Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга:
Манай Синдерелла клиник 2014 оны 12 сарын 22-нд нээгдсэн. Одоогоор арьс гоо заслын эмнэлгийн 4, гоо сайхан & нөхөн сэргээх мэс заслын эмнэлгийн 1 салбартай.
Салбар1: 2014 оны 12-р сар БЗД-н 3-р хороо, арьс гоо заслын эмнэлэг
Салбар2: 2016 оны 5-р сар БЗД Оимп хотхон, арьс гоо заслын эмнэлэг
Салбар3: 2017 оны 8-р сар Дархан хотод арьс гоо заслын эмнэлэг
...
Салбар4: 2018 оны 5-р сар БЗД, Олимп хотхонд мэс заслын эмнэлэг
Салбар5: 2018 оны 6-р сар ХУД, Зайсан скуар 3-р давхарт арьс гоо заслын эмнэлгийн салбар тус тус нээсэн.
Өнөөдрийг хүртэл нийт давхардсан тоогоор 90 гаруй мянган үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлсэн ба гомдол үр дүнгүй байдал зэрэг сөрөг үр дагавар гаргалгүй амжилттай ажиллаж байна. Нийт 60 ажилтантай. Ажилчид БНСУ, АНУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан мэргэжлийн хамт олон бөгөөд үйлчилгээгээ бид мөн л БНСУ; АНУ-н сүүлийн үеийн аппарат хэрэгслийг ашиглан бренд бүтээгдэхүүнүүдээр хийж гүйцэтгэдэг ба зарим шаардлагатай бүтээгдэхүүнээ БНСУ-с Монголчуудынхаа арьсны онцлогт тохируулж захиалан авч ирдэгээрээ онцлогтой юм. Бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд нэвтрүүлэхийг эрмэлзэн Дэлхийн лазерын холбоо болон БНСУ-н Данкоок их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэг; БНСУ-н Медро бренд; АНУ-н Estelle medical skin care зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг.
СИНДЕРЕЛЛА ЗОРИЛГО: Гоо заслын салбарыг улам өргөжүүлэн дэлхийн хөгжилтэй орнуудад хийгддэг мэсийн бус болон мэс заслын бүх эмчилгээ; үйлчилгээг Монгол улсдаа нэвтрүүлэх юм.
СИНДЕРЕЛЛА ЗОРИЛТ: Мэс заслын эмнэлэг байгуулагдсанаар Монгол хүн эх орондоо гоо сайхны мэс заслын цогц үйлчилгээ авах боломж бүрдэж, хэрэгцээ шаардлага тулгарсан үйлчлүүлэгчдийн өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлнэ. Мөн эх орны эдийн засагт эерэгээр нөлөөлж гадагш гарах мөнгөний урсгалыг тодорхой хэмжээнд хумина. Баялагийг үлдээх, эргэлдүүлэх боломжийг нэмэгдүүлэх, гадаад болон дотооддоо хийлгэх үйлчилгээний үнэ тарифын зөрүүгээр иргэдийн хуримтлал, хэрэглээг дэмжих, дотоодын үйлдвэрлэл худалдааны салбаруудыг дэмжих зэрэг нааштай үр дагавруудыг бий болгох юм.
СИНДЕРЕЛЛА шинэ ажлын байрууд нэмэгдүүлэн, Монгол улсад арьс гоо сайхны мэсийн болон мэсийн бус эмчилгээний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хийгддэг бүх эмчилгээ, үйлчилгээг улсдаа нэвтрүүлэн дээд зэрэглэлийн чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан, тав тухтай үйлчилгээг үзүүлж Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах болно.
Манай эмнэлгийн авсан шагнал:
1. 2015 оны 12-р сарын 10нд Grand expo 2015 оны шилдэг арьс гоо заслын эмнэлэг
2. 2015 оны 12-р сард Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 50 жилийн ойн нэрэмжит шагнал
3. 2016 12-р сард Grand expo 2016 Эрүүл мэндийн салбарын Granpri шагнал
4. 2017 он Залуу лидер агентлаг Олны таашаалд нийцсэн үйлчилгээ шагнал
5. 2017 он Эрүүл мэндийн үйл ажиллагааны өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэг-с Хөгжлийн эзэн шагнал, одон
6. 2018 он БЗД, ИТХ-н Хүндэт ЖУУХ
7. 2018 он Эрүүл мэндийн яамны Талархал тус тус хүртээд байна.