13/10/2025
Та зүгээр гэж бодож болох ч таны зүрх юу хэлэх гээд байгааг мэдэх хэрэгтэй
📌 Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ) гэж юу вэ?
ЭКГ бол таны зүрх хэрхэн ажиллаж байгааг нарийн хэмждэг хамгийн энгийн, хамгийн хурдан, өвдөлтгүй шинжилгээ юм.
ЭКГ ямар үүрэгтэй вэ?
✅Зүрхний хэм жигд эсэх
✅Цахилгаан дохио зөв дамжиж байгаа эсэх
✅Зүрхний булчинд ачаалал, гэмтэл байгаа эсэх
✅Зүрхний шигдээс болж байсан эсэх
✅Зарим эм таны зүрхэнд сөргөөр нөлөөлж байгааг илрүүлдэг
‼️Дараах тохиолдолд заавал хийлгэх хэрэгтэй:
Зүрх дэлсэх
Амьсгаадах, амархан ядрах
Ухаан балартах , гэнэт толгой эргэх
Зүрхээр өвдөх, шахах мэдрэмж өгөх
Удамд нь зүрхний өвчтэй хүн байгаа
Ахмад настнууд, цусны даралт ихтэй, чихрийн шижинтэй хүмүүс
⏱ ЭКГ шинжилгээ хэрхэн явагддаг вэ?
Өвчтөн тайван хэвтэнэ.
Цээж болон гар, хөл дээр 10 ширхэг жижиг электрод наана.
ЭКГ аппарат зүрхний дохиог хэмжиж, 12 сувгаар бичлэг хийнэ.
Шинжилгээ 5-10 минут үргэлжилдэг.
Өвдөлт огт мэдрэгдэхгүй, аюулгүй.
✅ ЭКГ-ийн давуу талууд:
Өвдөлтгүй, эрсдэлгүй
Богино хугацаанд хийгддэг
Хямд өртөгтэй
Эрсдэлээс сэргийлэх хамгийн энгийн арга
Үзлэгийн цаг авах утас: ☎️7771-0404, ☎️96040470
🏥 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замын эсрэг талд "Төгс ялгуун" эмнэлгийн 3 давхарт
Цагийн хуваарь:
⏳ Ажлын өдрүүдэд 09 : 00 - 19 : 00
⏳ Бямба гаригт 10 : 00 - 17 : 00
⏳ Ням гаригт амарна.
Эрүүл #ирээдүйг бид тодорхойлно.