Альфа мед чих хамар хоолойн эмнэлэг

Альфа мед чих хамар хоолойн эмнэлэг Чих хамар хоолойн, сонсголын эмнэлэг

Манай эмнэлэг нь сүүлийн үеийн өндөр технологи, стандартад нийцсэн чих, хамар, хоолой нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээний тусламжийг бүх насны хүн амд аюулгүй хүртээмжтэй, чанартай үзүүлж байна.

Бүх төрлийн чихэвч чанга, удаан сонсвол хортой байдаг. Тиймээс энэ асуудал дээр "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага"  60х...
16/10/2025

Бүх төрлийн чихэвч чанга, удаан сонсвол хортой байдаг. Тиймээс энэ асуудал дээр "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага" 60х60 дүрэм баримталдаг. Өдөрт 60 минутаас хэтрүүлэхгүй бас дууны хүчийг 60%-аас чангалахгүй. Мөн олон нийтийн шуугиантай орчинд бага хэрэглэх хэрэгтэй. Хэрэв үүнээс хэтрүүлбэл сонсгол муудах, чих шуугих, хатгах, толгой эргэх эрсдэлтэй байдаг.
Иймд та өөртөө цаг алдалгүй анхаарал тавьж сонсголоо шалгуулж байгаарай.

Сонсгол бууралтын төрөл
Сэргэх боломж

1. Дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт

/бөглөрөл, дунд чихний үрэвсэл, хэнгэрэг цоорох/
Эмчилгээний үр дүнд сэргэх боломжтой.

2. Мэдрэлийн хэлбэрийн сонсгол бууралт

/насжилт, чанга дуу чимээнд удах, эмийн хор, вирусын халдвар /
Ихэнхдээ үгүй, зарим тохиолдолд цочмог үед эмчилгээ эрт эхэлвэл сэргэх боломтой.

3. Холимог хэлбэрийн сонсгол бууралт

/дамжуулах, мэдрэлийн бууралт хавсарсан /

Зарим хэсэг сэргэнэ.

Таны чих МӨӨГӨНЦӨР-өөр өвчилдөг гэдгийг та мэдэх үү?АНХААРАН УНШААРАЙ. Чихний мөөгөнцөр буюу чихний мөөгөнцөрийн халдвар...
15/10/2025

Таны чих МӨӨГӨНЦӨР-өөр өвчилдөг гэдгийг та мэдэх үү?
АНХААРАН УНШААРАЙ.

Чихний мөөгөнцөр буюу чихний мөөгөнцөрийн халдвар /Отомикоз/ гэдэг нь чихний гадна сувагт мөөгөнцөр үржиж , загатнах, өвдөх, шүүрэл гарах, сонсгол буурах зэрэг шинж тэмдгээр илэрдэг өвчин юм.

Чихний мөөгөнцөр өвчлөлийн ГОЛ ШАЛТГААН :

-Чихийг хэт их цэвэрлэх /байгалийн хамгаалалтын тослог давхаргыг устгадаг/
-Усанд байнга орох /усанд сэлэгчид, саунд дуртай хүмүүс/
- Дулаан , чийгтэй орчин
-Дархлаа сулрах
-Чихний аппарат , чихэвчийг ариутгалгүй цэвэрлэх
-Антибиотек , дусаалга олон хэрэглэсэн

Та доорх шинж тэмдэгүүд илэрч байгаа эсэхийг ажиглаарай.

- Чих Загатнах , Өвдөх, Дүүрсэн мэдрэмж
- Хар, бор ,цагаан, ногоон өнгийн шингэн гарах
- Сонсгол буурах
- Чих хорсох, эвгүй үнэртэй шингэн гарах
- Чихний арьс хальсрах

Чихний мөөгөнцөр эмчлэхгүй удах, буруу эмчлэх тохиолдолд дараах СӨРӨГ ҮР ДАГАВАРУУД гарах эрсдэлтэй.

- СОНСГОЛ БУУРАХ
- АРХАГ ҮРЭВСЭЛ /ДАХИН ДАХИН СЭДРЭХ/
- ХАЛДВАР ГҮНЗГИЙРЧ ДУНД ЧИХЭНД НЭВТРЭХ
- ТОЛГОЙ ӨВДӨХ, АМВДРАЛЫН ЧАНАР БУУРАХ

ДЭЭРХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД ИЛЭРЧ БУЙГ АЖИГЛАВАЛ ТА НЭН ДАРУЙ МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНДААРАЙ.

МАНАЙ ЭМНЭЛЭГ ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙНА.

ТА ЗАЛГААРАЙ: 80131405

14/10/2025

👂 Сүүлийн үед чих чинь шуугих боллоо уу?
Энэ зүгээр нэг таагүй дуу биш байж мэднэ! ⚠️

🎧 Чих шуугих шалтгаан олон байдаг:
👉 Чихний шалтгаан: Хулхи бөглөрөх, дунд чихний үрэвсэл, дуу чимээтэй орчинд удаан байх, насжилт.
👉 Мэдрэлийн шалтгаан: Сонсголын мэдрэлийн үрэвсэл, стресс, ядаргаа, тархины судасны өөрчлөлт.
👉 Дотоод шүүрэл ба дааврын нөлөө: Цусны даралт, бамбай, сахарын өөрчлөлт.

🚨 Хэрэв чих шуугихтай хамт
сонсгол буурах, толгой эргэх,
нэг талын чихэнд гэнэт шуугих зэрэг шинж илэрвэл
хугацаа алдалгүй эмчид хандана уу!

💙 Манай эмнэлэгт
чих, хамар, хоолойн, мэдрэл болон уламжлалтын
оношилгоо, эмчилгээний цогц үйлчилгээ бүгд нэг дор байдаг.

👂 Чих шуугих эхэлсэн даруйд оношлуулаад, сонсголоо хамгаалаарай!
📍 Таны сонсгол – Таны амьдралын чанар.

🏥 Хаяг: Баянзүрх дүүрэг,
Эрүүл мэндийн нэгдсэн төвийн баруун талд,
Марал эмнэлгийн 2-р давхар, 208 тоот
📞 Холбогдох утас: 8013-1405

Хүүхдийн чихнээс яагаад юм гоождог вэ? Хүүхэд, томчуудын чихнээс ШИНГЭН, ИДЭЭ, эсвэл ЦУСАРХАГ ЗҮЙЛ гоожих нь ихэнхдээ ДУ...
13/10/2025

Хүүхдийн чихнээс яагаад юм гоождог вэ?

Хүүхэд, томчуудын чихнээс ШИНГЭН, ИДЭЭ, эсвэл ЦУСАРХАГ ЗҮЙЛ гоожих нь ихэнхдээ ДУНД ЧИХНИЙ ҮРЭВСЭЛ болсон байдаг.
Дараах гол шинж тэмдгүүд илэрнэ.

1. Цочмог дунд чихний идээт үрэвсэл
-Хамрын ханиад, томууны үед дунд чихэнд нян орж үрэвсэл үүсдэг.
-Дунд чихэнд идээ хуримтлагдаж ,даралт нэмэгдэхэд хэнгэрэг цоорч идээ гадагшаа гардаг.
-Халуурах (38-39 C)
Энэ үед идээ шар ногоон шингэн гарна.

2. Архаг дунд чихний үрэвсэл
-Удаан хугацаанд үргэлжилсэн , давтан сэдэрдэг үрэвсэл
- Хэнгэрэг байнга цоорсон байлаг тул идээ үе үе гардаг, сонсгол мууддаг.

3. Гадна чихний үрэвсэл
- Ус орсны дараа , чих ухсанаас болж гадна чихний суваг үрэвсдэг.
-Тунгалаг эсвэл бага зэрэг идээтэй шингэн гарч , чихэнд хүрэхэд өвдөнө.

Дунд чихний үрэвсэлийг эмчлүүлэхгүй бол гарах ҮР ДАГАВАРУУД :
- СОНСГОЛ БУУРАХ
-АРХАГ ҮРЭВСЭЛ БОЛОХ
-ХЭНГЭРЭГ СОРВИЖИХ
ТАРХИНЫ ХАЛЬСНЫ ҮРЭВСЭЛ

03/10/2025
25/09/2025

👂✨ Чих хамар хоолойн үзлэг, эмчилгээ
Чихийг дур мэдэн ухах нь хамгаалалтыг сулруулж, халдвар, мөөгөнцөр, бүр хэнгэрэг цоорох эрсдэлтэй ⚠️. Хулхи бөглөрсөн мэт санагдвал өөрөө оролдолгүй, эмчид хандаарай 👩‍⚕️.

🩺 Манай эмнэлэг ASSR сонсголын шинжилгээг албан ёсоор нэвтрүүллээ. Энэ нь ОУ-ын стандартад нийцсэн оношлогооны аппаратаар сонсголын мэдрэлийн хариу үйлдлийг нарийвчлан хэмжиж, сонсгол бууралыг хурдан, найдвартай оношлоно.

📍 БЗД, Эрүүл мэндийн нэгдсэн төвийн баруун талд, Марал эмнэлгийн 2-р давхар, 208 тоот
📞 Холбогдох утас: 80131405

Ханиад, томууний улиралд урьдчилан сэргийлэх шалгарсан арга бол хүүхдийн хамарыг угааж хэвших юм.
23/09/2025

Ханиад, томууний улиралд урьдчилан сэргийлэх шалгарсан арга бол хүүхдийн хамарыг угааж хэвших юм.

Ханиад, томууний улирал эхэлж байгаа учраас  Ханиад хүрсэн хүүхдийн чихийг давхар ажиглаж доорх зовиурууд  байгаа эсэхий...
22/09/2025

Ханиад, томууний улирал эхэлж байгаа учраас
Ханиад хүрсэн хүүхдийн чихийг давхар ажиглаж доорх зовиурууд байгаа эсэхийг шалгаарай , ээж аавуудаа

15/09/2025

ASSR буюу Auditory Steady State Response нь тайван байх үеийн сонсголын мэдрэлийн хариу үйлдлийг нарийвчлан хэмжих орчин үеийн оношилгооны аппарат юм.

📍 Хаяг: БЗД- ийн нэгдсэн эмнэлгийн баруун талд Марал эрүүл мэндийн төвийн 2 давхарт 201 тоот
📞 Холбоо барих:8013-1405

Манай эмнэлэг ASSR буюу тайван үеийн сонсголын ерөнхий шинжилгээг хийж эхэллээ!🩺 Та өөрийн болон хайртай хүнийхээ сонсго...
05/09/2025

Манай эмнэлэг ASSR буюу тайван үеийн сонсголын ерөнхий шинжилгээг хийж эхэллээ!

🩺 Та өөрийн болон хайртай хүнийхээ сонсголыг шалгуулж, зөвлөгөө авах боломжтой боллоо.

📍 Хаяг: БЗД- ийн нэгдсэн эмнэлгийн баруун талд Марал эрүүл мэндийн төвийн 2 давхарт 201 тоот
📞 Холбоо барих:8013-1405

🐍🐍🐍Могойд хатгуулахаас сэргийлье?
26/06/2025

🐍🐍🐍Могойд хатгуулахаас сэргийлье?

Address

БЗД-ийн эмнэлгийн баруун талд Марал эрүүл мэндийн төвийн 2 давхарт 208 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 11:00 - 15:00

Telephone

+97680131405

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Альфа мед чих хамар хоолойн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Альфа мед чих хамар хоолойн эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram