24/10/2025
Зүрхний өвдөлт зүүн гар, мөр, дал руу дамждаг.
Өвдөлт бол байгалиас заяасан маш том бэлэг. Яагаад гэвэл өөрийнхөө эд эс гэмтэж, өвчин эмгэгт нэрвэгдсэн үед бид нарт ирэх мэдээлэл гэж ойлгож болно. Өвдөлт байхгүй бол бид нарын эд эсийн гэмтэл даамжирч, өвчин эмгэг хүндрэх аюултай. Иймд өвдөлт бол үрэвсэл, цочруулын улмаар өвөрмөц мэдрэлийн ширхэг цочирч тархинд мэдээлэл очсоноор тархины гадаргууд өвдөлт хэмээх өвөрмөц зовиур бий болно. Энэ өвдөлтөөс шалтгаалж аль эд эс эмгэгшсэн, аль эд эрхтэн үрэвсэлд өртөж гэмтсэн болохыг баримжаалж хүн арга хэмжээ авч эдгээхийг оролддог.
Өвдөлт тэгэхээр мэдрэлийн ширхэгээр дамжиж тархинд хүрдэг гэсэн үг. Зүрх ишеми, шигдээс, үрэвсэл үүссэн үед өвдөлтийн мэдрэлийн ширхэгийг цочроож нурууны мэдрэлийн зангилаанд хүрч очдог. Энэ нурууны мэдрэлийн зангилаанд цээжний зүүн хэсэг, гар мөр, дал зэрэг хэсгийн арьс булчингийн мэдрэлийн ширхэг багцлагддаг тул хамт цочирдог. Тэгэхээр зүрхний өвдөлт цээжний зүүн хэсэг, гар мөр, дал, эрүү дамжиж өвдөх боломжтой юм. Иймд зүрхний өвдөлт дарж шахаж базсан байдлаар цээжний зүүн хэсгээр өвдөхөөс гадна өвдөлт зүүн гар дал, мөр, эрүү рүү дамжиж янгинаж өвдөх онцлогтой байдаг. Тэгэхээр зүрх орчим, цээжний зүүн хэсэг, гар дал, мөр рүү өвдөлт дамжиж буй бол зүрх судасны эмч нарт үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Яагаад гэвэл зүрхний өвдөлт бол тоглоом биш юм.
Зүрхээр өвдөж дамжихаас гадна зүрх тогтворгүй болж зүрхний цохилт өөрчлөгдөх, даралт хэлбэлзэх, хүйтэн хөлс гарах, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Энэ өвдөлт, эдгээр шинж тэмдэг >10-20 минутаас удаан хугацаагаар үргэлжилж байвал зүрх судасны эмчид үзүүлэхийг зөвлөдөг. Ер нь энэ үедээ зүрхний 24 цагийн холтер зүрхний бичлэг, зүрхний эход харуулчихвал их чухал юм.
#беавермедэмнэлэг #зүрхсудасныэмгэг #зүрхнийэхо
Зүрхний эхо, 24 цагийн холтер зүрхний бичлэг, зүрх судасны эмчийн цаг авах: 80857724 (sms бичих), эсвэл facebook.com/beavermedhospital чат бичнэ.