Таны Инээмсэглэл төв - Your Smile Rehabilitation Center

Таны Инээмсэглэл төв - Your Smile Rehabilitation Center Ажиллах цагийн хуваарь: Даваа- Баасан гаригуудад 09- 18 ц?

Алсын хараа: Монголдоо дэлхийн жишигт хүрсэн сэргээн засах үйлчилгээг үзүүлэгч болж, өвчлөлийн тоог бууруулах

Эрхэм зорилго: Бид таны хэвийн амьдралыг сэргээж, үргэлж инээмсэглэхийг тань харах

Бидний Уриа: АМЬДРАЛ өдөр бүр гайхалтай...

Таны болон таны хайртай дотно хүмүүсийн тань инээмсэглэл энэ хорвоог эрч хүч, урам зоригоор тэтгэж байдаг. Инээмсэглэл таны өвчнийг намдаан стрессийг тайлж сэтгэл гутралаас аварч өдөр бүр эрүүл мэндийг тань сахин хамгаалдаг.

Иймд бид таны эрүүл мэндийн толь болсон инээмсэглэлийн төлөө энэхүү сэргээн засах төвийг байгуулсан юм. Манай төвийн гүйцэтгэх захирал Э.Болорчулуун 2010 онд цус харваж, өөрийн амьдралаар даван туулсанаар төвийг байгуулах анхны санааг гарган бусад дэмжигчидтэй хамтран ажиллаж эхэлснээр 2012 оны 9-р сарын 2-ны өдөр “Таны Инээмсэглэл” сэргээн засах төв үүд хаалгаа нээсэн билээ. Байгуулагдсанаасаа хойш өдийг хүртэл албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны сэргээн засах хувийн эмнэлэг юм


“Таны Инээмсэглэл” төв нь цус харвалт, тархины саажилт, нугасны гэмтэл болон бусад өвчний улмаас хөдөлгөөн нь саажсан хүмүүсийн хөдөлгөөнийг сэргээх, нийгмийн идэвхтэй харилцаанд эргэн оролцоход туслах чиглэл бүхий анагаах ухааны орчин үеийн сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

- Цус харвалтын дараах сэргээн засал
- Бүх төрлийн өвчний улмаас үүссэн саажилтыг засах хөдөлгөөнт дасгал
- Тархины гэмтлийн дараах сэргээн засал
- Чангарсан булчинг суллах массаж
- Нүүрний судлын сааг эмчлэх
- Ууц, нурууны өвдөлт намдаах эмчилгээ
- Сээр нурууны шаталсан эмчилгээ (сколиоз, төрөлхийн тортиколис)
- Нугасны гэмтлийн шаталсан эмчилгээ, дасгалжуулалт
- Өвдөлтийг багасгах арга, дадал
- Алхааны гажгийг засах дасгал хөдөлгөөн
- Үйлчлүүлэгчийн өдөр тутмын амьдралын бие даасан байдлыг дээшлүүлэх, дасгалжуулах
- Онцгой халамж шаардлагатай буюу хөдөлгөөний өргөн цар хүрээний дутмагшилтай хүнийг дасгалжуулах

Мөн
- Биеийн тамирын дасгал болон бялдаржуулах урлагаар хичээллэгсдэд эрүүл мэндийн зөвлөгөө
- Биеийн жинг зохицуулах хөтөлбөр боловсруулалтад мэргэжлийн зөвлөгөө өгөх
- Ажил хөдөлмөрөөс шалтгаалсан нуруу нугас, үе мөч, мэдрийн ядаргаанаас сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөө
- Спортын гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө
- Спортын гэмтлийн үед авах арга хэмжээ, анхан шатны тусламж үзүүлэх сургалт
- Эрүүл мэндийн боловсрол болон эрүүл мэндийг сурталчлах талаар мэргэжлийн зөвлөгөө
- Эрүүл мэндийн төслийг удирдахад мэргэжлийн зөвлөгөө

Address

СБД, 10-р хороо, Их сургуулийн гудамж, Гандигийн сургуулийн урд, Барилгачин сувилалын байранд
Ulaanbaatur
14000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

88110615

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Таны Инээмсэглэл төв - Your Smile Rehabilitation Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Таны Инээмсэглэл төв - Your Smile Rehabilitation Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category