Tseren Udgan

Tseren Udgan 9 үеийн удам дамжсан Дархад удган бөө
96111122

02/03/2026

“Бүх хайрыг💐бүсгүйчүүддээ”🎭хошин урлаг, 🎙️рок поп, 🎪циркийн, 🎤нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт 9-дөх жилдээ тоглохоор боллоо. 2026.03.07,08нд 19:00цагаас. https://ticket.mn/event/2906 Тоглолтод:
МУАЖ С.Батсүх
МУАЖ Ш.Чимэдцэеэ
МУГЖ Л.Банзрагч
МУГЖ Ч.Батболд
МУГЖ Б.Батцэцэглэн
Никитон Баачка
Ука
Эрка
Агиймаа
Циркийн үзүүлбэр
СТА Л.Чулуунбаатар
СТА Б.Алтанжаргал
СТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий
СТА Э.Дашням
СТА Н.Ундрал
СТА Б.Цогсогмаа
СТА Ц.Элбэгзаяа
Мөрөөдлийн театр
Uvertura хамтлаг
Хишиг продакшны уран бүтээлчид оролцоно.
Утас:91936767

01/03/2026

Хөгжим эхлэх мөчид зүрхний хэмнэл хүртэл бүжигтэй минь таараад эхэлсэн юм шиг санагдсан… 🎶💃

24/02/2026

Чамаараа гоёно оо би.

🐎🌏Учран тохиож буй XVII жарны 🔥гал морин жилдээ Хийморь сэргэж, ✨Хүсэл бүхэн биелж, Хөдөлмөр бүхэн үр шимээ өгч, Элбэг д...
17/02/2026

🐎🌏Учран тохиож буй XVII жарны 🔥гал морин жилдээ Хийморь сэргэж, ✨Хүсэл бүхэн биелж, Хөдөлмөр бүхэн үр шимээ өгч, Элбэг дэлбэг, Энх амгалан байг.❤️❤️❤️

🇲🇳Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье.

Арвандолоодугаар жарны
Ашид өлзий бэлгэдсэн
“Элдэв эрдэнэт” хэмээх
Улаан Морь жил айлчлан ирлээ.

Ургах наран шиг хийморьтой
Улам дэлгэрэх буян хишигтэй
Ураг төрөл, ахан дүүс минь
Уужим сайхан шинэлээрэй.

Ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй
Амьдрал ахуй нь тэгш дүүрэн
Алтан нарны илч мэт
Аз жаргал тань бялхаж байх болтугай.

Найз нөхөд, дотно хүмүүс
Намайг үргэлж дэмждэг
Нандин сайхан пэйжийн
Найзууд та бүхэндээ

Эрүүл энх, элбэг хангалуун
Инээд баяр дүүрэн
Ирэх жилийн өнгө шигээ
Гэрэл гэгээтэй байхыг хүсэн ерөөе.

Тэнгэрийн хаяанд мандах
Тэнүүн улаан наран шиг
Тэнхээ хийморь тань бадарч
Тэгш сайхан бүхнийг дагуулж ирэх болтугай.

Буурал өвгөдийн минь захисан
Буян хишгийн уламжлал
Бүрэн төгс дэлгэрч
Бүл бүлээрээ жаргалтай байг ээ

Ирж буй шинэ жилдээ
Инээд баяр бялхаж 😄
Ивээл буян арвижиж
Итгэл мөрөөдөл тань биелж байх болтугай.

Гэр бүлийхэн тань
Гэрэл гэгээ, халуун дулаан уур амьсгалтай 🏡
Гэрийн босго бүр
Гэгээн ерөөлөөр дүүрэн байх болтугай.

Хийморь лундаа өөдөө байж
Хүсэл бүхэн тань биелж
Хөдөлмөр бүхэн тань үр шимээ өгч
Хойморь тань инээд баяраар бялхах болтугай.

Намайг дэмжиж, хамт байдаг
Пэйж 👉 Фэйсбүүк-н эрхэм найзууд та бүхэндээ 🙏
Найрсаг халуун сэтгэлийн ерөөл өргөж
Насан туршийн сайн сайхныг хүсэн ерөөе.

🌸 Сар шинэдээ сайхан шинэлээрэй
🌸 Сэтгэл амгалан, хийморь золбоотой байг
🌸 Сайн бүхэн дэлгэрэх болтугай

🌸 Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй 🌸

XVII жарны морин жилийн босгон дээр, айлчлан ирж буй Монгол түмний уламжлалт их баяр Сар шинийн баярын өмнөхөн миний оло...
17/02/2026

XVII жарны морин жилийн босгон дээр, айлчлан ирж буй Монгол түмний уламжлалт их баяр Сар шинийн баярын өмнөхөн миний олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж, Хөдөлмөрийн хүндэт тэмдэг-ээр шагнасанд туйлын их баяртай, талархалтай байна 🇲🇳✨

Олон жилийн турш зан үйл, номын үйлсийг эрхлэн, хүний амьдралын хатуу хөтүү, жаргал зовлонгийн аль алинд хамт байж, олон гэр бүлд тусалж, хайр энэрэл, сайн сайхныг түгээхийг зорин ажиллаж ирлээ 🙏💫

Сайн үйлс, зөв сэтгэл гэдэг хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй нь хүн болон буян хишиг байдаг гэдэгт би үргэлж итгэдэг. Халахдаа халж, хөрөхдөө хөрж, уйлах өдөр ч байсан, инээх өдөр ч байсан. Гэсэн ч ард олныхоо итгэл, дэмжлэг, ерөөлөөр өдий зэрэгт хүрсэндээ гүнээ талархаж байна 🌸🤍Миний сайн сайхан яваа аав ээж минь болон намайг дэмждэг дэмжигч та бүхний минь ач буян

Энэхүү шагнал нь зөвхөн миний хөдөлмөр бус, намайг намайг дэмжиж, итгэл найдвар хайрлаж ирсэн та бүхэнтэйгээ хамтдаа хүртэлээ

👉Айсуй Сар шинэдээ:
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төвшин амгалан
Сэтгэлээрээ баян
Үйлсээрээ өөдрөг байхыг ерөөе 🐎🌕🎊

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, буян хишиг арвин байх болтугай.

💝Сар шинийн босгон дээр олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлээ үнэлүүлж “Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.Энэ...
17/02/2026

💝Сар шинийн босгон дээр олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлээ үнэлүүлж “Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.

Энэ шагнал бол миний хийж бүтээх хүсэл эрмэлзэл, уйгагүй хөдөлмөрийн минь үнэт үр шим гэж бодож байна. 💃Итгэл үзүүлж, үргэлж дэмжиж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 👍Намайг үргэлж дэмжиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.💝💕❤️
Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

Та бүхэндээ айлчлан ирж буй сар шинэдээ
Элгээрээ энх амгалан,
Төрлөөрөө төвшин амгалан,
Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе👍

15/02/2026

Шинэхэн уран бүтээлээ эрхэм та бүхнийхээ сонорт өргөн барьж байгаадаа туйлын баяртай байна 🎶✨🎉 Хоёр биеэрээ хослон учирч, хайр энэрэл, халуун сэтгэлээр энэ хорвоогийн өнгийг нэмж, амьдралын жаргал зовлонг хамтдаа туулан туулахын утга учрыг илэрхийлсэн “ХОСООР ЖАРГАЛТАЙ” хэмээх цоо шинэ дуугаа та бүхэндээ өргөн барьж байна 💞🌏💍

Энэхүү дууны
Шүлгийг Ч.Нандинцэцэг (МУСТА) уянгат, гүн утга санаагаар урлан бичиж ✍️📜🌸
Аялгууг Т.Найданжав (МУУГЗ) сэтгэлд хоногших эгшгээр хөглөж 🎼🎵🎹
Дууг Б.Цэрэн (УДГАН) өөрийн өнгө, мэдрэмж, уран чадвараар амилуулан 🎤🌟🔥

Хайрын ариун холбоо, хосын үнэнч сэтгэл, хамтын жаргалын үнэ цэнийг илтгэсэн энэхүү бүтээл маань та бүхний зүрх сэтгэлд хүрч, аз жаргал, урам зориг, халуун мэдрэмжийг бэлэглэх болтугай 💖🌹🎧✨

15/02/2026

Өглөөг ийм их хайраар эхлүүлнэ гэдэг үнэхээр үнэтэй мэдрэмж шүү🤍

Бага хүргэн, эмэгтэй дүү хоёр маань гэр цэвэрлэхээр зориод ирлээ . Хүргэн маань дуулж өгөөд, “гэр бүл” гэдэг үгийн утга ямар агуу вэ

Амьдралд хамгийн баян хүн гэдэг эд хөрөнгөтэй хүн биш…
Харин ийм халуун сэтгэлтэй, түшиг болж чаддаг хүмүүсээр хүрээлүүлсэн хүн юм байна 🥰
Үнэхээр их хайрлаж, их талархаж явдаг шүү

14/02/2026
☎️Улаанбаатар хотоос 🎶Хөвсгөл нутагт минь зориод ирсэн миний хамгийн бага, хайртай дүү маань хайрт нөхөртэйгөө хамт. Хол...
06/02/2026

☎️Улаанбаатар хотоос 🎶Хөвсгөл нутагт минь зориод ирсэн миний хамгийн бага, хайртай дүү маань хайрт нөхөртэйгөө хамт. Холын зам туулж ирээд надтайгаа хамт сайхан дурсамж бүтээсэнд маш их баярлалаа. Та хоёр минь үргэлж аз жаргал, инээд баяслаар дүүрэн яваарай. Хайртай шүү ❤️

01/02/2026

Address

Ulaanbaatar

Telephone

+97686981206

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tseren Udgan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram