02/11/2025
GEOGRAPHIC TONGUE (монголоор “ГАЗРЫН ЗУРАГ ШИГ ХЭЛ” гэж нэрлэдэг)
Хэлний гадаргуу дээрх улаан, ирмэг нь цайвар хэсгүүд үүсдэг гадаад төрхийн өөрчлөлттэй боловч хор хөнөөлгүй хэлний эмгэг юм.
Бүх насныханд тохиолддог ялангуяа хүүхдэд илүү тохиолддог шинж тэмдэг юм.
• Халдварт өвчин болон хавдарын өвчинтэй холбоогүй.
• Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү тохиолддог.
• Хэлний аль нэг хэсэгт цагаан хүрээтэй, зах хязгаартай цайвар юм уу, цагаан толбо гарна.
• Хэлбэр, хэмжээ, өнгө өөр өөр байдаг.
• Хэлний аль нэг хэсэгт гараад өөр хэсэгрүү нүүдэг.
• 10 хүний нэг нь газрын зураг шиг хэлтэй байдаг ба дийлэнхэд нь зовиургүй байдаг.
• Гэвч зарим нэг бодист (шүдний оо, халуун ногоо, хүчиллэг хүнс, ногоо, тамхи татахад) эмзэглэлтэй байдаг.
Юунаас болж ингэдэг вэ?
Хүний хэл нь гадуураа хучуур эсээр бүрхэгдсэн байдаг ба энэ нь хором бүр шинэ хучуур эсээр шинэчлэгдэж байдаг. Хэлний гадаргуу 7 – 10 хоногт бүрэн төлжиж, солигддог гэж үздэг.
Энэ үйл ажиллагаа шим тэжээлийн дутагдлаас болоод алдагдсанаар хэл газрын зураг шиг болдог.
Голлох шалтгаанд В – ийн төрлийн аминдэм, Төмөр. Цайр амин дэмийн дутагдал
- Стресс
- Гормоны өөрчлөлт
- Аллерги, астма
- Гэр бүлийн буруу хооллолт
- Дархлаа, аутоиммун.
- Псориаз, харшлын өвчний үед хэл ихэнхдээ газрын зураг шиг болдог.
Яаж эмчлэх вэ? гэж үү?
Ихэнх нь тамхи, архи, халуун ногоотой эсвэл хүчиллэг хоол хүнс их хэрэглэх, хатаасан, давсалсан самар, давс ихтэй хоол хүнс, мөн нэмэлтээр цайруулагч, амт оруулагч агуулсан хүчтэй шүдний оо хэрэглэхээс зайлсхийхэд өөрөө аяндаа ямар нэг эмийн эмчилгээгүйгээр хэдэн өдрөөс хэдэн сарын дотор арилдаг.
Хэрвээ энэ шинж таньд зовууритай, өвдөлт ихтэй байвал эмчид үзүүлж, эмийн эмчилгээ, Өвдөлт намдаах, Үрэвслийн эсрэг эм, дааврын эмчилгээ гэрээр хийх шаардлага гардаг.
Мөн Цайрын бэлдмэл, Төмөр болон В бүлгийн амин дэм нөхөх, цус эрдэс, харшлын шинжилгээ авах шаардлагатай болдог.
#хүүхдийнэмчилгээ #хүүхдийнэмчийнүзлэгзөвлөгөө #хүүхдийнэмнэлэг #ХүүхдийнШинжилгээ #газрынзураг #ХЭЛ #хүүхдийнхэл #витамини #аминдэм #хүүхдийнхооллолт