09/10/2025
#ТУНГАЛГИЙН БУЛЧИРХАЙ БОЛ ТАНЫ БИЕИЙГ ХОРГҮЙЖҮҮЛЭХ НУУЦЛАГ ЗАМ
Хөдөлгөөн, иог, сунгалт хийж 🏃♀️, арьсаа хуурай шёткоор үрсэний🪥 дараа тунгалгийн шингэнээ хаашаа явдаг бол гэж бодож үзсэн үү❓
Тэр бүх хөөнгө, илүүдэл шингэн хаашаа явдаг вэ☁️💧❓
Биеийнхээ тэр шидэт усны хаялагаар нэг аялал хийгээд үзье. Учир нь тунгалгийн урсгал таны арьсанд ирээд зогсчихдоггүй.
Тэгэхээр юуны өмнө тунгалаг гэж юу вэ?
• Ус
• Уураг
• Хаягдал эс
• Дархлааны эсүүд
• Бактери, вирус, хорууд
Энэ яг л таны бохирын хоолой гэсэн үг. Харин таны тунгалгийн тогтолцоо бол орон сууцны сан гэсэн үг юм. Таны эдүүдээс энэ бүх бохируудыг аваад гаргаж хаядаг.
УС ЗАЙЛУУЛАХ ЗАМ
Та дасгал, сунгалт, үрэлт, сауна гэх мэтээр тунгалгийн зангилаагаа сэргээж идэвхжүүллээ. Үүний дараа юу болдгийг алхам бүрээр тайлбарлая:
1. Эдүүдээс тунгалгийн капиляр судсууд
Таны эсүүдээс (эсүүд хэрэггүй хог хаягдлаа эс хоорондын шингэнд өгдөг тухай өмнөх постонд бий) тунгалгийн шингэн нийлж цугларна. Үүнийг орц болгоноос, хогийн цэг болгоноос хогийг цуглуулж ачдаг шиг төсөөлж болно.
2. Тунгалгийн капиляр судсаас цуглуулагч суваг
Энэ сувгууд тунгалгийн шингэнийг хавхалгаар тодорхой чиглэлд явуулна, яг л нэг урсгалтай зам шиг. Төв тунгалгийн захнгилаа руу хөдөлгөдөг.
3. Зангилаа – шүүлтүүрийн хэсэг
Тунгалаг нь тунгалгийн зангилаагаар дайран өнгөрдөг. Энэ зангилаа тунгалгийг шүүдэг. Энд дархлааны эсүүд бактери, вирус, эсийн хэлтэрхийнүүд рүү довтолдог. Яг л хамгаалалтын шалганы хяналтын цэг шиг.
4. Цэвэрхэн болсон тунгалаг – ховдол
Шүүгдэж цэвэрхэн болсон тунгалаг цээжин биеийн ховдол руу явдаг. Энэ нь таны хүзүүний зүүн талд байрладаг. Эсвэл баруун ховдол руу явна. Энэ бол биеэс гарахаас өмнө сүүлийн зогсоол юм.
5. Ховдол - эгэмний доорх вен
Энэ бол шидэт үе юм. Ховдлуудаас тунгалгийг таны хүзүүний доор хэсэгт байрлах вен рүү буюу шууд таны цус руу цутгана.
6. Цусны суваг – бөөр+элэг
Нөгөө шүүгдэж цэвэрхэн болсон тунгалаг маань таны цусны нэг хэсэг боллоо гэсэн үг.
Эндээс:
• Бөөр усыг нь шүүж шингэн хаягдлыг шээс болгон гадагшлуулна.
• Элэг өөх, хор, бусад хаягдлыг шүүж өтгөн болгон гадагшлуулна
Ингэж л тунгалаг маань хаягдал болж таны биеийг орхин оддог байх нь ээ.
Эндээс та нэг зүйлийг анзаарч бн уу?
Хөдөлгөөн, сунгалт хийхгүй 🤸♂️ бол гүйцэд цэвэрлэгдэж шүүгдэж чадаагүй тунгалаг эгэмний доорх венд маань оччих вий дээ гэж 😰
Гаднаас нь илж, үрж болох ч энэ бол арьс булчинг дагасан л тунгалгийн сувагт хамаатай. Харин дотор эрхтэн бүр, өөрөөр хэлбэл биеийн гүн дэх тунгалгийг мөн тархины тунгалгийг яаж идэвхжүүлэх вэ❓❓❓
Танд зөвлөж байна. нь тархийг идэвхжүүлж, нь дотор эрхтнүүдийг идэвхжүүлдэг.
ОРЧУУЛСАН: