29/10/2025
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт нэн шаардлагатай эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хандивлалаа.
“Цорж багш Давааням сан” нь 2022 оноос эхлэн нийгэмд сайн үйлсийн аяныг жил бүр санаачлан зохион байгуулж, боловсрол, эрүүл мэнд, спорт зэрэг нийгмийн салбарын олон чиглэлээр аян өрнүүлэн ажиллаж буй ашгийн төлөө бус байгууллага юм.
Тус сангаас 2025 оны 10 сард хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэхэд дэмжих зорилгоор аймгийн хэмжээнд хандивын аяныг зохион байгуулсан бөгөөд олон нийтийн дунд зарласан хандиваар Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний хэсэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн зүгээс тавьсан хүсэлтийн дагуу бүрдүүлж, 2025 оны 10 сарын 28-ны өдөр сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, Манзушир хутагтийн гэр бүлийн гишүүд хамтран Эмнэлгийн дарга Г.Ууганбаяр, Хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Бадралгомбо нарт хүлээлгэн өглөө.
Хандивын аяны хүрээнд хүүхдийн эрчимт эмчилгээний Air систем, хүүхдийн зориулалттай хяналтын монитор, зориулалтын функциональ ор 2 ш, сахиурын ор 2 ш, яаралтай тусламжийн шүүгээ зэрэг тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг хандивлалаа.
Тус аяны хүрээнд хандивласан тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл нь хүүхдийн эрчимт эмчилгээнд ээлтэй орчин бүрдүүлэн, эмч, ажилтнуудын ачааллыг хөнгөвчлөхөд туслаж, нийгэмд сайн жишиг түгээсэн чухал үйл явдал болсон бөгөөд хүүхдийн эрчимт эмчилгээний хэсэгт хэрэгцээтэй, үйлчлүүлэгчид ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд томоохон дэмжлэг боллоо.
Хандивын үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулсан “Цорж багш Давааням сан”-гийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.