06/03/2026
Ганц рийл хийх гэж 2 цагийн турш тольтойгоо ярьж, камерийн өмнө 3 цаг ямар хувцас өмсөх, нүүрээ будах уу, шилээ зүүх үү гэж бэлтгэл хийж, 15 минутын бичлэгийг 10 минут болгохоор ард нь явах ая сонгох, ямар бичвэр оруулах, төгсгөлөө яаж хийх вэ гэж 4 цагийн турш ноцолдож байж шинэ зүйл сурлаа шүү дээ. 🥹. Бараг Холливудын кино хийсэн юм шиг л өөрөөрөө бахархлаа. 😁.
"Яваандаа хурдан хийдэг болно". Яг ингэж шийдэхэд миний тархинд маш чухал процесс явагдаж байна.
рийл_хийвэл тархи хэрхэн суралцдаг вэ?
1. Эхний үе шат. Тархины шинэ зам үүсэх буюу шинэ зорилго тавигдаж эхлэх үе. (1–7 хоног)
Анх удаа рийл хийхэд тархи маань камерийн өмнө ярих, өөрийн дуу, нүүрний хөдөлгөөнийг хянах, ярианы бүтэц бодох, видео монтаж хийх, ая, текст, эффект сонгох зэрэг боловсруулж байсан. Энэ үед тархи маш их энерги ашигладаг. Учир нь шинэ мэдрэлийн холболт үүсгэж байгаа хэрэг. Тиймээс удаан, эргэлзээтэй, өөртөө шүүмжлэлтэй, ядаргаатай санагдана. Гэхдээ яг энэ үед тархи маань шинэ чадварын суурийг тавьж байгаа шүү дээ.
2. Дасан зохицох үе. Давталтаар автоматжих (14–30 хоног)
Өдөр бүр рийл хийсээр байвал тархинд маань ярих бүтэц автоматаар бодогдоно, камерын айдас багасна, монтаж хийх хурд нэмэгдэнэ, ямар кадр гоё харагдахыг шууд мэдэрч эхлэх өөрчлөлтүүд гарна. Учир нь тархинд миелин гэх хамгаалалтын давхарга мэдрэлийн эсийн замыг бүрж эхэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр мэдээлэл илүү хурдан дамждаг болно. Тиймээс 5 цаг зарцуулдаг байсан хүн 2 цагт рийл хийдэг болно.
3. Ур чадварын үсрэлт. Туршлага хуримтлагдах (30–60 хоног)
Энэ үед тархи хэв маяг таних чадвар суулгаж эхэлдэг. Жишээ нь "Энэ hook хүмүүсийг татна, энэ ая viral болдог, энэ кадр илүү чанартай харагдана, энэ өгүүлбэр хүмүүсийг коммент бичүүлнэ гэдгийг шууд мэдэрч эхэлнэ. Өөрөөр хэлбэл тархи "Юу ажилладаг вэ?” гэдгийг дата дээр үндэслэж сурна. Энэ үеэс эхлээд рийл хийхэд хурдан, илүү чанартай, илүү итгэлтэй болно.
4. Мэргэжлийн түвшин. Автомат чадвар (60–90 хоног)
90 хоногийн давталт хийсэн үед тархинд камерын өмнө ярих нь айдас биш болно. Контент хийх нь өдөр тутмын дадал болно. Видео эвлүүлэг нь автомат үйлдэл болж тогтсон байх болно. Энэ үед 10 минутанд зохиол бодно, 20 минутанд бичлэг хийнэ, 30 минутанд монтаж хийх ур чадвар суучихсан байна. Өөрөөр хэлбэл эхэндээ 5 цаг зарцуулдаг байсан ажил 1 цагийн ажил болдог.
Яагаад 90 хоног гэж ярьдаг вэ?
Учир нь судалгаагаар давтамжтай дадлаар шинэ зүйл сурсан мэдрэлийн эсийн зам батждаг. Давталт хийх тусам миелин зузаардаг. Давталт нь автомат чадвар үүсгэдэг гэдгийг нотлосон. Энэ процесс ихэнхдээ уртдаа 8–12 долоо хоногийн хугацаанд мэдэгдэхүйц болдог. Тиймээс хүмүүс 90 хоногийг "шинэ зорилгын шилжилтийн хугацаа" гэж ярьдаг.
Хамгийн чухал зүйл нь өдөр бүр 1 рийл хийх нь зөвхөн контент хийж байгаа биш камерын итгэл, түүх ярьж сурах, маркетинг ойлгож, хэрэгжүүлэх, сэтгэлзүй тайвширч, урам зориг нэмэгдэх, контент стратегийг ойлгож, хэрэгжүүлэх, жижигхэн видео продакшн ажиллуулах чадваруудыг зэрэг сурч байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө медиа машин болгож сургаж байна.
Эцэст нь хэлэхэд "Яваандаа хурдан хийдэг болно" гэж шийдэхэд өнөөдөр 1 рийл хийхэд 5 цаг зарцуулсан бол 30 хоногийн дараа 2 цаг, 60 хоногийн дараа 1.5 цаг, 90 хоногийн дараа 1 цаг болох ур чадварыг мастер түвшинд эзэмшинэ дээ. Учир нь тархи давталтаар ур чадварыг автомат болгодог. Тиймээс эхний удаа удаан байгаа нь асуудал биш. Харин өдөр бүр давтахгүй байх нь л жинхэнэ асуудал. Хийж эхлэх үү яах уу? гэж эргэлзэх нь жинхэнэ асуудал. Хүмүүс юу гэж хэлэх бол гэж айх нь жинхэнэ асуудал. Би одоо бэлэн биш байна гэж хойшлуулах нь жинхэнэ асуудал.
90 хоногт айдас, эргэлзээнээсээ салж, аливаа ур чадварыг эзэмших бүрэн боломжтой. Жишээ нь санхүүгийн асуудлаа САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ байдал руу тархиа дахин сургаж, давталттай үйлдэл буюу дадал болгох бүрэн боломжтой.
"Өөрийгөө сэрээ" багц сургалтыг танд санал болгож байна. 1 гэж бичээд сургалтандаа суугаарай.
Намайг Минухатун гэдэг.
Би нейропсихологич мэргэжилтэй.
(Тархи болон хүний сэтгэл хөдлөл, зан үйлийн хоорондын уялдааг судалдаг шинжлэх ухааны мэргэжилтэн)