НАТУЛ Эмнэлэг

НАТУЛ Эмнэлэг Холбоо барих
Лавлах 7222 1200 Hospital

ЗӨВЛӨМЖСургууль, цэцэрлэг цуглахаар халдварт өвчин нэмэгддэг учир сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагад болон бага н...
10/09/2025

ЗӨВЛӨМЖ

Сургууль, цэцэрлэг цуглахаар халдварт өвчин нэмэгддэг учир сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагад болон бага насны хүүхдийг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

Цочмог цусархаг суулгалтын хамшинж олон жилийн дунджаас 3.3 дахин өндөр байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд бүртгэгдэж буй тохиолдлын тоо өмнөх жилүүдээс өссөн байна.
Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд дараах арга хэмжээг авна. Үүнд:

✅Гар угаах зөв дадал, хэвшлийг сурагч, хүүхэд, багш, туслах багш үйлчилгээний ажиллагсдын дунд эзэмшүүлэх
✅Гал тогоо, цайны газарт ариун цэврийн дүрмийн шаардлагыг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах;
✅Анги, бүлэг, биеийн тамирын заал, хонгил зэрэг өрөө, тасалгаа бүрд 3-аас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх;
✅Хүүхдийн тоглоомыг өдөр бүр 2 хувийн сод, угаагч нунтаг бүхий халуун усаар угааж цэвэрлэх, ихээр бохирдсон бол халдваргүйтгэх бодисыг зааврын дагуу хэрэглэх зэргээр цэвэрлэх;
✅Цэвэрлэгээний алчуур, шалны мод, хувин зэрэгт таних тэмдэг тавьж зориулалтаар нь хэрэглэн, халдваргүйтгэх;
✅Их цэвэрлэгээг 10-14 хоног тутамд хийх;
Бие засах газрын суултуур, гар угаагуурын тоог стандартын хэмжээнд байлган, эрүүл ахуйн шаардлагыг хангах;
✅Бие засах газрын суултуур, гар угаагуурыг цэцэрлэг, ясли, сувилалд өдөрт 3 удаа, ерөнхий боловсролын сургуульд завсарлагаа бүрийн дараа цэвэрлэн халдваргүйтгэх;
✅Сурагч, хүүхэд багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсад, эцэг эхийн дунд халдварт өвчний "Эрүүл зан үйл"-ийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг тодорхой төлөвлөгөөтэйгээр зохиох

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гэдэг нь та эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон тусламж үйлчилгээ авахдаа б...
09/09/2025

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гэдэг нь та эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон тусламж үйлчилгээ авахдаа буюу эмчлүүлэх явцдаа шинээр халдвар авч өвчлөхийг хэлнэ.
Тэгвэл эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой түгээмэл тархдаг халдварууд нь:
1. Цусаар дамжих вирусын халдварууд Гепатит В, С мөн ХДХВ
2. Шээсний замын халдвар
3. Судасны гуурс шалтгаант халдвар
4. Амьсгалын замын халдвар
5. Мэс заслын дараах шархны халдвар
6. Clostrifium difficile холбоотой халдвар буюу өргөн хүрээний антибиотик хэрэглэсний дараах суулгалт

Эдгээр халдвараас үйлчлүүлэгч буюу өвчтөн өөрөө хэрхэн сэргийлэх вэ?
✅Гарын ариун цэвэр: Тогтмол савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх. Ялангуяа хоол идэхийн өмнө, ариун цэврийн өрөө орсны дараа болон шарх боолтод хүрсний дараа гарын ариун цэвэр сахих
✅Дархлаажуулалтанд хамрагдсан байх: В вирусын халдвар нь зөвхөн эмнэлэг ч биш шивээс гоо сайхны газар, маникурын газар, халдвар хамгаалал муу шүдний эмнэлгүүдээс халдвар авах магадлал өндөр тул дархлаажуулалтанд хамрагдах
✅Өөрийн шарх, катетр, гуурст анхаарах: Шарх боолт, гуурсыг өөрөө тайлахгүй оролдохгүй байх, бохирдсон болон боолт суларсан бол эмч сувилагчид шууд мэдэгдэх
✅Хувийн эд хэрэгсэл: Алчуур, аяга, халбага, биеийн арчилгааний зүйлсийг бусадтай хуваалцахгүй байх
✅Эмнэлгийн ажилтнуудаас шаардах эрх: Эмч сувилагч танд хүрэхийн өмнө болон тусламж үйлчилгээ үзүүлэхээс өмнө гар ариутгаж буй эсэхийг анзаарах, шаардлагатай бол гараа ариутгаарай гэж зөөлхөн сануулах эрхтэй
✅Антибиотик зохистой хэрэглээ: Өөрөө дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх, эмчийн зааврийн дагуу зөв тун, зөв хугацаанд уух

09/09/2025
Ясны сийрэгжилт ОстеопорозЯсны бат бөх чанар буурснаас ясны эдийн бичил бүтцийнзохицуулаг алдагдан яс хэврэгшин  улмаар ...
09/09/2025

Ясны сийрэгжилт Остеопороз

Ясны бат бөх чанар буурснаас ясны эдийн бичил бүтцийнзохицуулаг алдагдан яс хэврэгшин улмаар хугарал үүсэхэд хүргэдэг ясны эмгэгийг хэлнэ.

Ясны сийрэгжилтийн ангилал нь Анхдагч болон Хоёрдогч шалтгаанаар үүсдэг.
Ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс нь ✅Шаардлагатай хэмжээний кальцийг хоол хүнсээрээ авч чадахгүй байх
✅Д амин дэмийн дутагдал
✅Тамхи татах

Ясны сийрэгжилтийн зэргийг манай эмнэлэг дээр тодорхойлж байна.
УТАС: 7222-1200

08/09/2025
Манай НАТУЛ эмнэлгийн  уламжлалт сэргээн засах тасаг нь  ☑️  Бариа засал эмчилгээ ☑️ Зүү засал ☑️ Соруул засал ☑️ Зөгийн...
01/09/2025

Манай НАТУЛ эмнэлгийн уламжлалт сэргээн засах тасаг нь ☑️ Бариа засал эмчилгээ
☑️ Зүү засал
☑️ Соруул засал
☑️ Зөгийн балтай татлага эмчилгээ
☑️ Шарлага эмчилгээ
☑️ Фохоу эмчилгээ
☑️ Хөдөлгөөн засал эмчилгээг сүүлийн үеийн нотолгоонд суурилсан эмчилгээний арга барилд тулгуурлан тусламж үйлчилгээг үзүүлж байна.
УТАС: 7222-1200

Манай НАТУЛ эмнэлгийн  хэвтэн эмчлүүлэх Дотрын тасаг нь Хоол боловсруулах чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.УТАС:...
29/08/2025

Манай НАТУЛ эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх Дотрын тасаг нь Хоол боловсруулах чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.

УТАС: 7222-1200

Тохиолдол53 настай эмэгтэй. Мэс заслын дараах наалдац түгжрэлийн хагалгаанд орж, хэвлийн өмнөд хана олон давсагт нугалаг...
29/08/2025

Тохиолдол
53 настай эмэгтэй. Мэс заслын дараах наалдац түгжрэлийн хагалгаанд орж, хэвлийн өмнөд хана олон давсагт нугалагдаж наалдсан сэмжийг тайрч дарагдсан нарийн гэдсийг чөлөөлж төрөлхийн урт уруудах гэдсийг /долихо сигма/ хэвлийн ар хананд сойж бэхлэх мэс заслыг амжилттай хийлээ.

Сэтгэлд тань хүрсэн бол бид баярлана, хүрээгүй бол бид засаад авна.Манай эмнэлгийг сонгож үйлчлүүлсэн та бүхэндээ баярла...
07/08/2025

Сэтгэлд тань хүрсэн бол бид баярлана, хүрээгүй бол бид засаад авна.
Манай эмнэлгийг сонгож үйлчлүүлсэн та бүхэндээ баярлалаа.👏🩷
Таны шүүмж бол бидний сайжрах боломж, таны магтаал бол бидний урам зориг юм🤝🩷

1999 оноос сувиллын үйл ажиллагааг өргөжүүлэн Сонгино Хайрхан дүүргийн 20 -р хорооны нутагт дэвсгэрт өөрийн байрыг шинээ...
27/06/2025

1999 оноос сувиллын үйл ажиллагааг өргөжүүлэн Сонгино Хайрхан дүүргийн 20 -р хорооны нутагт дэвсгэрт өөрийн байрыг шинээр барьж ашиглалтанд оруулан дэд бүтцийг бүрэн шийдэж үйлчлүүлэгчдийн саналд нийцсэн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлж иргэдийн итгэлийг хүлээсэн хамт олон болж чадсан.
Манай сувилал нь дараах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Сэргээн засах тусламж үйлчилгээ:
Сэргээн засах анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн хүний нөөц нь тусламж, үйлчилгээг стандартын шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологи аргачлалыг ашиглан өвчин эмгэг, бэртэл гэмтлийн улмаас хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа, нийгмийн оролцооны байдал, чадвар алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилган амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээг сувилуулагчдад үзүүлж байна. Үүнд:
1. Хөдөлгөөн засал эмчилгээ
- Ахмадын, харвалтын дараах саа саажилт
- Үе мөч тулгуур эрхтний,
- Гэмтэл бэртлийн дараах сэргээн засах эмчилгээг эмчилгээ
2. Физик эмчилгээний аппаратын эмчилгээ
- Гэрэл эмчилгээ
- Ультра долгион эмчилгээ
- Халуун жин эмчилгээ /парафин/
- Уламжлал анагаах ухааны эмчилгээ
Зүү засал эмчилгээ
Бариа засал
Дэвтээлгэ засал
Манай давуу тал:
Хотын дуу чимээнээс хол байгалийн цэвэр агаарт
Хэвтэн эмчлүүлэх хугацаандаа гаднаас эргэлт авах шаардлагагүй, эмчилгээний хоол
Үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан орчин нөхцөлийг бүрдүүлсэн, өрөө бүр нь дотроо 24 цагийн IP TV, хөргөгч, ариун цэврийн өрөө

Олон нийтийн үйлчилгээ:
Биллъярд, теннис тоглох
Үйлчлүүлэгч, эрүүл аж төрөх зан үйл, дадал хэвшлийг төлөвшүүлэх Эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт сурталчилгааг тогтмол явуулдаг

Хаяг: Сонгино Хайрхан дүүрэг 20-р хороо Туулын хөндий
☎7222-1200

Address

Үйлдвэрчний эвлэлийн гудамж 62
Ulaanbaatar
СОНГИНОХАЙРХАНДҮҮРЭГ23ХОРОО

Alerts

Be the first to know and let us send you an email when НАТУЛ Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to НАТУЛ Эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category