05/12/2025
Өвгөн эмгэн болтлоо ханилахад дор хаяж 20-30 жил тэвчих хэрэгтэй.
Гэр бүлийн зөвлөлгөө өгөгч Деан Мартин ”Сайхан гэрлэлт санамсаргүй бий болдоггүй” гэдэг ном бичсэн ажээ.
Тэрээр маш олон эхнэрүүдтэй уулзаж “Та өөрийгөө сайн ханьтай гэж боддог уу? ” гэсэн асуулт тавин судалгаа явуулаад уг судалгаагаа номондоо ашиглажээ. Түүний судалгааны үр дүн сонирхолтой гарчээ.
+ Эхлээд гэрлээд нэг жилийн дараа
Та сайн ханьтай учирсан уу? гэсэн асуултад 98% нь ”ТИЙМ“ гэж сэтгэл хангалуунаар хариулсан байна....
+ Дараа нь..., гэрлэсний 2 дахь жилийн дараа энэ асуултыг дахин тавихад нөгөө 98% маань асар ихээр буурч бараг тал нь буюу 56% нь л “ ТИЙМ “ гэж хариулсан байна...
+ 10 жилийн дараа энэ асуултаа тавихад дөнгөж 6% нь л “ТИЙМ” гэж хариулжээ.
Харин
20 жилийн дараа уг асуултыг дахин тавихад, буцаад 95% нь “ Би үнэхээр сайн ханьтай учирчээ” гэсэн хариулт өгсөн байна...
Энэ судалгааг хийсний дараа Деан Мартин дараах дүгнэлтэд хүрчээ.
.“Эхнэр нөхөр хоёр харилцан бие биенээ ойлгож, нэгэн хосын хувьд амар тайван, тогтвортой амьдрахад наад зах нь 20-иос дээш жил шаардагдана.
Тиймээс гэрлэснийхээ дараа 20 жил ч бололгүй гэр бүл салах нь адгуу яаруу тэвчээргүй шийдвэр юм.
Эхнэр нөхрийн хайр гэдэг нь дор хаяж 10 жил, 20 жил, 30 жил амьдарч байж , үр жимс боловсрох шиг БОЛОВСОРЧ ,
цаг хугацаа явах тусам ТӨГС ТӨГӨЛДӨР ГЭР БҮЛ бий болдог байна.” хэмээжээ...
Хичээгээрэй манайхаан. Сайхан гэр бүл хичээж байж бий болдог гэдгийг дандаа санаж идэвхи санаачлагатай, суралцах хүсэл эрмэлзэлтэй байгаарай.
Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол бүү алдаарай🤍