23/09/2025
Сэтгэл түгших эмгэг (Anxiety Disorder) эмчилгээ
Сэтгэл түгших эмгэг нь өдөр тутмын амьдралд хэт их санаа зовох, айх, тайван байж чадахгүй байх зэргээр илэрдэг стрессийн шалтгаант сэтгэцийн завсарын эмгэг юм. Түгээмэл тохиолддог сэтгэл зүйн шалтгаант эмгэг. Түгшүүрийн эмгэг нь хувь хүний амьдралын чанар, ажил, харилцаа зэрэгт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг.
🧠Сэтгэл түгших эмгэгийн гол шинж тэмдгүүд
• Нойр хямрах (унтаж чадахгүй байх, унтаж байхад толгой ажиллах, олон сэрэх, амарсан мэдрэмж авахгүй байх)
• Байнга, хэт их санаа зовох
• Зүрх дэлсэх, амьсгаа давчдах
• Толгой эргэх, гар хөл чичрэх
• Амархан цочих (цочромтгой болох)
• Бодол ихсэх
• Булчин чангарах, ядрах
Эмчилгээ
Сэтгэл түгших хүрээний олон төрлийн эмгэгүүд байдаг бөгөөд та эхлээд оношлуулах нь чухал. Хэрэв таньд сэтгэл түгшилтийн шинжүүд илэрч эхэлсэн юм шиг санагдвал, мэргэжлийн байгуулагад хандан үйлчилгээ авах хэрэгтэйг зөвлөе. Түгшүүрийн эмгэг бүрэн эдгэрдэг.
🛠 Сэтгэл засал (Psychotherapy)
Сэтгэл түгших эмгэгт хамгийн үр дүнтэй арга бол сэтгэл заслын эмчилгээ юм. Сэтгэл засал эмчилгээгээр түгшүүрийн шинж тэмдэг , мэдрэмж, бодол, шалтгаантай ажиллан сэтгэл түгших эмгэгийг бүрэн эдгээх, хэвийн эрүүл амьдрах боломжыг олгодог.
💊 Эмийн эмчилгээ (Medication)
Зарим тохиолдолд эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор эм хэрэглэнэ. Эмийг зөвхөн сэтгэцийн эмчийн заавраар хэрэглэнэ
#сэтгэлзүй #сэтгэлзасал, #түгшүүр, ,