Амгалан амаржих газар

Амгалан амаржих газар Нийслэлийн Амгалан Амаржих Газар

Анх 1966 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Гуравдугаар амаржих газар нэртэйгээр төрөхийн 155 ор, 135 эмч, ажилтантай 1966 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс үүд хаалгаа нээн ажиллаж эхэлжээ.

Байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 1990-ээд оны зах зээлийн шуурганд өртсөн гашуун түүх бий.

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн улс орны нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлд төрөлт эрс багассан бөгөөд үүнтэй холбогдуулан. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1998 оны А/56, А/34 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 1998 оны хоёрдугаар сарын 28-ний өдрийн 28 дугаар тушаалаар тус амаржих газрыг татан буулгаж, орон тоо болон төсвийг одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсий төвд шилжүүлж байлаа.

Хэдийгээр амаржих газар татан буугдсан ч тухайн үеийн хэрэгцээ шаардлагын дагуу нэг жилийн дараа дахин байгуулагдсан билээ. Тухайлбал, нийслэлийн хүн амын өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж, ялангуяа хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүрэгт төрөлт эрс нэмэгдсэн тул Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 114 дүгээр тогтоолын дагуу тухайн үед Зэвсэгт хүчний төв эмнэлгийн поликлиник байрлаж байсан барилгыг чөлөөлж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1999 оны А/289, А/233 дугаар тушаалаар Нийслэлийн гуравдугаар амаржих газрыг дахин байгууллаа. 1999 оны арваннэгдүгээр сарын 01-ээс эхлэн амаржих газрын бүтэц, зохион байгуулалтыг дахин эмхлэн байгуулж, 2000 оны наймдугаар сарын 14-ний өдрөөс нийт 45 ортойгоор үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн түүхтэй.

Улмаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны есдүгээр сарын 22-ний өдрийн "Харъяа эрүүл мэндийн байгууллагуудын нэршил, бүтэц үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/97 тоот тушаалаар “НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР” нэртэй болсон.

Тус амаржих газрын 150 ортой, төрөх эмнэлгийн зориулалттай “А”, “Б" гэсэн 2 блокоос бүрдсэн, зоорийн давхартай, 422 өрөө бүхий нийт 9926.64 мкв ашигтай талбайтай таван давхар шинэ байранд Нийслэлийн өдрөөр буюу 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр шилжин орж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Өдгөө эх барих, нярай, эмэгтэйчүүдийн 200 ор, 241 эмч, ажилтантайгаар нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Улмаар 2016 оны наймдугаар сараас эхлэн эмэгтэйчүүдийн 30 ортой тасаг нээж, цахим бүртгэл болон нэг цэгийн үйлчилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо бүхий амбулаторийг нээснээр үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлсэн.

🎉 МЭНДЧИЛГЭЭ...👩‍⚕️👨‍⚕️ Монголын эрүүл мэндийн салбарын анхдагч байгууллага  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг -ийн үе үеийн э...
24/10/2025

🎉 МЭНДЧИЛГЭЭ...

👩‍⚕️👨‍⚕️ Монголын эрүүл мэндийн салбарын анхдагч байгууллага Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг -ийн үе үеийн эмч, сувилагч, албан хаагч, та бүхэнд түүхт 100 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе👏👏👏

📢 АМНЫ ХААЛТЫГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИЦГЭЭЕ😷 ✅ Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан “Маскаа зүүе”...
24/10/2025

📢 АМНЫ ХААЛТЫГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИЦГЭЭЕ😷

✅ Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан “Маскаа зүүе” аянд амгалан амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчид нэгдлээ.
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маскаа зүүж хэвшицгээе

~ Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~

👩‍⚕️👨‍⚕️“СУРГАЛТЫН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...📌 Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Журам батлах ...
23/10/2025

👩‍⚕️👨‍⚕️“СУРГАЛТЫН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

📌 Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Журам батлах тухай” А/337 дугаар тушаал, амаржих газрын даргын 2020 оны “Сургалтын хяналтын зөвлөл байгуулах тухай” А/03 тоот тушаалыг үндэслэн тус хурлыг зохион байгууллаа.
Сургалтын хяналтын зөвлөлийн хурлын хүрээнд:
1. Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааны 2025 оны III дугаар улирлын тайлан, IV дүгээр улирлын төлөвлөгөө
2. “Эх барих, эмэгтэйчүүд судлал” үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн танилцуулга
3. “Багш-Шавийн барилдлага” тогтоох үйл ажиллагаа боллоо.

👏 Эх барих, Эмэгтэйчүүд, Нярайн салбарын төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулахад үнэтэй зөвлөмж өгсөн Сургалтын хяналтын зөвлөлийн нийт гишүүддээ талархал илэрхийлье.
🎊 Амаржих газрыг сонгон суралцаж буй нийт суралцагч эмч, эх баригч, сувилагч нартаа Сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны алба

Munkhzul Ganbat

~ Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа ~

22/10/2025

Бүүвэйхэний зөвөлгөө №1️2️⃣: Нярайн хүйн арьс арчилгаа хэрхэн хийх вэ?

Эцэг, эхчүүдэд маань шаардлагатай зөвөлгөө мэдээлэл хэрэгтэй бол АСУУЛТАА КОММЕНТ ХЭСЭГТ ҮЛДЭЭГЭЭРЭЙ🤗

Бүүвэйхэн❤️Хайраар бүүвэйлнэ
https://buuveihen.mn/

😷 АМНЫ ХААЛТЫГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИЦГЭЭЕ❗️🦠Амны хаалт нь ханиалгах үед амны хөндийн бактери гадаад орчинд халдварлахаа...
22/10/2025

😷 АМНЫ ХААЛТЫГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИЦГЭЭЕ❗️

🦠Амны хаалт нь ханиалгах үед амны хөндийн бактери гадаад орчинд халдварлахаас 79 хувь хамгаалдаг.
😷🛡 “Амны хаалтаа зүү – Өөрийгөө ч, өрөөлийг ч хамгаал!

✅ НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАРТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН АЖИЛЛАА. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нь  2025 оны 10...
21/10/2025

✅ НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАРТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН АЖИЛЛАА.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нь 2025 оны 10 дугаар сарын 21-нд Нийслэлийн Амгалан амаржих газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус амаржих газрын удирдлагын баг, ажилтны төлөөлөлтэй уулзаж өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашид хийгдэх томоохон ажлын талаар санал бодлоо солилцож, өвөлжилтийн бэлэн байдал хангахад туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.

Munkhzul Ganbat

~ эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~

📌 "Эрүүл Амгаланчууд 2025" аян үргэлжилж байна.Амаржих газрын эмч, ажилчдын эрүүл амьдралын хэвшлийг дэмжих, ажлын байрн...
21/10/2025

📌 "Эрүүл Амгаланчууд 2025" аян үргэлжилж байна.
Амаржих газрын эмч, ажилчдын эрүүл амьдралын хэвшлийг дэмжих, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор тус аян энэ сараас эхэлсэн билээ.
Тус аяны хүрээнд "Эрүүл хоол" хоол амталгааны тэмцээнийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/440 тоот тушаалын дагуу Насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох өвчний үеийн хоол эмчилгээний 3 төрлөөр зохион байгуулж 12 тасаг, албад оролцлоо.
Тэмцээний шилдгүүдээр:
Тэргүүн байр Төрөх, төрсний дараах тасаг
Дэд байр Амбулаторийн тасаг
Гутгаар байр Лабораторийн тасаг тус тус шалгарлаа.
Тэмцээний шүүгчээр:
Д.Дэлгэрмаа, НЭМҮТ-ийн ЭША, АУ-ы доктор
П.Мөнхцэцэг, НЭМҮТ-ийн ЭША, АУ-ы магистр
О.Ренчингаваа Мамба дацан эмнэлгийн хоол зүйч, Спортын хоол зүйч нар ажиллалаа.
Хамтран зохион байгуулсан НЭМҮТ болон амаржих газрын Үйлдвэрчний эвлэлийн хороонд Талархал илэрхийлье.
Munkhzul Ganbat

~Эх, үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа ~

📌 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 386 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ  УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ.✅Нийслэлийн Амгалан...
17/10/2025

📌 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 386 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ.
✅Нийслэлийн Амгалан амаржих газар нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах” тухай А/01 дугаартай захирамжийн хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 оны 10 дугаар сарын 17 -нд байгууллагын гадна талбайн цас , хог хаягдал явган хүний зам талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулав. Их цэвэрлэгээнд алба, тасаг нэгжийн нийт 75 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

~Эх, үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа ~

16/10/2025

Бүүвэйхэний зөвөлгөө №1️⃣: Нярайг түнхний эход харуулсны дараа физологийн дутуу хөгжилтэй үед асаргаа сувилгаан дээр юуг анхаарах вэ?

Нийслэлийн Амгалан амаржих газартай хамтран НЯРАЙН АСАРГАА СУВИЛГААНЫ ТАЛААР цуврал зөлөвгөө хүргэж байна👩‍⚕️ Эцэг, эхчүүдэд маань шаардлагатай зөвөлгөө мэдээлэл хэрэгтэй бол АСУУЛТАА КОММЕНТ ХЭСЭГТ ҮЛДЭЭГЭЭРЭЙ🤗

Бүүвэйхэн❤️Хайраар бүүвэйлнэ
https://buuveihen.mn/

16/10/2025

Address

БЗД 13-р хороо 14-р хороолол Татварын хэлтэсийн урд
Ulaanbaatar
13330

Alerts

Be the first to know and let us send you an email when Амгалан амаржих газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Амгалан амаржих газар:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category