Алтанзул - Хөхүүл хөхний арчилгаа

Алтанзул - Хөхүүл хөхний арчилгаа Жирэмсэн болон хөхүүл ээжид хөхний арчилгаа, зохистой хооллолтын талаар зөвлөгөө, сургалт, үйлчилгээ үзүүлнэ.

20/03/2026

11/03/2026

📣📣 ТАНХИМЫН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА!

Tibi - Хоол зүйн апп -тай хамтарсан сургалтдаа жирэмсэн эмэгтэйчүүдээ урьж байна.

🤱 Энхрий үрээ хөхүүлэхэд хөхөө бэлтгэе.
👶 Төрсний дараа хүүхдээ зөв амлуулахад
суралцъя.
💗 Хөх зангирах, хагарахаас сэргийлэх аргыг
эзэмшицгээе.
🥗 Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас нь
эхлэн хэрхэн зөв хооллох талаар сурцгаая.
🌸 Эрүүл, зөв хооллож, эрүүл мэнд, гоо сайхнаа
хамгаалах аргуудыг мэдэцгээе.
💗Төрсний дараа сэтгэл зүйд гардаг
өөрчлөлтүүдийн шалтгааныг ойлгоцгооё.
🫧Сэтгэл зүйгээ ажиглаж, өөртөө туслах
аргуудыг мэдэцгээе.

☎ 7210-2520 (Чатаар бүртгүүлнэ үү)


Та  ,  #"хүүхэд_маань  ”  ?Хөхний толгой хэвийн, хавтгай, дотогш татагдсан, том, жижиг 2 өөр гэх мэт олон янзын хэлбэртэ...
11/03/2026

Та , #"хүүхэд_маань ” ?

Хөхний толгой хэвийн, хавтгай, дотогш татагдсан, том, жижиг 2 өөр гэх мэт олон янзын хэлбэртэй байдаг учир анх удаа амаржиж буй ээжүүд амлуулах, хөхүүлэхдээ бэрхшээлтэй тулгарах нь түгээмэл байдаг.

Гэхдээ хүүхэд зөвхөн хөхний толгойг биш хөхний толгойг нөсөөт хэсэгтэй нь хамтад нь хөхдөг учир ийм хөхийг амлуулахдаа зөв арга барил ашигласнаар хөхүүлэлтийн суурийг зөв тавьж, хөхний сүүгээр хооллолтыг амжилттай үргэлжлүүлэх бүрэн боломжтой.

Манай онлайн болон танхимын сургалтад сууж төрснийхөө дараа хөхөө зөв арчлах, зөв амлуулж хөхүүлэх талаар суралцаарай.

Хөхөөр хооллох нь хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд үнэлж баршгүй ашиг тустайгаас гадна гэр бүлийн эдийн засагт үлэмж хэмнэлттэй билээ.

08/03/2026
Утас 72102520
05/03/2026

Утас 72102520

Хөхний сүүгээр хооллохыг шүлэг бичихтэй ижил урлаг юм хэмээсэн энэ гайхамшигтай видеог та цаг гарган үзээрэй. Төрөх үеэс...
03/03/2026

Хөхний сүүгээр хооллохыг шүлэг бичихтэй ижил урлаг юм хэмээсэн энэ гайхамшигтай видеог та цаг гарган үзээрэй. Төрөх үеэс эхлэн хөхөнд сүү орох, хүүхдээ хөхүүлэх, хөхөө арчлах талаар чухал мэдээллүүдийг багтаасан.

Dandelion medical animation All rights reserved.When a woman becomes pregnant, her body undergoes hormonal changes, primarily influenced by two hormones: est...

Төрсний дараа хөхөнд сүү орох үйл явц: #ПРОЛАКТИН хэмээх   нь   болон    #гүйцэтгэдэг. ✅ Жирэмсний 5 дахь долоо хоногоос...
02/03/2026

Төрсний дараа хөхөнд сүү орох үйл явц:
#ПРОЛАКТИН хэмээх нь болон #гүйцэтгэдэг.

✅ Жирэмсний 5 дахь долоо хоногоос эхлэн цусанд эргэлдэх пролактины хэмжээ нэмэгдэж, жирэмслэхээс өмнөх түвшнээс 10–20 дахин их болдог.

✅ Жирэмсний хугацаанд пролактин болон бусад дааврууд хөхийг анатомийн хувьд сүү ялгаруулахад бэлтгэдэг. Жирэмсний сүүл үед пролактины хэмжээ тогтвортой өндөр түвшинд хүрч, сүү үүсэхэд хангалттай хэмжээнд хүрдэг.

✅ Хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа маш ухаалаг. Хэдийгээр хөхөнд сүү ороход бэлэн болсон боловч жирэмсэн байх хугацаанд эстроген, прогестерон болон эхэсийн бусад даавар нь пролактины нөлөөг саатуулж, сүү нийлэгжилтийг дарангуйлж байдаг. Харин эх амаржиж, эхэс гадагшилсны дараа энэхүү саатал арилж, хөхөнд сүү орж эхэлдэг байна.

Төрсний дараа пролактины суурь түвшин огцом буурдаг ч, хүүхэд хөхөх тоолонд аажмаар нэмэгдэж, дараагийн хөхөлтөд зориулсан сүү үүсэлтийг өдөөдөг.

Нярай хүүхэд хөхөх үед ареол дахь мэдрэлийн ширхэгүүд өдөөгдөж, мэдрэл-дааврын (нейроэндокрин) рефлекс үүсгэнэ. Үүний үр дүнд сүү лактoцитоос цулцан руу ялгарна. Өнчин тархины ар хэсгээс окситоцин ялгарч, миоэпителиаль эсүүдийг агшааснаар сүү цулцангаас шахагдан сувгууд руу орж, сүүний хүүдийд цугларан хөхний толгойн дээрх сүвээр гадагшилна.

Хүүхэд хөхөж эхэлснээс хойш хэдхэн минутын дотор сүү чөлөөтэй урсан гарч эхэлдэг. Үүнийг #сүү (let-down reflex) гэдэг.

Пролактины нөлөөгөөр явагдах сүүний гарц нь цаг хугацааны явцад өөрчлөгддөг. #(эсвэл_саах) нь цусанд эргэлдэх хэдэн сарын турш . Гэхдээ хөхүүлэлт үргэлжилсэн ч пролактины суурь түвшин аажмаар буурч, жирэмслэхээс өмнөх хэмжээндээ хүрдэг.

Пролактин, окситоциноос гадна өсөлтийн даавар, кортизол, паратиреоид даавар, инсулин зэрэг нь эхийн амин хүчил, тосны хүчил, глюкоз, кальцийг хөхний сүүнд зөөвөрлөх үйл явцыг дэмждэг байна.

24/02/2026

Төрсний дараах үeээс эхлэн хөхөө хэрхэн арчилах талаараа төрөхийнхөө өмнө мэдээд авбал сүү орохгүй байна гэж сэтгэлээр унах, сандрах, буруу амлуулах, хөхнийхөө толгойгоо хагалах, хөхөө зангируулахын аюулаөс хол байх боломжтой байдаг юм. Эдгээр бэрхшээлийг ХҮН БҮР ЗААВАЛ ДАВАН ТУУЛАХ АСУУДАЛ БИШ ШҮҮ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БОЛНО. Үйлчилгээ, зөвлөгөө авсан ээжүүд маань "хөх ёстой хэцүү байдаг юм байна, төрөхөөсөө өмнө сургалтанд суудаг байж" гэдэг.

10/02/2026

Төрөхийн бэлтгэлд эд зүйлсээ бэлтгэхээс гадна хөхний арчилгаа, зөв амлуулалт гэдэг төрсний дараа шууд тулгардаг асууудлуудын талаар урьдчилан мэдээлэл, зөвлөгөө авч байх нь их чухал байнаа.

28/01/2026

✅✅Онлайн үйлчилгээний тухай хөхний мэргэжилтэн С.Байгалмаа танилцуулж байна.

✅✅Хөнгөн хэлбэрийн хөхний зангирал гаргах, хөхөө зөв амлуулах, төрөхийн өмнө хөхөө бэлдэх, төрсний дараа зангирлаас сэргийлэх арчилгааг өөртөө хийх аргууд гээд олон үйлчилгээг , олон тохиолдлууд бий шүү.

Address

Bayanzurkh District
Ulaanbaatar
13370

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Алтанзул - Хөхүүл хөхний арчилгаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share