20/04/2026
Эргэлзээ гэж яг юу вэ?
Сэтгэл судлалын хувьд эргэлзээ гэдэг нь:
→ Тархины “өөрийгөө хамгаалах” хариу үйлдэл
Та шинэ зүйл хийх, эсвэл чухал шийдвэр гаргах үед тархи “аюул байна” гэж дохио өгдөг
Тиймээс чи:
– Хойшлуулна
– Шийдэж чадахгүй гацна
– Өөртөө итгэхээ больдог
Тархины хувьд
👉 Шинэ зүйл = Аюул
Хэдий энэ бодит аюул биш байсан ч таны тархи таныг "хамгаалах” гэж эргэлзээ үүсгэдэг.
Харин яагаад зарим хүмүүс байнга эргэлздэг вэ?
1. Өөртөө итгэл бага
Өмнө нь шүүмжлэл их сонсож байсан бол та шийдвэр гаргахдаа алдах вий гэж айдаг.
→ Тиймээс “баталгаатай” болтол алхам хийдэггүй.
2. Төгс хийх хүсэл (perfectionism)
“Бүх зүйл бэлэн биш бол эхлэхгүй”
Гэвч бодит байдал дээр:
👉 Төгс байдал хэзээ ч ирдэггүй
→ Энэ нь эргэлзээг улам удаан болгодог
3. Бусдын бодлоос хамаарах
“Хүмүүс юу гэж бодох бол?”
Энэ бодол таны өөрийн хүсэл биш, харин гадны хүлээлтээр амьдрахад хүргэдэг
Шийдэл маш энгийн:
– Жижиг алхам хий
– Төгс биш эхэл
– Алдааг айхгүй хүлээж ав
👉 Итгэл бол үйлдлийн дараа ирдэг