18/09/2025
Хавар намрын улиралд Карма иогийн сургуульд уламжлал болгон явагддаг шулуун гэдэсний цэвэрлэгээ энэ Бямба гараг буюу 9-р сарын 20-ны өдрийн 07:00 цагаас эхэлнэ.
Бүдүүн нарийн гэдэсний дотор талын хананд бүрэн гүйцэд шингээгүй хоол хүнсний үлдэгдэл гэдэсний хананд бүрхүүлж үүсгэж, удаан хуримтлагдсанаар хорт бодис ялгаруулж, цусны урсгалаар дамжин бүх биед сөргөөр нөлөөлж байдаг.
нь иогийн натурал аргаар шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг өдөөж, хуримтлагдсан өнгөр, бохирдлыг цэвэрлэх арга техник юм.
Энэ цэвэрлэгээ нь хүн бүхэнд тустай бөгөөд ялангуяа өтгөн хатдаг, идсэн хоолоо шингээж чадахгүй шууд гадагшлуулдаг, хэвлий гэдэс хийгээр дүүрдэг, хоол шингэлт муутай, ходоодны асуудалтай хүмүүст нэн тустай.
🔶Хоол боловсруулах системийн доод хэсгийг цэвэрлэж, дотоод үйл ажиллагааг сэргээж өгдөг.
🔶Биеийн дотоод мэдрэмжийг нэмэгдүүлдэг.
🔶Биед байгаа хэт мэдрэмтгий үйлчлэлүүдийг бууруулж, намдаадаг.
🔶Харшлыг намдаана.
🔶Тэвчих чадварыг нэмэгдүүлж, тэсвэр хатуужилтай болгодог.
🔶Цусыг цэвэрлэн биеэс хорт бодисыг хөөнө.
🔶Батга болон арьсны бусад өвчнийг эдгээхэд тустай.
Намрын Детокс хөтөлбөр маань :
9-р сарын 20, 27
10-р сарын 4, 11 -ний өдрүүдэд дөрөвхөн удаа зөвхөн Бямба гаргийн өглөө 7:00-10:00
цагийн хооронд явагдана.
☝Анхаарах зүйлс:
🔸Цэвэрлэгээ хийхийн өмнөх орой 18.00 цагаас хойш махтай хоол, хүнд хоол идэхгүй. Хөнгөн зууш, шөл, тараг ууж болно.
❗Жирэмсэн, хөхүүл, цусны даралт хэт багатай, гастриттай, ходоодны шархтай, бөөрний өвчтэй, цөсний том чулуутай, архаг чихрийн шижинтэй хүмүүс болон сарын тэмдгийн үед хийхийг хориглоно.
👆өглөө 07.00 цагт Карма иог төв дээр бэлэн байх ба өглөөний цай уухгүй өлөн ирнэ. Бага хэмжээний цэвэр ус ууж болно.
Бэлтгэж ирэх зүйлс:
• Хүн бүр 00 цаас, нойтон сальфетка
• 500мл усны сав
• Биед эвтэйхэн, дасгал хийхэд тохиромжтой хувцас, оймс, дулаан цамцтай байх
Хаяг: Баруун 4 зам Рокмон төвийн 10 давхарт
Бүртгэл: 7011 9789, 90095701