Хавдар судлалын үндэсний төв

Хавдар судлалын үндэсний төв Хавдрын талаар олон нийтэд мэдээлэл түгээх

29/10/2025

Лхагва гараг - хөгжмийн эмчилгээний цаг! 🎶
Өнөөдөр бид сэтгэлээ тайвшруулж, хөгжмийн аялгуугаар дамжуулан дотоод амар амгаланг мэдрэх хөгжмийн эмчилгээ хийх гэж байна.
Та бүхэн урьдын адил тайвширч, хөгжмийн аялгууг сэтгэлээрээ мэдрээрэй. 💫
хөтөлбөр:
1. 🎻 Хэнтийн өндөр ууланд — Б.Дамдинсүрэн
(Морин хуурч: Бат-Эрдэнэ)
2. 🎻 Чиний нулимс — Н.Жанцанноров
(Морин хуурч: Бат-Эрдэнэ)
3. 🎤 Сомнение — М.Глинка
(Дуучин: Бат-Эрдэнэ)
4. 🎶 Ардын дуу Ширээ нуур
5. 🎼 Ц.Нацагдорж — Хоролдойн Ари
6. 🌄 Монгол нутгийн үзэсгэлэн
Үг: Ш.Дулмаа | Ая: С.Цоодол | Дуучин: Жавхланчимэг
7. 💕 Санаж байна уу — Ж.Эрдэнэбаатар
(Дуучин: Жавхланчимэг)
8. 🎹 Анхны хайрын дуу
(Төгөлдөр хуурч: Л.Сүхбат)
9. 💖 Дандаа чамайг хайрлаж явъя
10. 🌾 Сэрсэн тал — Б.Шарав

Эрхэм хүндэт хөхний хавдрын даван туулагсад та бүхнийг "Хөхний хавдрын эсрэг анхаарал хандуулах сар буюу 10-р сар"-ын хү...
27/10/2025

Эрхэм хүндэт хөхний хавдрын даван туулагсад та бүхнийг "Хөхний хавдрын эсрэг анхаарал хандуулах сар буюу 10-р сар"-ын хүрээнд хийгдэх гэж буй хөхний хавдрын даван туулагчдын уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Уг үйл ажиллагаа 10-р сарын 30-ны Пүрэв гаригт 14:00 цагаас Хавдар Судлалын Үндэсний Төвийн НЭМ-ийн төв буюу Дугуй зааланд болно.

Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна
27/10/2025

Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

24/10/2025

🎯 10-р сарын 24-өөс 26-ны өдрүүдэд
МСН Сувилахуйн Зөвлөх зэргийн шалгалтыг Хавдар Судлалын Үндэсний Төвд зохион байгуулж байна. Улсын хэмжээнд нийт 46 сувилагч Зөвлөх зэргийн шалгалт өгнө. Зөвлөх зэргийн шалгалт өгч буй нийт сувилагч нартаа амжилт хүсье👏
Batbold Tseleejav Kish Mng

22/10/2025

🎶 Өнөөдөр (Лхагва гараг) — хөгжмийн эмчилгээ маань амжилттайгаар үргэлжилж байна!
Энэ удаад бидний хөтөлбөрт СУИС- ийн хөгжмийн урлагийн сургуулийн концертмейстр ахлах багш СТА, БТА Б.Амгалан мөн Магистр, СТА С. Батбаатар хүрэлцэн ирж, өвчтөнүүдтэй хамт хөгжим, дуу аялгуугаар сэтгэлээ сэргээж, сэтгэлийн амар амгалан, халуун дурсамж, урам зориг бэлэглэлээ.

Хөгжим бол зүгээр нэг дуу биш — сэтгэлийн эм юм. 💖

🖊Санамж бичиг байгууллааХавдар Судлалын Үндэсний Төвийн ХӨХНИЙ ТӨВД иж бүрэн засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хү...
20/10/2025

🖊Санамж бичиг байгууллаа
Хавдар Судлалын Үндэсний Төвийн ХӨХНИЙ ТӨВД иж бүрэн засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хүмүүнлэгийн төслийн санамж бичиг байгуулах ёслол болж Miss World тэмцээний Монгол дахь эрх эзэмшигч, "Азиан Фючир " ХХК-ийн захирал Д.Уянгалянхуа болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн захирал Ц.Батболд нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа🤝👏
10-р сар Хөхний хавдрын эсрэг анхаарал хандуулах сар бөгөөд "Дэлхийн Мисс" тэмцээний оролцогчид "Хөхөө хайрлая хамгаалъя, халамжилъя" уриан дор охид бүсгүйчүүдийг эрт илрүүлэгт орохыг уриалахын зэрэгцээ Хүмүүнлэг үйлсийн хүрээнд Дэлхийн стандартад нийцсэн Хөхний төв байгуулах үйлсийг зохион байгуулж байгаа юм.
Batbold Tseleejav
Kish Mng
Miss World - Mongolia
Uyangalyanhua Dondovtseren

Address

БЗД Нам Ян Жугийн гудамж/Зүүн 4 замаас Нарантуул явах замын баруун талд/
Ulaanbaatar
458189

Alerts

Be the first to know and let us send you an email when Хавдар судлалын үндэсний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category