Onoshmed Clinical Laboratory

Onoshmed Clinical Laboratory Дэлхийн стандартыг
Таны эрүүл мэндэд
(1)

Манай лаборатори дараах төрлийн оношилгоо, шинжилгээг авч үйлчилж байна.

✅ БИОХИМИ
- Элэг цөс, бөөр, нойр булчирхайн үйл ажиллагаа
- Өөх тосны солилцоо
- Чихрийн шижин
- Эрдэс бодис (төмөр, кальци, натри, кали, хлор, магни, фосфор)
- Витамин Д
- Витамин В12
- Фолийн хүчил
- Ферритин
✅ ГЕМАТОЛОГИ
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Коагулограмм
- Цусны бүлэг, резус фактор
✅ ИММУНОЛОГИ
- Эрэгтэй, эмэгтэй бэлгийн даавар
- Элэгний вирусын маркер
- Бамбай булчирхайн даавар
- Хавдарын маркер
- Үе мөчний маркер
- Хелико бактери (цус, өтгөнд)
✅ МОЛЕКУЛ БИОЛОГИ
- БЗДХ оношилгоо
- Эрэгтэй, эмэгтэй наалдацын шинжилгээ
✅ ЦИТОЛОГИ
- Эсийн шинжилгээ

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд болох Японы Sysmex, Францын BioMerieux, Германы Human, АНУ-ийн Cepheid GeneXpert аппарат, урвалж оношлууруудыг ашигладаг.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.

👂 Дэлхийн сонсгол хамгаалах өдөрЖил бүрийн 3 дугаар сарын 3ДЭМБ-аас санаачлан тэмдэглэдэг энэ өдөр нь сонсголын алдагдла...
03/03/2026

👂 Дэлхийн сонсгол хамгаалах өдөр
Жил бүрийн 3 дугаар сарын 3

ДЭМБ-аас санаачлан тэмдэглэдэг энэ өдөр нь сонсголын алдагдлаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, зөв дадлыг хэвшүүлэх зорилготой. Өнөөдөр дэлхий даяар 1.5 тэрбум хүн сонсголын ямар нэг асуудалтай байгаа ч үүний 60%-ийг урьдчилан сэргийлэх боломжтой юм.

⚠️ Сонсголд хамгийн их хор нөлөө үзүүлдэг зүйлс:
Дуу чимээ: Чанга хөгжим, ажлын байрны тогтмол шуугиан.

Өвчлөл: Чихний олон дахидаг архаг үрэвслүүд, сонсголын мэдрэлийн үрэвсэл.

Гэмтэл: Толгой болон чихний төрөл бүрийн гэмтлүүд.

Эмийн хэрэглээ: Сонсголд хортой нөлөө үзүүлэх эмийг дур мэдэн хэрэглэх.

🩺 Оношлогоо ба Ангилал
Сонсголын алдагдлыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, чихний дуран болон сонсголын бичлэгээр тодорхойлдог. Сонсгол алдагдлыг децибел (дБ) нэгжээр дараах байдлаар ангилна:

Ердийн сонсгол: 0–25 дБ

Бага зэргийн алдагдал: 26–40 дБ

Дунд зэргийн алдагдал: 41–55 дБ

Хүнд зэргийн алдагдал: 56–70 дБ

Гүнзгий алдагдал: 91 дБ ба түүнээс дээш

✅ Урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд:
Чихэвчний хэрэглээ: Дууг 60%-иас ихгүй байлгаж, 60 минутаас илүү хугацаагаар тасралтгүй сонсохгүй байх.

Хамгаалалт: Чанга дуу чимээтэй орчинд чихний хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх.

Ариун цэвэр: Чихэнд хатуу зүйл хийхгүй, чихээ ухахгүй байх.

Хяналт: Хүүхдийн сонсголыг эрт үзүүлж, чих өвдвөл цаг алдалгүй эмчид хандах.

"Сонсголоо өнөөдрөөс хамгаалъя!"

#Оношмед

🚭 Тамхинаас татгалзаж, эрүүл мэндээ хамгаалъяТамхины утаанд 7000 гаруй химийн бодис байдаг бөгөөд тэдгээрээс 250 гаруй н...
02/03/2026

🚭 Тамхинаас татгалзаж, эрүүл мэндээ хамгаалъя

Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис байдаг бөгөөд тэдгээрээс 250 гаруй нь хортой, 70 орчим нь хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон байна.

⚠️ Тамхины найрлага дахь аюултай бодисууд
Тамхины найрлагад никотин, давирхай, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг үндсэн хортой бодисуудаас гадна формальдегид, бензол, аммиак, устөрөгчийн цианид, хүнд металлууд, ацетон, метанол, бутан болон пестицидийн үлдэгдэл агуулагддаг.

📉 Хүний биед үзүүлэх хорт нөлөө
Тамхидалт нь хүний эрүүл мэндэд маш олон сөрөг үр дагавар авчирдаг:

Амьсгалын систем: Уушигны хорт хавдар, архаг бронхит, уушигны эмфизем үүсгэдэг.

Зүрх судас: Зүрхний шигдээс, цус харвалт болох эрсдэлийг нэмэгдүүлж, тархины цусан хангамжийг бууруулдаг.

Нөхөн үржихүй: Жирэмсэн үед урагт ноцтой эрсдэл учруулж, хүүхдийн өсөлт хөгжлийг удаашруулдаг. Түүнчлэн эмэгтэйчүүд эрт цэвэрших, эрчүүдэд бэлгийн үйл ажиллагааны хямрал болон бэлгийн сулрал болох нөлөөтэй.

🕒 Тамхинаас гарсны дараах эерэг өөрчлөлтүүд
Тамхинаас татгалзсан цагаас эхлэн таны бие махбодь маш хурдацтайгаар нөхөн сэргэж эхэлдэг:

20 минутын дараа: Зүрхний цохилт болон цусны даралт хэвийн байдалд орно.

12 цагийн дараа: Цусан дахь нүүрстөрөгчийн түвшин хэвийн хэмжээнд очно.

24 цагийн дараа: Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж эхэлнэ.

1-2 долоо хоногийн дараа: Цусны эргэлт болон уушигны үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирна.

1-9 долоо хоногийн дараа: Ханиалгах, амьсгаадах шинж тэмдэг багасна.

1 жилийн дараа: Зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл 2 дахин буурна.

2 жилийн дараа: Никотины хордлогоос бие махбодь бүрэн ангижирна.

5-10 жилийн дараа: Хавдраар өвчлөх эрсдэл 50% хүртэл буурна.

Тамхинаас татгалзсанаар та зөвхөн эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй, мөнгөө хэмнэж, амьдралынхаа чанарыг мэдэгдэхүйц сайжруулах боломжтой юм.


#Оношмед

БOДИСЫН СОЛИЛЦООНЫ ХАМ ШИНЖ 🫀Бодисын солилцооны хам шинж гэдэг нь цусны сахар ихсэх, төвийн таргалалт, цусан дахь өөх то...
02/03/2026

БOДИСЫН СОЛИЛЦООНЫ ХАМ ШИНЖ 🫀

Бодисын солилцооны хам шинж гэдэг нь цусны сахар ихсэх, төвийн таргалалт, цусан дахь өөх тосны харьцаа алдагдах, цусны даралт ихсэх зэрэг бодисын солилцооны хямралууд нэгэн зэрэг илрэхийг хэлнэ. Энэ нь удаан явцтай бөгөөд зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижинд хүргэх гол үндэс болдог.

🚩 Эрсдэлт хүчин зүйлс
Хэвлийн таргалалт: Дотор эрхтний өөх нь инсулины эсэргүүцлийн гол шалтгаан болж, үрэвслийг өдөөдөг.

Хөдөлгөөний дутагдал: Дасгал хөдөлгөөн бага байх нь бие махбодь сахар ашиглах чадварыг бууруулж, инсулины эсэргүүцлийг нэмэгдүүлдэг.

Удамшил: Гэр бүлийн гишүүд нь чихрийн шижин, таргалалт, даралт ихсэх өвчтэй бол эрсдэл өндөр байна.

🔍 Хэрхэн оношлох вэ?
Дараах 5 шинж тэмдгийн 3 нь илэрсэн бол таныг энэ хам шинжтэй гэж үзнэ:

Бэлхүүс томорсон: (Эрэгтэй > 90 см, Эмэгтэй > 80 см).

Цусны сахар ихэссэн: Өлөн үеийн сахар 100 мг/дл-ээс дээш байх.

Цусны даралт ихэссэн: 130/90 мм м.у.б-ээс дээш байх.

Муу өөх тос ихэссэн: Триглицерид 150 мг/дл-ээс дээш байх.

Сайн холестерин багассан: (Эрэгтэй < 40 мг/дл, Эмэгтэй < 50 мг/дл).

⚠️ Илрэх шинж тэмдэг
Энэхүү хам шинж нь ихэвчлэн "чимээгүй" явагддаг ч сахар ихэссэн үед дараах шинжүүд илэрч болно:

Байнга цангах, ойр ойрхон шээх.

Амархан ядрах, сулрах.

Суга, хүзүүний ар талын арьс харлах.

Хараа бүрэлзэх.

✅ Урьдчилан сэргийлэх ба эмчилгээ
Амьдралын хэв маягийг өөрчлөх:
Хоолны дэглэм: Боловсруулсан цардуул, элсэн чихэр, улаан махнаас татгалзаж; хүнсний ногоо, бүхэл үр тариа, загас хэрэглэх.

Дасгал хөдөлгөөн: Тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийж, жингээ хэвийн барих.

Амралт: Өдөрт 7-9 цаг чанартай унтах.

Стресс ба хорт зуршил: Стрессээ удирдах, тамхинаас бүрэн гарах.

Эмнэлгийн хяналт:
Жилд 1-2 удаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах.

Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар даралт бууруулах, өөх тос болон сахар зохицуулах эмийг тогтмол хэрэглэх.


#Оношмед

МИКРОБИОМ ГЭЖ ЮУ ВЭ?Микробиом (хүний биеийн хэвийн бичил биетэн) гэдэг нь бидний биед амьдарч буй ашигтай бактер, вирус,...
24/02/2026

МИКРОБИОМ ГЭЖ ЮУ ВЭ?
Микробиом (хүний биеийн хэвийн бичил биетэн) гэдэг нь бидний биед амьдарч буй ашигтай бактер, вирус, мөөгөнцөр зэрэг 100 их наяд орчим бичил биетүүдийн нийлбэр цогц юм. Эдгээр нь ихэвчлэн бүдүүн гэдэс, арьс, ам, шээсний зам, үтрээ, уушгинд оршдог.

🌟 Гэдэсний микробиомын үндсэн үүрэг
Микробиом нь бие махбодийн ерөнхий үйл ажиллагаанд дараах байдлаар нөлөөлдөг:

Хоол боловсруулалт: Хоол боловсруулах үйл явцад шууд оролцоно.

Витамин нийлэгжүүлэлт: В болон К витаминыг үүсгэнэ.

Дархлаа: Биеийн эсэргүүцлийг дэмжиж, дархлааг тогтворжуулна.

Зохицуулалт: Энерги, биеийн жин болон дааврын нийлэгжилтэд оролцоно.

Тархи-Мэдрэл: Сэтгэл санаа болон тархины үйл ажиллагаанд нөлөө үзүүлнэ.

⚖️ Тэнцвэр алдагдахын хор уршиг
Хэвийн бичил биетний тэнцвэрт байдал алдагдвал (дисбактериоз) дараах өвчлөлүүдийн үндэс болдог:

Гэдэс дүүрэх, суулгах 🤢

Дархлаа сулрах, харшил, үрэвсэл 🤧

Таргалалт, чихрийн шижин 📉

Аутоиммуны өвчин, хавдар ⚠️

Нөлөөлөх хүчин зүйлс: Хооллолт, антибиотик, стресс, нойр, нас, амьдралын хэв маяг.

🥗 Микробиомыг дэмжих "Шилдэг хүнс"
Бие дэх ашигтай бактерийн тоог нэмэгдүүлэхэд дараах хүнс тусална:

Эслэг ихтэй: Ногоо, жимс, бүхэл үр, буурцагт хүнс.

Ашигтай бактеритай: Тараг, айраг, зөөхий, бяслаг, цөцгийн тос.

Байгалийн пребиотик: Сонгино, сармис, гадил.

Исгэсэн бүтээгдэхүүн: Даршилсан байцаа, кимчи, комбча цай, кефир.

🛠️ Тэнцвэрээ хадгалах 7 алхам
Нэр төрлийг олшруулах: Олон төрлийн жимс, ногоо, овьёос, шош хэрэглэх.

Боловсруулсан хүнснээс татгалзах: Бэлэн болон хэт боловсруулсан хоолыг хязгаарлах.

Хорт зуршилгүй байх: Архи, тамхинаас татгалзах.

Антибиотикийг хянах: Зөвхөн эмчийн заавраар, шаардлагатай үед хэрэглэх.

Чихэр орлуулагчаас зайлсхийх: Энэ нь муу бактерийн өсөлтийг дэмждэг.

Хүүхдийг хөхөөр хооллох: 6 сар хүртэл дан хөхөөр, цаашид 2 нас хүртэл хөхүүлэх.

Пробиотик ба Пребиотик хэрэглэх:

Пробиотик: Амьд бичил биетэн агуулсан бэлдмэл (Жишээ нь: Тараг).

Пребиотик: Ашигтай бактерийн хоол тэжээл болох химийн нэгдэл.

Синбиотик: Дээрх хоёрыг хослуулсан эрчимжүүлсэн хэлбэр.

#Оношмед

Төрөлхийн Түнхний Мултрал ба Дутуу ХөгжилТөрөлхийн түнхний мултрал гэдэг нь түнхний үений тогоо гүйцэд хөгжөөгүйгээс бол...
24/02/2026

Төрөлхийн Түнхний Мултрал ба Дутуу Хөгжил

Төрөлхийн түнхний мултрал гэдэг нь түнхний үений тогоо гүйцэд хөгжөөгүйгээс болж дунд чөмөгний толгой тогооноосоо гарах эсвэл дутуу суухыг хэлнэ.

🔍 Үндсэн ойлголтууд
Дисплази: Түнхний үений элементүүд дутмаг хөгжих.

Гипоплази: Үений тогооны дээд ирмэг налуу байх.

Мултрал: Дунд чөмөгний толгой сүүжний хонхорт суухгүй, дээш шилжих.

⚠️ Эрт илрүүлэх энгийн шинжүүд
Хүүхдийг тайван хэвтүүлж байгаад дараах өөрчлөлтүүдийг ажиглаарай:

Өвдөгний өндөр: Хөлийг өвдгөөр нугалахад нэг талын өвдөг нөгөөгөөсөө намхан байх. 📏

Арьсны нугалаас: Өгзөг, хондлой орчмын нугалаас тэгш бус, зөрүүтэй байх. 🍑

Хөл богиносох: Нэг талын хөл илт богино харагдах.

Хөдөлгөөний хязгаарлалт: Хоёр хөлийг гадагш салгахад саад мэдрэгдэх, хөдөлгөөн бага байх. 🦵

Алхалт: Алхаж эхлэх үед доголох, нэг тал руугаа бөхийх. 🚶‍♂️

🩺 Оношилгооны арга
Хугацаа алдалгүй мэргэжлийн эмчид хандах нь чухал:

0-6 сартайд: Түнхний хэт авиан шинжилгээ (ЭХО) 📡

6 сараас дээш: Рентген зураг 📸

💊 Эмчилгээ ба Арчилгаа
Алтан хугацаа: 6 сар хүрэхээс өмнө илрүүлж эмчилбэл хамгийн үр дүнтэй. (18 сараас хойш үр дүн мууддаг).

Павликийн дөрөөвч (унжлага): 0-6 сартай хүүхдэд хэрэглэх хамгийн үр дүнтэй арга. ⛓️

Зөв тэврэлт: Хүүхдийн хөл үргэлж "М" байрлалтай (алцгар) байх ёстой. Энэ нь түнхний үе рүү жигд даралт өгч, зөв хөгжихөд тусална. 🤱

Зөв живхлэх: Живх өмсүүлэхдээ хөлийг шулуун татаж хүчлэхгүй байх. Шаардлагатай бол давхар живх хэрэглэнэ. 👶✨

🛑 Анхааруулга
Хэрэв эмчилгээг цаг алдалгүй хийхгүй бол:

Багана нурууны муруйлт үүсэх 🦴

Хөл эмзэглэл ихтэй болох

Насан туршдаа доголох эрсдэлтэй.

#Оношмед

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ ГАЛ МОРИН жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. 🙌🏻 #Оношмед
16/02/2026

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ ГАЛ МОРИН жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. 🙌🏻

#Оношмед

🎗️Хүүхдийн хорт хавдар: Шалтгаан, Сэргийлэлт ба Эрт илрүүлэгМонгол улсад жилд дунджаар 100-120 хүүхэд хорт хавдраар шинэ...
16/02/2026

🎗️Хүүхдийн хорт хавдар: Шалтгаан, Сэргийлэлт ба Эрт илрүүлэг
Монгол улсад жилд дунджаар 100-120 хүүхэд хорт хавдраар шинээр оношлогдож байгаа бөгөөд үүнд тархи, цус, ясны хавдрууд зонхилж байна. Нийт тохиолдлын 95%-ийн шалтгаан тодорхойгүй боловч эрт илрүүлснээр амь насыг аврах боломжтой.

1. 🧬 Шалтгаан ба Өнөөгийн байдал
Генетик: Нийт хавдрын 5% нь ДНХ-ийн өөрчлөлтөөс үүдэлтэй.

Тодорхойгүй: 95%-ийн шалтгаан нь шинжлэх ухаанд бүрэн судлагдаагүй байна.

Дэмжлэг: Монгол улс ДЭМБ болон АНУ-ын "Сэйнт Жүүд" эмнэлэгтэй хамтран эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрт нэгдсэн.

2. 🛡️ Урьдчилан сэргийлэх арга замууд
Гэр бүлийн орчинд:
Тамхины утаа: Хүүхдийг дам тамхидалтаас 100% тусгаарлах.

Орчин: Гэрийн агааржуулалтыг сайжруулж, хөгц, хорт бодисоос сэргийлэх.

Хог хаягдал: Хог, хуванцар шатаахгүй байх.

Шинжилгээ: Рентген болон КТ-г зөвхөн эмчийн заавраар, зайлшгүй үед хийлгэх.

Хооллолт: Жимс, ногоо, уураг тэнцвэртэй хэрэглэх.

Жирэмсэн үеийн сэргийлэлт:
Төлөвлөлт: Эцэг, эх хоёулаа эрүүл байх (Эрүүл эхээс эрүүл хүүхэд).

Нэмэлт тэжээл: Фолийн хүчил, төмөр, иодыг эмчийн заавраар хэрэглэх.

Хорт зуршил: Архи, тамхи, мансууруулах бодисоос бүрэн татгалзах.

Вакцинжуулалт: Гепатит В, Хүний папилома вирусын (HPV) эсрэг вакцин.

3. 🚩 Анхааруулах дохио (RED FLAGS)
Хэрэв таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаарай:

🌡️ Ерөнхий бие махбодь

Шалтгаангүйгээр 14 болон түүнээс дээш хоног халуурах

Сүүлийн 1-2 сарын дотор биеийн жингийн 10%-ийг гэнэт алдах

Хэт их ядарч сульдах, тоглох сонирхолгүй болох

🩸 Гадаад төрх ба Арьс

Царай цонхийж цайх (цус багадалт мэт харагдах)

Бие дээр шалтгаангүй хөхрөлт үүсэх

Хамар болон буйлнаас ойр ойрхон цус гарах

🦴 Өвдөлт ба Зангилаа

Үе мөч, ясаар байнга өвдөх, хавдах, улайх

Хүзүү, суга, хэвлий хавьцаа өвдөлтгүй хатуу зангилаа, овгор зүйл мэдрэгдэх

🧠 Мэдрэлийн тогтолцоо

Толгой байнга өвдөх (ялангуяа шөнө эсвэл өглөөд)

Өглөө босоод шууд бөөлжих

Тэнцвэр алдах, толгой эргэх, алхаа гишгээ өөрчлөгдөх

👁️ Нүд ба Хэвлий

Хүүхдийн нүдэнд цагаан толбо харагдах (гэрэлд ойхдоо)

Гэнэт солир харах эсвэл хараа муудах

Хэвлий хэсгээр томорч, цүдийх

#ЭрүүлМэнд

ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ ГЭЖ ЮУ ВЭ?Энэ нь хүүхэд эхийн хэвлийд байх үед зүрх болон түүний томоохон судаснууд бүрэн гүйцэд...
14/02/2026

ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь хүүхэд эхийн хэвлийд байх үед зүрх болон түүний томоохон судаснууд бүрэн гүйцэд хөгжөөгүйгээс үүсдэг бүтцийн өөрчлөлт юм.

Түгээмэл байдал: 1000 төрөлт тутамд 8-10 тохиолддог.

Анхаарах зүйл: Зарим гажиг аяндаа хаагддаг бол зарим нь заавал мэс засал шаарддаг.

🔍 Гажгийн үндсэн төрлүүд
Зүрхний гажгийг дотор нь хоёр үндсэн бүлэгт хуваадаг:

Цагаан гажиг (Хөхрөлтгүй): Ховдол эсвэл тосгуур хоорондын таславчийн цоорхой, артерийн нээлттэй цорго.

Хөх гажиг (Хөхрөлттэй): Фаллогийн дөрвөл, том судасны солигдол зэрэг зүрхний хүнд гажгууд.

⚠️ Илрэх шинж тэмдэгүүд
Хэрэв таны хүүхдэд дараах шинжүүд илэрвэл эмчид хандаарай:

Хооллолт: Хөхөө хөхөхдөө амархан ядарч амьсгаадах, ихээр хөлрөх.

Гадаад төрх: Уруул, хэл, хумс хөхөрч харагдах.

Өсөлт: Жин маш удаан нэмэх эсвэл нэмэхгүй байх.

Өвчлөл: Ойр ойрхон ханиад хүрэх, уушгины хатгаа болох.

🧬 Шалтгаан ба Эрсдэлт хүчин зүйл
Генетик: Удамшлын нөлөө болон хромосомын өөрчлөлт (жишээ нь: Дауны хам шинж).

Эхийн эрүүл мэнд: Жирэмсэн үед улаан бурхан, вирусээр өвчлөх, чихрийн шижинтэй байх, мөн согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, эмчийн зааваргүй эм уух.

🩺 Оношилгоо
Ургийн зүрхний ЭХО: Жирэмсний 18-22 дахь долоо хоногт.
Зүрхний ЭХО: Төрсний дараах нарийн оношилгоо.
Бичлэг: Зүрхний цахилгаан бичлэг (ECG), Рентген.

✨Урьдчилан сэргийлэлт
Төлөвлөлт: Жирэмслэхээс өмнө эхнэр, нөхөр хоёулаа үзлэгт орох.
Эрүүл мэнд: Фолийн хүчил хэрэглэх, халдвараас сэргийлэх.
Хяналт: Жирэмсний хяналтад тогтмол орох, хорт зуршлаас татгалзах.


#ЭрүүлМэнд #ХҮҮХЭД

❤️ Хайртай хүнээ хамгаалах хамгийн том бэлэг — эрүүл мэнд.Энэ Валентинаар “Оношмед” эмнэлэг танд болон таны гэр бүлд зор...
14/02/2026

❤️ Хайртай хүнээ хамгаалах хамгийн том бэлэг — эрүүл мэнд.

Энэ Валентинаар “Оношмед” эмнэлэг танд болон таны гэр бүлд зориулсан урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээг санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол коммент үлдээгээрэй.

Өөртөө болон хайртай хүмүүстээ анхаарал халамж бэлэглээрэй ❤️

📞 77205599

🎉 БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХЭРХЭН ЗОХИСТОЙ ХООЛЛОХ ВЭ? 🥗🍖Баярын өдрүүдээр бид ихэвчлэн бууз, банш,чанасан, шарсан мах 🥩, амттан 🍰...
12/02/2026

🎉 БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХЭРХЭН ЗОХИСТОЙ ХООЛЛОХ ВЭ? 🥗🍖

Баярын өдрүүдээр бид ихэвчлэн бууз, банш,чанасан, шарсан мах 🥩, амттан 🍰, хийжүүлсэн ундаа 🥤, архи дарс 🍷 зэргийг их хэмжээгээр хэрэглэдэг.

👉🏻 Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээ:

🧔🏻‍♂️ Эрэгтэй: ~2500 ккал

👩🏻 Эмэгтэй: ~2100 ккал

⚠️ Гэтэл баярын өдрүүдэд үүнээс 2–3 дахин их илчлэг авах нь түгээмэл!

ДЭМБ-ын зөвлөмж:
Өдөрт авах сахар = 6 цайны халбага (25 гр)-аас ихгүй

Гэтэл бид нэг дор
🍫 чихэр, 🍪 жигнэмэг, 🎂 бялуу, 🍟 чипс, 🥤 хийжүүлсэн ундаа, 🍺 шар айраг, 🍷 дарс, 🥗 төмсний салат, 🍦зайрмаг иддэг.

→ бүгд сахарын агууламж их + өндөр илчлэгтэй.

Яагаад болгоомжлох хэрэгтэй вэ?

⚖️ Таргалалт

🦷 Шүдний паалан гэмтэх

💔 Зүрх судасны эрсдэл

🦴 Яс сийрэгжилт

🍬 Чихрийн шижин

🤢 Гэдэс дүүрэх, шингээлт муудах

БАЯРЫН ҮЕЭР АНХААРАХ 7 ЗӨВЛӨМЖ 📝

1️⃣ Тостой халуун хоолны дараа шууд хүйтэн зүйл уухгүй байх (ус, айраг, архи, шар айраг хүртэл)

2️⃣ Хүүхдэд “хоосон илчлэг” бага өгөх
🍬 чихэр • 🍟 чипс • 🥤 ундаа • 🍪 жигнэмэг

3️⃣ Хоолыг гүйцэд болгож, зөв хадгалах

4️⃣ Нэг дор хэт их идэхгүй байх 👉🏻 “Амсаж идэх” зарчим баримтал

5️⃣ Үл зохицох хүнсийг хамтад нь хэрэглэхгүй байх

🥛 + 🍊 хүчиллэг жимс → гэдэс дүүрнэ

🐟 + 🥛 → харшил, шингээлт муудна

🥩 + 🍟 + 🍞 → удаан шингэнэ

🥣 айраг/тараг + халуун хоол → суулгалт

🍎 жимс + үндсэн хоол → хий үүснэ

🍷 архи + тослог хоол → элэг ачаалал

🥤 хийжүүлсэн ундаа + хоол → шингээлт муудна

☕ цай/кофе + төмөр ихтэй хүнс → шимэгдэлт буурна

6️⃣ Хоолны өмнө ногоо ид 🥬 → шингэц сайжирна, хэт их идэхээс сэргийлнэ

7️⃣ Ус сайн уу 💧
Биеийн хэрэгцээ = 1 кг жинд 40 мл

🍷 Согтууруулах ундаа

👉🏻 Зохистой хэмжээг баримтал
👉🏻 Ус хамт ууж, өлөн дээрээ бүү уу

✨ Санахад амархан дүрэм:
🥗 Эхлээд ногоо → 🍖 дараа нь мах → 🍰 хамгийн сүүлд амттан

#ЭрүүлМэнд

ЦАГААН САРААР АЖИЛЛАХ ХУВААРЬ 🌕Манай хамт олон Цагаан сарын баяраар дараах хуваарийн дагуу ажиллана:✨ 2 сарын 17 - 20: А...
12/02/2026

ЦАГААН САРААР АЖИЛЛАХ ХУВААРЬ 🌕

Манай хамт олон Цагаан сарын баяраар дараах хуваарийн дагуу ажиллана:

✨ 2 сарын 17 - 20: Амарна
✨ 2 сарын 21: 08:30 - 15:00 цаг
✨ 2 сарын 23-наас эхлэн хэвийн горимоор ажиллана.

Та бүхэндээ Сар Шинийн мэнд дэвшүүлье 🌕

БИЧИЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? Бичил шим тэжээл нь хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангахад маш бага хэмжээгээр шаардлаг...
09/02/2026

БИЧИЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Бичил шим тэжээл нь хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангахад маш бага хэмжээгээр шаардлагатай боловч амин чухал үүрэгтэй бодисууд юм.

1. Аминдэмүүд (Vitamins) 💊

💧 Усанд уусдаг: В, С бүлгийн аминдэмүүд. (Биед нөөцлөгддөггүй тул өдөр бүр авах шаардлагатай)

🥑 Тосонд уусдаг: А, Д, Е, К аминдэмүүд.

🛡️ Үүрэг: Дархлаа дэмжих, бодисын солилцоог зохицуулах, өсөлт хөгжилтөд оролцох.

2. Эрдэс бодис (Minerals) 💎

Макро эрдэс: Кальц, магни, кали, натри, фосфор, хлор, хүхэр.

Микро эрдэс: Төмөр, цайр, иод, селен, зэс, фтор, манган, хром гэх мэт.

Үүрэг: Ясыг бэхжүүлэх, цус төлжүүлэх, мэдрэл булчингийн үйл ажиллагааг хангах.

⚠️ ДАЛД ӨЛСГӨЛӨН ГЭЖ ЮУ ВЭ? 😶‍🌫️
Хүн хоолны калори, хэмжээгээр цадсан боловч биед зайлшгүй хэрэгтэй бичил шим тэжээл (аминдэм, эрдэс) дутагдалтай байхыг хэлнэ.

📉 Гол шалтгаан:

🍚 Нэг төрлийн хоол: Дан гурил, мах, эсвэл нэг төрлийн ногооны зутан байнга идэх.

🍔 Буруу сонголт: Сахар, түргэн хоол их хэрэглэх, жимс ногоо, уураг багатай хооллох.

🤰🏻 Физиологийн хэрэгцээ: Жирэмсэн, хөхүүл үе, өсвөр нас (биед хэрэгцээ ихсэх үе).

🤢 Шингэц муудах: Хоол боловсруулах замын эмгэгүүд, хүнд өвчин.

Ихэвчлэн дутагддаг шим тэжээл: Төмөр, иод, цайр, селен, фосфор, магни, Аминдэм А, Д, В12.

🤒 Илрэх шинж тэмдэгүүд:
Ядарч сульдах, анхаарал төвлөрөл буурах.

Дархлаа сулрах, амархан өвчлөмтгий болох.

Үс, хумс хэврэгших.

Хүүхдэд өсөлт хөгжил удаашрах, суралцах чадвар муудах.

Эрсдэлтэй бүлэг: Хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс.

🍽️ ХААНААС, ЯАЖ АВАХ ВЭ? (Урьдчилан сэргийлэх)

🥛 Сүү, тараг, бяслаг: Кальци

🥩 Мах, элэг: Төмөр, цайр

🥬 Ногоон навчит ногоо: Магни

🐟 Далайн бүтээгдэхүүн: Иод, селен

🥜 Самар, үр тариа: Бичил шим тэжээлүүд

Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн тодорхойлсноор Эрүүл хоол гэж тавагны:

Тавагны 1/2: Жимс ба ногоо (олон өнгө, төрөл байх).

Тавагны 1/4: Бүхэл үр (бор будаа, овьёос, арвайн гурил).
❌Цагаан гурил, будааг хязгаарлах.

Тавагны 1/4: Эрүүл уураг (загас, тахиа, буурцаг, өндөг).
❌Боловсруулсан махыг (хиам) багасгах.

🫒 Эрүүл тос: Олив, наранцэцэг, канола тос.
❌Маргарин, транс тосноос татгалзах.

💧 Ус: Цэвэр ус, чихэргүй цай.
❌Ундаа, жүүс хязгаарлах.

💡 Зөвлөмж: Далд өлсгөлөн шинж тэмдэг багатай байдаг учир шаардлагатай үед цусан дахь төмөр, ферритин, В12, фолат, фолийн хүчил, аминдэм Д, цайр, нийт уураг, альбумин, бамбайн дааврын шинжилгээ өгч, эмчийн заавраар аминдэм, эрдэс бодисоо хэрэглээрэй. 🩺👨🏼‍⚕️

#ЭрүүлМэнд

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 17:30
Tuesday 07:00 - 17:30
Wednesday 07:00 - 17:30
Thursday 07:00 - 17:30
Friday 07:00 - 17:30
Saturday 09:00 - 15:00

Telephone

+97677205599

Alerts

Be the first to know and let us send you an email when Onoshmed Clinical Laboratory posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Onoshmed Clinical Laboratory:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Танилцуулга

Оношмед Клиник Лабораторийн нүүр хуудсанд тавтай морилно уу.

“Оношмед” ХХК нь 2004 оноос эхлэн клиник оношлогооны лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монголын анхны хувийн лабораториудын нэг юм. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд бид орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан мэргэшсэн баг хамт олны бүрэлдэхүүнтэй оношлогоо шинжилгээ хийж, үйлчлүүлэгчдийнхээ итгэл, талархлыг хүлээсэн үйлчилгээ үзүүлсээр ирлээ. Үйлчлүүлэгчиддээ чанартай үйлчилгээ, найдвартай оношлогоог санал болгож, тэдний хувийн нууцыг чандлан хадгалах зарчмыг бид баримтлан ажилладаг. Манай лаборатори дараах төрлийн оношлогоо, шинжилгээг түргэн шуурхай, найдвартай авч үйлчилж байна. Үүнд


  • Биохими

  • Гематологи