Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв

Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!

Тус төв нь үндэсний хэмжээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сургалт, судалгаа явуулах, протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь чанартай, хүртээмжтэй хүргэх үүрэг бүхий төрийн байгууллага юм

.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд:
• Азийн хөгжлийн банк
• ДЭМБ
• Дэлхийн зөн Монгол
• Аифо Италийн төрийн бус байгууллага
• Австрали улсын засгийн газрын Монгол дахь Австрали улсын тэтгэлэгт хөтөлбөрийн сан
• Тайвань улсын Катэй Женерал эмнэлэг, Три сервис эмнэлэг
• БНСУ-ын Чошин их сургууль

This government organization’s responsibilities are to implement state policies at the national level, by ensuring the implementation of the Law on the Rights of Persons with Disabilities prevention of disability, conducting prosthetics and orthopedic devices, and provide comprehensive, quality and accessible rehabilitation care and services. Following are the collaborations with Foreign organizations:
• Asian Development Bank
• WHO
• World Vision Mongolia
• Italian Association Amici di Raoul Follereau
• Mongolia-Australia scholarship program
• Taiwanese Cathay General Hospital and Tri - Service General Hospital
• Choshin University, South Korea

🩺Манай хамт олны үнэт баялаг болсон эмч Та бүхэнд баярын мэнд хүргэе.Сэргээн засах тусламж үйлчилгээний чанарыг тасралтг...
30/03/2026

🩺Манай хамт олны үнэт баялаг болсон эмч Та бүхэнд баярын мэнд хүргэе.
Сэргээн засах тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, өвчтөн бүрийн амьдралд эерэг өөрчлөлт авчрахын төлөө хамтдаа зүтгэж байгаад талархал илэрхийлье.
Та бүхний тэвчээр, халамж, мэргэжлийн ур чадвар нь олон хүний амьдралыг шинээр эхлүүлэхэд тусалж байгаад бид бахархдаг.
Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье

30/03/2026

👩‍⚕️👨‍⚕️Эмч нартаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс баярын мэндийг хүргэж байна. Сайхан баярлаарай.

📢Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хөтөлбөр, арга...
30/03/2026

📢Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах уулзалт"-ыг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 09:30-12:30 цагийн хооронд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын зааланд зохион байгуулах гэж байна.
🔷Бүртгэлд хамрагдах иргэд
➡️Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 601 тоотод биечлэн
➡️77073000 дугаарт холбогдож бүртгэлд хамрагдана уу.

📢Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль өнөөдөр  /2026.03.26/ 16:00 цагт улсын хэмж...
26/03/2026

📢Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль өнөөдөр /2026.03.26/ 16:00 цагт улсын хэмжээнд болж, дуут дохио дуугарах үеэр тус төвийн 1-р байр болон Сэргээн засах төв эмнэлгийн нийт 60 албан хаагч мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад оролцлоо.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой юм.

💜ӨНӨӨДӨР "НИЛ ЯГААН ӨДӨР"💜✅Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг олон улс даяар эпилепси буюу уналт таталтын эмгэгийн т...
26/03/2026

💜ӨНӨӨДӨР "НИЛ ЯГААН ӨДӨР"💜
✅Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг олон улс даяар эпилепси буюу уналт таталтын эмгэгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготойгоор " Нил ягаан өдөр" болгон тэмдэглэдэг.
Эпилепситэй нэгнээ
💜Ойлгоё
💜Тусалъя
💜Хамтдаа хөгжье
✅Хэрвээ таны эргэн тойронд хүн унаж татвал дараах тусламжийг үзүүлээрэй.
💜Та өрөө айж сандрахгүй тайван байх
💜Татаж буй хүнийг хажуу тийш харуулан хэвтүүлэх
💜Эргэн тойрны аюулгүй байдлыг шалгаж, толгой доор зөөлөн дэр ивэх
💜Таталт эхэлсэн цагийг харж, таталт үргэлжилсэн хугацааг тэмдэглэх
💜Амьсгалын замыг чөлөөтэй байлгах /Цамцны товчийг тайлах, ороолтыг авах гэх.мэт/
💜Хөдөлгөөнийг хорих үйлдэл хийхгүй таталт дуустал тайван ажиглах
💜Олон хүн цуглуулахгүй байх, орчны агаарыг сэлгэх
📢ЯМАР ҮЕД ТҮРГЭН ТУСЛАМЖ ДУУДАХ ВЭ?
✅Таталт 5 минутаас дээш үргэлжилсэн
✅Халуурсан
✅Тархины гэмтэл авсан байж болзошгүй үед

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ОРОН ДАЯАР 16:00 ЦАГТ ДУУГАРАХ ТУЛ ДАДЛАГА СУРГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНАМонго...
26/03/2026

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ОРОН ДАЯАР 16:00 ЦАГТ ДУУГАРАХ ТУЛ ДАДЛАГА СУРГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг.
Энэ дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарах тул та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
https://nema.gov.mn/post/173618
#газархөдлөлтийндадлагасургууль

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ ЭНЭ ОНД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА🔹Хөгжлийн бэрхшээ...
25/03/2026

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ ЭНЭ ОНД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА
🔹Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
🔹Тус хурлаар дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцлоо.
🔹Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/44 дүгээр тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, холбогдох хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
🔹Бид 2025 онд төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээ, мэдээллээр хангах, түүнчлэн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх судалгаа хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг тэдний хөгжлийг дэмжих чиглэлээр 15 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласнаас гүйцэтгэл 90 хувьтай байна.
🔹Дэд зөвлөл нь 2026 онд дээрх чиглэлийн арга хэмжээнээс гадна салбар дундын уялдаа холбоог сайжруулах, болон хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зөвлөлийн гишүүдээс санал гарч төлөвлөгөөндөө тусган ажиллахаар шийдвэрлэлээ.

📢Газар хөдлөлт гэж юу вэ? Дэлхийн царцдас мандалд тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд түүнээс ялгар...
25/03/2026

📢Газар хөдлөлт гэж юу вэ?
Дэлхийн царцдас мандалд тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд түүнээс ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхайн долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх үйл явцыг газар хөдлөлт гэнэ.
Энгийнээр хэлэхэд газар хөдлөлт гэдэг нь газрын давхарга чичирхийлэх хөдөлгөөн бөгөөд дэлхийн дотоод энергийн нөлөөгөөр газрын давхаргууд тэлэх агших үзэгдэл явагдаж уулын чулуулаг асар хүчтэй хүчдэлд автах үзэгдэл юм.
Та бүхэн аюулгүй байдлаа хангахад туслах хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж байна.
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах
#ГазарХөдлөлт #Онцгой байдлын ерөнхий газар

АЛБА ХААГЧИД 614 ИРГЭНИЙ АМЬ НАС, 116.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛААУлсын хэмжээнд он гарсаар эхний хо...
25/03/2026

АЛБА ХААГЧИД 614 ИРГЭНИЙ АМЬ НАС, 116.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛАА
Улсын хэмжээнд он гарсаар эхний хоёр сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 614 хүний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 619 нь гал түймэр, 134 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол / зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 6 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
https://nema.gov.mn/post/173119
#гамшигосол
#тоонмэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2026 оны эхний 2 сард 774 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар буюу 65-аар өссө...
25/03/2026

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2026 оны эхний 2 сард 774 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар буюу 65-аар өссөн байна.
Үндэсний Статистикийн Хороо
#аюултүзэгдэл
#сарынтойм

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНАМонгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар т...
25/03/2026

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага болоод ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоон хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл, сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэл хотын 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байна.
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3073 нь манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тиймээс иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхан шатны сургалт, дадлагад хамрагдахыг уриалж байна.
https://nema.gov.mn/post/173598
https://www.gov.mn/news/n/23f7
https://belenbai.mn/pages/6672581b0d3bdda282518f4c
#газархөдлөлтийнгамшгаасурьдчилансэргийлэхтаниулахөдөр
#ГазарХөдлөлт

📢ТАНЫГ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
17/03/2026

📢ТАНЫГ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Address

Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв/СБД 7-р хороо Эрхүүгийн гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670118809

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв:

Share

Our Story

Тус төв нь үндэсний хэмжээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Xөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сургалт, судалгаа явуулах, протез, ортопедын хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь чанартай, хүртээмжтэй хүргэх үүрэг бүхий төрийн байгууллага юм.