17/10/2025
Даавар хэрхэн тэнцвэржүүлэх вэ?
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр манай facebook дэмжих групп-с авах боломжтой:
https://www.facebook.com/groups/458327961336541
Дааврын тэнцвэр алдагдах шалтгааныг олж засвал буцаад хэвийн болдог. Иймд дараах шалтгаануудын улмаас дааврын тэнцвэр алдагддаг.
Эстроген, прогестерон, LH (лютеинизирлэх даавар), FSH (фолликул өдөөгч даавар), пролактин, бамбай булчирхайн даавар тухайн сарын мөчлөг, өндгөвчний үйл ажиллагаа, жирэмсэн болох үйл явцад шууд нөлөөлдөг.
Харин эдгээр дааврын алдагдал үүсэхэд олон шалтгаан байдаг гэж үздэг. Үүнд:
❗ Өндгөвчний олон уйланхайт хам шинж (PCOS)
🛡️ Бамбай булчирхайн эмгэг
· Бамбай дааварын дутагдал болон илүүдэл дутагдал нь мөчлөг алдагдах, дааврууд өөрчлөгдөх шалтгаан болдог. Зөвлөмж: бамбайн эмээ эмчийн зааврын дагуу зөв таслахгүй уухыг зөвлөдөг
😩 Стресс
· Удаан хугацааны стресс нь кортизол ихэсгэдэг. Энэ нь өндгөвчний үйл ажиллагааг алдагдуулж шинжилгээгээр даавар өөрчлөлттэй гарах шалтгаан болдог.
· Үр дүнд нь мөчлөг алдагдана. Зөвлөмж: Өөрийн гэсэн стресс даван туулах, тайлах аргатай (coping skills) болохыг зөвлөдөг.
Coping skills гэдэг нь стресс, сэтгэл гутрал, түгшүүр, сэтгэл хөдлөл зэрэг сөрөг нөхцөл байдлыг даван туулах, зохицуулах, эрүүл аргаар удирдах чадваруудыг хэлдэг. Монголд үүнийг “сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийг удирдах чадвар” гэж ойлгож болно.
Жишээ нь:
Стрессээс сэргийлэх амьсгалын дасгал, бясалгал, дасгал хөдөлгөөн хийх
Сэтгэл санаагаа тайвшруулах найзтайгаа ярилцах, тэмдэглэл бичих, хөтлөх
Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө гаргах, хуваарилах
Coping skills нь хоёр төрөлд хуваагддаг:
1.Problem-focused coping – асуудлыг шууд шийдэх арга (жишээ нь ажлын ачааллыг багасгах, цагийн менежмент хийх)
Problem-focused coping skills гэдэг нь стресс үүсгэж буй асуудлыг шууд шийдэх, зохицуулах, арга зам хайх ур чадвар юм. Энэ арга нь таны сэтгэл хөдлөлийг биш, харин асуудлын эх үүсвэр, нөхцөл байдлыг өөрчлөхөд чиглэнэ. Үргүйдлийн эмчилгээнд хамрагдаж буй хосуудын хувьд: эмчилгээний процесс, мэдээлэл, шийдвэр гаргалт дээр төвлөрдөг:
· Эмчийн зөвлөгөөг дагах: Эмчилгээний алхам бүрийг ойлгож, асуулт асуух, мэдлэг мэдээлэлтэй болох
· Мэдээлэл цуглуулах: IVF, IUI, даавар, лабораторийн үр дүн зэргийг судлах
· Төлөвлөгөө гаргах: Эмчилгээний үр дүнг сайжруулхын тулд амьдралын хэв маягаа эрүүл хэв маяг руу өөрчлөх, хооллолт, дасгал хөдөлгөөн хийх төлөвлөгөө боловсруулах, архи тамхи хорт зуршлаас салах эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөгөө дагах, биелүүлсэн эсэх ээ шалгах, мэргэжилтнээс зөвлөгөө авах
· Санхүүгийн бэлтгэл: Эмчилгээний зардлыг урьдчилан төлөвлөх
· Асуудлыг жижиг жижиг алхамаар шийдвэрлэх: Хоол, дасгал, стресстэй тэмцэх арга зэрэг өдөр тутмын асуудлыг зохицуулах.
2.Emotion-focused coping – өөрт үүсч буй сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөлийг удирдах арга. Энэ арга нь аливаа асуудал, стресс тулгарсан үед үүсч буй айдас, итгэлгүй болсон мэт мэдрэмж, ганцаардал, уур, гуниг, сэтгэлээр унах зэрэг өөрт үүсч буй сэтгэл хөдлөлийг удирдаж даван туулах арга юм.
· Сэтгэлээ хуваалцах: Нөхөр эсвэл эхнэртэйгээ мэдрэмжээ нээлттэй ярилцах
· Дотны хүний дэмжлэг: Найз, гэр бүл, ижил зорилготой бүлгүүдтэй холбогдох, эхнэр эсвэл нөхрийн сэтгэлийн дэмжлэг
· Сэтгэлээ илэрхийлэх: Тэмдэглэл хөтлөх, сэтгэлээ бичих, эсвэл бүтээлээр (урлаг, хөгжим) илэрхийлэх
· Амьсгалын дасгал, бясалгал: Тайвширч, стрессээ бууруулах
· Өөрийгөө тайвшруулах self-talk: “Би чадна”, “Бид хамтдаа давна” гэх мэт эерэг дотоод ярилцлага хийх, төсөөлөх.
· Алхах, гүйх эсвэл иог зэрэг ямар нэгэн байдлаар цаг гаргаж идэвхитэй хөдөлгөөн хийх нь сэтгэл санаа, биеийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг.
Мөн өдөр тутмын амьдралд шууд ашиглаж болох 10 төрлийн coping skill
1. Амьсгалын дасгал (Deep breathing)
Стрессээс хурдан тайвшрахад тусална.
Жишээ: Нүүр амрааж, 4 секунд амьсгаа авах → 4 секунд барих → 4 секунд гаргах. 5-10 удаа давтах.
2. Дасгал, хөдөлгөөн (Exercise)
Гүйх, алхах, йога хийх гэх мэт хөдөлгөөн нь стрессийн дааврыг багасгаж, эндорфин ялгаруулдаг.
3. Бясалгах, Mindfulness
Ой санамж, сэтгэл санааг төвлөрүүлэх дасгал.
Сэтгэл хөдлөлийг хүлээн авч, хурдан тайвшрахад тусална.
4. Бичих (Journaling), тэмдэглэл хөтлөх
Аливаа зүйлийг хүн тэмдэглэх замаар удирдаж болдог.
Өдөр тутмын бодол, сэтгэл хөдлөл, үүссэн мэдрэмжээ тэмдэглэх.
Асуудлыг тодорхой харж, шийдвэрлэхэд амар болно.
5. Найзтайгаа ярилцах (Talking to someone)
Таньтай ойр хүнтэй ярилцсанаар стрессийг хуваалцаж, дэмжлэг авах.
6. Хобби, бүтээлч зүйл хийх (Creative outlets)
Зураг зурах, хөгжим тоглох, гараар бүтээх гэх мэт нь сэтгэл санааг тайвшруулдаг.
7. Асуудлыг шийдэх арга (Problem-solving)
Асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж, дараалалтайгаар шийдэх.
Жишээ: Ажлын ачаалал их байвал хамгийн чухлыг нь эхлүүлж, дараагийнг нь дараах өдөрт хийх.
8. Сөрөг бодлыг солих (Cognitive reframing)
Сөрөг бодлыг эерэг, бодитой талаас нь харах.
Жишээ: “Би бүтэлгүйтлээ суулгаад амжилтгүй боллоо” → “ биеэ сайн бэлдэж байгаад дахиад оролдлого хийе”.
Өндгөн эс гарсангүй эсвэл мөчлөг алдагдаж эмчилгээ цуцлагдлаа → 1) яагаад миний мөчлөг алдагдав? 2) энэ сар би стрессээ зохицуулж чадсан бил үү? 3) нэмэлтээр хэрэглэж байгаа зүйлсийнхээ найрлагыг шалгасан билүү? 4) эмээ цагт нь зөв уусан билүү? мартсан өдөр байгаа билүү? миний алдаа юу билээ? Алдаагаа дараагийн сард яаж засах билээ? Эрүүл амьдралын хэв маяг баримталж байгаа билүү? өнөөдөр дасгал хөдөлгөөн өнөөдөр хийсэн билүү?
9. Тайвшруулах арга (Relaxation techniques)
Дулаан ванн, массаж, амттай цай уух гэх мэт арга.
Бие, сэтгэл хоёрыг зэрэг тайвшруулна.
10. Тогтмол амрах, унтах (Sleep hygiene)
Дунджаар 7-9 цаг унтах.
Нойрны хэмнэл хэв маяг тогтворгүй бол стресс давах чадвар буурдаг.
⚖️ Жингийн огцом өөрчлөлт, хоолны дэглэмийн алдагдал
· Таргалалт: Илүүдэл өөхнөөс эстроген их ялгарах
· Жинг хэт хасах / anorexia: Эстроген багасч, сарын тэмдэг зогсох
Зөвлөмж: өндгөн эс соруулах ажилбар эсвэл үр шилжүүлэн суулгах ажилбар төлөвлөж байгаа сар дээр мацаг барихгүй байх, хоолны өвөрмөц дэглэм барихгүй байхыг зөвлөдөг. Жин хэт нэмэгдэх, буурах зэрэг өөрчлөлт нь мөчлөгийн алдагдал дааврын өөрчлөлт үүсгэдэг.
🏋🏻♂️ Хэт их дасгал хөдөлгөөн
· Маш өндөр эрчимтэй дасгал нь эстрогеныг бууруулж → аменорея үүсэх
Зөвлөмж: Олон цагаар хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байх
💊 Эм, бэлдмэл, нэмэлтийн хэрэглээ
· Бэлгийн дааврын эм, тариа, имплант нь биеийн дааврын мөчлөгт нөлөөлнө.
Зөвлөмж: эмчийн зөвлөсөн заавар, цагийн дагуу дааврын болон тоотой эмийг хэрэглэх. Нэмэлт бэлдмэл, эм хэрэглэх бол эмчтэй зөвлөлдөж шийдэх
🧠 Өнчин тархины эмгэгүүд
· Гипофизийн хавдар эсвэл үйл ажиллагаа алдагдах → FSH, LH, пролактины ялгаралт өөрчлөгдөнө
· Cushing-ийн хам шинж болон давсаг булчирхайн гиперплази нь кортизол, бэлгийн дааварт нөлөөлнө
🥚 Нөөц багасч цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилт эхэлсэн үеийн мөчлөгийн алдагдал
· Эстроген, прогестерон буурах байгалийн процесс
🤕 Удаан хугацааны архаг өвчнүүд
· Чихрийн шижин, элэг, бөөрний өвчин → дааврын тэнцвэрт нөлөөлөх
🧬 Генетик болон төрөлхийн эмгэг
· Ховор тохиолдолд Turner синдром гэх мэт өвчин өндгөвч болон дааврын үйл ажиллагаанд нөлөөлнө.