Intl. St.Mary's Hospital Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Intl. St.Mary's Hospital Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төв

Intl. St.Mary's Hospital Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төв Манай төв нь 2025/09/05-ны өдөр байгуулагдсан бөгөөд БНСУ-ын International St.

Mary's Hospital-ын албан ёсны төлөөлөгчийн газар юм. Солонгос улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ямар нэгэн зуучлалын хөлсгүйгээр үйлчилж байна.

03/02/2026

❤️Миний уудаг даралтын эм: Эмээ зөв ууж байна уу?
Артерийн даралт ихсэлт оношлогдоход “Энэ эмийг насан туршдаа уух уу?” гэж санаа зовох хүн олон. Гэвч бодит байдал дээр даралтын эм бүр өөр өөр үйлчлэлийн механизм, онцлог, гаж нөлөөтэй бөгөөд өвчтөний нас, хавсарсан өвчин, даралтын хэлбэлзлээс шалтгаалан эмч тухайн хүнд тохирсон эмийг сонгон бичдэг.
Манай эмнэлгийнЗүрх, судасны эмч, профессор Kim Mi-hyun
“Даралтын эмийг дур мэдэн зогсоох, эсвэл эмийн онцлогийг мэдэхгүй буруу хэрэглэх нь ноцтой хүндрэлд хүргэх эрсдэлтэй” хэмээн анхааруулж, news.hidoc.co.kr/news/articleView.html?idxno=58510-т өгсөн зөвлөгөөг тоймлон хүргэе.

💊 Даралтын эмийн үндсэн төрлүүд
Даралтын эмийг үйлчлэлээр нь дараах 4 үндсэн бүлэгт хуваадаг.
• ARB (ангиотензин II рецептор хориглогч)
Судас агшаадаг бодисын нөлөөг саатуулж, судас тэлнэ.
Ханиалгах зэрэг гаж нөлөө харьцангуй бага тул өргөн хэрэглэгддэг.
• Кальцийн суваг хориглогч
Судасны булчинг сулруулж, даралтыг хурдан бууруулна.
Ахмад настанд болон зүрхний бахтай хүмүүст үр дүнтэй.
• Шээс хөөх эм
Илүүдэл шингэнийг гадагшлуулж, даралтыг бууруулна.
Зарим тохиолдолд электролитийн тэнцвэр алдагдаж болзошгүй.
• Бета хориглогч
Зүрхний цохилтыг удаашруулж, зүрхний ачааллыг багасгана.
Зүрхний шигдээс, хэм алдагдалтай хүмүүст тохиромжтой.

➕ Яагаад хэд хэдэн эмийг хамтад, эсвэл нийлмэл найрлагатай эм уудаг вэ?
Даралт өндөр (160 ммHg↑) эсвэл зүрх судасны эрсдэл ихтэй үед
өөр өөр үйлчлэлтэй 2 ба түүнээс олон эмийг хамтад нь хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Ингэснээр:
✔ даралтыг тогтвортой барих
✔ гаж нөлөөг багасгах
✔ эм уухад хялбар болох давуу талтай.

⏰ Зөв уух дүрэм — хамгийн чухал нь тогтмол
✔ Өдөр бүр нэг ижил цагт, ихэвчлэн өглөө
✔ Эм алгасвал давхарлаж уухгүй
✔ Зарим эм (ж.нь кальцийн хориглогч)-ийг бэрсүүт жүржийн шүүстэй хамт хэрэглэхгүй
✔ Мацаг барих үед толгой эргэвэл эмчид мэдэгдэнэ.

🥗 Амьдралын хэв маяг — эмчилгээний тал хувь
Ким Ми Хён профессор дараахыг зөвлөж байна:
✔ Давс < 6 г/өдөр
✔ Жин хасах (5 кг жин буурахад даралт мэдэгдэхүйц багасна)
✔ Дасгал: долоо хоногт 5–7 удаа, нэг удаад 30–60 минут
✔ Тамхинаас татгалзах, архийг хязгаарлах
✔ Гэртээ даралт тогтмол хэмжинэ.

📌 Дүгнэлт
👉 Даралтын эм бол “дур мэдэн зогсоох” эм биш
👉 Зөв эм + зөв уух дадал + амьдралын хэв маяг = даралтын сайн хяналт
👉 Өөрчлөлт хийх бол заавал эмчтэй зөвлөлдөнө

👁️ “Нүдэнд элс орсон мэт мэдрэмж” — Нүдний хуурайшилтыг тоохгүй орхиж болохгүй!Өвлийн улиралд хүйтэн салхи, хуурай агаар...
28/01/2026

👁️ “Нүдэнд элс орсон мэт мэдрэмж” — Нүдний хуурайшилтыг тоохгүй орхиж болохгүй!

Өвлийн улиралд хүйтэн салхи, хуурай агаар, дулаалгын системийн нөлөөгөөр нүд хуурайших, хорсох, элс орсон мэт мэдрэмж илрэх нь түгээмэл болдог. Энэ нь нүдний гадаргууг хамгаалдаг нулимсны сувгийн үйл ажиллагаа алдагдсанаас үүссэн нүдний хуурайшилт юм. Олон хүн үүнийг ядарсны шинж гэж үзэн, зөвхөн хиймэл нулимсаар аргацааж, эмчилгээний зөв үеийг алдах тохиолдол элбэг байна.

Манай эмнэлгийн Нүд судлалын эмч, профессор Жон Тэ Ха
“Нүдний хуурайшилтыг удаан хугацаанд орхивол архаг үрэвсэл үүсэж, цаашлаад халдвар авах эрсдэл нэмэгдэн, улмаар харааны чанар урт хугацаанд муудах аюултай” гэж анхааруулжээ.

🧬 Нүдний хуурайшилт ганцхан шалтгаантай биш, нулимс хангалттай ялгарахгүйгээс үүдсэн болон нулимс хурдан ууршиснаас үүдсэн гэх мэт олон шалтгаантай байдаг.

Профессор Жон Тэ Ха хэлэхдээ “Ямар хэлбэрийн хуурайшилт байгааг оношлохгүйгээр зөвхөн хиймэл нулимс хэрэглэх нь үндсэн эмчилгээ болж чаддаггүй” гэжээ.

💡 Хиймэл нулимс хангалтгүй үед
Эмийн эмчилгээ үр дүнгүй, зовиур давтагдвал:
IPL (гэрлийн эмчилгээ)
Дулаан, даралтат эмчилгээ зэрэг аргаар тнулимсны сувгийн үйл ажиллагааг сайжруулж, нулимсны ууршилтыг бууруулах боломжтой.

🏠 Өдөр тутмын арчилгаа зайлшгүй гээд профессор Жон Тэ Ха дараахыг зөвлөж байна:
✔ тогтмол дулаан жин тавих
✔ зовхины ариун цэвэр
✔ өрөөний чийгшлийг хадгалах
✔ дэлгэцийн хэрэглээг зохицуулах

📌 Дүгнэлт
👉 Нүдний хуурайшилт бол зүгээр нэг таагүй мэдрэмж биш
👉 Зөв онош + тохирсон эмчилгээ + тогтмол арчилгаа шаардсан архаг эмгэг
👉 Эрт үед нь мэргэжлийн эмчид үзүүлэх нь хараагаа хамгаалах хамгийн сайн арга

#нүднийхуурайшилт
#нүднийэрүүлмэнд
#урьдчилансэргийлэхүзлэг

🦶 Шагайн ясны хугарлын мэс заслын дараах сэргээн засах дасгал Шагайн ясны хугарлын мэс заслын дараа шарх эдгэхээс гадна ...
27/01/2026

🦶 Шагайн ясны хугарлын мэс заслын дараах сэргээн засах дасгал
Шагайн ясны хугарлын мэс заслын дараа шарх эдгэхээс гадна булчингийн хүч, үений хөдөлгөөнийг хадгалах нь нөхөн сэргэлтийн хамгийн чухал хэсэг юм.

Манай эмнэлгийн Яс, үе мөчний мэс заслын тасгийн эмч, профессор Song Myeong-geun шагайн мэс заслын дараах сэргээн засах зөв дасгалын ач холбогдол, гүйцэтгэх дарааллыг танилцуулж байна.

🩺 Яагаад зайлшгүй хийх ёстой вэ?
✔ Булчингийн сулрал, хөшүүн байдлаас сэргийлнэ
✔ Үений хөдөлгөөнийг эрт сэргээнэ
✔ Алхалт, өдөр тутмын хөдөлгөөнд хурдан эргэн ороход тусална
✔ Дахин гэмтэх эрсдэлийг бууруулна

⚠️ Анхаарах зүйл
Дасгалыг өвдөлт давах хэмжээнд хийхгүй
Алхам алхмаар, аажмаар нэмэгдүүлэх

🎥 Дасгалын зөв гүйцэтгэлийг доорх бичлэгээс үзээрэй:
👉 https://www.youtube.com/watch?v=hIXKiuu3YSo

👉 Зөв дасгал + зөв хяналт = үр дүнтэй эдгэрэлт

#가톨릭관동대학교국제성모병원 #국제성모병원 #대학병원 #정형외과 #재활치료 #발목 #발목수술 #발목재활 #재활 #재활운동 #스쿼트 #런지 #계단운동 #송명근교수발목골절 수술 후 근력 유지를 위해 재활 운동을 진행하는 게 필.....

Урьдчилан сэргийлэх үзлэг=Эрүүл ирээдүйУрьдчилан сэргийлэх үзлэг гэдэг нь ямар нэгэн зовиур, өвдөлт илрээгүй үед өвчнийг...
21/01/2026

Урьдчилан сэргийлэх үзлэг=Эрүүл ирээдүй

Урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг нь ямар нэгэн зовиур, өвдөлт илрээгүй үед өвчнийг эрт илрүүлэх, эрсдэлийг үнэлэх зорилготой шинжилгээ, оношилгооны цогц хяналт юм.
Ихэнх өвчин эхэн үедээ шинж тэмдэггүй явагддаг.
Тиймээс өвдсөний дараа биш, үүсэхээс нь өмнө шалгуулах нь хамгийн зөв сонголт.

Эрүүл мэндийн багц үзлэг хийлгэхийн ач холбогдол
✔ зүрх судас, уушги
✔ элэг, цөс, ходоод зэрэг хоол боловсруулах эрхтэнүүд
✔ бөөр, шээс дамжуулах замын эрхтэнүүдийн үйл ажиллагаа зэрэг олон эрхтний эрсдэлийг нэг дор, системтэйгээр үнэлдэг.

Давуу талууд:
✔ Эрт илрүүлэлт – өвчнийг хүндрээгүй үед илрүүлнэ
✔ Цаг хэмнэнэ – олон шинжилгээг нэг дор
✔ Зардал хэмнэнэ – тус тусад нь хийлгэхээс илүү үр ашигтай
✔ Итгэлтэй төлөвлөгөө – эмчийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмж

🩺 Өнөөдөр шалгуулсан 1 өдөр, маргаашийн олон жилийн эрүүл мэнд болно.

БНСУ-ын Инчонд байрлах Олон улсын Гэгээн Меригийн Эмнэлгийн "Эрүүл мэндийн багц үзлэг"-ийн хямдрал дуусахад цөөхөн хоног үлдлээ!
Өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаарах боломжийг бүү алдаарай.

Манай албан ёсны төлөөлөгчийн газар Улаанбаатар Мед эмнэлэгт байрлаж, ямар нэгэн зуучлалын хөлсгүйгээр үйлчилж байна.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Токиогийн гудамж, Чингис зочид буудлын эсрэг талд Улаанбаатар Мед эмнэлгийн 9 давхар, 902 тоот
Холбоо барих утас: 99080236, 60351236
БНСУ-д холбоо барих утас: +01081381587

International St. Mary’s Hospital, Incheon

19/01/2026

🌟 Инновац руу тэмүүлцгээе!
12 дахь удаагийн PI тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

1-р сарын 14-нд Католик Квандунгийн Их Сургуулийн харъяа Олон Улсын Гэгээн Меригийн эмнэлгийн Меригийн танхимд “Shoot for the Star of Innovation!” буюу "Инновацын од руу тэмүүлцгээе!" уриан дор 12 дахь удаагийн PI (Үйл явцын сайжруулалт) тэмцээн амжилттай боллоо.

Энэхүү тэмцээн нь
✔ эмнэлгийн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах
✔ Өвчтөнд аюулгүй, найдвартай орчныг бүрдүүлэх
✔ Ажилтнуудын шинэлэг санаа, бүтээлч шийдлүүдийг хуваалцах
чухал боломж боллоо.

✨ Энэ жилийн онцлог:
– Шинэлэг санаануудыг танилцуулсан сонирхолтой илтгэлүүд
– Асуулт-хариултын хөгжөөнт тоглоом
– Азын сугалаа зэрэг хөтөлбөрүүд багтсанаар бүх ажилтан хамтдаа оролцож, урам зориг дүүрэн уур амьсгалд болсон юм.

👏 Илүү сайн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн төлөө тасралтгүй хичээж, өөрсдийгөө байнга сорьдог International St. Mary’s Hospital-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье!




📌 Сурагчдын эрүүл мэндийг дэмжих шинэ жишиг загварКатолик Квандун их сургуулийн харьяа Олон улсын Гэгээн Меригийн эмнэлэ...
16/01/2026

📌 Сурагчдын эрүүл мэндийг дэмжих шинэ жишиг загвар

Католик Квандун их сургуулийн харьяа Олон улсын Гэгээн Меригийн эмнэлэг БНСУ-д анх удаа хэрэгжүүлсэн "төр–хувийн хэвшил–их сургууль"-ийн хамтарсан сурагчдын эрүүл мэндийг дэмжих загварын бодит үр дүнг танилцууллаа.

🏫 Инчон хотын бага, дунд сургуулиудад
✔️ алхалтыг дэмжих “эрүүл шат”
✔️ гар зөв угаах дадал
✔️ дасгал, хоол тэжээлийн богино видео сургалт
✔️ багш, сурагчдын идэвхтэй оролцоонд суурилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

📊 Судалгааны үр дүнд:
👉 хөтөлбөрт идэвхтэй оролцсон сурагчдын өндөр, жин, булчингийн хөгжил сайжирсан
👉 эрүүл амьдралын дадал хэвшүүлэхэд бодит эерэг нөлөө үзүүлсэн нь тогтоогджээ.

🤝 Мэргэжлийн эмнэлгийн чадавх + боловсролын орчин = эрүүл ирээдүй

Энэхүү хамтын ажиллагааны загвар нь цаашид улс даяар хэрэгжих боломжтой сайн туршлага болно гэж онцолжээ. Ийнхүү манай эмнэлэг "Танд хамгийн ойр их сургуулийн эмнэлэг" болохоо баталлаа.

15/01/2026

🫀 Амьсгаа давчдах, амархан ядрах шинж танд байна уу?

👉 Энэ нь зүгээр ядаргаа биш, зүрхний дутагдал байж болзошгүй.
Зүрхний дутагдал гэдэг нь зүрх биеийн хэрэгцээг хангахуйц хэмжээнд цус шахаж чадахгүй болсноос
📍 амьсгаа давчдах
📍 амархан ядрах
📍 хөл, шагай, хэвлий хавагнах зэрэг шинж илэрдэг архаг өвчин юм.

Манай эмнэлгийн зүрхний эмгэг судлалын эмч, профессор Ким Ми Хён эмчийн өгсөн мэдээллээс хүргэе.

⚠️ Яагаад зүрхний дутагдлыг анхаарах хэрэгтэй вэ?
Зүрхний дутагдал нь эхэн үедээ тодорхой шинж багатай явагдаж, цаг алдах тусам
❗ уушги, бөөр зэрэг бусад эрхтнийг хамрах
❗ өдөр тутмын амьдралын чанарыг эрс бууруулах
❗ амь насанд аюултай хүндрэлд хүрэх эрсдэлтэй.

🔍 Анхаарах нийтлэг шинжүүд
✔ Алхах, шат өгсөхөд амьсгаа давчдах
✔ Орой унтахад амьсгал давчдаж сэрэх
✔ Хөл, шагай, хэвлий хавагнах
✔ Тогтмол ядарч сульдах

➡️ Эдгээр шинж удаан хугацаанд үргэлжилбэл заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.

🩺 Эрт оношилгоо = Хяналт + Амьдралын чанар

Зүрхний дутагдлыг
✔ эрт илрүүлж
✔ тогтмол хяналтад авбал
өвчний явцыг удаашруулж, амьдралын чанарыг хадгалах бүрэн боломжтой.

Манай эмнэлэг зөвхөн 2026 оны 02 сарыг хүртэл Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хямдрал зарласан байна.

Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн газар Улаанбаатар Мед эмнэлэгт байрлаж, ямар нэгэн зуучлалын хөлсгүйгээр үйлчилж байна.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Токиогийн гудамж, Чингис зочид буудлын эсрэг талд Улаанбаатар Мед эмнэлгийн 9 давхар, 902 тоот
Холбоо барих утас: 99080236, 60351236
БНСУ-д холбоо барих утас: +01081381587
International St. Mary’s Hospital, Incheon

#зүрхнийдутагдал

#зүрхэрүүлмэнд
#Эртилрүүлэлт



13/01/2026

🧠 Мартах, мартамхай болох нь зовиур уу, эсвэл анхаарах дохио юу?

Дементиагаас сэргийлэхэд “эрт үе” хамгийн чухал!

Энгийн мартах болон хөнгөн танин мэдэхүйн алдагддын тухай Олон улсын гэгээн Меригийн эмнэлгийн Мэдрэлийн шинжлэх ухааны төвийн профессор Гу Бон Дэ-ийн “Миний биеийн нууц” нэвтрүүлэгт өгсөн зөвлөмжөөс тоймлон хүргэе.

🔹 Энгийн мартах болон хөнгөн танин мэдэхүйн алдагдлын гол ялгаа нь чиглүүлэх мэдээлэл өгөх үеийн эргэн саналт юм.

Энгийн мартах үед жижигхэн сануулга өгөхөд удалгүй санаанд ордог. Харин чиглүүлэх мэдээлэл өгсөн ч санахгүй бол танин мэдэхүйн алдагдлыг сэжиглэнэ.

📌 Хөнгөн танин мэдэхүйн алдагдал нь дементиагийн өмнөх үе бөгөөд 5 жилийн дотор 10–15% нь дементиа болж даамжирдаг.

👉 Иймээс энэ үеийг “дементиагийн алтан цаг” гэж үздэг.
Судалгаагаар дементиаг ердөө 2 жилээр хойшлуулж чадвал, 20 жилийн дараах нийт тархалтыг 80% хүртэл бууруулах боломжтой гэжээ.

🧪 Дементиа үүсэх өөр нэг чухал шалтгаан

🧠 Тархинд хуримтлагддаг β-амилоид (beta-amyloid) хэмээх хорт уураг мэдрэлийн эсийг гэмтээж, ой санамж, танин мэдэхүйн чадварыг аажмаар доройтуулна. Ингэснээр энгийн үг, эд зүйлийн нэр санаанд орохгүй болох, зам мэдэхгүй болох зэрэг шинж илэрч болно.

💊 Фосфатидилсерин (Phosphatidylserine) тархинд яаж нөлөөлдөг вэ?

✔ Тархины эсийн мембраны чухал бүрэлдэхүүн
✔ Мэдрэлийн эсийн үйл ажиллагааг дэмжинэ
✔ β-амилоидын хуримтлалыг сааруулна
✔ Ой санамж, танин мэдэхүйг сайжруулахад тустай

Судалгаагаар хөнгөн танин мэдэхүйн алдагдалтай хүмүүст 6 сарын турш хэрэглүүлэхэд цээжлэх чадвар, хэл яриа сайжирч, ой санамжийн доройтол саарсан үр дүн гарсан байна. БНСУ-ын Хүнс, Эмийн Аюулгүй Байдлын Яамнаас “Насжилтаас шалтгаалсан ой санамжийн бууралтыг сайжруулахад тустай” гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

⚠️ Анхаарах зүйл

• Өдөрт 300 мг-аас хэтрүүлэхгүй буюу эмчийн заавраар хэрэглэх
• Заавал албан ёсны баталгаатай бүтээгдэхүүн сонгох
• Жирэмсэн, хөхүүл, эсвэл шар буурцгийн харшилтай бол эмчтэй зөвлөлдөх

🧠 Ой санамжийн өөрчлөлт бол заавал насжилт биш.
👉 Эрт анзаарч, зөв удирдвал дементиагаас сэргийлэх боломжтой.

#ОйСанамж #Дементиа #ХөнгөнТанинМэдэхүйнАлдагдал

#ЭртИлрүүлэлт #ЭрүүлНасжилт

🏆 500 дахь робот мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ!!! — International St. Mary’s Hospital🎉 БНСУ-ын Инчон дахь Квандунг Их...
12/01/2026

🏆 500 дахь робот мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ!!! — International St. Mary’s Hospital

🎉 БНСУ-ын Инчон дахь Квандунг Их Сургуулийн Олон Улсын Гэгээн Меригийн эмнэлгийн Робот Мэс Заслын Төв нь "Да Винчи SP" системээр 500 дахь нэг зүслэгт робот мэс засал амжилттай хийсэнээ зарлалаа!

🩺 Өнгөрсөн 1 жилийн хугацаанд 400 орчим тохиолдолд энэхүү мэс заслыг хийж чадсан амжилт нь
✔ Эмнэлгийн өндөр технологи,
✔ Багийн мэргэжлийн чадвар,
✔ Хүний биеийн аюулгүй байдлыг тэргүүнт тавих үйл ажиллагааны үр дүн юм.

📌 Хийгдсэн мэс заслын төрлүүд:
✔ Хэвлийн эмэгтэйчүүдийн мэс засал: 47%
✔ Эмэгтэйчүүдийн сэргээн засах: 19%
✔ Ходоод, гэдэсний мэс засал: 17%
✔ Хөхний мэс засал: 15%
✔ Чих хамар хоолой-толгойны мэс засал: 1%
✔ Цээжний хөндийн мэс засал: 1%

🤖 Da Vinci SP нь нэг зүслэгт мэс засал хийхэд тохиромжтой 4-р үеийн робот мэс заслын систем.
✔ Зүслэг жижиг тул сорви бага үүсгэнэ
✔ Эмчилгээний дараах эдгэрэлт хурдан
✔ Бага хүндрэл, хөнгөн өвдөлт, гэхчилэн өвчтөний сэтгэлд илүү таатай гүйцэтгэлтэй гэж судалгааны үр дүн харуулжээ.

Манай албан ёсны төлөөлөгчийн газар Улаанбаатар Мед эмнэлэгт байрлаж, ямар нэгэн зуучлалын хөлсгүйгээр үйлчилж байна.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Токиогийн гудамж, Чингис зочид буудлын эсрэг талд Улаанбаатар Мед эмнэлгийн 9 давхар, 902 тоот
Холбоо барих утас: 99080236, 60351236
БНСУ-д холбоо барих утас: +01081381587
International St. Mary’s Hospital, Incheon



#мэсзасал #роботхагалгаа

🧠 Тархины аневризм – Хагарахаас нь өмнө илрүүлэх нь амь насыг аварна.Тархины судас хэвийн бус тэлж, аневризм үүссэн тохи...
09/01/2026

🧠 Тархины аневризм – Хагарахаас нь өмнө илрүүлэх нь амь насыг аварна.

Тархины судас хэвийн бус тэлж, аневризм үүссэн тохиолдолд
шинж тэмдэггүй явагдах ч хагарах үед нас баралтын эрсдэл маш өндөр байдаг.

Catholic Kwandong University International St. Mary’s Hospital-ийн Тархины төв-д аневризмын байршил, хэмжээ, хэлбэрээс хамааран дараах хоёр үндсэн эмчилгээний аргыг сонгон хийдэг.

🔹 Клип мэс засал (Clipping)
– Нээлттэй тархины мэс засал
– Аневризмын сууринд металл клип тавьж цусны урсгалыг тасална

🔹 Судасны дотуурх эмчилгээ (Coiling / Embolization)
– Судасны дотуур нарийн катетераар
– Коил байрлуулж аневризмыг бөглөх орчин үеийн арга

📌 Ямар эмчилгээ тохирох вэ?
➡️ Өвчтөний нас, судасны бүтэц, аневризмын байрлал, хагарах эрсдлээс хамааран мэргэжлийн эмчийн баг шийдвэрлэнэ.

Манай албан ёсны төлөөлөгчийн газар Улаанбаатар Мед эмнэлэгт байрлаж, ямар нэгэн зуучлалын хөлсгүйгээр үйлчилж байна.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Токиогийн гудамж, Чингис зочид буудлын эсрэг талд Улаанбаатар Мед эмнэлгийн 9 давхар, 902 тоот
Холбоо барих утас: 99080236, 60351236
БНСУ-д холбоо барих утас: +01081381587
International St. Mary’s Hospital, Incheon

#тархиныаневризм


🎉 Шинэ оны мэнд хүргэе!✨2026 оныг эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийллээс эхлүүлэхэд яг тохирсон цаг ирлээ. Шинэ он...
06/01/2026

🎉 Шинэ оны мэнд хүргэе!

✨2026 оныг эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийллээс эхлүүлэхэд яг тохирсон цаг ирлээ. Шинэ оноо эрүүл мэндийн зөв сонголтоор эхлүүлээрэй.✨

🩺 БНСУ-ын Инчонд байрлах Олон улсын Гэгээн Меригийн Эмнэлгийн "Эрүүл мэндийн багц үзлэг"-ийн хямдрал дуусахад 1 САР үлдлээ!
Өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаарах боломжийг бүү алдаарай.

Манай албан ёсны төлөөлөгчийн газар Улаанбаатар Мед эмнэлэгт байрлаж, ямар нэгэн зуучлалын хөлсгүйгээр үйлчилж байна.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Токиогийн гудамж, Чингис зочид буудлын эсрэг талд Улаанбаатар Мед эмнэлгийн 9 давхар, 902 тоот
Холбоо барих утас: 99080236, 60351236
БНСУ-д холбоо барих утас: +01081381587
International St. Mary’s Hospital, Incheon

#шинэонымэнд #эрүүлшинэжил #багцүзлэг

🎊 Шинэ оны мэнд хүргэе – 2026Ирж буй шинэ он✨ эрүүл энх,✨ амар амгалан,✨ итгэл найдвардүүрэн байх болтугай.Бид 2026 онд ...
31/12/2025

🎊 Шинэ оны мэнд хүргэе – 2026

Ирж буй шинэ он
✨ эрүүл энх,
✨ амар амгалан,
✨ итгэл найдвар
дүүрэн байх болтугай.

Бид 2026 онд ч
таны эрүүл мэндийн төлөө
мэргэжлийн, найдвартай, энэрэнгүй тусламж үйлчилгээг үзүүлсээр байх болно.

Танд болон таны гэр бүлд
эрүүл саруул, аз жаргалтай шинэ жилийг хүсэн ерөөе.

Манай эмнэлгийн хамт олноос 💙



Address

Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Токиогийн гудамж, Чингис зочид буудлын эсрэг талд Улаанбаатар Мед эмнэлгийн 9 давхар, 902 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Intl. St.Mary's Hospital Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category