Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг

Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг, Hospital, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Тавин ус эмийн сан, 1 давхарт, 01 тоот, Ulaanbaatar.

07/10/2025

Жуковт төв зам дагуу байрладаг Тавин ус эмийн санд
хүүхдийн мэргэжлийн эмч үзлэг хийнэ.
Хордлого тайлах эмчилгээ болон судас дусал тариа
хийнэ.
Утас: 94386701

05/10/2025

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.

Хүний 2 хөлөнд :
6 булчин
40 шөрмөс
52 яс
60 үе
66 зүүний цэг
72 рефлексологи
7200 мэдрэлийн төгсгөл байдаг.

Анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм.

💗 1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ.

Аль болох хөл нүцгэн явах хэрэгтэй.Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай.Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн явах хэрэгтэй.Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.

💗 2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ

Өсгий ба өлмийгөөр,мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй.Энэ нь хөлний яс,судас шөрмөсийг бэхжүүлдэг,цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг.Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй,ашиг тус нь арвин шүү.

💗 3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ

Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй.Гурилын элдүүр,хоосон шилэн сав ч болно.Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш.Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж,тайвшралыг мэдрэх болно.Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.

💗 4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН МАССАЖ

Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг.Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог.Энэ массаж хөлний булчин шөрмөсийг суллаж,цусны эргэлтийг сайжруулдаг.Өглөө,оройд хийхэд тохиромжтой.Энэ массажыг хийх 2 арга бий: хуурай ба нойтон.Хуурай хийх арга нь: Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга.Хоер хөлөө ээлжлэн цэг дээр дарна.Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ.Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна.Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин илэх хэрэгтэй.

💗 5. ХАЛУУН,ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ

Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй.Цусны эргэлтийг сайжруулж,хөлний чадлыг ихэсгэж,хөгшрөлтийг удаашруулдаг.2 хөлөө эхлээд халуун,дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.

Эцэст нь аль болох их алхаж,хөлөө хөдөлгөж,хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.

АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!

05/10/2025

Охидын хувьд бөөр, давсагны үйл ажиллагаа амархан хямрах хандлагатай байдаг. Учир нь үтрээ, шулуун гэдэс, умай гэх мэт эрхтэнд хий хурах дуртайгаас үүдэлтэй. Тэнцвэр алдагдсан, өвчилсөн үед эмнэхгүй удаан явснаас өндгөвч үрэвсэх, цаашлаад нуруу, бүр хүндэрсэн тохиолдолд архаг цистит, өндгөвчний уйланхай зэрэг үүсэх магадлалтай байдаг.

Тиймээс охидоо багаас нь шагай, тахим, шилбэ хэсгээр даарахгүй, хүйтэн зүйл дээр удаан сууж аарцаг, умай, шулуун гэдэсрүүгээ хүйтэн хий оруулахгүй байх тал дээр хэлж зөвлөж, дадуулах нь чухал юм.

Мөн түүнчлэн бөөр давсагны үйл ажиллагаа нь айдсын сэтгэлтэй холбоотой байдаг учираас анхаарч байх хэрэгтэй. жишээлбэл хүүхэд нь харанхуйгаас айдаг бол "зүгээр зүгээр тэнд юу ч байхгүй айх хэрэггүй" гэхийн оронд хамтдаа тэр өрөөнд орж, яг хаанаас юунаас айж байгаа, айх үед чамд ямар тусламж хэрэгтэй санагддаг вэ? гэрэлтэй орчин уу? эсвэл ээж аав нь хажууд нь байгаасай гэж хүсч байна уу. Энэ хараа энд миний охины тоглоом нь л байна гэрэл асаахаар ийм сайхан харагдаж байна, айх хэрэггүй юм байна тэ ч гэх юмуу охинтойгоо ярилцаж, айдсаа хамт даван туулхад нь туслахыг хичээгээрэй. Мөн цочсон айсан үед ширгэлж айдсыг үргээх Монгол зан үйл тун чухал бөгөөд ач холбогдолтой байдаг.

Хүүхэд нь ойр ойрхон цочиж айгаад байвал мөн бөөр давсагны үйл ажиллагааг анзаарах, эмчид үзүүлэх шаардлагатай.

Бөөр давсагны үйл ажиллагаа алдагдсан үед халуун чанартай идээ ундаа, засал эмчилгээг хийнэ.

Үүнд цагаан гаатай хонины эсвэл үхрийн махтай шөл, шөлөнд амтат төмс, шар хулуу зэргийг нэмж баяжуулж болно. Мөн хар өнгөтэй хүнс нь бөөрний тамирыг тэтгэж өгдөг.

Харин халуун засал эмчилгээний хувьд бөөрний цэгүүд дээр төөнө эмчилгээ хийх, ууцанд шар тос эсвэл гүнждийн үрийн тос, сүүлний тос зэргийг бүлээсгэн ууцанд түрхэж үүнийхээ дараа давстай халуун жин тавина. Энэхүү асаргааны дараа хүүхдийг хүйтэн шалан дээр хөл нүцгэн гишгүүлэхгүй, хүйтэн усанд гарыг нь дүрэхгүй, хүйтэн зүйл уухгүй, ууц нуруугаар жиндүүлж дааруулахгүй байх гам барина. Тиймээс орой унтахын өмнө асаргаагаа хийгээд унтлагын хувцас өмсүүлээд унтуулхад хамгийн тохиромжтой байдаг. Мөн халуун яс атгуулж, хөлийг 42-43 хэмийн халуун усанд дүрнэ. Хөл дүрэх усандаа гич, цагаан гаа гэх мэт халуун чанартай ургамалуудаас нунтаг хэлбэрээр ойролцоогоор хөлийн шилбэ далдрах хэмжээний хувинтай усанд 5гр орчим гэж тооцон хийж усыг бүлээстэл хөлийг дүрж байлгана. Барих гам дээрхтэй мөн ижил байна.

Ойр ойрхон бага багаар шээж, шээх үед эмзэглэлтэй, дороосоо даарсан, бэлэг эрхтэн улайсан үед бүлээн шингэн маш сайн уулгаж шээлгэхээс гадна давсаг болон цавь хэсэгт халуун бүлээн жин ойр ойр тавина. Уух шингэний дийлэнхи хувийг бөөрний цаг болох 15-18 цагийн хооронд түлхүү уулгана.

Бөөр давсагны үйл ажиллагааг анхаарах ёстой улирал бол өвлийн улирал бөгөөд давслаг амт хэтэрснээс гэмтэх, тэнцвэрээ алдхад амархан байдаг. Бөөр давсагны архаг үрэвсэл ясны сийрэгжилт үүсхэд нөлөөлдөг. Мөн ясны тамир султай хүүхдүүд бөөрний тамир султай байх нь элбэг гэж үздэг.

Мөн түүнчлэн бөөр өвдсөн үед чих дүнгэнэх, шуугих, чихээр хатгах, сонсгол буурах, чихний дэлбээн дээр өвчтэй зүйл гарах, үс унах, үс цайх, шээс ойр ойр хүрэх, шээхэд зовиурлах, өтгөн шээх, чигчий хурууруу өвдөх шинжүүд илэрч болно.

Эдгээр нь охидтой ээжүүд бидний мэдвэл зохих мэдлэгийн нэг гэж боддог тул өөрийн туршлагаа хуваалцлаа.

Өмнө бичиж байсан холбоотой мэдээлэл: https://www.facebook.com/n.tuyaa/posts/4771170106237316

30/09/2025
29/09/2025

❤️ Өнөөдөр "Дэлхийн зүрхний өдөр" ❤️
👉Энэ жил тус өдрийг “Don’t miss a beat” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

❗️❗️❗️Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь зүрх судасны өвчин болоод байна. Гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна

Урьдчилан сэргийлэх үзлэгтээ өргөнөөр хамрагдаарай 🧡

🏥 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замын эсрэг талд "Төгс ялгуун" эмнэлгийн 3 давхарт

Цагийн хуваарь:
⏳ Ажлын өдрүүдэд 09 : 00 - 19 : 00
⏳ Бямба гаригт 10 : 00 - 17 : 00
⏳ Ням гаригт амарна.

Эрүүл #ирээдүйг бид тодорхойлно.

28/09/2025

Таны бие гүн нойрны үеэр өөх шатаах горимд ордог гэсэн үг юм. Доорх аргууд танд байгалийн аргаар шөнө турах амьдралын хэв маягийг эхлүүлэхэд тусална:

🌙 Унтаж байхдаа турах 5 ШИЛДЭГ АРГА

1️⃣ Оройн зөв хооллолт (18:00–дотор)
• Хэт их идэх → өөх хуримтлагдана
• Шөнийн цадсан ходоод → инсулин ихсэж → өөх шатаах даавар (глюкагон, HGH) дарангуйлагддаг

✅ Идэж болох:
• Уураг + ногоо (чанасан өндөг, жигнэсэн брокколи, ясны шөл)
• Ургамлын цай, ус

2️⃣ Гүн нойр + дааврын баланстай байдал
• 7–9 цагийн нойр → Өсөлтийн даавар (HGH) ялгарна
• HGH → өөхийг шатааж, булчин нөхөн сэргээдэг
• Нойр муу бол → грейлин ихэсч, өлсдөг

✅ Зөвлөгөө:
• Орноосоо утсаа хол байлга
• Унтахын өмнө 10 мин гүн амьсгал хий

3️⃣ Оройн “өөх шатаагч” цай (унтахаас 30–60 мин өмнө)

Жор #1 – Гоньд + цагаан гаа + нимбэг
Жор #2 – Шанцай + зөгийн бал + бага зэрэг алимны цуу
Жор #3 – Лаванда + гааны навч + халуун ус

➡ Шингээлтийг дэмжиж, гэдэс тайвшруулж, унтах үед өөх шатаах горимд шилжүүлнэ.

4️⃣ Оройн сунгалт + энерги тэтгэх амьсгал
• Булчин суллаж, бодисын солилцоог дэмжинэ
• Амьсгал – хүчилтөрөгч → илүүдэл өөхийг эрчим хүч болгон хувиргана

✅ 5 мин амьсгалын дасгал:
• Хамраар гүн амьсгаа аваад
• 4 секунд барьж
• 6–8 секунд амьсгаагаа гаргах
(“Би залуужиж, хөнгөрч байна” гэх мэт бодолтой хамт)

5️⃣ Хүйтэн орчинд унтах (18–20°C)
• Бор өөх идэвхжиж → илчлэг шатаана
• Энэ нь “халаах” үүрэг гүйцэтгэхдээ калори зарцуулдаг

танд зориулсан шөнийн “өөх шатаагч” цайны 3 шилдэг жор байна. Эдгээр нь шөнө өлсөх мэдрэмжийг бууруулж, биеийн илүүдэл шингэн ба өөхийг гадагшлуулах, шингээлт сайжруулах, нойрыг гүн болгоход тусална. 🌙✨



🍵 ЖОР 1: Гоньд + Цагаан гаа + Нимбэг

Орц:
• Гоньд – 1 ц.х
• Цагаан гаа (шинэ хэрчсэн) – 4–5 хэрчим
• Нимбэг – 1 зүсэм
• Буцалсан ус – 250 мл

Хэрэглэх заавар:
1. Бүх орцоо халуун усанд хийгээд 5–10 минут таглаж хандална.
2. Унтахаас 30 минутын өмнө бүлээнээр ууна.

Ач тус:
• Гэдэс хийгээ гадагшлуулна
• Бие тайвшруулж, шөнийн шингээлтийг дэмжинэ
• Хөнгөн хоолны оронд хэрэглэвэл турахад илүү үр дүнтэй



🍵 ЖОР 2: Шанцай + Зөгийн бал + Алимны цуу

Орц:
• Шанцай – ½ ц.х (эсвэл 1 мод)
• Зөгийн бал – 1 ц.х
• Алимны цуу (organic бол сайн) – 1 ц.х
• Халуун ус – 250 мл

Хэрэглэх заавар:
1. Шанцайгаа халуун усанд 5–7 минут хандална.
2. Шүүнэ, зөгийн бал ба алимны цуугаа хийнэ.
3. Бүлээн болсны дараа ууна.

Ач тус:
• Цусны сахарыг тогтвортой байлгаж, шөнийн амттан идэх шунал бууруулна
• Элэгний цэвэрлэгээ дэмжинэ
• Өөх задрах үйл явцыг идэвхжүүлнэ



🍵 ЖОР 3: Лаванда + Гаа + Нимбэгний хальс

Орц:
• Хатаасан лаванда – ½ ц.х
• Гааны навч – 5–6 ширхэг (шинэ бол сайн)
• Нимбэгний хальс – бага зэргийн хэрчсэн
• Буцалсан ус – 250 мл

Хэрэглэх заавар:
1. Бүх орцоо халуун усанд хийж 7–10 минут хандална.
2. Унтахаас 20–30 минутын өмнө бага багаар шимж ууна.

Ач тус:
• Сэтгэл санааг тайвшруулна
• Гүн амрах нөхцөлийг бүрдүүлнэ
• Шөнийн бодисын солилцоог дэмжиж, турахад нөлөөлнө.

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Тавин ус эмийн сан, 1 давхарт, 01 тоот
Ulaanbaatar
17009

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 11:00 - 16:00

Telephone

+97688095959

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram