18/03/2026
ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
1. Нүүдлийн амьдрал ба сэтгэл хүмүүжүүлэх систем:
Нүүдлийн амьдрал өөрөө хүүхдэд дараах чадварыг автоматаар өгдөг.
🎯 Хариуцлага → мал маллах, гэрийн ажилд оролцох
🎯Тэсвэр тэвчээр → цаг агаар, байгалийн хатуу нөхцөл
🎯Бусдыг бодох сэтгэл → хамтын амьдрал (айл саахалт)
🎯Амьдралын ойлголт→ хөдөлмөр
Өөрөөр хэлбэл сэтгэл нь үйлдлээрээ хүмүүждэг байсан.
2. Ахмадаа хүнийг хүндлэх бол хүүхдийн ёс суртахууны суурь байсан. Монгол уламжлалд ахмад хүн бол амьд сургууль, гэрийн боловсролыг үлгэрлэн олгогч байсан. Хүүхэд тэдний үгийг сонсох, асуулт асууж, үлгэр дуурайл авдаг байсан. Энэ нь хүндлэл, даруу зан, сонсох чадвар гэх мэт EQ (сэтгэл хөдлөлийн оюун ухаан)-г хөгжүүлдэг байсан.
🌿 3. Байгальтай харилцах харилцаа ба дотоод сэтгэлийн боловсрол:
Монгол хүүхэд байгальд өсдөг. Амьтанд хайртай болох, байгалиа хүндлэх, хүн байгалийн тэнцвэрийг харж мэдэрч ойлгодог. Энэ нь дөлгөөн зан, дотоод тайван байдал, сэтгэл хөдлөлийн зохицуулалтыг олгож байжээ. Өнөөдрийн хэлээр бол Mindfulness + Emotional regulation
🧠 3. Үлгэр, домог, сургаал нь сэтгэлээ программчлах арга байсан.
Монголчууд хүүхдэд үлгэр, тууль, сургаал үг, домог, ерөөл, магтаалаар дамжуулан чанар эрхэм, бусдад бүү хор хүргэ, тэвчсэн хүн ялна гэдгийг мэдрүүлэн ойлгуулж, боловсрол олгож байсан. Энэ нь хүүхдийн үнэт зүйл, сэтгэлгээ, дотоод дуу хоолойг бүрдүүлж байсан.
🤝 4. Хамтын амьдрал ба нийгмиын сэтгэл:
Нүүдэлчдийн соёлд айл айлдаа, саахалтдаа, нутаг усныхандаа туслана, нэг нь асуудалд орвол бүгд оролцоно. Хүүхэд айлдаа гэдэс бариад гүйх, хурга тугалыг татаж өгөхөөс эхлээд хамтрах гэдгийг үйлдэн мэдэрч суралцаж байсан. Энэ нийгмийн сэтгэл зүй, бусдын оронд өөрийгөө тавьж сурах /emphaty/ хөгжүүлдэг байсан.
🔥 Дүгнэлт: Монголчууд зүрх сэтгэлийн боловсролыг хичээл зааж биш, ахуй амьдралаараа, соёл, ёс заншилдаа шингээн мэдрүүлэн олгож байсан. Ялгаа нь өнөөдрийн зүрх боловсрол мэдлэг төвтэй (IQ), харин уламжлалт нүүдэлчин боловсрол хүн төвтэй (EQ + зан чанар) байсанд оршино.
⚠️ Чухал бодох зүйл нь өнөөдөр хүүхдүүд дэлгэцээс сурч байна. Харин өмнө нь ахмадаас, байгалиас, амьдралаас сурдаг байсан. Тиймээс олон хүн мэдлэгтэй боловч
сэтгэл сул, тэсвэргүй, тэвчээргүй, анхаарал. тогтворгүй болж байна.
🙏🎯 Зүрх сэтгэлийн боловсрол бол заадаг биш, — мэдэрч, мэдрүүлж байж бий болдог боловсрол юм. ❗️❗️Тэрнээс харь орноос хуулан орчуулж, заадаг боловсрол бүр ч биш юм байна.
Боловрол судлаач-ментор Ц. Чанцалдулам