25/06/2025
Жирэмсэн үед ямар хүнсийг болгоомжтой идэх ёстой вэ? Яагаад?
* Түүхий буюу ногоон папайя жимсэнд агуулагдах латекс хэмээх бодис нь умайн булчинг агшаагч окситоцин, простагландинтай ижил төстэй үйлдэл үзүүлж, умайг агшааж зулбах, дутуу төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн харшил үүсгэж болох тул болгоомжтой иднэ. Энэ жимсийг төрөл бүрийн хоол, салат, амттан хийхэд өргөн ашигладаг, ялангуяа Тайланд хоолны гол орц болдог юм байна.
* Усан үзэм нь глюкоз, фруктоз ихээр агуулдаг тул жин нэмэх ялангуяа ургийн жин нэмэхэд гол нөлөө үзүүлдэг тул жирэмсний сүүлийн саруудад ураг хэт томрохоос сэргийлж, тохируулан идээрэй.
* Зарим төрлийн загас, далайн амьтанд ихээр агуулагдах мөнгөн ус, диоксин нь ургийн тархи мэдрэлийн тогтолцооны хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул болгоомжилно.
* Хан боргоцой жимсэнд агуулагдах бромелайн гэдэг бодис нь умайн булчинг агшаах нөлөө үзүүлдэг тул дутуу төрөх эрсдэлтэй. Харин төрөх хугацаа дөхсөн бол идэхийг зөвлөдөг. Мөн ходоодны хүчлийг ихэсгэх, амны салст, шүдний пааланг гэмтээж эмзэгшүүлэх, харшил үүсгэх зэрэг нөлөө үзүүлдэг.
* Хаш буюу баклажан ногоонд агуулагдах соланин гэдэг бодис нь ургийн тархи мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн хаш ногоонд ихээр агуулагдах оксалатын давс нь эх ургийн биед хуримтлагдаж давсан талст үүсгэх, усны солилцоог алдагдуулах, кальцийн шимэгдэлтийг бууруулах нөлөөтэйг анхаараарай.
* Түүхий, шүүрхий мах өндөг. Токсоплазм, сальмонелла нянгийн халдвар авах эрсдэлтэй. Эдгээр халдвар нь урагт ноцтой эмгэг үүсгэх аюултай тул бүрэн болгож идээрэй.
Эцэст нь дүгнэхэд ямар ч хоол хүнсийг зөв хадгалж, зөв бэлтгэж, зохист хэмжээгээр тааруулан хэрэглэвэл ямар ч аюулгүй юм.
"Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх болно" гэдэг үгийг үргэлж санаж байгаарай.
Илүү дэлгэрэнгүйг үзүүлэх үедээ эмчээсээ асууж лавлаарай.
#АрмониаЭмнэлэг
7718-0808