Хүүхдийн эмч Батжаргал

Хүүхдийн эмч Батжаргал Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол маш чухал ✅

11/04/2026

Тийх... Хүмүүс уурлаад байдаг шд
Юун спорт тэмцээн уралдаан гээд 😝😛😛😛

10/04/2026

🇲🇳 “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар “Монголын уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх тухай” зарлиг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.

🩺 Өдөрлөгийн хүрээнд:
• Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулж, эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ
• Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийж, зөвлөгөө өгнө
• Уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг ард иргэдэд таниулах
• Эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалт, мэдээлэл зохион байгуулна

📊 Өнөөдөр нас баралтын 74%-ийг эзэлж буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл юм.

📅 Хэзээ?
• 2026.04.20 – Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир
• 2026.04.21 – Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг
• 2026.04.22 – Уламжлалт анагаах ухаан
📅 Хаана?
•ЖАНЖИН СҮХБААТАРЫН ТАЛБАЙД

🤝 Тус өдөрлөгийг эрүүл мэндийн салбарын байгууллагууд болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулна.

👉 Иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрүүл Монголын төлөө хамтдаа!

09/04/2026
08/04/2026

Address

Ulaanbaatar

Telephone

+97690110908

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхдийн эмч Батжаргал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хүүхдийн эмч Батжаргал:

Share