Our Story
Захиралын мэндчилгээ Рендэжиүтай Очирваань эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе! Хүний эрүүл мэнд чухал дээдийн нэг билээ. Хүн өөрөө өөртөө зөв хэвшил тогтоож чадваас эрүүл байхын үндэс суурь болдог. Өвчин үүсч зовиурласан тохиолдолд эмч тусалж эзэн хичээж эдгэрдэг гэдгийг битгий мартаарай. Манай эмнэлэг нь үйл ажиллагааны хүрээгээ тэлж, тасралтгүй өргөжин хөгжиж сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж та бүхэндээ чанартай оношлогоо, эмчилгээ үзүүлж байгаадаа баяртай байна. Хамтдаа эрүүл байж инээж амьдарцгаая. Та бүхэнд манай эмнэлгийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Эрхэм үйлчлүүлэгч танд болон танай гэр бүлд сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе. Танилцуулга 2006 оны 12 сард үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай эмнэлэг нь БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэр ‘Сэлэнгэ’ зочид буудлын ард 3,4 давхар 2 барилга дотор үйл ажиллагаа явуулж байна. Гадна орчны ногоон байгууламжийн тохижилттой, 30 машины зогсоол, харуул хамгаалалтын албатай. Манай эмнэлэг өдөртөө 100 хүн хүлээж авах хүчин чадал бүхий амбулаторийн хэсэг, 50 ор бүхий стациолорийн хэсэгтэй, эрэгтэй, эмэгтэй, УАУ, дотор, мэдрэл, проктлогийн чиглэлээр ажиллаж байгаа ба Хөх хотын 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй томоохон эмэгтэйчүүдийн нэг болох ‘Ишинтай’ эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй туршлага солилцож эмч сувилагч нар мэргэжил дээшлүүлэхээр зорьдог. Эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг эх нутагтаа бий болгон БНХАУ-д очиж эмчлүүлэгсдийн урсгалыг цөөлөх чиглэлийг баримтлан ажиллаж байна. Проктологийн тасагт оношлогоо, эмчилгээнд дэвшилтэт технологийн дагуу ажиллаж, олон үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн эмчилгээг хийсээр байна. Нуруу, нугасны мэдрэл дарандлыг УАУ-ны эмчилгээний ололтоор мэс засал хийлгүйгээр зовиурыг намдааж дахин эмчлүүлэх боломжийг олгож байгаа нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нь 95%-тай эерэг үзүүлэлттэй байна. Бид 12 дахь жилдээ эмэгтэйчүүдийн үргүйдэл эмчилж, стандартын дагуу эмчилгээндээ анхаарч олон гэр бүлийг баярлуулж ирсэн туршлагатай мэргэжилтэн эмч нартайгаараа онцлогтой. Бид жил өнгөрөх тусам өргөжин тэлж, ажилдаа ололт дэвшлийг нэвтрүүлэн ажилласаар байна. Анх 20 ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан бол одоогоор 80 ажилтантай боловсон хүчний мэргэшсэн багтай болж чадсан ба ахмад эмч нартай хамтран ажиллах бусад ижил мэргэжлийн эмнэлгүүдтэй харилцан туршлага солилцон хамтран ажилласаар ирлээ. Бид Монгол улсын эмчилгээний стандартыг хэрэгжүүлэн ажиллаж 4 удаа Магадлан итгэмжлэгдэж, ард иргэдэд итгэмжлэгдсэн байгууллагаар шалгарч байсан. Бид жил өнгөрөх тусам өргөжин тэлж, ажилдаа ололт дэвшлийг нэвтрүүлэн ажилласаар байна. Анх 20 ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан бол одоогоор 80 ажилтантай боловсон хүчний мэргэшсэн багтай болж чадсан ба ахмад эмч нартай хамтран ажиллах бусад ижил мэргэжлийн эмнэлгүүдтэй харилцан туршлага солилцон хамтран ажилласаар ирлээ. Манай эмнэлэг нь 50 хүн хэвтүүлэн эмчлэх ортой бөгөөд:
1.Эмэгтэйчүүд
2.Проктологи
3.Дотор
...
4.Мэдрэлийн үндсэн тасаг
5.Эрэгтэйчүүд
6.УАУхааны нарийн мэргэжлийн кабинетуудтай. Эрхэм зорилго, зорилт Бид танд эрүүл мэндийг бэлэглэнэ. Үнэн зөв оношлогоо, чанартай эмчилгээ, найдвартай сувилгаа, шуурхай үйлчилгээг үзүүлнэ. Алсын хараа Монголын бахархалт төгс эмнэлэг болно.
Үнэт зүйл • Эвсэг хамт олон • Биднийг сонгосон үйлчлүүлэгчид • Мэргэжлийн тангараг, ёс зүй • Байгууллагын уламжлал, нэр хүнд
Хаяг ХАЯГ: БЗД 2-р хороо Б.Доржийн гудамж-Сансарын HOME PLAZA-н баруун талд Очирваань эмнэлэг байрлаж байна. ЛАВЛАХ УТАС: 77269999, 99668020, 99805666. ЦАГИЙН ХУВААРЬ: Даваа-Баасан Бямба-Ням 10:00-16:00
Comments
Х
Emnelegiin hubtsas zarj bn sunday 2iin 4 dabhart
Shambaram owching lazar tuygaar emchildeg gej sonsson emchilehvv
Шамбаранд юу сайн бол удаж байгаа юмаа тохирох эм тос байна уу
Sain bnuu yum asuuh gesii tsagaan mahnaas mini tsus anh 3 jiliin omno garj ehelsen ch haaya garahgvi baidag baisan chini odoo 3 sar tasraltgvi garch bnaa ymar emchilgee hiilegdeg we
Чих хамар хоолойн эмч ажилд авна яаралтай утас:88998980 Цалин 1800000-2000000
Очирваань эмнэлэгийн Нацагдорж маарамбад үзүүлэхэд цаг авдаг уу?
Бид Америкаас эмнэлгийн хувцас, багаж хэрэгсэл оруулж ирж байна. Хаягаар хүргэх ба захиалга авна.
ХОЛБОГДОХ УТАС: 99687988
Бямба ням гаригт хэдэн цаг хүртэл ажиллах вэ