Хувь Хүний Хөгжлийн Институт

Хувь Хүний Хөгжлийн Институт Хувь Хүний Хөгжлийн "Амжилтын хөтөч" сургалт, байгууллагын хөгжлийн сургалт-зөвлөгөө, харилцаа, удирдлага, манлайллын сургалт

03/05/2026

Чи амжилттай байхаар төрсөн гэдгийг илтгэх 7 шинж:

1. Чи бусдаас өөрөөр сэтгэдэг

2. Чи өөрийгөө сайжруулахад “шунан дурладаг”

3. Чи амархан бууж өгдөггүй

4. Чи хариуцлагаас зугтдаггүй, өөр дээрээ авдаг

5. Чи тогтвортой, тууштай байж чаддаг

6. Чи алдаанаасаа суралцдаг

7. Чиний зорилго, алсын хараа тодорхой

Хэрвээ чи эдгээрийг өөртөө харж байвал —
амжилт чамайг зүгээр нэг дагахгүй,
чи өөрөө түүнийг удирдана.
Jargal Tumurbaatar

Премиум групп - Дижитал Апекс компанийн хамт олонд“Ажил, амьдралын тэнцвэр” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа...
29/04/2026

Премиум групп - Дижитал Апекс компанийн хамт олонд“Ажил, амьдралын тэнцвэр” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. ✨

Өдөр тутмын ачаалал, хурдтай орчинд бид зөвхөн ажилдаа бус, өөрийн сэтгэл зүй, амьдралын чанартаа анхаарах нь ямар чухал болохыг хамтдаа ярилцаж, туршлага солилцсон үр дүнтэй өдөр байлаа.

Хамтдаа суралцаж, өөрийгөө ойлгож, илүү тэнцвэртэй амьдрах алхмыг эхлүүлсэн Дижитал Апексийн хамт олондоо баярлалаа 💛

#АжилАмьдралынТэнцвэр #Сургалт #ХувьХүнийХөгжил

АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРАжил, амьдрал, сэтгэл санаагаа тэнцвэртэй авч явна гэдэг төгс байх тухай биш — өөртөө зохицсон хэм...
27/04/2026

АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР
Ажил, амьдрал, сэтгэл санаагаа тэнцвэртэй авч явна гэдэг төгс байх тухай биш — өөртөө зохицсон хэмнэлээ олох тухай асуудал юм.

Амьдралын тэнцвэр гэдэг ойлголтыг олон хүн бүх зүйлийг яг тэнцүү хуваарилж, хаана ч алдаа гаргахгүй, үргэлж амжуулж байх ёстой мэтээр төсөөлдөг. Ажилдаа амжилттай, гэр бүлдээ халамжтай, өөртөө цаг гаргадаг, үргэлж аз жаргалтай байхыг “тэнцвэртэй амьдрал” гэж бодох нь бий. Гэвч бодит амьдрал дээр бүх зүйл үргэлж ижил хэмжээнд байх боломжгүй.

Зарим үед ажил илүү анхаарал шаарддаг. Төсөл, тайлан, хариуцлага ихсэхэд цаг зав, эрч хүчнийхээ ихэнхийг ажилдаа зориулах үе гарна. Харин зарим үед гэр бүл, хүүхэд, хайртай хүмүүс тань илүү их халамж, цаг хугацаа хүснэ. Мөн зарим өдөр бие сэтгэл тань ядарч, зүгээр л амарч, өөртөө анхаарах хэрэгтэй болдог. Энэ бүх үед “би бүхнийг амжуулах ёстой” гэж өөрийгөө шахах нь тэнцвэр биш, харин дарамт болдог.

Жинхэнэ тэнцвэр гэдэг нь өдөр бүр бүх зүйлд ижил хэмжээний цаг гаргах бус, тухайн мөчид хамгийн чухал зүйлээ зөв таньж, түүндээ анхаарлаа төвлөрүүлэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа хэмнэлийг өөрийн онцлог, хэрэгцээ, боломжид тааруулж сурах явдал
юм.

Хүн бүрийн “тэнцвэр” өөр байдаг. Зарим хүн өглөө эрт босоод ажлаа амжуулахад эрч хүчтэй байдаг бол зарим нь оройн нам гүмд төвлөрч чаддаг. Заримд нь олон хүнтэй уулзаж ярилцах нь эрч хүч өгдөг бол заримд нь ганцаараа тайван байх нь амралт болдог. Тиймээс бусдын амьдралтай өөрийгөө харьцуулах хэрэггүй. Чиний амьдралын зөв хэмнэл нь тухайн хүнд тайван мэдрэмж өгч, ядаргаанд унагахгүй, сэтгэл санааг чинь тогтвортой байлгаж чаддаг тэр л хэмнэл.

Төгс байх гэж хичээх тусам хүн өөрийгөө буруутгаж, хангалтгүй мэт мэдэрдэг. Харин өөрийн хэмнэлийг олсон хүн зарим өдөр амжилттай ажиллаж, зарим өдөр амарч, зарим өдөр зүгээр л удааширч болохыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь сул дорой байдал биш, харин өөрийгөө ойлгож буй ухаалаг байдал юм.

Тиймээс амьдралын тэнцвэр гэдэг нь бүхнийг зэрэг атгах биш, харин аль үед юуг илүү чухалчлахаа мэддэг байхад оршино. Өөрийн хэмнэлээ олсон хүн илүү тайван, тогтвортой, аз жаргалтай амьдарч чаддаг.
М.Алтанцэцэг

Өөрийгөө хайрлах бяцхан зөвлөмж ♥️Өөрийгөө хайрлана гэдэг өөрийгөө эрхлүүлэх төдий зүйл биш. Энэ бол өөрийгөө ойлгох, хү...
27/04/2026

Өөрийгөө хайрлах бяцхан зөвлөмж ♥️

Өөрийгөө хайрлана гэдэг өөрийгөө эрхлүүлэх төдий зүйл биш. Энэ бол өөрийгөө ойлгох, хүндлэх, хамгаалах, үнэ цэнтэй гэдгээ мэдрэх явдал юм.

1. Өөртэйгөө эелдэг ярь
“Би чадахгүй”, “Би муу” гэж өөрийгөө зэмлэхийн оронд “Би хичээж байна”, “Би суралцаж байна” гэж хэлж сур.

2. Өөртөө амрах эрх өг
Ядарсан үедээ амрах нь залхуурал биш.
Амралт бол дахин эрч хүч авах хэрэгцээ юм.

3. Бусадтай өөрийгөө бүү харьцуул
Хүн бүрийн зам, цаг хугацаа өөр.
Чи өөрийнхөө хурдаар урагшилж байгаа.

4. “Үгүй” гэж хэлж сур
Өөрийгөө хамгаалах нь хувиа хичээсэн хэрэг биш. Чиний хил хязгаар чухал.

5. Биеэ хайрла
Сайн унтаж амрах, ус уух, эрүүл хооллох, хөдөлгөөн хийх — энэ бүхэн өөрийгөө хайрлах нэг хэлбэр.

6. Алдаагаа уучил
Алдаа гаргасан ч үнэ цэн чинь буурдаггүй. Алдаа бол суралцах замын нэг хэсэг.

7. Өөртөө баяр хүргэж сур
Жижиг амжилтаа ч анзаарч, өөрийгөө магт. “Би өнөөдөр чадлаа” гэж өөртөө хэлж байгаарай.

8. Дуртай зүйлдээ цаг гарга
Хөгжим сонсох, зураг зурах, алхах, кофе уух…
Сэтгэлд чинь амар тайван өгдөг зүйлсээ бүү март.

9. Сөрөг орчноос холд
Чамайг байнга доош татдаг хүмүүсээс зай барих нь өөрийгөө хайрлах нэг алхам.

10. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр
Төгс болох гэж биш, өөрийнхөөрөө үнэ цэнтэй гэдгээ ойлгох нь жинхэнэ хайр юм.

✨ “Өөрийгөө хайрлаж сурсан хүн бусдаас хайр гуйхаа больж, дотроосоо гэрэлтэж эхэлдэг”

30 нас бол амьдралын хамгийн чухал “суурь тавих” үе юм. Энэ насныханд өгөх хэдэн үнэ цэнтэй зөвлөгөө:1. Эрүүл мэндээ нэг...
24/04/2026

30 нас бол амьдралын хамгийн чухал “суурь тавих” үе юм.
Энэ насныханд өгөх хэдэн үнэ цэнтэй зөвлөгөө:

1. Эрүүл мэндээ нэгдүгээрт тавь.
Залуу байна гэж бодоод биеэ хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Нойр, хоол, дасгал, үзлэг чухал.
2. Санхүүгийн сахилга баттай бай.
Орлогоосоо тогтмол хуримтлуулж, хөрөнгө оруулалт сур. Өрийг ухаалгаар удирд.
3. Хүмүүсээ зөв сонго.
Чамайг өсгөдөг, дэмждэг хүмүүстэй ойр бай. Энерги сордог харилцаанаас холд.
4. Өөрийгөө бусадтай бүү харьцуул.
Хүн бүрийн цаг хугацаа өөр. Өөрийн хурдаар урагшил.
5. “Үгүй” гэж хэлж сур.
Бүхэнд таалагдах гэж өөрийгөө золиослох хэрэггүй.
6. Сурсаар бай.
Шинэ ур чадвар, хэл, мэргэжлийн мэдлэг — бүгд ирээдүйд чинь хөрөнгө болно.
7. Алдахаас бүү ай.
30 насанд хийсэн алдаа 40 насанд ухаан болдог.
8. Гэр бүл, хайртай хүмүүсээ эрхэмлэ.
Ажил хэзээд байж л байна. Харин цаг хугацаа эргэж ирдэггүй.
9. Сэтгэл санаагаа хамгаал.
Стрессээ тайлж сур, амарч сур, хэрэгтэй бол тусламж хүс.
10. Аз жаргалыг хойшлуулах хэрэггүй.
“Дараа нэг…” гэж явсаар амьдрал өнгөрдөг. Одоо ч бас амьдар.

♥️ @30 нас бол оройтсон үе биш, харин жинхэнэ өөрийгөө бүтээж эхлэх нас.

🌹Өөрийгөө хайрлахуй – Бид яагаад өөрийгөө хайрлаж чаддаггүй вэ?Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243-р ангийн хилчин бү...
23/04/2026

🌹Өөрийгөө хайрлахуй – Бид яагаад өөрийгөө хайрлаж чаддаггүй вэ?

Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243-р ангийн хилчин бүсгүйчүүд “Өөрийгөө хайрлахуй” сэдэвт сургалтыг сонгон, нэг өдрийг хамтдаа үнэ цэнтэйгээр өнгөрүүллээ.

Энэхүү сургалтаар бүсгүйчүүд өөрийгөө танин мэдэх, өөртөө эерэг хандлага төлөвшүүлэх, дотоод сэтгэлээ сонсохын ач холбогдлыг ойлгон, бие биенээсээ суралцаж, урам зориг, эерэг энергиэр дүүрэн нэгэн өдрийг бүтээлээ.

👉🏻Сохор бүсХүнд өөрийгөө мэдэхгүй ойлгохгүй, мэдрэхгүй сохор бүс гэж байдаг. Тэр сохор бүсээ илрүүлэх нь өөрийгөө таньж ...
22/04/2026

👉🏻Сохор бүс
Хүнд өөрийгөө мэдэхгүй ойлгохгүй, мэдрэхгүй сохор бүс гэж байдаг. Тэр сохор бүсээ илрүүлэх нь өөрийгөө таньж мэдэхэд чухал ач холбогдолтой байдаг.
⚡️Хүмүүс таньтай яаж харьцаж байна гэдгийг анзаар. Хүмүүс таныг хүндлэхгүй байна уу? Хүмүүст тантай яаж харилцаад бусад хүмүүстэй яаж харилцаад байна? Хүмүүс танд юу гэж хэлж байна? Байнга шүүмжлээд байна уу? Эндээс өөрийнхөө олж харж чадахгүй зүйлсийг мэдэх боломжтой. Гэхдээ өөрийн эгоны хамгаалалтаа давж ажиглаж анзаарахыг хичээгээрэй.
⚡️Сохор бүсээ нээж олж мэдэхэд ойр тойрны хүмүүсээсээ асуух, тэдний үйлдэл харилцааг ажиглах, анзаарах мөн өөрөө өөрийгөө ажиглах, өөртэйгээ ярилцах, өөрийнхөө бусад хүмүүстэй харилцах харилцаандаа дүгнэлт хийх зэргээр өөртэйгээ ажиллаж болно. Энэ бүхнээс хүн өөрийгөө ойлгож, өөрийгөө хайрлаж эхлэх бөгөөд цаашлаад стресс буурч, бүтээмж нэмэгддэг учраас энэхүү аргын үр дүнг бүү багад тооцоорой.
Сохор бүсдээ удаан байх нь сайн зүйл бишээ.


#Өөрийгөө _таньж_мэдэх
#амжилтынхөтөч


Аз жаргалтай ажлын байр – Ажлын байран дахь харилцааАжлын байрны амжилтын үндэс нь зөв харилцаа, эерэг хандлага юм.Улсын...
19/04/2026

Аз жаргалтай ажлын байр – Ажлын байран дахь харилцаа

Ажлын байрны амжилтын үндэс нь зөв харилцаа, эерэг хандлага юм.

Улсын Их Хурлын Тамгын Газрын дэргэдэх Парламент судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

💫 Майкл жаргалтай байлаа. Калифорнийн төвд их сургуулийн нэгэн жижиг хотод амьдардаг тэрээр бусдынхаа дунд нэртэй нэгэн ...
11/04/2026

💫 Майкл жаргалтай байлаа. Калифорнийн төвд их сургуулийн нэгэн жижиг хотод амьдардаг тэрээр бусдынхаа дунд нэртэй нэгэн байв. Алдар цууд гарсан хүний хувиар яах билээ, ийх билээ гэх юмгүй, спортоор хичээллэн найзуудтайгаа цаг өнгөрөөн амьдарна. Ирээдүйнхээ төлөө санаашран бодож цаг нөхцөөсөнгүй, төлөвлөж энэ тэр ч болсонгүй. Зүгээр л өмнөхөө хийсээр, амьдрал бүтэмжтэй санагдаж байлаа. Харин ээж нь бол өөр, түүнд төлөвлөгөө байсан бөгөөд хүүхэд байхаас нь өмнөөс төлөвлөж зааж чиглүүлж иржээ. Бүр олон төлөвлөгөө. Майклыг сургуульд орно гэж төлөвлөж хаана өргөдлөө өгөхийг, тэрч байтугай мэргэжлийг нь хүртэл төлөвлөсөн байв. Үүний үрээр Майкл Калифорнийн Сан Луис Обиспогийг Политехникийн их сургуульд зам гүүрийн барилгын инженерийн ангид элсэн орсон байна. Тэрээр барилгын инженер болно гэж тэмүүлсэнгүй, ээжийнхээ төлөвлөгөөг л дагасан хэрэг. Мэргэжлээрээ суралцаж төгсөөд дипломоо ч авч. Тэгээд Амстердам явж компанийн зөвлөхийн ажилд орох гэж байсан Скайларт дурлав. Майкл дахиад л өөрт нь зориулж сонгосон амьдралын замналаар жаргалтайяа алхаж хэн болж юу хийхийг хүсэж байгаа талаараа огт бодсонгүй. Хэзээ ч Амьдралын Хараа зорилго, Ажлын Хараа зорилгоо тогтоож байсангүй, зүг чигээ бусдаар заалгасаар иржээ. Саяхныг хүртэл энэ нь дажгүй ажилласаар ирсэн гэж хэлж болно.
Тэрээр Амстердамаас эхнэр Скайларын хамт ирснээр Скайлар сайн ажилд орж, ажилдаа ч дур сонирхолтой болсон бол Майкл зэргэлдээх инженерийн компанид ажилд оров. Энэ үед л харин асуудал босож иржээ. Нэр хүндтэй барилгын инженер хүний хийдэг бүхнийг хийж байсан боловч өөрт нь уйтгартай түгшүүртэй санагдаж аз жаргалгүй болж орхив. Бүрмөсөн төөрч будилсан мэт санагдах болжээ.

👉 Саад учруулах сөрөг үнэмшил: Ажил тааламжтай байх ёсгүй, иймээс л ажил гэж нэрлэгддэг.
👉 Өөрөөр дүгнэе: Тааламжтай байх нь тохирох ажлаа олох хөтөч мөн.

⚡️ Олон хүн Майклд зөвлөгөө өгч байв. Зарим найз нь түүнийг бусадтай ажиллахдаа асуудалтай юм байна гэж үзээд хувиараа инженерийн ажил хийхийг зөвлөсөн байна. Хадам эцэг нь хэлэхдээ “Чи ухаантай залуу. Инженер юм чинь тоо мэднэ. Санхүүгээр явах хэрэгтэй. Хөрөнгийн биржийн брокер бол” гэжээ. Майкл энэ бүх зөвлөгөөг дэнсэлж үзээд ажлаасаа гарах, санхүүгийн эсвэл бизнесийн сургуульд орохоор зэхэж эхэлсэн аж. Тэр энэ бүх хувилбарыг бодож үзсэн учир бол түүний сэтгэл санаа түгшээд байгаа асуудал юунд оршиж буйг мэдээгүйнх юм. Барилгын инженер хүний хувьд бүтэлгүйтэх нь энэ үү? Барилгын инженерийн салбар тохирохгүй юм бол уу? Энэ бүхэнтэй эвлэрэх ёстой байв уу? Эцсийн эцэст энэ бол зүгээр л ажил, тийм биз дээ?
Үгүй, буруу. Тийм биш ...

Барилгын инженерийн салбар Майклд тохирохгүй гэх зүйл байсангүй. Тэр зүгээр л амьдралаа анзаарч анхааралгүй явсаар ямар нэгэн юм болохгүй байна даа гэдгийг л мэдэрч байсан аж. Тэрээр 34 насандаа юунд дуртай бас юунд дүргүйгээ ч мэдэхгүй байв. Бидэнд тусламж хүсэж хандах үедээ тэр ямар нэгэн нухацтай шалтгаангүйгээр амьдрал, каръераа бүрэн сүйрүүлэхийн даваан дээр ирсэн байсан. Түүнд хэдэн долоо хоногийн турш ажлаа дуусмагц хүснэгт хөтлөх энгийн даалгавар өгсөн билээ. Майкл уйтгартай, тайван бус, сэтгэл хангалуун бус байсан өдрүүдээ тэмдэглэж байхдаа (автагдаагүй үедээ) юу хийж байсныгаа бичсэн. Бас ажил дээрээ сэтгэл хангалуун, анхаарал төвлөрсөн, цагийг сайхан өнгөрүүлсэн өдрүүдээ тэмдэглэж ийм үедээ (автагдсан үедээ) юу хийж байснаа бичжээ. Майкл бидний “Сайн Цагийн Хүснэгт” гэж нэрлэсэн тэр зүйл дээр ажилласан юм. Бид яагаад Майклаар үүнийг хийлгэсэн (бид бас таниас үүнийг хүсэх болно) бэ? Яагаад гэвэл цагаа сайн өнгөрөөж байгаа үеэ барьж авахыг нь харахыг хүссэн юм. Яг ямар үйл хөдөлмөр хийхэд үнэхээр сэтгэл чинь татагдаж байгааг олж мэдсэнээрээ та өөрийгөө жинхэнээрээ олж харж тодорхойлж байдаг юм.
⚡️ Завгүй, эрч хүчтэй байгаагаа, мөн тийм биш буйгаа бичиж тэмдэглэх нь хийж буй зүйл дээрээ төвлөрч юу таны төлөө ажиллаж байгааг олж мэдэхэд тусална.

✨ "Амьдралаа урлан бүтээ" удахгүй таны гар дээр очих номноос

✨ ЭЕРЭГ ХАНДЛАГА • ЭРҮҮЛ ХАРИЛЦАА ✨Хүн бүрийн амжилтын эхлэл нь харилцаа, харин аз жаргалын үндэс нь хандлага байдаг 💛Ни...
03/04/2026

✨ ЭЕРЭГ ХАНДЛАГА • ЭРҮҮЛ ХАРИЛЦАА ✨

Хүн бүрийн амжилтын эхлэл нь харилцаа, харин аз жаргалын үндэс нь хандлага байдаг 💛

Нийслэлийн Ерөнхий боловсролын 120 дугаар дунд сургуулийн багш, ажилчдад зориулсан
“Эерэг харилцаа, эерэг хандлага” сэдэвт сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Сургалтын туршид идэвхтэй оролцож, өөрийгөө нээж, нэгнээ дэмжсэн
120 дугаар сургуулийн эрч хүчтэй, нэгдмэл хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье 🙏

Та бүхний түгээсэн эерэг энерги олон хүнд гэрэл гэгээ авчрах болтугай ✨

31/03/2026
🚀 “Бусдад нөлөөлөх, ятгах урлаг”👑 “Хэрхэн манлайлах вэ?”сэдвүүдээр Интерномын менежерүүд болон оффисын хамт олонд сургал...
31/03/2026

🚀 “Бусдад нөлөөлөх, ятгах урлаг”
👑 “Хэрхэн манлайлах вэ?”

сэдвүүдээр Интерномын менежерүүд болон оффисын хамт олонд сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Урам зориг бадраасан уур амьсгал, үнэ цэнтэй мэдлэг, бодит туршлагаа хуваалцсан энэ өдөр бидэнд шинэ хандлага, шинэ эхлэлийг авчирсан онцгой мөчүүдээр дүүрэн байлаа ✨

🤝 Хамтдаа хөгжиж
📈 Хамтдаа урагшилж
🌟 Илүү гэрэлтэй ирээдүйг хамтдаа бүтээцгээе

Монголын соёл, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Интерном-ын хамт олонд ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе 💙

Address

Pro One оффис 14 давхар 1408тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677001405

Alerts

Be the first to know and let us send you an email when Хувь Хүний Хөгжлийн Институт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хувь Хүний Хөгжлийн Институт:

Share

Category