Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт

Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт Спортын шинжлэх ухаан, спортын сэтгэлзүй, спортын хоолзүй

10/01/2026

Та бүхнийг өнөөдөр 15:00 цагаас Спортын төв ордны "А" зааланд явагдах "Өвдөгний гэмтэл үүсэхэд булчингийн тэнцвэрт бус байдал нөлөөлөх нь" сэдэвт сургалтад өргөнөөр хамрагдахыг урьж байна.

Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институтийн хамт олны зүгээс хамтран ажиллагч байгууллага, эрдэмтэн судлаачи...
31/12/2025

Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институтийн хамт олны зүгээс хамтран ажиллагч байгууллага, эрдэмтэн судлаачид, багш, дасгалжуулагчид, тамирчид та бүхэнд айлчлан ирж буй 2026 оны мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрч буй 2025 онд олон чухал ажил, сургалт, хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, спортын шинжлэх ухааны хөгжлийн төлөө бодит үр дүн гаргалаа. Энэ бүх амжилт нь та бүхний идэвхтэй оролцоо, дэмжлэг, хамтын хүчин чармайлтын үр шим билээ.

Хамтран ажилласан байгууллагууд, салбарын холбоод, орон нутгийн хамт олон, түншүүддээ гүн талархал илэрхийлье.

Ирж буй 2026 онд хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, шинжлэх ухаанд суурилсан спортын хөгжил шинэ шатанд гарна гэдэгт итгэл төгс байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн арвин ихийг хүсэн ерөөе.

🏐 Волейболын спортын мастер, бидний “ACE” захирал 😜 Спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр Холимог Оддын тоглолтын талбайд да...
12/12/2025

🏐 Волейболын спортын мастер, бидний “ACE” захирал 😜 Спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр Холимог Оддын тоглолтын талбайд дахин сонгогджээ.
Амжилт хүсье, захиралаа! 💪💪💪
Гарын мэдрэмж, талбайн мэдрэмж хоёулаа адил мундаг шүү! 👏👏👏

🇲🇳🏐Монголын волейболын холбоотой хамтран ажиллахаар Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Н. Амарзаяатай санамж бичиг...
09/12/2025

🇲🇳🏐Монголын волейболын холбоотой хамтран ажиллахаар Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Н. Амарзаяатай санамж бичиг байгууллаа. 🚩Волейболын хөгжилд Спортын шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх, урт хугацааны хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулан хамтран ажиллана.
✅️Волейболын спортын хөгжил өөд хамтдаа!

🤼‍♂️Монгол бөхийн уламжлал, техник, тамирчдын бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилготой “Үндэ...
06/12/2025

🤼‍♂️Монгол бөхийн уламжлал, техник, тамирчдын бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилготой “Үндэсний бөх ба Спортын Шинжлэх Ухаан” сургалтыг амжилттай зохион байгууллаа.📘

📚Сургалтын хүрээнд бөхийн амжилтад нөлөөлдөг гэмтэл, бэртэл болон түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гүйцэтгэлийг сайжруулахад нөлөөлөх спортын сэтгэл зүй болон спортын хоол зүйн ач холбогдол, бөхчүүдийн дунд тохиолддог халдварт өвчнүүд болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар цогц мэдлэг, мэдээлэл өглөө. 🧠💪🥗🦠

🤝Сургалтыг хамтран зохион байгуулсан Монголын Үндэсний Бөхийн Холбооны удирдлага, хамт олон, мөн сургалтад идэвхтэй оролцож өөрийн мэдлэгээ дээшлүүлсэн улс, аймаг, сумын цолтой бөхчүүд, бөхийн клуб, багш, дасгалжуулагчид, бөхөөр хичээллэдэг оюутан, залуус та бүхэндээ талархал илэрхийлж спортын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

🏅Сургалтад МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжинням, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Г.Сүхбат, МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын гарди И.Доржсамбуу, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, МҮБХ-ны менежер С.Гантөр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адьяахүү нарын зүтгэлтнүүд, Монгол улсын гарди Н.Ганбаатар, улсын заан Б.Серик, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Г.Баасандорж, Б.Ганхуяг, Л.Батзориг, Ц.Нямдорж, Б.Хишигбаатар, Д.Тамир, А.Давааням, Т.Дүгэрдорж, Э.Сумьяабат нарын тэргүүтэй, “Хилчин”, “Алдар”, “Сүлд”, “Аврагч” спорт хорооны бөхчүүд, “Аварга” дээд сургууль, “Үндэс биеийн тамирын их сургууль” зэрэг сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл хамрагдлаа.

🇲🇳Монгол бөхийн хөгжлийг дэмжих, тамирчдын аюулгүй байдал, гүйцэтгэлийг сайжруулах, үндэсний спортын ирээдүйг шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх энэхүү үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэн, олон ажлуудыг хамтран хийхээр төлөвлөж байна.

04/12/2025
03/12/2025

🇲🇳СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААН- МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ🇲🇳

Үндэсний бөхийн спортод амжилт гаргахад мэдээж сэтгэл зүй маш чухал. Өөрийнхөө нөөц бололцоог бүрэн дайчлах, давуу талаа таних зэрэг олон чухал сэдвийг эвент дээрээ ярилцах болно.

Энэ баасан гарагт буюу 12-р сарын 5-нд уулзацгаая.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Сэтгэл Судлаач Банзрагч Золзаяа

03/12/2025

🇲🇳СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААН- МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ🇲🇳

Үндэсний бөхийн спортод амжилт гаргахын тулд ямар хүнсийг түлхүү хэрэглэх, хэрхэн шингэнээ нөхөх, мөн спортын нэмэлт тэжээлүүдийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар эвент дээрээ ярилцах болно.

Монголын Бие Бялдар Спортын Шинжлэх Ухааны Институт Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран бөхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор 🇲🇳СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААН- МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ🇲🇳 сургалтыг зохион байгуулах гэж байна.

Энэ баасан гарагт буюу 12-р сарын 5-нд уулзацгаая.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Хоол Зүйч С.Мөнхтуул

08/11/2025

Спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр зөвлөж байна

#мэдлэгээхуваалцъя #ТУРШЛАГААХУВААЛЦЪЯ #гүйжсуръя #олуулаагүйдэгболъё

02/11/2025

Хоол Зүйч С.Мөнхтуул: Улаанбаатар хот болон сум, орон нутагт хүнсний сонголт адилхан болсон байна. Тиймээс хүүхдүүд хүнсээ сонгож авахдаа юуг анхаарах, хэрхэн эрүүл дадлыг бий болгох талаар заалаа

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share