Л.Баярсайхан эмч

Л.Баярсайхан эмч Умайн хүзүүний хавдраар нэг ч эмэгтэй амь насаа алдах ёсгүй! Таны эрүүл мэнд таны баялаг
(1)

За тэгмээр дээ, нэг сураг чимээ гармаар. Мэс заслын Долгор багшийн хүү Баатар багш. Манай Москвагийн Сеченовын нэрэмжит ...
03/11/2025

За тэгмээр дээ, нэг сураг чимээ гармаар. Мэс заслын Долгор багшийн хүү Баатар багш. Манай Москвагийн Сеченовын нэрэмжит 1 дүгээр АУИС -ийг хожим АУ-ны Академи болсон, тэр жил 89 гадаад эмч төгсөхөд хамгийн түрүүлж улаан дипломтой төгсөж байсан хүн, дараа нь миний Черногорын Саша найзын ах Сергей гээд 2 хүн л бүтэн онц төгссөн. Сеченовыг онц төгсөнө гэдэг бол чанга ажил, юун Эверест. 📚📖🧬🔬

Өнөөдөр Дэлхийн САА өвчний эсрэг өдөр. 14 жилийн өмнө САА өвчний эсрэг авиралт хийгээд Хималайн 6000т оргил дээр зогсов ...
24/10/2025

Өнөөдөр Дэлхийн САА өвчний эсрэг өдөр. 14 жилийн өмнө САА өвчний эсрэг авиралт хийгээд Хималайн 6000т оргил дээр зогсов ✊🏔🇲🇳

Энэ хүнийг Уолтер Прендивилл гэдэг. Хатан хааны мэс заслын коллежийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн ахлах ...
20/10/2025

Энэ хүнийг Уолтер Прендивилл гэдэг. Хатан хааны мэс заслын коллежийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн ахлах багш, 49 судалгааны ажил, 1860 ишлэл хэвлүүлсэн. Британий умайн хүзүүний эмгэг ба кольпоскопийн нийгэмлэгийн ерөнхийлөгч болон мөн ОУ-ын холбооны ерөнхийлөгч асан. Түүний багш Алберт Сингер нь Их Британид кольпоскопийн анхдагч гэдгээр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн гавьяат профессор.
Миний бие проф. Сингер болон Уолтер нарын сургалт хөтөлбөрийн буянаар умайн хүзүүний эмгэгийн эрт илрүүлэг, эмчилгээний чиглэлд шамдан орсон билээ.
1984 онд анх Уолтер Прендивилл бидний сайн мэдэх LEEP гэдэг умайн хүзүүг өөлөх, тайрах эмчилгээг дэлхийд нэвтрүүлсэн.
Өнөөдөр тэрээр ДЭМБ-ын Шинэчилсэн удирдамжийг боловсруулж эмчилгээнд термал абляци эмчилгээг зөвлөж, энэ сэдвээр сүүлийн судалгааны ажлуудад оролцжээ.
Термал абляци нь умайн хүзүүний урьдал CIN1, CIN2, CIN3 / LSIL, HSIL нь зөвхөн хучуур эдийн давхрагт үүссэн эмгэг тул дадал ур чадвар шаардах LEEP хийж эрүүл эд эрхтэнг зүсэж тайрах биш зөвхөн эмгэг хучуур эдийг эмчилдэг, хийхэд хялбар, хүндрэлгүй, илүү нийтэд хүртээмжтэй байж олон эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хавдраас сэргийлэхэд зориулагдсан болно.




#УмайнХүзүүнийХавдаргүйМонголУлс

18/10/2025

Хятадын умайн хүзүүний хорт хавдрыг устгах стратеги
(2023 оны 6 сар)

Хятад дахь умайн хүзүүний хорт хавдрын ачаалал

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ихээхэн аюул учруулж байгаа бөгөөд өвчлөл, нас баралтын түвшин өндөр байгаагаас Хятад улс дэлхийн нийт ачааллын 18.2 хувийг эзэлж байна.
2020 онд Хятадад умайн хүзүүний хорт хавдраар 109,741 шинэ тохиолдол бүртгэгдэж, 59,060 хүн нас барж, өвчлөл, нас баралт нэмэгдэх хандлагатай байна.

Устгах дэлхийн болон үндэсний стратеги

ДЭМБ нь умайн хүзүүний хорт хавдрыг нийгмийн эрүүл мэндийн асуудал биш болгон устгах дэлхийн стратегийг бий болгож, ХПВ-ийн вакцинжуулалт, скрининг, хорт хавдрын өмнөх эмгэгийг эмчлэхэд онцгой ач холбогдол өгдөг. Эдгээр стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан, ялангуяа Хятад зэрэг вакцинжуулалт, скринингийн түвшин багатай улс орнуудад тохирсон арга барил шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

ХПВ-ийн вакцинжуулалт

ХПВ-ийн гурван төрлийн вакцин (хоёр, дөрвөн валент, есөн валент) байдаг нь умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулахад ихээхэн үр дүнтэй болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч дэлхий даяар вакцинжуулалтын түвшин бага хэвээр байгаа бөгөөд улс орнуудын дөнгөж 55% нь ХПВ-ийн вакциныг нэвтрүүлсэн байна.

ХПВ-ийн вакцинжуулалт, умайн хүзүүний скринингийг өргөн хүрээнд хамрах нь дараагийн 50 жилийн хугацаанд умайн хүзүүний хорт хавдраас олон сая өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг загварчлалын судалгаа харуулж байна.
ДЭМБ-ын 90-70-90 зорилтын дагуу бол 15 нас хүртлээ бүрэн вакцин хийлгэсэн охидын 90%, 35 нас хүртлээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн 70%, хорт хавдрын урьдал эмгэгтэй эмэгтэйчүүдийн 90% нь эмчилсэн байна.

Хятад дахь сорилтууд

Хэдийгээр ахиц дэвшил гарсан хэдий ч Хятадад умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах асуудалд скрининг бага хамрагдалтай (ойролцоогоор 25.7%), ХПВ-ийн вакцинжуулалтын түвшин бага (5% -иас бага) байгаа зэрэг томоохон сорилтууд тулгарч байна.
Саад бэрхшээлүүд нь санхүүжилт хангалтгүй, мэдлэг дутмаг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал, ялангуяа хөдөө орон нутагт байдаг.

Сайжруулах стратеги

Бодлогын хөгжил: Үндэсний эрүүл мэндийн бодлого нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг нийгмийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнд нэгтгэж, өргөн хүрээтэй, тогтвортой үйл ажиллагааг хангах ёстой.
AI-ийн тусламжтай скрининг: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар цитологийн скрининг хийх нь үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа дутуу үйлчилгээтэй газруудад скрининг хамрах хүрээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой.
ХПВ-ийн вакцинжуулалтын санаачилга: ХПВ-ын эсрэг вакцинжуулалтын туршилтын хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй хийх, вакциныг Үндэсний Дархлаажуулалтын Хөтөлбөрт (NIP) оруулах санхүүжилтийн загварыг судлах нь вакцинжуулалтын түвшинг сайжруулах чухал алхам юм.

Дүгнэлт
Хятадад умайн хүзүүний хорт хавдрыг арилгах цогц стратеги шаардлагатайг онцлон тэмдэглэж, шинэлэг арга барил, бодлогоор хүчтэй дэмжлэг үзүүлэх замаар ХПВ-ийн вакцинжуулалт, хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч байна. ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтыг үндэсний эрүүл мэндийн хөтөлбөрт хамруулах нь ДЭМБ-ын зорилтод хүрэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC10273099/

ЭМД-ын САН өвдсөн иргэдийнхээ эмчилгээний зардлыг хариуцах чадваргүй, ЭМД-ын тогтолцоо төлөвшөөгүй бага дунд орлоготой у...
13/10/2025

ЭМД-ын САН өвдсөн иргэдийнхээ эмчилгээний зардлыг хариуцах чадваргүй, ЭМД-ын тогтолцоо төлөвшөөгүй бага дунд орлоготой улс орнууд Хорт хавдрын эрт илрүүлэг болон хорт хавдрын эсрэг үндэсний хөтөлбөрүүдийг "SIN TAXES" - Нүглийн Татвар гэдэг архи тамхины онцгой татвараас санхүүжүүлж хэрэгжүүлдэг. Жич: Тайланд, Филиппин, Колумб, Гуам, Өмнөд Африк, Вьетнам. 2024 оны байдлаар 156 орон Хорт хавдрын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.

08/10/2025

Термал абляци (TA) буюу термоглайд эмчилгээ бол хуучны электрокоагуляци эмчилгээ биш (үйлчлэх °C хэдэн зуугаар бага), мөн өөлж тайрах (LEEP) эмчилгээ биш.
Термоглайд эмчилгээг хийхэд маш хялбар, нэг удаа хэдхэн минут зарцуулна, тогонд залгах шаардлагагүй, амбулаторийн ба явуулын эмнэлгийн орчинд хийх зориулалттай, нэг цэнэгээр 50-60 хүнд эмчилгээ хийнэ. Хамгийн гол нь термоглайд эмчилгээ нь электрокоагуляци, өөлж тайрах (LEEP) эмчилгээ зэргийг бодвол цус алдах, сорвижилт үүсэх зэрэг хүндрэл гарах эрсдэл хамгийн бага тул богино хугацаанд эдгэрэх ба дараа нь жирэмслэх, төрөх замаар төрөх зэрэгт эсрэг заалт үгүй болно.
#ТермоГлайд

07/10/2025

Өнгөрснийг битгий бодоод бай, сайн муу юу ч болсон тэр бол нэгэнт өнгөрсөн. Ирээдүй мөн адил, сайн муугаар битгий бодоод бай, юу ч болж болно. Өнгөрсөн, ирээдүйгээ их бодоод байвал өвчин эмгэгээс салахгүй. Хамгийн гол нь таныг маргааш байна гэж баталгаа өгч чадах нэг ч хүчин энэ хорвоо ертөнцөд үгүй. Танд байгаа юм бол өнөөдөр. Өнөөдөр хүн шиг байя, өөрөөрөө байя. Өглөөний наран ямар сайхан юм бэ! 😍🌞👌

07/10/2025

Аливаа эрт илрүүлгийн хамгийн гол ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ бол хамруулсан тоо биш, илрүүлсэн тоо ч биш харин
ЭМЧИЛСЭН ТОО юм.

06/10/2025

🍂 AIDOT Mongolia 2025 оны 9 сар 🍂
Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн төхөөрөмж ашиглан хийсэн нийт үзлэг 09 сарын 31-ний байдлаар 18739-д хүрээд байна🤍
🧐 09 сарын онцлох эмнэлэгээр ЗАВХАН аймгийн НЭГДСЭН ЭМНЭЛЭГ.ийг онцолж байна🩺

🌸Cerviray AI төхөөрөмж нь зөөвөрлөн хэрэглэх боломжтой гар төхөөрөмж бөгөөд интернэттэй ямарч орчинд шинжилгээний үр дүн шууд гарах ба интернэтгүй орчинд хүлээлгийн горимд ажиллах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
🩷 "Умайн хүзүүний хавдраар нэг ч эмэгтэй амь насаа алдах ёсгүй."




#УмайнХүзүүнийХавдаргүйМонголУлс 🩵

ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ГЭЖ ЮУ ВЭЭрт илрүүлэгт аль болох олон хүнийг хамруулсан бол том ажил хийгдэх мэтээр хамруулсан...
06/10/2025

ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ
Эрт илрүүлэгт аль болох олон хүнийг хамруулсан бол том ажил хийгдэх мэтээр хамруулсан - хамрагдсан тоо хөөцөлдсөөр, хамруулсан гэх хэдэн тоотой самбар энд тэнд босгосоор ХЭТ ИХ ҮРЭЛГЭН, хэтэрхий хавтгайруулсан ЭРТ ИЛРҮҮЛЭГ нэртэй үйл ажиллагааг цэгцэлж байгаа нь ЗӨВ. Аливаа эрт илрүүлгийн хамгийн гол ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ бол хамруулсан тоо биш ЭМЧИЛСЭН тоо юм. Олон нийтийг ХОРТ ХАВДРААС сэргийлэх нэрийтлээр хувийн болон бусад газар ЭМД-ын сангаас санхүүжиж байгаа нь ӨВДСӨН иргэдийнхээ эмчилгээний зардлыг нөхөн олгож чадахгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ саатах хэмжээнд хүрсэн байгаа ийм үед зохицуулах шаардлагатай болно.
Доорхи мэдээллийг Их Британы ЗГ, HNS ба хорт хавдар судлалын агентлагаас жич сурвалжилж танилцуулж байна:

ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛУУД ЮУ ВЭ?

Хорт хавдрын эрт илрүүлэг ТӨГС БИШ юм. Энд ашигтай давуу тал болон эрсдэлтэй сул тал гэж хоёулаа байдаг. Хорт хавдрын эрт илрүүлгийн төрөл бүрийн хувьд давуу болон сул талуудын тэнцвэр ӨӨР ӨӨР байна.

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БОЛОМЖИТ АШИГ ТУС БОЛ ХОРТ ХАВДРААС ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАХ ЯВДАЛ ЮМ:

* Эрт илрүүлэг (скрининг) нь хорт хавдрыг эрт үе шатанд илрүүлэхэд тусалдаг. Хорт хавдрыг эрт илрүүлж чадвал эмчилгээ амжилттай болж, илүү олон хүн амьд үлдэнэ гэсэн үг.
* Зарим скрининг бүр хорт хавдар үүсэхээс нь сэргийлдэг. Умайн хүзүүний скрининг нь умайн хүзүүний урьдал эмгэгийг илрүүлж, ХОРТ ХАВДАР ҮҮСЭХЭЭС ӨМНӨ ЭМЧИЛЖ болдог.

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЭРСДЭЛҮҮД:

* Скрининг хийснээр хорт хавдрыг илрүүлэхгүй байж болно ("ХУУРАМЧ СӨРӨГ" үр дүн). Иймд саяхан эрт илрүүлэгт орсон ч ямар нэгэн хэвийн бус өөрчлөлт байгаа бол тусгайлан эмчид үзүүлж байх нь чухал хэвээр байна.
* Скрининг хийснээр эрүүл хүмүүст хэвийн бус гарч болно ("ХУУРАМЧ ЭЕРЭГ" үр дүн). Энэ нь шаардлагагүй санаа зовоход хүргэж, хэрэггүй их цаг, мөнгө, явдал суудал болоход хүргэдэг. Энэ нь шаардлаггүй олон нэмэлт шинжилгээ хийлгэхэд хүргэх ба үүнээс мөн гаж нөлөө үзүүлж болно гэсэн үг юм.
* Скрининг хийснээр хэзээ ч ямар ч асуудал үүсгэхгүй байх байсан, хор хөнөөлгүй байх байсан хавдрыг илрүүлэх боломжтой (ХЭТ ОНОШЛОГОО). Энэ бол ХУУРАМЧ ЭЕРЭГ үр дүнгээс ялгаатай. Эдгээр хүмүүс шаардлагагүй нэмэлт шинжилгээ, эмчилгээ хийлгэх эрсдэлтэй ба үүнийг дагаад мөн гаж нөлөө үүсэх эрсдэлтэй болно. (түрүү булчирхай, бамбай булчирхай, хөх)
* Зарим скрининг шинжилгээ нь өвдөлт, таагүй байдал, хөнгөн цус алдалт зэрэг эрсдэлтэй ба гаж нөлөө үзүүлдэг.

ЯАГААД БҮХ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ГЭЖ ХИЙДЭГГҮЙ ВЭ?

Хэт их эрсдэлгүйгээр амь насыг аврах боломжтой хавдрын төрлүүдэд эрт илрүүлгийн (скрининг) хөтөлбөр зориулж хийдэг. Хэрэв хангалттай сайн эрт илрүүлгийн шинжилгээний арга байхгүй, илүү гаж нөлөө, хор хөнөөл учруулах эрсдэлтэй бол эрт илрүүлгийн хөтөлбөрийг нэвтрүүлдэггүй болно.

Эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд ХАНГАЛТТАЙ САЙН шинжилгээний арга байх шаардлагатай. Энэ арга нь:

* хорт хавдар үүсгэж болзошгүй эмгэг байдлыг эсвэл хорт хавдрыг НАЙДВАРТАЙ ИЛРҮҮЛДЭГ байх
* хэт олон ХУУРАМЧ ҮР ДҮН гардаггүй байх
* хүлээн ЗӨВШӨӨРӨГДСӨН байх, ингэснээр хүмүүс ирж шинжилгээ өгөх болно
* эрүүл мэндэд АЮУЛГҮЙ, эрсдэлгүй байх
* эдийн засгийн хувьд ХЭМНЭЛТТЭЙ байх.

Хэрэв эрт илрүүлгийн шинжилгээний арга нь эдгээр шаардлагыг хангахгүй байгаа бол нийт хүн амыг хамруулсан эрт илрүүлгийн хөтөлбөр хийхэд сайн ажиллаж үр дүн өгөх магадлал бага байна.

Хэрэв хорт хавдар тухайн хүн амд ховор тохиолддог бол хүн амд чиглэсэн хүн бүрийн үзлэгийн хор хөнөөл нь ашиг тусаасаа давж гарах магадлалтай байна. Хэрэв ховор тохиолдох хорт хавдрыг илрүүлэх сайн скрининг арга байгаа бол эмч нар өндөр эрсдэлтэй хүмүүст буюу тодорхой зорилтот бүлэгт санал болгож болно.

Одоогийн байдлаар ХӨХ, БҮДҮҮН ГЭДЭС, УМАЙН ХҮЗҮҮ, УУШГИНЫ хорт хавдраас бусад төрлийн хорт хавдрыг хүн амд чиглэсэн хүн бүрийг хамруулах илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих ХАНГАЛТТАЙ НОТОЛГОО БАЙХГҮЙ байна. NHS-ийн уушигны хорт хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөр нь шинэ бөгөөд Их Британи даяар хүн амыг хамруулж хэрэгжих хүртэл цаг хугацаа шаардагдана.

БИ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДАХ ЁСТОЙ ЮУ?
Эрт илрүүлэгт оролцох эсэх нь таны сонголт юм.

Таны эрт илрүүлгийн урилгад шинжилгээний боломжит ашиг тус, эрсдэлийн талаарх мэдээллийг агуулсан байх болно. Хэрэв танд асуулт байвал эмчтэйгээ ярилцаж, шийдвэр гаргахад туслахын тулд та энэ мэдээллийг уншина уу.

Скрининг хийх боломжтой ашиг тус, эрсдлийн талаар бид бүгд өөр өөрөөр мэдэрч болно. Та өөртөө тохирсон шийдвэрийг гаргах хэрэгтэй.

ИХ БРИТАНИД ЯМАР ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛДЭГ ВЭ?
Их Британид ҮНДЭСНИЙ СКРИНИНГ хийх 3 хөтөлбөр байдаг:

* Уэльсийн Шотландад 50-74 насны хүмүүст болон Англи, Хойд Ирландад 60-74 насны хүмүүст бүдүүн гэдэсний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг санал болгодог.
* Их Британид 50-70 насны эмэгтэйчүүд (зарим трансжендэр эмэгтэйчүүдийг оруулаад), зарим трансжендэр эрэгтэйчүүд болон хоёртын бус (non-binary) зарим хүмүүст хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг санал болгодог.
* Умайн хүзүүний скринингийг Их Британид 25-64 насны эмэгтэйчүүд, зарим трансжендер эрэгтэйчүүд болон хоёртын бус (non-binary) зарим хүмүүст санал болгодог.

Эх сурвалж:
https://www.gov.uk/guidance/population-screening-explained
https://www.cancerresearchuk.org/about-cancer/cancer-symptoms/spot-cancer-early/screening/what-is-cancer-screening
https://news.cancerresearchuk.org/2018/03/06/overdiagnosis-when-finding-cancer-can-do-more-harm-than-good/ #:~:text=But%20some%20cancers%20are%20much,Credit:%20Cancer%20Research%20UK

УРАН ОЛБОРЛОЛТ ба уугуул иргэдийн эрүүл мэнд, нөхөн олговор. АНУ-ын Аризона, Нью Мексико, Юта мужуудын Навахо үндэстний ...
01/10/2025

УРАН ОЛБОРЛОЛТ ба уугуул иргэдийн эрүүл мэнд, нөхөн олговор.

АНУ-ын Аризона, Нью Мексико, Юта мужуудын Навахо үндэстний нутагт 1940-өөд оноос ураны өргөн хэмжээний олборлолт явагдаж байсан бөгөөд 1960-аад оны эхэн үе хүртэл уурхайн ажилчид, нутгийн оршин суугчдын болон байгаль орчны аюулгүй байдлын тухай хатуу чанга хууль батлагдан мөрдөгдөж байгаагүй.

Судалгаагаар уран олборлох нь уурхайчид болон ойр орчмын оршин суугчид, байгаль орчинд ноцтой үр дагавар авчирсан нь батлагдсан. Эдгээр уран олборлолт явагдаж байсан байршилд хэд хэдэн төрлийн хорт хавдар улсын дунджаас илт өндөр хувьтай байдаг. Ялангуяа өсвөр насны Навахо охидын нөхөн үржихүйн эрхтний хорт хавдрын түвшин өндөр байгаа нь АНУ-ын охидын дунджаас арван долоо дахин их байна.
Навахогийн уран олборлогчдын дунд уушгины өвчлөл нэмэгдэж байгааг тэмдэглэсэн анхны эмч бол уушигны эмч, доктор Леон Готтлиб байв. Тэрээр дараа нь 1982 онд хийсэн судалгаагаар уушгины хорт хавдраар өвчилсөн 17 Навахогийн 16 нь уран олборлогч байсныг судалгаандаа дурджээ. Уран олборлогчид болон уушгины хорт хавдрын хоорондын хамаарлыг судлахын зэрэгцээ зулбалт, ургийн гажиг, нөхөн үржихүйн эрхтэн, яс, ходоодны хорт хавдар, зүрхний өвчний нас баралт зэрэг нь уран олборлолттой холбоотойг тодорхойлсон бусад судалгаанууд байдаг (Churchill 1986, Gofman 1981, McLeod 198). Ураны үйлдвэртэй ойролцоо амьдардаг эхтэй хүүхдүүд гажигтай төрөх, уушигны хорт хавдар, цусны хорт хавдар, эсийн гэмтэл, бөөрний хорт хавдар, ходоодны хорт хавдартай холбоотой болох нь судлагджээ.

Ийнхүү олон судалгааны дүнд 1990 онд Конгресс Цацрагийн нөлөөллийн нөхөн төлбөрийн тухай хуулийг баталсан. Энэхүү хууль нь инфляцийн өсөлтийг үл харгалзан 1990 оноос хойш өөрчлөгдөөгүй байгаа бөгөөд дараахь нөхөн олговор олгож байна:
1. Ураны уурхай болон Невадагийн цөмийн туршилтын газар ажилдаг болон оршин суудаг хүмүүст 50,000 ам.доллар
2. Цөмийн зэвсгийн туршилтад оролцож буй ажилчдад 75,000 ам.доллар
3. Уран олборлогчид, тээрэмчид, хүдэр тээвэрлэгчдэд 100,000 ам.доллар

2023 оны 1-р сарын 12-ны байдлаар 40,274 нэхэмжлэл батлагдсан ба нийт 2,598,374,306 ам.долларын нөхөн олговор төлсөн байна. Амжилттай нэхэмжлэлийг дурдвал: 25,663 оршин суугч (downwinders), 5,388 газар дээр нь оролцогч, 6,896 уран олборлогч, 1,921 уран тээрэмчин, 406 хүдэр тээвэрлэгч.

2024 оны 7-р сарын 15-ны байдлаар 41,900 нэхэмжлэл батлагдсан ба нийт 2,693,750,307 ам.долларын нөхөн олговор төлсөн байна. Амжилттай нэхэмжлэлийг дурдвал: 26,863 оршин суугч (downwinders), 5,665 газар дээр нь оролцогч, 6,996 уран олборлогч, 1,956 уран тээрэмчин, 420 хүдэр тээвэрлэгч.

Зураг: Навахо үндэстний нутагт хаягдсан уран олборлолтын уурхай, тоо

Эх сурвалж:
https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC3222290/
https://www.scientificamerican.com/article/abandoned-uranium-mines-a/
https://meridian.allenpress.com/human-organization/article-abstract/51/4/389/72369/Navajo-Uranium-Workers-and-the-Effects-of?redirectedFrom=fulltext
https://www.npr.org/sections/health-shots/2016/04/10/473547227/for-the-navajo-nation-uranium-minings-deadly-legacy-lingers
Snow, Nancy (1996). In the Company of Others: Perspectives on Community, Family, and Culture. Lanham, MD: Rowman & Littlefield. p. 184.
https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC1240377/
"AWARDS TO DATE 07/15/2024". www.justice.gov. 2024-07-15. Retrieved 2024-07-17.

Address

Ulaanbaatar
13370

Opening Hours

Monday 10:00 - 16:00
Tuesday 10:00 - 16:00
Wednesday 10:00 - 16:00
Thursday 10:00 - 16:00
Friday 10:00 - 14:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Л.Баярсайхан эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Л.Баярсайхан эмч:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram