Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв National Center for Maternal and Child Health of Mongolia-
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Н.Гэндэнжамцын нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

10/04/2026

Таталт нь хүүхэд насанд, ялангуяа 6 сараас 5 хүртэлх насанд маш түгээмэл тохиолддог мэдрэлийн эмгэг бөгөөд ихэвчлэн өндөр халууралттай холбоотой байдаг. Иймээс мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Туул.

09/04/2026

🤰Жирэмсэн үедээ ээж эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсийг тогтмол хэрэглэж байх нь ургийн хэвийн хөгжлийг дэмждэг. Тиймээс
🥩Мах, махан бүтээгдэхүүн
🌾Үр тарианы бүтээгдэхүүн
🥛Сүү, цагаан идээ
🥑Сайн тос, тостой бүтээгдэхүүн
🥦Хүнсний ногоо
🍎Жимс жимсгэнэ төрлүүдээс 10 нэр төрлийн хүнсийг өдөр бүр тогтмол хэрэглэж хэвшээрэй.
☺️Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон найрлагат бичил шим тэжээлийн бэлдмэлийг орон даяар түгээх аян үргэлжилж байна.

09/04/2026

“Хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулан 👶🩺
“ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн бөөрний мэс заслын эмч Б.Дэмбэрэлнямбуу эмчийн нэг өдрийг” онцлон танилцуулж байна ✨
Хүүхэд бүрийн инээмсэглэлийн ард байгаа хичээл зүтгэлийг хамтдаа харцгаая 💙”

08/04/2026

🚨 Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай анхаараарай:
1️⃣ Хахах, горойх, бөөлжих, цустай бөөлжих, хоол идэж чадахгүй байх
2️⃣ Цээжээр өвдөх, залгихад хүндрэлтэй болох
3️⃣ Гадны биет залгисан гэж сэжиглэх
4️⃣ Огцом тайван бус болох, уйлах эсвэл дуу гаргаж чадахгүй болох, шүлс гоожих

🆘 Ийм тохиолдолд анхны тусламжийг яаралтай үзүүлж, түргэн тусламж дуудах эсвэл эмнэлэгт яаралтай хандаарай!

⚠️ Хэрэв хүүхэд гадны биет залгисан байж болзошгүй гэж сэжиглэж байвал заавал эмчид үзүүлж, мэргэжлийн тусламж аваарай.

❤️ Хүүхдийн аюулгүй байдал таны анхаарал, хариуцлагаас эхэлдэг. Хайртай бүхнээ хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.

08/04/2026

👨‍👧‍👦 Хоол зүйч эмч, шинэхэн аавтай хамт хүнсээ цуглуулцгаая!
🎥 Бүтэн бичлэгийг дараах линкээр үзээрэй:
https://youtu.be/HDtmK9fAyxI?si=2ZgLh1ESk0T9Ymjc

08/04/2026

АНХААРАЛ, СЭРЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЖ, ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЦГЭЭЕ

Хүний гавьяат эмч А.Оюунчимэг хүргэж байна.

“Гликоген хуримтлагдах өвчин” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа 🎉📚Тус сургалтыг ОХУ-ын ШУА-ийн Төв эмнэлгийн...
07/04/2026

“Гликоген хуримтлагдах өвчин” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа 🎉📚

Тус сургалтыг ОХУ-ын ШУА-ийн Төв эмнэлгийн профессор Сурков удирдан явуулж, уг сэдвийн хүрээнд онол, практикийн чухал мэдлэг мэдээллийг хүргэлээ 👨‍⚕️🧠

Сургалтад ЭХЭМҮТ-ийн 100 гаруй эмч, мэргэжилтэн, ажилтан идэвхтэй оролцлоо 👩‍⚕️👨‍⚕️🤝

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР 🌍🩺 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /World Health Organization/ нь 1948 оны 4 дүгээр сарын 7...
07/04/2026

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР 🌍🩺

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /World Health Organization/ нь 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байгуулагдсан бөгөөд 1950 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Манай улс 1962 онд ДЭМБ-д гишүүнээр элсэж, 1962–1995 он хүртэл тус байгууллагын Зүүн Өмнөд Азийн бүсэд харьяалагдаж байгаад, 1995 оноос Номхон далайн баруун эргийн бүсэд шилжин орсон байна 🇲🇳🌏

ДЭМБ-аас дэлхийн эрүүл мэндийн салбарыг шинжлэх ухаанд суурилан хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2026 оныг
✨ “Эрүүл мэндийн төлөө шинжлэх ухааныг дэмжье” ✨
уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
💡 Эрүүл мэнд бол бидний хамгийн үнэт баялаг!
🥗 Эрүүл хооллоё
🏃‍♂️ Идэвхтэй хөдөлгөөнтэй байя
😌 Сэтгэл санаагаа тайван байлгая
🩺 Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдъя
👉 Өөртөө анхаарч, өрөөлд хайр түгээе! 💚

07/04/2026

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь амьдралын хамгийн аз жаргалтай мөчийг бүтээж , гэр бүлд баяр баясал бэлэглэж, эх үр хоёрыг уулзуулдаг нандин газар билээ. 📜
2026 оны 03 дугаар сарын 30-оос 04 сарын 05-ны хооронд ЭХЭМҮТ-д 173 бяцхан сахиусан тэнгэр шинээр мэндэллээ.
👶Хүйсийн харьцаа:
👦Хүү – 104
👧Охин – 77👭
Мөн дээрх хугацаанд ихэр төрөлт 9 удаа бүртгэгдсэн сайхан мэдээг хуваалцсандаа баяртай байна.
Эмч, эх баригч, сувилагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, энхрий бяцхан үрсдээ эрүүл энх, гэрэлт ирээдүйг хүсье.
🇲🇳Монголын үрс маш олон болтугай.

ӨНӨӨДӨР ОХУ-ын ШУА-ийн төв эмнэлгийн  профессор Сурковын“Гликоген хуримтлагдах өвчин” сэдэвт сургалт зохион байгуулагдах...
07/04/2026

ӨНӨӨДӨР ОХУ-ын ШУА-ийн төв эмнэлгийн профессор Сурковын
“Гликоген хуримтлагдах өвчин” сэдэвт сургалт зохион байгуулагдах гэж байна.

📌 Сургалтын огноо: 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр (Мягмар гараг)
⏰ Цаг: 14:00–17:30
📍 Байршил: ЭХЭМҮТ-ийн Захиргааны байр, “Чингис хаан” сургалтын танхим

Та бүхнийг хүрэлцэн ирж, мэдлэгээ нэмэгдүүлэн, туршлага солилцохыг урьж байна.

ОХУ-ын ШУА-ийн төв эмнэлгийн профессор Сурковын
“Гликоген хуримтлагдах өвчин” сэдэвт сургалт зохион байгуулагдах гэж байна.

📌 Сургалтын огноо: 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр (Мягмар гараг)
⏰ Цаг: 14:00–17:30
📍 Байршил: ЭХЭМҮТ-ийн Захиргааны байр, “Чингис хаан” сургалтын танхим

Та бүхнийг хүрэлцэн ирж, мэдлэгээ нэмэгдүүлэн, туршлага солилцохыг урьж байна.

07/04/2026

Хүүхдийг ахуйн осолд өртөхөөс сэргийлье!

Address

ЭХЭМҮТ/Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг, 16060 Улаанбаатар, Монгол улс
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

362205

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв:

Share

Category