Идэрмэг" мэдрэлийн эмнэлэг.

Идэрмэг" мэдрэлийн эмнэлэг. "Идэрмэг" мэдрэлийн эмнэлэгийн албан ёсны хуудас

Идэрмэг  мэдрэлийн эмнэлэг нь мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг олон улсын стандартын дагуу оношлон, зөвлөгөө өгч, эмчилг...
12/12/2025

Идэрмэг мэдрэлийн эмнэлэг нь мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг олон улсын стандартын дагуу оношлон, зөвлөгөө өгч, эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн архаг эмгэгтэй өвчтөнд зөвлөгөө өгч байна. 🧠
Хэрэв танд:
🔸Толгой өвдөх
🔸Толгой эргэх
🔸Чих шуугих
🔸Тэнцвэр алдах
🔸Даралт ихсэх
🔸Амархан ядрах, анхаарал төвлөрөх чадвар буурах
🔸Нойргүйдэх
🔸Гар, хөл бадайрах, мэдэрхүй буурах
🔸Тархины харвалтын үлдэц
🔸Гурвалсан мэдрэлийн ян
🔸Нүүрний мэдрэлийн захын саа
🔸Нуруу өвдөх гэх мэт зовуурь илэрч байвал:
🔹Мэдрэлийн эмчийн үзлэг /Зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөө /
🔹Тархины судасны өнгөт хэт авиан шинжилгээ /Дуплекссонографи /
🔹Өдрийн эмчилгээ
🔹Хэвтэн эмчилгээ
🔹Сэргээн засах, физик эмчилгээ /Зөвлөх эмчийн үзлэг зөвлөгөө /
Мөн манай эмнэлгийг зорин үйлчлүүлснээр:
🧠Эмийн эмчилгээ
🧠Эрдэс витамин нөхөх, бодисын солилцоо дэмжих
🏃Сэргээн засах эмчилгээ
🏃Хөдөлгөөн засал эмчилгээ
⚙️Физик эмчилгээ
👩‍🍳Өдрийн 3 хоол
Мэргэжлийн туршлагатай хамт олон, найрсаг тав тухтай үйлчилгээг авна.
Хаяг: Улаанбаатар хот,Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
Лавлах дугаар: 70118460, 91918460

Нурууны өвдөлт гэж юу вэ?Нурууны өвдөлт ихэвчлэн булчин, шөрмөс, яс, нугаламын дискний асуудлаас үүсдэг. Удаан суух, огц...
10/12/2025

Нурууны өвдөлт гэж юу вэ?
Нурууны өвдөлт ихэвчлэн булчин, шөрмөс, яс, нугаламын дискний асуудлаас үүсдэг. Удаан суух, огцом хөдөлгөөн хийх, буруу байрлалаар хэвтэх зэрэг өдөр тутмын үйлдэлтэй холбоотойгоор нурууны өвдөлт үүсдэг.
Нуруугаар өвдөхөд нөлөөлөх хүчин зүйлс:
-Хүнд ачаа өргөх
-Удаан суудаг, зогсох,
-Доргионтой болон чичиргээтэй нөхцөл
-Хэт халуун, хүйтэн орчинд ажиллах
-Үрэвсэл, голомтот эмгэг
-Гэмтэл бэртэл
Эмнэлзүйн шинж тэмдэг:
🔹Гэнэт янгинаж өвдөх
🔹Хөдөлгөөн эрс хязгаарлагдах
🔹Нурууны булчин чангарах
🔹Булчингийн чангаралаас нуруу бөгтийх, хазгай болох
🔹Өвдөлт нуруунаас өгзөг, гуя, шилбэний гадна талаар дамжиж, янгинах
🔹Суудлын мэдрэл болон өгзөгний доод артерийг дарахад бүсэлхий-суудлын өвдөлт илрэх
🔹Явахад хөл бадайрах, өвдөлт нэмэгдэх, доголох
Эмчилгээ:
-Шинж тэмдгийн эмчилгээ
-Сэргээн засах, физик эмчилгээ
-Хөдөлгөөн засал
-Шалтгаан тодруулж шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчид үзүүлэх зөвлөгөө авах
- Урьдчилан сэргийлэх / даарч хөрөхгүй байх, хүнд зүйл өргөхгүй байх, зөв сууж босох, тохирсон бүс бүслэх /
👩‍⚕️Оношилгоо:
Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэдрэлийн эмчид хандах ба эмч үзлэг хийж оношилгоо, шинжилгээ хийхээс гадна шаардлагатай тохиолдолд толгойн КТ, СРТ хийлгэх эсэхийг нарийн мэргэжлийн эмч шийддэг.
🏨Хаяг: Улаанбаатар хот,Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
📞Лавлах дугаар: 70118460, 91918460

Идэрмэг  мэдрэлийн эмнэлэг Мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг олон улсын стандартын дагуу оношлон, зөвлөгөө өгч, эмчилгээг...
09/12/2025

Идэрмэг мэдрэлийн эмнэлэг
Мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг олон улсын стандартын дагуу оношлон, зөвлөгөө өгч, эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн архаг эмгэгтэй өвчтөнд зөвлөгөө өгч байна.
🔹Мэдрэлийн эмчийн үзлэг /Зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөө /
🔹Тархины судасны өнгөт хэт авиан шинжилгээ /Дуплекссонографи /
🔹Өдрийн эмчилгээ /Өөрийн зав чөлөөнд тохируулах /
🔹Хэвтэн эмчилгээ
🔹Сэргээн засах, физик эмчилгээ /Зөвлөх эмчийн үзлэг зөвлөгөө /
Мөн манай эмнэлгийг зорин үйлчлүүлснээр:
🧠Эмийн эмчилгээ
🧠Эрдэс витамин нөхөх, бодисын солилцоо дэмжих
🏃Сэргээн засах эмчилгээ
🏃Хөдөлгөөн засал эмчилгээ
⚙️Физик эмчилгээ
👩‍🍳Өдрийн 3 хоол
Мэргэжлийн туршлагатай хамт олон, найрсаг тав тухтай үйлчилгээг авна.
Хэрэв танд:
🔸Толгой өвдөх
🔸Толгой эргэх
🔸Чих шуугих
🔸Тэнцвэр алдах
🔸Даралт ихсэх
🔸Амархан ядрах, анхаарал төвлөрөх чадвар буурах
🔸Нойргүйдэх
🔸Гар, хөл бадайрах, мэдэрхүй буурах
🔸Тархины харвалтын үлдэц
🔸Гурвалсан мэдрэлийн ян
🔸Нүүрний мэдрэлийн захын саа
🔸Нуруу өвдөх
Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэдрэлийн эмчид хандах ба эмч үзлэг хийж оношилгоо, шинжилгээ хийхээс гадна шаардлагатай тохиолдолд толгойн КТ, СРТ хийлгэх эсэхийг нарийн мэргэжлийн эмч шийддэг.
Хаяг: Улаанбаатар хот,Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
Лавлах дугаар: 70118460, 91918460

🧠Тархины харвалт гэж юу вэ?Тархины цус харвалт гэдэг нь судасны шалтгаанаар гэнэт цочмог үүсэх тархины үйлийн хэсэгчилсэ...
01/12/2025

🧠Тархины харвалт гэж юу вэ?
Тархины цус харвалт гэдэг нь судасны шалтгаанаар гэнэт цочмог үүсэх тархины үйлийн хэсэгчилсэн ба бүрэн дутагдлын голомтот шинжүүд 24 цагаас дээш хугацаагаар илрэх тархины цусны эргэлтийн цочмог хямралыг “Тархины харвалт” гэнэ.
Тархины цус харвалтын хэлбэр:
- Тархины цусан хангамж их хэмжээгээр багасах эсвэл зогсох, түүнээс үүдэн тархинд очих хүчилтөрөгч болон шим тэжээлийн хэмжээ огцом буурах
- Судас хагарч, тархируу эсвэл тархины эргэн тойронд цус алдах
Эрсдэлт хүчин зүйлс:
🔹 Илүүдэл жинтэй болон хэт таргалалттай байх
🔹 Хөдөлгөөний дутагдалтай байх
🔹 Архины зохисгүй хэрэглээ
🔹 Кокаины агууламжтай эм тариа ихээр хэрэглэдэг байх
🔹 Тамхи татдаг байх
🔹 Цусны даралт байнга 120/80-аас өндөр байх
🔹 Холестрины хэмжээ их байх
🔹 Чихрийн шижинтэй байх
🔹 Нойргүйдэх өвчтэй байх
🔹 Зүрхний дутагдал, зүрхний хэмийн тогтворгүй байдал
🔹 Ишеми болон зүрхний шигдээс болж байсан
ТАРХИ БОЛ ЦАГ
Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай тусламж дуудах шаардлагатай гэдгийг хүн бүр мэдэж байх хэрэгтэй.
Үүнд:
- Биеийн аль нэг хэсэг жишээ нь нүүр, хөл, гарын булчингууд, эсвэл бүхэлдээ, гэнэт сулрах, саажих, бадайрах
- Хэлж ярих үед бэрхшээлтэй, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох
- Нүд бүрэлзэх, юм хоёрлож харагдах (ялангуяа нэг нүдэнд)
- Толгой эргэх, гуйвах, гэнэт унах
- Толгой гэнэт хүчтэй өвдөх, ухаан алдах
Тархины цус харвалтын дараа эмчилгээг эрт эхлэх нь тархины гэмтлийг багасгаж, сэргэлтийг дэмждэг.
Сэргээн засах эмчилгээ:
Тархины цус харвалтын улмаас үүсэх саажилтын үед илрэх хөдөлгөөний өөрчлөлт өдөр тутмын бүхий л амьдралд нөлөөлж, хамгийн энгийн хэрэгцээ болох хувцаслах, хооллох зэрэг үйлдлийг гүйцэтгэхэд бэрхшээлтэй болгодог.
Харвалтын дараах сэргээн засах эмчилгээний үндсэн зорилго нь өдөр тутмын амьдралын дадалд дахин сургах замаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино. Үүний тулд мэдрэлийн эмч, хөдөлгөөн засалч, хэл ярианы согог засалч, сэргээн засахын эмч, сувилагч зэрэг олон нарийн мэргэжлийн хүмүүстэй баг ажиллах шаардлагатай.
Идэрмэг мэдрэлийн эмнэлэг нь:
🔹Мэдрэлийн эмчийн үзлэг /Зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөө /
🔹Тархины судасны өнгөт хэт авиан шинжилгээ /Дуплекссонографи /
🔹Хэвтэн эмчилгээ
🔹Өдрийн эмчилгээ
🔹Сэргээн засах, физик эмчилгээ /Зөвлөх эмчийн үзлэг зөвлөгөө /
Хаяг: Улаанбаатар хот,Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
Лавлах дугаар: 70118460, 91918460
#Эрүүлмэнд #зөвлөгөө

Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тасагт эргэлт оруулахгүй тул эргэлтийг зөвхөн эмнэл...
29/11/2025

Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тасагт эргэлт оруулахгүй тул эргэлтийг зөвхөн эмнэлэгийн I давхарт өгнө үү!
(Амны хаалт, улавч өмсөж үйлчлүүлээрэй)
Хайртай хүмүүсээ хамгаалъя 😷🤗

НҮҮРНИЙ МЭДРЭЛИЙН ЗАХЫН СААНүүрний мэдрэлийн захын саа нь нүүрний булчингийн саажлаар илэрдэг тархины мэдрэлийн саажлын ...
28/11/2025

НҮҮРНИЙ МЭДРЭЛИЙН ЗАХЫН САА
Нүүрний мэдрэлийн захын саа нь нүүрний булчингийн саажлаар илэрдэг тархины мэдрэлийн саажлын хамгийн элбэг тохиолдох эмгэг юм. Нүүрний мэдрэлийн цочмог саагийн шалтгаан дийлэнх тохиолдолд тодорхой бус байх боловч өвчний шалтгаан вирусийн халдвар, гэмтэл, дунд чихний архаг үрэвсэл, тархины голомтот өөрчлөлт, хавдар, цусан хангамжийн дутал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.
Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэдрэлийн эмчид хандах ба эмч үзлэг хийж оношилгоо, шинжилгээ хийхээс гадна шаардлагатай тохиолдолд толгойн КТ, СРТ хийлгэх эсэхийг нарийн мэргэжлийн эмч шийддэг.
Урьдчилан сэргийлэлт:
Вирусийн халдвар авах, даарч хөрөхөөс сэргийлэх, нүүрний саа үүсэх хоёрдогч шалтгаан болох чихрийн шижин, даралт ихсэлт, чихний архаг өвчин зэрэг эмгэгийг эмчлэх шаардлагатай байдаг.
🏨Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
📞Лавлах дугаар: 70118460, 91918460

Өнөөдөр Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр тохиож байна.Дэлхий даяар жил бүр 12 сая хүн тархины харвалтад өртдөг. Харв...
29/10/2025

Өнөөдөр Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр тохиож байна.
Дэлхий даяар жил бүр 12 сая хүн тархины харвалтад өртдөг. Харвалт нь нас, хүйс үл хамааран хүн бүрт тохиолдож болдог.
Эрсдэлт хүчин зүйлс:
🔹Даралт ихсэх
🔹Чихрийн шижин
🔹Таргалалт
🔹Стресс
🔹Хорт зуршил /тамхи, архины хэрэглээ гэх мэт /

Урьдчилан сэргийлэх 5 арга:
1️⃣ Даралтаа тогтмол шалгах
2️⃣ Эрүүл хооллолт
3️⃣ Хөдөлгөөнтэй амьдрал
4️⃣ Стрессээ зөв удирдах
5️⃣ Жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах

“Өнөөдөр өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахад нэг алхам хийгээрэй.

✅Өнөөдөр Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр  Жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдрийг Тархины харвалтын эсрэг Дэлхийн ...
29/10/2025

✅Өнөөдөр Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр

Жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдрийг Тархины харвалтын эсрэг Дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Тархины харвалт гэдэг нь тархины судас хагарч, эсвэл бөглөрсний улмаас тархины цусан хангамж алдагдаж, тархины эдийн өөрчлөлт үүсгэдэг нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт өндөртэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндрэл учруулдаг эмгэг юм.

Идэрмэг мэдрэлийн эмнэлэг нь өдөрлөгийн хүрээнд эмчлүүлэгч түүний асран хамгаалагч нар болон нийт ажилчдад Тархины цус харвалтын талаар "Цаг хугацаа ба тархи" сэдвээр сургалт орж гарын авлага хүн бүрт тараан өдөрлөгийг амжилттай үр дүнтэй зохион байгуулан ажиллалаа. Сургалтад оролцсон эмчлүүлэгч, асран хамгаалагч нарт болон эмнэлгийн нийт ажилчид хамт олондоо талархал илэрхийлье.
Харвалтын үед хором мөч бүр үнэ цэнэтэй.

Идэрмэг мэдрэлийн эмнэлэг нь мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг олон улсын стандартын дагуу оношлогоо, зөвлөгөө өгч, эмчил...
23/10/2025

Идэрмэг мэдрэлийн эмнэлэг нь мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг олон улсын стандартын дагуу оношлогоо, зөвлөгөө өгч, эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн архаг эмгэгтэй өвчтөнд зөвлөгөө өгч байна.
Хэрэв танд:
🔸Толгой өвдөх
🔸Толгой эргэх
🔸Чих шуугих
🔸Тэнцвэр алдах
🔸Даралт ихсэх
🔸Амархан ядрах, анхаарал төвлөрөх чадвар буурах
🔸Нойргүйдэх
🔸Гар, хөл бадайрах, мэдэрхүй буурах
🔸Тархины харвалтын үлдэц
🔸Гурвалсан мэдрэлийн ян
🔸Нүүрний мэдрэлийн захын саа
🔸Нуруу өвдөх гэх мэт зовуурь илэрч байвал:
🔹Мэдрэлийн эмчийн үзлэг /Зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөө /
🔹Тархины судасны өнгөт хэт авиан шинжилгээ /Дуплекссонографи /
🔹Өдрийн эмчилгээ
🔹Хэвтэн эмчилгээ
🔹Сэргээн засах, физик эмчилгээ /Зөвлөх эмчийн үзлэг зөвлөгөө /
Мэргэжлийн туршлагатай хамт олон, найрсаг тав тухтай үйлчилгээг авна.
Хаяг: Улаанбаатар хот,Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
Лавлах дугаар: 70118460, 91918460

Тархины судасны өнгөт хэт авиан шинжилгээ (Дуплекссонографи)Тархины судасны ханын бүтэц, хатуурал, товруу зэргийг дүрслэ...
22/10/2025

Тархины судасны өнгөт хэт авиан шинжилгээ (Дуплекссонографи)
Тархины судасны ханын бүтэц, хатуурал, товруу зэргийг дүрслэн харж, үүссэн атеросклерозын товрууг хэмжиж, судасны нарийслын хувийг тогтоож, бөглөрөл буй эсэхийг харах боломжтой шинжилгээний арга юм.
Шинжилгээ хийлгэх заалт:
🔹Артерийн даралт ихсэх өвчин
🔹Чихрийн шижин хэв шинж 2
🔹Архины хэт их хэрэглээ
🔹Архаг тамхидалт
🔹Амьдралын буруу хэв маяг
🔹Таргалалт
🔹Цусан дахь өөх тос холестерин түвшин өндөр байх
🔹Урьд нь давтан харвалт өгч байсан
Дуплексийн шинжилгээ нь хүний биед хоргүй, хямд, хурдан түргэн оношлох боломжтой шинжилгээний арга юм.
Хаяг: Улаанбаатар хот,Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
Лавлах дугаар: 70118460, 91918460, 91096611

ТОЛГОЙ ЭРГЭЛТ ГЭДЭГ НЬ: Хүмүүсийн дунд элбэг тохиолддог зовиурын нэг. Толгой эргэх үед биеийн тэнцвэр алдагдаж орчны юмс...
21/10/2025

ТОЛГОЙ ЭРГЭЛТ ГЭДЭГ НЬ:
Хүмүүсийн дунд элбэг тохиолддог зовиурын нэг. Толгой эргэх үед биеийн тэнцвэр алдагдаж орчны юмс хөдлөх мэт болдог. Энэ нь бие даасан өвчин биш бөгөөд харин ихэвчлэн суурь эмгэгийн шинж тэмдэг болдог.
🔹Толгой эргэлтийн хэлбэрүүд🔹
Толгой эргэлт нь янз бүрийн хэлбэртэй байдаг. Хамгийн элбэг тохиолддог хэлбэрт өвчтөний орчин тойрон буюу өрөө тасалгаа нь тойрон эргэлдэж байгаа мэт эсвэл эргэдэг тоглоомон дээр сууж байгаа мэт болдог. Эсвэл зогсож байгаа шал буюу газар ганхаж байгаа мэт мэдрэмж төрнө. Үүнээс гадна цахилгаан шатанд дээшээ, доошоо явж байгаа мэт болдог.
Толгой эргэлтийн дагалдах шинж тэмдэг:
🔷Дотор муухай оргих
🔷Бөөлжих
🔷Хөлрөх
🔷Зүрх дэлсэх
🔷Айдас төрөх
🔷Зогисох
🔷Гуйвах
Тэнцвэрийн эрхтэний үйл ажиллагаа нь хүний биеийн бусад эрхтэнтэй адил гэмтэх, үрэвсэх, цусан хангамж муудах зэрэг янз бүрийн шалтгаанаар өөрчлөгдөж болно.
Толгой эргэлт үүсгэх хамгийн элбэг тохиолдох шалтгаан бол байрлалаас хамаарсан толгой эргэлт юм. Энэ өвчний үед толгойг тодорхой нэг чиглэлд хөдөлгөсөнтэй холбоотой толгой эргэнэ. Ихэнхдээ өвчтөн шөнө нэг талаас нөгөө талруу харж хэвтэх, эсвэл сууж байгаад хэвтэх тохиолдолд толгой богино хугацаанд, хэдхэн секундын турш эргэж, дотор муухайрна.
Зарим тохиолдолд толгой эргэх нь чих шуугих болон сонсгол муудах зовиуртай давхцана. Энэ нь тэнцвэрийн эрхтэнээс гадна сонсголын эрхтэн гэмтсэнийг илтгэдэг.
Тархины цусан хангамж муудах болон тархины эмгэгийн үед толгой эргэнэ. Энэ үед тархины үйл ажиллагаатай холбоотой нэмэлт олон шинж тэмдэг илрэдэг тул эмчийн үзлэгээр төв мэдрэлийн тогтолцооны гэмтлийг тогтоох боломжтой байдаг.
👩‍⚕️Оношилгоо:
Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэдрэлийн эмчид хандаж зөвлөгөө авах ба эмч үзлэг хийж оношилгоо, шинжилгээ хийхээс гадна шаардлагатай тохиолдолд толгойн КТ, СРТ хийлгэх эсэхийг нарийн мэргэжлийн эмч шийддэг.
🏨Хаяг: Улаанбаатар хот,Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
📞Лавлах дугаар: 70118460, 91918460

Address

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 11-р хороо Хасбаатарын гудамж Монватт компанийн байр (Эх нялхасын баруун хойно МТ колонкийн чанх хойно)
Ulaanbaatar
0097670118460

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00
Saturday 08:30 - 17:00

Telephone

+97670118460

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Идэрмэг" мэдрэлийн эмнэлэг. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Идэрмэг" мэдрэлийн эмнэлэг.:

Share

Category