Мөнгөлөнгоо ӨЭМТ

Мөнгөлөнгоо ӨЭМТ Нийслэлийн Баянгол Дүүргийн 17-р хорооны Мөнгөлөнгоо ӨЭМТ

ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР🌍 Дэлхийн гар угаах өдрийг жил бүрийн 10-р сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр гараа...
15/10/2025

ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР
🌍 Дэлхийн гар угаах өдрийг жил бүрийн 10-р сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр гараа зөв угаах дадлыг хэвшүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилдаг.
🙌 Олон улсын судалгаагаар гараа тогтмол, зөв угаадаг хүмүүсийн дунд суулгалт болон томуу төст өвчний тохиолдол 20–40%-аар бага байдаг нь тогтоогджээ.
🫧 Гараа угаахдаа алга, хурууны завсар, хумсны доод хэсэг, бугуйгаа хамруулан сайтар угаах нь хамгийн үр дүнтэй байдаг.
👶 Хүүхдэд гар угаах зөв дарааллыг жишээгээр үзүүлж, дадал болгох нь тэдний эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал алхам юм.
✅ Гар угаах нь хамгийн энгийн, үр дүнтэй халдвараас сэргийлэх арга юм. ❤️🫶

15/10/2025

Цуврал бичлэг 8📌
🎀Хөхний хавдрын эсрэг анхаарал хандуулах сар буюу 10-р сар🌸
Хөхний эрүүл мэнддээ анхаарал хандуулах, хөхөө өөрөө шалгах дадлыг хэвшүүлэх, мөн хөхний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахыг уриалж байна💖

13/10/2025

🔰СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛААРАЙ

📌Өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, хайртай хүмүүстэйгээ холбоотой бай, биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж, өдөр тутмын хэв маягаа хадгалаарай. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж, утга учиртай, сэтгэл баясгах зүйлсэд цаг гарга. Хэрэв хэрэгтэй бол дотнын найз нөхөд, гэр бүл эсвэл мэргэжлийн хүнээс тусламж авах нь ухаалаг алхам юм.

ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР-2025

#ДэлхийнСэтгэцийнЭрүүлМэндийнӨдөр #СЭМҮТ

13/10/2025

🔰Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр бол ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

📌Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр нь сэтгэцийн эрүүл мэндгүйгээр эрүүл мэнд гэж байх боломжгүй гэдгийг бидэнд сануулдаг чухал өдөр билээ. Энэ жилийн хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай, онцгой байдлын үед хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн хэрэгцээг яаралтай дэмжихэд ДЭМБ-ын нөлөөллийн ажил чиглэж байна.

📌Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зэрэг нь сэтгэл зүйн хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Ийм хямралын үед хувь хүмүүсийн сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дэмжих нь чухал ба энэ нь амь насыг аварч, хүмүүст хямралыг даван туулах хүч чадал, эдгэрэх орон зайг өгч, зөвхөн хувь хүн төдийгүй хамт олны хувьд сэргэх боломжийг олгодог. Тийм ч учраас төрийн албан хаагчид, эрүүл мэнд, нийгмийн халамж, сургуулийн ажилтнууд, олон нийтийн бүлгүүд зэрэг хүн бүр нэгдэх нь чухал юм. Бид гар нийлэн ажилласнаар хүн бүрийн сайн сайхан байдлыг хамгаалахын зэрэгцээ хүнд нөхцөлд байгаа хүмүүст шаардлагатай дэмжлэгийг авах боломжийг олгоно.

📌Нотолгоо болон олон нийтэд түшиглэсэн арга хэмжээнд хөрөнгө оруулснаар бид сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай хэрэгцээг шийдэж, урт хугацааны эдгэрэлтийг дэмжиж, амьдралаа сэргээн босгож, цэцэглэн хөгжихөд нь хүмүүс болон олон нийтийг чадавхижуулж чадна.

📌Энэхүү Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр сэтгэцийн эрүүл мэндийг эрхэмлэдэг, хамгаалдаг, хүн бүрд хүртээмжтэй, ялангуяа хүнд хэцүү үед хүртээмжтэй дэлхийг бий болгохын төлөө хүчин чармайлтаа эрчимжүүлцгээе.

#СЭМҮТ #ДэлхийнСэтгэцийнЭрүүлМэндийнӨдөр #сэтгэцийнэрүүлмэнд

13/10/2025
📌Бага насны хүүхдийг хорт бодисоос хамгаалъя🙂
30/09/2025

📌Бага насны хүүхдийг хорт бодисоос хамгаалъя🙂

29/09/2025

Цуврал бичлэг 7📌
"Хортой бодисоос хүүхдээ хамгаалъя" цахим аян бага насны хүүхдийг👧🧒 хордох эрсдэлээс сэргийлье‼
Химийн бодисыг хүүхдийн гар хүрэх газраас хол хадгалаарай 🙂

Аюулгүй скүүтер-Аюулгүй хот✅Осол гэмтлээс сэргийлье⚠️⚠️⚠️
29/09/2025

Аюулгүй скүүтер-Аюулгүй хот✅
Осол гэмтлээс сэргийлье⚠️⚠️⚠️

👩🏻‍⚕️Томуугийн вакциндаа идэвхтэй хамрагдацгаая☺️☺️☺️.🕚 ӨЭМТ-д ажлын өдрүүдэд 08:30-15:00 цагийн хооронд хийж байна.
29/09/2025

👩🏻‍⚕️Томуугийн вакциндаа идэвхтэй хамрагдацгаая☺️☺️☺️.
🕚 ӨЭМТ-д ажлын өдрүүдэд 08:30-15:00 цагийн хооронд хийж байна.

29/09/2025

🛵🛴🚲🏍️Замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай, соёлтой, дүрмээрээ оролцож бэртэж гэмтэхээс сэргийлье‼️‼️

29/09/2025

АНХААР ⚠️⚠️ Хүүхэд бүрийн аюулгүй байдалд эцэг эхийн оролцоо чухал.
Эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэн өөрийн болон бусдын хүүхдийн аюулгүй байдлыг ханган учирч болзошгүй гэмтэл бэртлээс сэргийлээрэй !!!
Эрүүл биед саруул ухаан оршино

Address

Bayngol Duureg 4-r Horoolol 17-r Horoo
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97679970017

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнгөлөнгоо ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Мөнгөлөнгоо ӨЭМТ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category