23/10/2025
ХАНИАД, ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ (ТТТӨ) ҮЕД ХҮҮХДЭЭ ХЭРХЭН АСРАХ ВЭ 😷💊
😷 Ханиад, томууны дэгдэлтийн үед асаргаа маш чухал байдаг. Эмч мэргэжилтэнүүдтэйгээ хамтран сайн ойлголцож, эргэх холбоо үүсгэн (эмчид итгэх итгэлцэл) өвчний явц, эдгэрэл нь хурдан байдаг билээ.
💊Ханиад, томуу дэгдэлтийн үед зөвхөн эмч, эмнэлэгийн байгуулгад найдах биш гэр асаргаа 80 хувь хийж байж хүүхдийн өвчиний намжилт, эдгэрэлт түргэн байдаг. Эмчийн заавар зөвлөмжийг чанд сахин сахилга баттай хэрэгжүүлэх. Үүнд:
✅ Эмийн цагийг яс баримталж өгөх. (Эмийг 6-8 цагийн зайтай өгөх бол утасан дээрээ сэрүүлэг тавих гэх мэт). Цагаа хатуу баримталж уувал эм үр дүнгээ хурдан өгдөг.
✅Эмийн тунг эмчийн зааврын дагуу асгаж цутгахгүй өгөх (хатуу эм бол хатуу эм, сиропон эм бол сироп г.м эмээ эмч яг яаж уу гэсэн тэгж уух, нухаж асгавал тун хэмжээ мэдээж багадаж үйлчлэхгүй) ба эм нь мэдээж амттан биш учир бөөлжүүлэхгүй, огиулахгүй уулгах нь маш чухал.
✅ Эмийн тун хэлбэр хэмжээг ээжүүд дур мэдэн өөрчлөхгүй байх.
✅Өвчилсөн хүүхдэд асаргаа сувилгааг уйгагүй үзүүлэх. Тогтмол цагт эмээ өгсөн бол араас шингэн бүтэцтэй хурц үнэргүй шингэц сайтай жигнэж чанаж болгосон хоол хүнсийг өгөх. Шингэн зүйлийг ердийн уух хэмжээнээс 2 дахин их уулгах. Ингэхдээ халуун бүлээнээр нь ойр ойр халбагадаж шимэх маягаар уулгах нь хүүхдэд эм болон шимэгдэх ба нэг дор их хэмжээгээр уулгавал бөөлжих аюултайг санах.
✅ Эм уулгаж байгаа эмчид үзүүлсэн гээд цагаар эмээ уулгахгүй асаргаа сувилгааг дутуу хийх нь өвчнийг ужигруулах төдийгүй эмийн үр дүн гарахгүй ба хүүхэд хавсарч өвчлөх магадлал их байдаг. Үүнд:
-Суулгалт, Бөөлжилт
-Дахисан хатгалгаа
-Уушигны бусад өвчины хүндрэл г.м
✅ Ахуйн чийгтэй хөнгөн цэвэрлэгээг 1-2 удаа хийх. Ингэхдээ хүүхдэд харшил өгөхөөргүй хурц үнэргүй бодисоор цэвэрлэж ил задгай угаасан хувцас хатаах, шээстэй даавууг пааран дээр ууршуулах, тоос шороотой эд зүйлс өвчилсөн хүүхдийн хажууд байлгахгүй байх. ( Уушигийг улам үрэвсүүлж хүндрүүлэх шалтгаан болдог)
✅Тогтмол цагт унтуулж, дэлгэцийн хэрэглээг хорих, өвчилсөн хүүхдийн тархийг улам ядрааж мэдрэлийн ядаргаанд оруулж, дархлааг дарангуйлна.
✅Амны хөндийг өглөө бүр цэвэрлэж өгөх. Бие хямарсан үед амны хөндийн нянгийн тэнцвэр алдагдаж хоруу чанартай нянгаар амны хөндий дүүрч эхэлдэг ба энэ үед хэлийг маш сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй байдаг ба том хүүхдийг амны хөндийг халдваргүйжүүлэх уусмалаар амны хөндий, залгиур хоолойг доргитол зайлуулж хэвшүүлэх.
Хүүхэд өвдсөн үед мөөгөнцөртөх ээжүүдийн хэлж хэвшсэнээр ам гэмтэх тохиолдолд ихсэх шалтгаан нь амны хөндийн нянгийн тэнцвэрт байдал дархлааны системтэй шууд холбоотой байдаг тул амны хөндийг өвдсөн үед тэр дундаа хэлийг маш сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй байдаг.
✅ Цэвэр агаар маш чухал. Гэхдээ хүүхэд ханиалга ихтэй халуунтай, нурмагар үед агаарт байлгах зохимжгүй ба эдгэрэлийн үе шатанд өдрийн дулаан агаар хүүхдэд эм болж өгдөг.
Эмч ээжийн зөвлөгөө