23/01/2026
Ямар ч асуудалд сонголт хийх боломж байдаг гэдэгт итгэдэг юм . Миний хувьд их сургууль төгсөөд хүний эхнэр, хүүхдийн л эх болоод гэртээ сууж, хүүхдээ асрах,
Эсвэл ажил хийж ханьдаа нэмэр болох, хүмүүс яаж аль алиныг нь болгоод амьдарч байгаа жишигийг дагах.
Би сонголт хийж 2 дохийг сонгож Төрийн улсын, албанд тасралтгүй 35 жил ажилласан. Ажил хийх, хүүхэд төрүүлж асрах, ар талаа гал алдалгүй авч явах, сүүлийн хэдэн жил ач зээ нараа асрах үүрэг ч ирдэгээрээ ирсэн. Гэхдээ давгүй амжуулаад явсан байх юм.
Бид хэт суугаа ажил дэлгэц ширтсэн хөдөлгөөнгүй орчин, суурь утсаа дуугарахад нь хүртэл дугуйтай сандалаар гулган очиж аваад буцаад ширээний дэргэдээ гулган ирэх, хэн хүнгүй л алба амины ажилдаа яарсан, хайр халамж зөвхөн чамаас гардаг юм шиг байдгаа шавхан зүтгээд л, чи байхгүй бол дэлхий ертөнц харанхуйлах юм шиг сэтгээд л, нэг мэдэхэд л сайхан хар үсэнд чинь буурал сууж, туяхан гар хөл чинь муруйгаад, таны гэсэн бүхэн чинь зах зухаасаа өвдөөд эхлэхээр санаж сарвайсан орчин тойрныхон чинь сандран эм тариа барьж гүйгээд, сайн эмч, эмнэлэг хайх бил үү, газар дэлхийд хүртэл гишгэх газаргүй болсон юм шиг санагдан, хүн бүрийн анхаарал өөрт чинь хандах ёстой мэт уцаарлаад л, байгаа хэдэн төгрөгөө эм тариа эмнэлэгт зориулаад л, та өөрөө ч ийм байх ёстой гээд бодчихсон байдаг болтой. Гэхдээ танд сонголт байдаг л байхгүй юу даа. Таныг өдий нас наслатал танд тулгарсан алив асуудалд заавал сонголт байсан та хүслээ ганц удаа ч болов сонсож өөр сонголтыг зэрэгцүүлэн бодож үзсэн үү, үгүй бол одоо бодох хэрэгтэй.
Буддын сургаалд... Хүн өөрөө өөрийгөө хэзээ ч гаргуунд нь гаргаж болохгүй тухай айлдвар сонссон юм байна. Эрүүл байхын үндэс зөв зохистой хооллолт, хөдөлгөөн стресс бухимдлаас ангид байх гэдгийг хүн бүр мэддэг хирнээ л хүсээд өөрийн амьдралын хэрэгцээ болгоод байдаг хүмүүс цөөхөн гэхэд хилсдэхгүй байх.
Тиймээ бид хөдөлгөөн гэхээр хамгийн түрүүн их мөнгө, тохь тухтай тансаг орчин, саун, иллэг массаж, бассейн, гадаад явах гээд л бүхнийг тансаг хэрэгцээнд тултал сэтгэлдээ ургуулан бодох юм.
Хүн өөрийн амьдарч байгаа орчиноос би яавал өнөөдрийн идсэн хоолны калорыг шатааж чадах хөдөлгөөнийг хийж болох вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй.
Энэ бол тийм бэрх зүйл биш л дээ . Та суурин утсаа ажил дээрээ ширээнээсээ хол байрлуулж болно, бидний үед дээр нидрүүлэгээр юм их угаадаг байсанаа санаарай, одоо машингүй хүн алга, дулаан газар оруулаад гараар зуслангийн хашаандаа, наранд, байгаа орчинд нь угааж болно. Энэнд чинь суусан, боссон, бөхийсөн, хөл гар өвдөг тохой нугарсан, өлмий өсгий жийсэн өргөсөн ямар их хөдөлгөөн орж байдаг гэж санаарай. Энэ чинь таны эрүүл мэндэд хэрэгтэй болохоос бусдыг анхаарах хэрэг байхгүй баймаар. Аль ч албан газар орохдоо лифт хайхаасаа өмнө явган шат байна уу гэдгийг эхлээд бодох, үдийн цайгаараа мөнгөтэй мөнгөгүй нь яахав дээ дэлгүүр ороод ч юм уу хэдэн минут алхаад, эсвэл ажил дээрээ пууз авчираад ширээн доороо тавьчихаад ажил тарлаа л бол гэррүүгээ хааяа алхаад харьж болно, үдийн цайны цагаа өөртөө зориулж болно, нэг их бүтээлгүй хирнээ дэмий ярьж цагаа барсанаас ажил тарах цаг болсон бол үлдсэн цагаа өөртөө, гэр бүлдээ л зориулж сурах. Зундаа хэд хоног морь унаад шогшоод сурвал дотор эрхтэнд хэрэгтэй, хэвлийн өөхлөлт багасж, хоолны шингэц арай л өөр болно. Өвлийн цагт хүйтэн, # утаа гээд хэцүү нь хаа ч байгаа. Бид энэ тухай их ярьлаа гээд үр дүн гарна гэж бодохгүй байна. Хотоос 10 км гарахад л цас агаар мод гээд сайхан бүхнийг мэдрээд байж болдог шүү дээ. Та ялангуяа өрхийн тэргүүн бол илүү санаачилга гарган гэр бүлээ эрүүл авч явах талаар сонголтыг оройтохоос өмнө бодох хэрэгтэй.
Өвчин зовлон гэдэг өндөр сэнтий мөнгөтэй хүнийг тойрохгүй, даваад хоосон хүнд оронд нь очино гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр байгаа орчиндоо л эрүүл байхын тулд хоолыг шуналтан хэвийн хэмжээнээс нь хэтрүүлэн цаг наргүй идэх, байнга суугаа хөдөлгөөнгүй байх нь танд өөх, таргалалт, өвчин эмгэг авчирч улмаар өөрийгөө болон бусдыг зовоон зүдрээх аюулыг авчирна. Иймд танд сонголт, боломж байгаа тул та ямар ч хөдөлгөөн хийж болно. Иог, фитнес, бүжиг, бассейн ууланд явах, явган аялах, сагс теннес тоглох гээд зөндөөдөө. Олон сонголт байгаа биз дээ. Миний хувьд 1996 оноос хойш хөдөлгөөн гэдгийг хийсэн байх юм. Тэр үедээ өөрийгөө хайрлаад байсандаа бус би хүслээ сонсож мэдэрдэг байсандаа баярладаг юм . Нэг хэсэг сагс тоглолоо, аэробик нэг хэсэг хийлээ, сүүлийн сонголт маань иог байсан. Над сонголт үлдсэн л байгаа биз дээ.
Иог гэдэг баян тарган мөнгөтэй мөнгөгүй хөгшин залуу дарга цэрэг хэн гуай ч хийж болдог, хүнд элдэв хахуул өгөөд, аваад байх хэрэг байхгүй, харин ч нэг шударга, та хүсээд хийгээд л байвал заавал үр дүнг эргээд өгдөг дөө. Та өөрийгөө голох хэрэггүй, таны хичээл зүтгэлийн үр дүн заавал гардагтаа л ид шид нь байна. Та иог хийсэнээр уян хатан, жингийн илүүдлээсээ сална, өөртөө итгэлтэй, зөв амьсгалж сурна, биенээс хороо хөөж эрүүлжих зам нээгдэнэ, 5 мэдрэх эрхтэнээ хянаж чаддаг болно, улмаар танд алдсан эрч хүчийг хийсэн дасгал хөдөлгөөн, амьсгалаар нөхөж, хэвийн жинтэй болно. Эцэст нь хэлэхэд иог таны ердийн хэрэглээ чинь болж хувирна.
Нас яахав дээ. Тэр 2 оронтой тоо хүссэн хүсээгүй явна шүү дээ. Залуу эд эсийг буй болгох өөртөө суулгахыг тулд заавал иджвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Зарим хүмс би өдөрт шалаа 3 угааж, өдөрт 4 хоол хийдэг, өөр юу юу хийдэг ч гэнэ үү.
Уучлаарай үүнийг чинь хөдөлгөөн гэхгүй шүү.
Та нуруундаа, өвдөгөндөө уушгиндаа мөр гар хуруу үе болгондоо зориулсан идэвхтэй хөдөлгөөн л танийг эрүүл байх өвчин эмгэгээс хамгаалах идавхитэй хөдөлгөөн сонгож хэвшүүлж тогтмол тууштай хийж байж сая үр дүнгээ өгнө.
Багш Алимаа