06/09/2024
👨👩👧👦ЭРХЭМ ХҮНДЭТ ЭЭЖ, ААВ, АСРАН ХАМГААЛАГЧИД АА!
Манай OneSky байгууллагын бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг чадавхжуулах зорилгоор зохион байгуулдаг 8 долоо хоногийн 'Бага насны хүүхдийн цогц хөгжил'-ийн сургалт ТУН УДАХГҮЙ буюу 2024 оны 9 дүгээр сарын 13 ( ), 14 ( )-т эхлэх тул амжиж бүртгүүлээрэй.
Та манай сургалтанд хамрагдсанаар цаг алдалгүй хүүхдийнхээ тархины хөгжлийг дэмжиж, суралцахуйн чадварыг нь дээд түвшинд хүргэх арга барилтай болно.
Сургалт маань ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагддаг.
📌Хэн хамрагдах боломжтой вэ?
-0-6 насны хүүхэдтэй эцэг эх, гэр бүлийн гишүүд эсвэл асран хамгаалагчид
-Баянзүрх дүүрэгт амьдардаг айл өрх бүр илүүтэй хамрагдах боломжтой.
📌Сургалт хэрхэн явагдах вэ?
Гэр бүлийг чадавхжуулах цогц сургалт нь долоо хоногт 1 удаа нийт 8 долоо хоногийн турш үргэлжилнэ.
📌 Та дараах цагийн хувиаруудаас сонгох боломжтой.
Баасан гарагт өглөө 10:00-12:00 цагт
Бямба гарагт өглөө 11:00-13:00 цагт
Бямба гарагт үдээс хойш 14:00-16:00 цагт
🎁Сургалт болгоны дараа гарын бэлэгтэй. /Үүнд: хүүхдийн эрүүл зөв хоололтыг дэмжсэн зууш/ 🥪🍐🍎
🎁8 долоо хоногийн сургалтандаа бүрэн хамрагдаж дууссан тохиолдолд OneSky байгууллагын албан ёсны батламжийг олгоно. /Та үүнийгээ өөрийн CV дээр нэмэх боломжтой/ 👩🎓📖📚
‼️Та хүүхэд харах хүнгүй гэж санаа зовж байна уу? Тэгвэл та бүү санаа зов, сургалтандаа ирэхдээ хүүхдүүдээ дагуулаад ирж болох бөгөөд манай төвийн багш нар таныг сургалтаа авч байх үеэр тоглоомын төвдөө таны хүүхдийг харангаа хөгжүүлэх болно. 😱
👉Бүртгэлийн холбоос: https://forms.gle/4Y3HAyc1F1Tq8G7F6
📲Холбогдох дугаар: 80435373, 86030386
📍 Байршил: БЗД, Бага дарь эх, 21-р хорооны дэргэд https://rb.gy/o2djt5