Японы уламжлалт аарцаг нурууны бариа засал

Японы уламжлалт аарцаг нурууны бариа засал Биеийн тэгш хэм засах эмчилгээний бариа засал Японы уламжлалт бариа засал

Биеийн тамир тэнхээг нөхөн сэргээх BL43 цэгЭнэ цэгийг дарснаар нурууны татаж чангарсан булчин суларч ,  биеийн дархлаа с...
02/04/2026

Биеийн тамир тэнхээг нөхөн сэргээх BL43 цэг

Энэ цэгийг дарснаар нурууны татаж чангарсан булчин суларч , биеийн дархлаа сайжир тамир тэнхээ сэргэх ач холбогдолтой. дараа тамир

Сээр нуруу болон дал хоёрын завсар гол булчингын дагуу байрладаг.

Уг цэгийг зөөлөн загийн зүүний дагуу 5 минут дарж өгөх хэрэгтэй.

Ингэснээр:

Амьсгалын тогтолцоог дэмжиж
уушгины үйл ажиллагааг сайжруулна

Хоол боловсруулах болон дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулна

Ядаргаа тайлж, нурууны склойз буюу нурууны хэлбэр алдатаас сэргийлэх олон талын ач тустай.

Эрхий хуруу болон дунд хуруугаараа бугуйгаа ороогоод бариад үзээрэй.Энэхүү арга нь 1940-өөд онд Америкийн сэтгэл судлаач...
30/03/2026

Эрхий хуруу болон дунд хуруугаараа бугуйгаа ороогоод бариад үзээрэй.

Энэхүү арга нь 1940-өөд онд Америкийн сэтгэл судлаач, эмч Уильям Шелдоны боловсруулсан Соматотип буюу биеийн галбирын ангилал дээр суурилдаг юм.

Бугуй нь биеийн бусад хэсгийг бодвол өөх тос хамгийн бага хуримтлагддаг хэсэг тул тухайн хүний ясны ерөнхий хэмжээг тодорхойлоход хэрэглэгддэг байна.

Бугуйн сорил: Таны бие төрөлхөөсөө ямар өгөгдөлтэй вэ?
Нэг гарынхаа эрхий болон дунд хуруугаар нөгөө гарынхаа бугуйг (яс товгор гарсан хэсгээр) тойруулан барьж, биеийнхээ онцлогийг таниарай.

1. Хурууны үзүүрүүд яг ХҮРЭЛЦЭЖ (уулзаж) байвал:
Тэнцвэртэй биеийн бүтэц (Мезоморф)

Үндэслэл: Булчин болон ясны хөгжил сайн, биеийн жингийн харьцаа тэнцвэртэй. Энэ төрлийн хүмүүс генетикийн хувьд спортлог, чийрэг биетэй байх хандлагатай байдаг.

Зөвлөмж: Жингээ барих болон булчин суулгахад хамгийн хялбар төрөл. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрч хүчээ хадгалахад анхаараарай.

2. Хурууны үзүүрүүд ДАВХЦАЖ байвал:
Эмзэг, нарийн биеийн бүтэц (Эктоморф)

Үндэслэл: Нарийн ястай, өөх тос болон булчингийн масс багатай бүтэц. Бодисын солилцоо маш хурдан явагддаг тул жин нэмэхэд харьцангуй хэцүү байдаг.

Зөвлөмж: Гаднаасаа туранхай харагдах ч дотоод эрхтний эрүүл мэнд, ясны сийрэгжилтээс сэргийлэх нь чухал. Уураг болон тэжээллэг хоол хүнс хэрэглэж, булчингийн массаа нэмэх дасгал хийх нь тохиромжтой.

3. Хурууны үзүүрүүд ХҮРЭХГҮЙ байвал:
Хүчирхэг, тэсвэртэй биеийн бүтэц (Эндоморф)

Үндэслэл: Том ястай, бат бөх бүтэцтэй. Төрөлхөөсөө хүч чадал, тэсвэр хатуужил сайтай ч бодисын солилцоо удаан тул жин нэмэх хандлагатай байдаг.

Зөвлөмж: Хүч шаардсан спортод амжилт гаргах өндөр магадлалтай. Харин жингээ хянахын тулд чихэр, гурилан бүтээгдэхүүнийг хязгаарлаж, идэвхтэй хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгох шаардлагатай.

Энэхүү сорил нь таны ясны хэмжээг баримжаалах сонирхолтой арга болохоос биш, анагаах ухааны эцсийн онош биш юм. Хүн бүрийн хурууны урт, өндөр, амьдралын хэв маяг өөр тул таны бие яг одоо ямар байгаа нь зөвхөн генетикээс биш, таны хичээл зүтгэлээс шууд хамаарна гэдгийг санаарай!

Суганы лимфийн булчирхайБидний  суган доор 30–40 жижиг булчирхайнууд байрладаг. Эдгээрийг суга хавийн лимфийн булчирхай ...
25/03/2026

Суганы лимфийн булчирхай

Бидний суган доор 30–40 жижиг булчирхайнууд байрладаг. Эдгээрийг суга хавийн лимфийн булчирхай гэж нэрлэдэг. Тэд гар, хөх, мөр, хүзүү, нурууны дээд хэсгээс ирсэн лимфийн шингэнийг цэвэрлэж, дархлааг хамгаалдаг.

Хүний бие 600-700 орчим лимфийн булчирхайнуудтай бөгөөд 5 гол хэсгүүдэд:

1. Суган дор 30–40 Хөх, гар, цээжний дээд хэсгийг шүүнэ
2. Цавь 20–30 Доод мөч, аарцаг, хүйс орчмыг шүүнэ
3. Хүзүү 300 хүртэл Толгой, нүүр, хоолой, хамар, чихний халдварыг шүүнэ
4. Цээжний хөндий 100 Уушги, зүрхний орчмын шингэнийг шүүнэ
5. Хэвлий ба гэдэс 100–200 Гэдэс, хоол боловсруулах эрхтний шингэнийг шүүнэ

Тэгвэл суганы булчирхайнууд бөглөрвөл:
• Суга хавдах, өвдөх
• Гар хүнд, сул болно
• Арьс таталдах, хөх хавдах
• Хөлс их гарах
• Хөхний эрүүл мэндэд нөлөөлөх
• Хорт бодис биед хуримтлагдах
• Дархлаа сулрах
• Хаван үүсэх

Урьдчилан сэргийлэхийн тулд:

•Суга, гар орчмоо зөөлөн иллэг хийх
•Гараа өргөж, гүнзгий амьсгалах
•Алхах, мөр эргүүлэх, гарын дасгал хийх
•Ус сайн уух
•Амрах, стрессээ багасгах

Суга бол таны биеийн “шүүлтүүр”.
Хэрвээ суга хавьдаа хавдар, өвдөлт мэдэрч байвал лимфийн урсгалдаа анхаарал хандуулааарай.
Биеэ хайрлаж, лимфийн урсгалаа дэмжээрэй.

Биеийн чангарсан булчин шөрмөсийг суллаж , захын мэдрэлийн судсыг дарж суллаж өгснөөр бодисын солилцоо хэвийн болж , мэд...
20/03/2026

Биеийн чангарсан булчин шөрмөсийг суллаж , захын мэдрэлийн судсыг дарж суллаж өгснөөр бодисын солилцоо хэвийн болж , мэдрэлийн эсүүд сэргэж бие махбодийн үйл ажиллагаа сайжирна. Мөн булчинд таталт өгөх , хөл гар мэдээ алдах , захын мэдрэлийн эмгэг үүсхээс урьдчилан сэргийлнэ .

Энэ дасгалыг өдөрт бүр тогтмол 5 минут хийснээр бүсэлхий нурууг амрааж нуруунд суулт өгхөөс урьдчилан сэргийлэх ач туста...
16/03/2026

Энэ дасгалыг өдөрт бүр тогтмол 5 минут хийснээр бүсэлхий нурууг амрааж нуруунд суулт өгхөөс урьдчилан сэргийлэх ач тустай.
Энэхүү байрлал нь нурууны доод хэсгийг сунгаж, суудлын мэдрэлийг суллаж , сунгалтыг сайжруулж өгдөг. Мөн ташаагаа нээснээр уян хатан байдлыг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан, доод биеийн таагүй байдлыг бууруулдаг.
Бие махбодын ашиг тусаас гадна хэвлийн эрхтнүүдэд аажмаар нөлөөлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжсэнээр хоол боловсруулалтыг дэмждэг өгдөг. Энэ дасгалыг хийх явцдаа гүнзгий тайван амьсгалах хэрэгтэй ингэснээр тархины үйл ажиллагааг амрааж мэдрэлийн эд эсийг сэргээж биеийг тайвширхад тусалдаг.

Нурууны өвдөлтийг бөөрний өвдөлтөөс хэрхэн ялгах вэ? Бөөр бол цусыг шүүж, биеэс хэрэггүй хортой бодисуудыг шүүж гадагшлу...
16/03/2026

Нурууны өвдөлтийг бөөрний өвдөлтөөс хэрхэн ялгах вэ?

Бөөр бол цусыг шүүж, биеэс хэрэггүй хортой бодисуудыг шүүж гадагшлуулан, хэрэгтэй аминдэм, эрдэс , уураг зэргийг цусанд буцаан оруулдаг чухал эрхтэн юм.

Бөөрний өвдөлт нь нуруу бүсэлхий орчим хэсэг газарт чинэрч чилж өвдөх зовиур илэрнэ Нурууны нэг эсвэл 2 талдаа өвдөж болно. Мөн ханиад томуу хүрэх, дороосоо даарахад сэдэрч, шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх, халуурах, амархан ядрах зэрэг зовиуртай хавсарч илэрнэ. Бөөрний өвдөлт нь ямар нэг байдлаар дамжин өвддөггүй, зөвхөн хэсэг газарт булчин чангарч, халуу оргих, чинэх байдлаар өвдөнө.

Харин нурууны өвдөлт ихэвчлэн хэсэг газарт аажим өвдөж эхлэх бөгөөд цавь, гуя луу өвдөлт дамжин өвдөнө. Нурууны өвдөлт нь хүнд зүйл өргөх, дасгал хөдөлгөөн их хийх, удаан хугацаагаар нэг байрлалд байх үед ихэсэж, нурууны булчинг суллаж бариа засал , дасгал хөдөлгөөн хийх үед өвдөлт багасна.

1.Бөөр өвдөхөд хамгийн түрүүнд шээсний өнгө өөрчлөгддөг байна. Ихэвчлэн шээсний өнгө тод шар болж, хурц үнэртэй болно. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээсний өнгө илүүтэй өөрчлөгддөг байна.Хүндэрсэн үед цустай шээс гарч болно.Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм.

2.Хөөстэй шээс: Бөөр уургийг цуснаас шүүж чадахгүй болсоноор шээсээр уураг гарч, энэ нь шээстэй хөөстэй болсон мэт бидэнд харагддаг. Энэ бол бөөр нарийн бүтцэндээ буюу түүдэнгэрцэртээ үрэвсэж, хүндэрч байгааг илэрхийлнэ Гэхдээ ердийн үед бага зэрэг шээс хөөсөрч, 2-3 сек болоод арилдгийг санаарай. Шээсний хөөс удаан хугацаагаар л байгаад байвал бөөрний үрэвсэл байна гэж үзэхийг анхаарна уу

3. Хавагнах: Таны бие дэх бүх шингэн бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Бөөр шингэн гадагшлуулж чадахгүй үед биеэр тарж голдуу хөл, шилбэ хавиар хавагнадаг. Мөн нүүр цэлхэрч, гар хавиар бас хавагнадаг.

4.Маш их ядрах: Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед бөөр нь Эритропоэтин хэмээх гормоныг боловсруулдаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг хүчилтөрөгч тээвэрлэхэд нь тусалдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед энэхүү гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү цусны улаан эсэн дахь өөрчлөлт таны биеийг сульдуулж ядруулдаг.

5.Толгой эргэх болон аливаа зүйлд төвлөрч чадахаа болих: Таны бөөр биеийг тань ядруулахаас гадна хүчилтөрөгчийн дутагдал тархинд бас нөлөөлдөг. Үүнээс болоод таны толгой манарч, төвлөрөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Таны тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ дутагдсанаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширдаг.Байнга даарах: Бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт өвчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.

6.Арьсан дээгүүр юм туурч загатнах: Энэхүү шинж тэмдгийг харшилтай андуурах нь элбэг байдаг. Гэтэл бие дээгүүр юм туурах нь бөөрний үрэвсэл болон дутагдлын шинж тэмдэг байх тохиолдлууд байдаг байна. Таны цусан дахь хорт бодис бөөрөөр дамжин гадагшилж чадахгүй ихсэж бөөрний архаг дутагдал болж болох юм. Үүнээс болоод бие загатнаж, бие дээгүүр юм туурдаг. Мөн цусан дахь фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэссэн үед биеийн бүх хэсгээр загатнах шинж тэмдэг илэрдэг.

7.Аманд шүвтэр амтагдах: Бөөрний дутагдал цусан дахь шээсний хэмжээг ихэсгэдэг. Үүнээс болоод аммиак болсон шээс шүлс ялгаруулаад тэр нь амны хөндийг шүвтэр амттай болгодог.

8.Дотор муухайрч бөөлжих: Хэрвээ таны бөөр дутагдалд орж байгаа бол тогтмол дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илрэнэ. Нэг удаа болоод өнгөрөхгүй гэсэн үг. Товчхондоо шээсээр гадагшлах ёстой шингэн жам ёсоороо гарч чадахгүй дотрыг тань муухайруулж бөөлжүүлж байна гэсэн үг.

9. Бие зарайж, халуурах : Бөөрний өвчин ихэвчлэн нянгаар үүсгэгдсэн байдаг тул бие бага зэрэг халуурдаг. Бөөрний архаг үрэвсэлт өвчин болох пиелонефрит өвчиний үед халуурах зовиур нь элбэг байдаг Мөн өндөр халуурах нь бөөрний идээт үрэвслийн үед илэрч болно Иймээс та өндөр халуурах зовиур илэрвэл эмчид хандан зөвлөгөө аваарай

10. Артерын даралт ихсэх :Бөөрний үрэвслийн үед бөөрнөөс ренин гэх бодис их хэмжээгээр ялгарснаас болж бүх судас хүчтэй агшин артерын даралт ихэсдэг. Бөөрний үрэвсэл ихсэх тусам артерын даралт ихэсдэг. Иймээс таны артерын даралт ихсэж байгаа бол эмчид хандах шаардлагатай.

Танд дээрхи шинж тэмдэгүүд байгаа бол манай бариа заслын төвд хандаарай. Зөвөлгөө мэдээлэл авах утас: 99081786

ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ХӨДӨЛГӨӨН САЙЖРУУЛАХ ДАСГАЛУУД Уг дасгалууд нь өвдөгний үе мөчийг бэхжүүлэх ба өвдөгний үеийг тойрсон бул...
10/03/2026

ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ХӨДӨЛГӨӨН САЙЖРУУЛАХ ДАСГАЛУУД

Уг дасгалууд нь өвдөгний үе мөчийг бэхжүүлэх ба өвдөгний үеийг тойрсон булчинг чангаруулна.Мөн өвдөгний өвдөлтийг арилгаж, гэмтлээс сэргийлэх ач тустай.

Зогсох , суух үед биеэ сайн ажиглаарай хэрвээ таны хүзүү хэт урагшаа, сээр нуугаар бөгтөр, мөр хумигдаж, гэдэс суларч ну...
06/03/2026

Зогсох , суух үед биеэ сайн ажиглаарай хэрвээ таны хүзүү хэт урагшаа, сээр нуугаар бөгтөр, мөр хумигдаж, гэдэс суларч нурууны булчин татаж чангарсан мэдрэмж төрөх эсвэл тодорхой харагдаж байвал одооноос өөртөө анхаарч засаарай

Зөв зогсоод , тэгшхэн сууж , нурууны сунгалт , хэвлийн таталт тогтмол хийж хэвшвэл биеийн хийж дадсан хуучин дадал зуршил өөрчлөгдөж ерөнхий биеийн тэгш хэм засагдаж , чилж өвдөх , өөрт тухгүй байх асуудлуудаас ангижрах боломжтой шүү

Биеийн тэгш хэм засах бариаг дасгал хөдөлгөөнтэй цуг хийвэл биеийн ерөнхий хэлбэр галбир өөрчлөгдөж засагдсанаар буруу зогсох суух нь илэрхий багасч суларсан булчингууд нь чангарч зөв хэмдээ аясдаа очдог

Мэдээлэл , зөвлөгөө авах утас: 99081786

Багана нурууны сунгалтын дасгал1. Ташаа нээх:Нэг хөлөө нөгөө хөлийнхөө өвдөг дээр тавьж, нуруугаа цэх байлган урагш зөөл...
02/03/2026

Багана нурууны сунгалтын дасгал

1. Ташаа нээх:
Нэг хөлөө нөгөө хөлийнхөө өвдөг дээр тавьж, нуруугаа цэх байлган урагш зөөлөн бөхийх.
Ач тус: Суугаа ажил хийдэг хүмүүсийн ташааны булчин болон суудлын мэдрэлийн даралтыг чөлөөлнө.

2. Суугаа мушгилт:
Сандлын түшлэгээс барьж, нуруугаа цэх байлгаж их биеэ хажуу тийш мушгих.
Ач тус: Нурууны үе хоорондын зайг нээж, цусны эргэлтийг сайжруулан нурууны суултаас сэргийлнэ.

3. Гараа сунгах:
Нэг гараа дээш өргөж, нөгөө гараараа сандал дээрээс тулан биеийн хажуу хэсгийг сунгах.
Ач тус: Хавирга хоорондын булчинг сунгаж, амьсгалыг гүнзгийрүүлэн биеийг хүчилтөрөгчөөр хангана.

4. Хүзүү ба Мөрний амралт:
Гараа ширээн дээр тавиад, толгойгоо хоёр гар дээрээ амрааж нуруугаа сунгах.
Ач тус: Компьютерын ард удаан суухад үүсдэг хүзүү болон мөрний хөшингө, ачааллыг бүрэн тайлна.

5. Нурууны уртасгасан сунгалт:
Ширээнээс барьж, сандлаа бага зэрэг холдуулан цээжээ доош дарж нуруугаа тэгш сунгах.
Ач тус: Нурууны бүх үеийг сунгаж, Uttanasana-тай ижил засал хийж нурууны даралтыг бууруулна.

6. Цээж нээх:
Хоёр гараа ардаа холбож, цээжээ урагш түрж мөрөө нээх.
Ач тус: Бөгтийж сууснаас болж хаагдсан цээжийг нээж, биеийн энергийн урсгалыг цэвэрлэнэ.

Нуруу өвдөлт захын мэдрэлээс удирддаг эрхтнүүдийнхээ өвдөлтөөр илэрэх нь их.Багана нуруунаас гарч буй төв мэдрэл буюу ну...
25/02/2026

Нуруу өвдөлт захын мэдрэлээс удирддаг эрхтнүүдийнхээ өвдөлтөөр илэрэх нь их.

Багана нуруунаас гарч буй төв мэдрэл буюу нугаснаас салаалсан захын мэдрэлүүд дотоод эрхтнүүдийг ажиллуулж хянах үүрэгтэй байдаг.

Сэрвээ буюу сээр нурууны Т1 үений мэдрэл дарагдхад хүзүү хөшиж , толгой өвдөх, нүд ядарч, чих шуугих , гар бадайрах, халуу төөнөх, хүйт даах шинжээр илэрдэг.

С1-С7 буюу хүзүүний мэдрэлүүд дарагдхад Толгой дүүрч таллаж өвдөх , амьсгаа давчдах , зүрхээр хатгуулах , стресстэх, судас нарийсах, даралт ихсэх , багасах шинж илрэх нь бий.

Мөн Сээр нурууны Т4-Т5 нугаламын захын мэдрэлд өөрчлөлт орход нурууны гол бучин зангирч бодисын солилцоо хямрах, хоёр далны завсар мах хачвуулсан мэт зовиурлах , нуруу бөгтийх, ходоод, элэг, цөс хямрах , зэрэг шинжээр илэрдэг.

Хүний бие толгойн угаас хөлийн үзүүр хүртлээ уртавтар тархи буюу нугасны замаараа холбогддог нэг цул систем.

Тиймээс үргэлж байрлаллаа засаж байгаарай энэ нь энэ нь таныг ирээдүйд илэрч болох олон олон өвчин зовиураас салхад тус болох ач тустай шүү.

ТОЛГОЙ ӨВДӨЖ, ХҮЗҮҮ ХӨШИЖ, ГАР БАДАЙРЧ МЭДЭЭ АЛДАХ ШАЛТГААНХүний нуруунд 26 нугалам 31 хос захын мэдрэлийн судас байдаг....
20/02/2026

ТОЛГОЙ ӨВДӨЖ, ХҮЗҮҮ ХӨШИЖ, ГАР БАДАЙРЧ МЭДЭЭ АЛДАХ ШАЛТГААН

Хүний нуруунд 26 нугалам 31 хос захын мэдрэлийн судас байдаг. Хүзүүний C1-C7 шохойлжилтод өртөмтгий, Сээр нурууны T1-T12 гулзайлт муруйлт бөгтөр үүсэх нь элбэг, Бүсэлхий нурууны L1-L5 суулт өгч Суудлын мэдрэлийн хам шинж үүсгэдэг, Ууцны S1-S5 гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг.

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг захын мэдрэлийн 31 хос мэдрэл байдаг.
Эдгээр захын мэдрэлийн судасууд дарагдсанаар үе болгон дээр дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
👁️‍🗨️Хүзүүний С1 үе хоорондын мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.
➡️Хүзүүний С2 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.
➡️Хүзүүний С3 үе хоорондын мэдрэл дарагдахад: Шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.
➡️Хүзүүний С4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Дал ,мөр лүү хөшиж өвдөх зовиур илрэнэ.
➡️Хүзүүний С5 үе хоорондын мэдрэл дарагдахад: Хоолой өвдөх сөөх зовиур илэрнэ. ➡️Хүзүүний С6 Хүзүү хөших, гар бадайрах шинж илрэнэ.
➡️Хүзүүний С7 үе хоорондын мэдрэл дарагдахад: Мөр , тохой чилэх зовиур илэрдэг тус тус илэрдэг.

👁️‍🗨️Сээр нурууны T1-T2 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад: Гар сарвууны өвдөлт, Шуу , сарвуу , бугуй , хурууны өвдөлт, амьсгалын бэрхшээл , астм, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх шинжүүд илэрнэ.
➡️Сээр нурууны T3-T4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Уушги цээж болон амьсгал саадтай байх , Цөсний хүүдийн эмгэг , цөсний өтгөрөх, арьсны тууралтын шинж илрэнэ.
➡️Сээр нурууны T5-T6 үе хоорондын мэдрэл дарагдахад: элэгний эмгэг, цусны даралтын эмгэг, цуман хангамж багасна, Хоол шингээлт муудах , цээж хорсох, зовиур илрэнэ.
➡️Сээр нурууны T7-T8 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нойр булчирхай ,12 нугалаа гэдэс , дэлүүний үйл ажиллагаа муудах, дархлаа сулардаг.
➡️Сээр нурууны T9-T10 үе хоорондын мэдрэл дарагдахад:Харшил , таргалалт , бөөрны эмгэг, судасны хатууралууд үүсдэг.

➡️Сээр нурууны T11-T12 үе хоорондох мэдрэл дарагдахад:Бөөр шээсниы зам, экзем , цэврүүт тууралт, нарийн гэдэс, тунгалгын урсгал , гэдэс дүүрэх шинж илэрдэг. 👁️‍🗨️БҮСЭЛХИЙ нурууны L1 үе хоорондын мэдрэл дарагдахад:
➡️Бүдүүн гэдэс , цавины сувгын өвчин үүсдэг.
➡️Бүсэлхийн L2 үе хоорондын мэдрэл дарагдахад: олгой үрэвсэх, хэвлий ташаа булчингийн өвдөлт, венийн судасны өргөсөлт илэрдэг.
➡️Бүсэлхийн L3 үемэдрэл дарагдахад: бэлэг эрхтэн, умай , давсаг, сарын тэмдгийн өвдөлт, бэлгийн сулрал, өвдөгний өвдөлтийн шинжүүд илрэнэ.

➡️Бүсэлхийн L4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Түрүү булчирхайн үрэвсэл, нурууны өвдөлт мэдрэгдэнэ.
➡️Бүсэлхийн L5 үе хоорондын мэдрэл дарагдахад:Нурууны доод хэсэг өгзөг ташаа , өтгөн хаталт, суудлын мэдрэлийн дарагдал, гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.

Танд дээрхи шинж тэмдэгүүд байгаа бол манай бариа заслын төвд хандаарай. Зөвөлгөө мэдээлэл авах утас: 99081786

16/02/2026

Өөх үнэндээ тийм амархан шатаж эсвэл хураагдаад байдаггүй. Харин ус татаж хий арвидах нь их. Нойр бүтэн байгаад стрессийг бууруулж жаахан зөв хөдлөөд сунгалт сайн хийгээд өгөхөд л 2,3 хан хоногийн дотор турсан мэт бие цэгцэрч хөнгөрөөд ирдэг. Энэ нь тунгалгийн урсгал нээгдэж хий болон хаван шар усаа хөөчихөж байгаа хэрэг. Өөх өөрийгөө тэжээхийн тулд маш их ус татдаг. Тэгээд л томорсон таргалсан мэдрэмж өгдөг. Тураах апратууд, бариа зэрэг нь өөхийг хайлуулаад байгаа юм биш. Хий шар усыг тарааж байгаа юм. Өөхний эс хэзээ ч устахгүй. Соруулдаг л юм биш бол. Сүүлийн үед өөхийг хөлдөөдөг болсон гээд байгаа. Тэрийг бол туршиж үзээгүй кк. Үнэн бол үр дүнтэй арга байх ёстой. Гэхдээ тэднийг хороох хэрэг байна уу. Бидний амьд гарах инстект энерги хуримтлуулах системтэй бас холбоотой ажилладаг эд. Эс өөрөө амьд организм. Амьдрахын төлөө цэмцэнэ. Тиймээс л бид ядарч стрессдэх үед өлсөөд амттан идмээр санагдаад байдаг хэрэг. Тэр бол эсийн хүсэл хэрэгцээ. Үнэндээ биднийг хамгаалах л үйл ажиллагаа. Ухамсраараа бол бид зөв хооллоод таргалах асуудалгүй байж болох байлаа. Гэтэл бидний биеийн бүх эсүүдийн 50% нь бидэнд удирдагдахгүй. Тэдгээр дуулгаваргүй эсүүдийн нэг нь өөхний эс. Хэт их хоол сойж хэмжээгүй их дасгал хийж өөхний эсийг дарангуйлж турлаа гэхэд тэр дараа нь хариугаа авч л таарна. Буцаад жаахан дэглэм алдахад хурдан таргалаад байна гэдэг нь энэ. Чи ямар хугацаанд өөхний эсрүү дайрч турсан буцаад тийм хугацаагаар тэр хариугаа авна. Тэгэхээр хамгийн зөв арга бага багаар өөхний эстэй тэмцэх биш найрамдал тогтоож бага багаар хамтран ажиллаж өөрийнхөө аргад уусган нэгдүүлж удирдаж сурах хэрэгтэй. Тэмцэх биш заль хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Таргалалт дангаараа асуудал биш. Өөх дайсан биш. Үнэндээ өөхний эсүүд хамгийн сайн нөхөр. Биеийн хаа нэгтээ эд эрхтэнгийн тогтолцооны системийн алдаа байгааг л чамд сануулаад байгаа хэрэг. Хөөе биеэ анхаараачээ, энд ямар нэг юм болохгүй байна, би чамайг аврахын тулд энерги хурааж байна, би ганцаараа ажиллаж байна гэсэн дохио. Өөх байх хэрэгтэй. Гэхдээ хэмжээтэй. Түүнийг эхлээд ойлгох хайрлахаас илүүдэл жинг хасах процесс эхлэнэ. Тиймээс яг одоо үүнийг уншсан бол өөхний эсүүддээ баярлалаа, хайртай шүү хамтран ажилланаа энергээ булчинд бас хувиарлаж өөхний ажлыг багасгана гэж бодоод эхлэх хэрэгтэй. Байгалийн жамаараа өвөл тарга хурааж байгаа бол нормал зүйл. Хүйтнээс өөрийгөө хамгаалж байгаа юм. Өвөл адуу үхэр тэмээ ямар сайхан тарга авч өнгө засдаг билээ. Хаврын хавсрага хий хуйн цагийг мэнд давах гэж шүү дээ. Өвөл туранхай орсон мал хавар юу болдог билээ. Хүн малаас өөр гэж бодож байна уу. Ингэж бодох нь ердөө л бидний эго. Бидний махболь адилхан байгалийн бүтээл. Биеэ хайрлах хүчлэхээс илүү ойлгохоос эхэлнэ.

Address

Монгол 3 сургуулийн хойно Viva Center
Ulaanbaatar

Telephone

+97699081786

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Японы уламжлалт аарцаг нурууны бариа засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Японы уламжлалт аарцаг нурууны бариа засал:

Share

Category

Our Story

Японы уламжлалт бариа засал