09/11/2025
“Хавдар ба шим тэжээлийн доройтол” өдөрлөгийн урилга 🎗️
Эрхэм клиникийн хоол зүйч, хоол, шим тэжээл судлаач танд —
Олон улсын шим тэжээлийн доройтлыг таниулах долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдаж буй
“Хавдар ба шим тэжээлийн доройтол” сэдэвт өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
📅 Огноо: 2025 оны 11-р сарын 14
🕓 Цаг: 08:30–16:30
🔹 Энэхүү өдөрлөг, сургалтын зорилго нь хорт хавдартай өвчтөнүүдийн дундах шим тэжээлийн дутагдлын асуудалд анхаарал хандуулж, клиникийн хоол зүйчдийн мэдлэг, туршлагаа хуваалцах замаар хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулахад оршино.
🔹 Өдөрлөгийн хөтөлбөрт шим тэжээлийн доройтлын илрүүлэх хэрэгслүүд, шим тэжээлийн доройтлын сөрөг үр дагавар, хавдрын эсрэг онцгой эмчилгээний үеийн гаж нөлөө түүнийг даван туулах эмчилгээ болон арга замууд, түүнчлэн практик сургалт хөтөлбөр багтсан байна.
⭐️Оролцох хүний тоо хязгаартай тул та бүхэн бүртгэлээ 2025оны 11/11-ны өдөр хүртэл доорхи линкээр бүртгэл үүсгэж хамрагдана уу.