09/09/2025
Шүдний элэгдэл гэдэг нь шүдний хатуу эд буюу паалан, дентин гэмтэж нимгэрэн, аажмаар алдагдах үзэгдэл юм. Энэ нь зөвхөн цоорлоос бус гадны болон дотоод олон хүчин зүйлээс болж үүсдэг.
Шүдний элэгдлийн төрлүүд:
1.Абфракц (Abfraction)
• Хэт чанга сойздох, буруу чиглэлтэй угаах, хатуу зүйлээр шүдээ оролдохоос болдог.
• Шүдний хүзүү орчимд “V хэлбэрийн цоорол”үүсэх нь түгээмэл байдаг.
2. Абрази (Abrasion)
• Зажлах хүчний буруу хуваарилалт, хэт ачааллаас шүдний хүзүү хэсэгт жижиг хагарал, хонхорхой гарах.
3.Химийн элэгдэл (Erosion)
• Хүчиллэг ундаа, жимсний шүүс, ходоодны хүчил (гэмтэл) шүдийг зөөлрүүлж уусгах.
• Шүдний гадаргуу гялгар, толигор болж нимгэрнэ.
4.Механик элэгдэл (Attrition)
• Шүд хоорондоо үрэлдэх, шүдээ хавирах (бруксизм), хэт чанга зажлах, шүдээ зуух зэргээс болдог.
• Ихэвчлэн шүдний зажлах гадаргуу тэгширч, намсдаг.
Шинж тэмдэг:
• Шүдний өнгө өөрчлөгдөх (шарлах, тунгалагших)
• Хэт мэдрэг болох (хүйтэн, халуун, чихэрлэгт өвдөх)
• Шүдний өндөр намсах, хэлбэр өөрчлөгдөх
• Зарим тохиолдолд хугарах
Урьдчилан сэргийлэх:
• Шүдээ зөв чиглэлээр угаах
• Хүчиллэг болон хийжүүлсэн ундааг багасгах
• Шүдээ хавирах зуршилтай бол хамгаалалтын шүд хавиралтын аппарат зүүх
• Тогтмол шүдний эмчид үзүүлэх
👉 Хэрэв элэгдэл их бол ломбо,бүрээс хийж шүдний бүтцийг сэргээж болдог. 🤗
☎️Утас: 77007240
📍Ард кино автобусны буудлын ард