгээр 12 нугалаа гэдэс рүү ялгаруулна.
Цөсний хүүдий байхгүй үед юу болдог вэ?
Цөс хуримтлуулах сав байдаггүй.
Гэтэл элэг урьдын адил цөсөө ялгаруулсаар байна — тасралтгүй, 24 цаг. Гэхдээ хадгалах газаргүй тул цөс шууд нарийн гэдэс рүү хоол идсэн эсэхээс үл хамааран байнга орно.
Амьдрал дээр энэ юу гэсэн үг вэ?
Та удаан хоол идэхгүй байвал цөс гэдсийг цочрооно. Үүнээс болж өвдөлт, эвгүй мэдрэмж төрнө, суулгалт үүснэ. "Ердийнхөөрөө" буюу өдөрт 2-3 хоол иддэг хүмүүс ингэдэг.
Өдөрт нэг удаа их хоол идвэл хоол боловсруулахад цөс хүрэлцэхгүй. Хоолон дахь өөх тос бүрэн задрахгүй. Боловсроогүй өөх тостой хүчил гэдсэнд орж гэдэс өвдөж, дүүрч, гүйлгэнэ.
Хааяа нэг их тостой хоол идэхэд цөсний зам огцом агшиж баруун хавирган доогуур өвдөнө.
Тиймээс цөсний хүүдийгээ авхуулсан бол өдөрт 4-5 удаа багаар идэх хэрэгтэй.
Идэх бүрд багахан цөс ялгарна. Багаар ялгардаг тул цөсний зогсонгишрол үүсэхгүй, цөс өтгөрөхгүй, тунадас үүсэхгүй.
Бага идэхэд өөх тос гэдсэнд бага хэмжээгээр очно. Түүнийг цөс бүрэн задална. A, D, E, K витаминууд сайн шимэгдэнэ. Өөх тостой хүчил гэнэт ихээр орж ирж гэдсийг цочроохгүй.
Тиймээс 4 - 5 удаа багаар хооллох нь үнэндээ дэглэм биш юм.
ЭНЭ БОЛ ЭРХТЭН ТОГТОЛЦООГОО ХЭВИЙН АЖИЛЛУУЛАХ АРГА!
Хоолны дэглэм барихгүй бол юу болдог вэ?
Эхний жил ихэнх хүн өмнөх шигээ хооллож "бүх юм хэвийн байна" гэж мэдэрдэг. Хүний бие махбод нь шинэ байдалд дасан зохицох гэж их хичээдэг учраас. Гэхдээ тасралтгүй ингэж чадахгүй..
Цөс хоолгүйгээр байнга бүдүүн гэдэс руу орж ирснээр доторх салсыг цочроодог. Хэсэг хугацааны дараа гэдэсний архаг үрэвсэл үүсдэг. Бас цөс ходоод руу буцаж хаягддаг. Эмчлэхэд төвөгтэй ходоодны үрэвсэл үүсдэг.
Бас өөх тос задалдаг витаминуудын дутагдал үүсдэг. A, D, E, K витаминууд биед шимэгдэхгүй. Цөсний хүүдийгээ авхуулаад "ердийнхөөрөө" хооллосон хүмүүст Д витамины дутагдал өндөр илэрдэг. D витамин байнга ууж байсан ч. D витаминыг шингээхийн тулд тодорхой цагт цөс хэрэгтэй байдаг.
Ховор ч гэсэн цөсний урсгалд чулуу үүсэж болно. Цөсний хүүдийг авлаа гэдэг нь чулуу ахин үүсэхгүй гэсэн үг биш.
Цөс байнга гэдэс руу урссанаар нян бактерийн тэнцвэр алдагддаг. Зарим бактериуд багасаж, зарим нь хэт ихэсдэг. Үүнээс болж ямар ч хоол идсэн гэдэс дүүрэх, гүйлгэх, зарим төрлийн хүнсийг шингээхгүй байдал үүсдэг.
Өөх тос муу задрах үед элэг хэт ачаалалтай ажилдаг. Өөх тос ихтэй хоол байнга идвэл элэг өөхөлж эхэлдэг.
Бага хэмжээгээр өөх тос идэх бол зайлшгүй хэрэгтэй. Өөх тосыг бүрэн хасаж болохгүй. Витамин, дааварт хэрэгтэй. Гэхдээ нэг удаадаа 30-40 г л болно. Их өөхтэй мах, шарсан хоолыг маш бага хэмжээтэй хааяа л идэж болно.
Хоолны халуун хүйтэн маш чухал.
Хүйтэн хоол цөсний урсгалд хүчтэй агшилт өгдөг. Зайрмаг, хүйтэн ундааны дараа баруун хавирга доор өвдөж байвал ийм учиртай. Тасалгааны хэмтэй, халуун бүлээн хоол хамгийн тохиромжтой.
Хоолны дундуур халуун бүлээн ус уух маш чухал. Өдөрт нийт 1,5 - 2 литр ус уух нь эмчилгээний салшгүй нэг хэсэг.
Цөсний хүүдий авхуулсны дараа элэг маш ачаалалтай ажилладаг. Өөх тостой хоол идэж архи уувал өөрийгөө "хайр наргүй бөмбөгдөж байна" л гээд ойлгочих.
Цөсний хүүдий авхуулсны дараа "ердийнхөөрөө" хооллож өвдөж байснаас тогтмол 4-5 удаа багаар хооллох хэрэгтэй. Энэ нь 3-4 цаг тутамд гэсэн үг.
Ингэх нь дэглэм бариагүйгээс үүдсэн өвчнийг эмчлэх ямар ч эмчилгээнээс маш хямд шүү.