Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Цус сэлбэлт судлалын үндэсний төв ТОГТМОЛ ХУГАЦААНД ЦУС, СИЙВЭНГЭЭ ӨГЧ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ. Ажиллах цаг: Даваа-Баасан 08:30-16:30
Цус цуглуулах цаг: 08:30-13:00
Бямба, Ням гарагт амарна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД. Сайн үйлсийн аянд 8 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ББСБ-н баг хамт олонд талархлаа илэрхийлье.   #сай...
28/04/2026

ӨГЛӨӨНИЙ МЭНД. Сайн үйлсийн аянд 8 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ББСБ-н баг хамт олонд талархлаа илэрхийлье. #сайнүйлсбүхэндэлгэрэг #баярлалаа https://www.facebook.com/share/p/1Es5uUAbKu/

ӨНӨӨДРИЙН ОЮУТАН- МАРГААШИЙН УДИРДАГЧ. Цусны донорын эгнээнд нэгдэж цусаа хандивласан ОУУБИС-н оюутан залуусдаа талархаж...
27/04/2026

ӨНӨӨДРИЙН ОЮУТАН- МАРГААШИЙН УДИРДАГЧ.
Цусны донорын эгнээнд нэгдэж цусаа хандивласан ОУУБИС-н оюутан залуусдаа талархаж, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. #БАЯРЛАЛААА #сайнүйлсдэлгэрэхболтугай
#хариуцлагатайоюутан #дусалцусдүүрэнамьдрал2026
Олон улсын Улаанбаатарын их сургууль
@Монголын Донорын Холбоо

Шинэ 7 хоногийн мэнд🌸🙌🤗
27/04/2026

Шинэ 7 хоногийн мэнд🌸🙌🤗

📍 Манай төвтэй хамтран “Цусны донорын өдөрлөг”-ийг өөрийн байранд зохион байгуулах хүсэлтэй байгууллага, хамт олонд мана...
27/04/2026

📍 Манай төвтэй хамтран “Цусны донорын өдөрлөг”-ийг өөрийн байранд зохион байгуулах хүсэлтэй байгууллага, хамт олонд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Та бүхэн урьдчилан захиалга өгч боломжит өдрөө товлоно уу.
📍 Байгууллага, хамт олноороо цусаа хандивлан хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхийг уриалж байна!
Дэлгэрэнгүй мэдээллийг 94982857, 7011-2857 дугаараас лавлана уу.
#баярлалаа
Олон улсын Улаанбаатарын их сургууль
@Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК
@Метро экспресс ХХК
Монголбанк /Монгол Улсын Төв банк/
Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences

ҮГ БҮР НЬ ЕРӨӨЛТЭЙҮЙЛС БҮР НЬ БҮТЭМЖТЭЙӨӨДРӨГ САЙХАН ӨДРҮҮД БАЙГЭЭ. ӨГЛӨӨНИЙ МЭНДШИНЭ 7 ХОНОГИЙН АЖИЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ...
27/04/2026

ҮГ БҮР НЬ ЕРӨӨЛТЭЙ
ҮЙЛС БҮР НЬ БҮТЭМЖТЭЙ
ӨӨДРӨГ САЙХАН ӨДРҮҮД БАЙГЭЭ.
ӨГЛӨӨНИЙ МЭНД
ШИНЭ 7 ХОНОГИЙН АЖИЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

24/04/2026

Тогтмол хамтарч, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг УУРХАЙЧИН хамт олондоо талархаж🌹,амжилтын дээдийг хүсье. #сайнүйлсбүхэндэлгэрэхболтугай #баярлалаа #цусаабэлэглжхийгуриалжбайна
Багануур Хувьцаат Компани

Дэмжлэгт, хяналтын баг Дорноговь аймагт ажиллаж байна📍 Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ТҮЧАБА-ны дарга Э.Тунгалагту...
23/04/2026

Дэмжлэгт, хяналтын баг Дорноговь аймагт ажиллаж байна

📍 Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ТҮЧАБА-ны дарга Э.Тунгалагтуяагаар ахлуулсан дэмжлэгт, хяналтын баг энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.

📍 Тус ажлын хэсэг өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран 13 сумын нийт эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан “Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт цогц мэдлэг олгох, чадавхжуулах сургалтыг Сайншанд суманд зохион байгуулан, цусны салбар төвд хяналт, үнэлгээ хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

📍 Дэмжлэгт, хяналтын баг нь маргааш буюу 4 сарын 24-ний өдөр Замын-үүд сумын нэгдсэн эмнэлэгт ажиллана.

23/04/2026

📍 Цус сэлбэлт судлалын үндэсний төв “Этүгэн” их сургуультай хамтран “Дусал цус дүүрэн амьдрал” аяныг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт тус сургуулийн 300 орчим оюутан, залуус сайн дурын донорын эгнээнд нэгдэж 600 хүнд амьдрал бэлэглэлээ.
🙌 Хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн оюутан, залуустаа сурлагын өндөр амжилт хүсье!
#баярлалаа #хариуцлагатайоюутан #дусалцусдүүрэнамьдрал2026
Этүгэн их сургууль 👏👏👏
👏👏👏

04.21.2026Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа байдаг АЗИФАРМ-ын хамт олонд баярлалаа👏      #сайнүйлсбүхэндэлгэрэхболтугай  @Азиф...
23/04/2026

04.21.2026
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа байдаг АЗИФАРМ-ын хамт олонд баярлалаа👏



#сайнүйлсбүхэндэлгэрэхболтугай
@Азифарм трэйд ХХК

Address

Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө
Ulaanbaatar
ФАКС:(976-70112857,94982857

Opening Hours

Monday 08:30 - 16:00
Tuesday 08:30 - 16:00
Wednesday 08:30 - 16:00
Thursday 08:30 - 16:00
Friday 08:30 - 16:00

Telephone

+97670112857

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цус сэлбэлт судлалын үндэсний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category

ЦУСНЫ ТӨВИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь цус цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдал, цус сэлбэлтийн чиглэлээр лавлагаа тусламж үзүүлэх, оношилгоо, эмчилгээний заавар, стандарт, арга зүйн зөвлөмж боловсруулах, цус сэлбэлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, судалгаа шинжилгээний ажлыг хариуцан ажилладаг Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийнтөв юм. Бид төвийн алсын харааг шинэчлэн 2025 он гэхэд цус сэлбэлт судлалын чиглэлээр Азидаа тэргүүлэгч орны жишигт хүрэх зорилгоор чадварлаг багийг бүрдүүлэн, дэвшилтэт технологи, инновацид тулгуурлан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхээр чармайн ажиллаж байна.

Тусгай мэргэжлийн төвүүдээс анх удаа 2014 онд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын үзүүлэлтээр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд үйл ажиллагаандаа 2015 онд ISO 15189:2008 Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага, 2017 онд MNS ISО 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо, 2018 онд MNS OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн олон улсын 3 стандартыг нэвтрүүлсэн эрүүл мэндийн салбарын АНХНЫ БАЙГУУЛЛАГА боллоо.

Түүхийн хуудаснаас авч үзвэл 1938 онд Улсын төв эмнэлгийн эмч В.Ичинхорлоо (хожмын нэрт мэс засалч доктор, профессор)-гоос орос эмч В.Т.Глушныков цус авч өвчтөн Лувсандоржид сэлбэсэн нь эрүүлийг хамгаалахын түүхэнд тэмдэглэгдсэн анхны цус сэлбэлт болжээ. 1939 оны Халх голын, 1945 оны чөлөөлөх дайны жилүүдэд фронтын цэргийн эмч нарын удирдлагын дор тэр үеийн эмнэлгийн санитар, байлдагч нараас цус авч шархадсан цэрэг, дайчдыг эмчилж байсан.

Анх 1956 оны БНМАУ-ын СнЗ-ын 16-р тогтоолоор Мэс заслын эмнэлгийн дэргэд 3.5 орон тоотой “Цус сольж эмчлэх газар” нэртэйгээр байгуулагдаж, 1962 оны 12 дугаар сарын 26-ны БНМАУ-ын СнЗ-ийн 505-р тогтоолоор бие даасан Цус сэлбэх төв станцыг байгуулан ажилласан түүхтэй. 1973 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 253-р тогтоолоор хуучин Бактер шинжилгээний газрыг Цус сэлбэх төв станцтай нэгтгэн ”Биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институт” нэртэйгээр аж ахуйн тооцоотой болгон шинэчлэн зохион байгуулсан ба 1987 онд СнЗ-ийн 11-р тогтоолоор ”Цус сэлбэх станц”-ыг бие даалган Биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институт болгон өөрчилсөн.