30/01/2026
💚Off-pump CABG(OPCAB) буюу Зүрхийг зогсоохгүйгээр хийгддэг зүрхний титэм судас шилжүүлэн суулгах мэс заслын талаар танилцуулъя.
Зүрхний титэм судас нарийсах юмуу бөглөрсөн тохиолдолд бөглөрсөн судас өөр эрүүл судасаар холбож өгч зүрхний цусан хамгамжийг сайжруулдаг мэс засалыг хийдэг. 2-3мм хэмжээтэй жижиг судасыг холбож нөхөхийн тулд хиймэлээр зүрх болон уушигны үйл ажиллагааг хангаж өгөх аппаратад холбосны дараа зүрхийг зогсоож хийх нь мэс заслын эмчийн хувьд хамгийн аюулгүй амараар хийх арга байдаг. Гэвч энэ арга нь зүрхийг зогсоохтой холбоотой зүрхний үйл ажиллагааны гэмтэл, аппаратны үүдэлтэй халдвар, бөөрний үйл ажиллагааны доройтол гэх мэт янз бүрийн сөрөг нөлөө гарах боломжтой байдаг.
Иймээс илүү найдвартайгаар өөр бусад сөрөг нөлөөг багасгах арга нь хиймэл зүрх ба уушигны аппаратыг хэрэглэхгүйгээр зүрхийг зогсоохгүйгээр судасыг холбох мэс заслыг хийх арга байдаг. Үүнийг зүрхийг зогсоохгүйгээр хийгддэг зүрхний титэм судас шилжүүлэн суулгах мэс засал гэж нэрлэж байгаа юм. Энэ мэс засал нь 1990-ээд оны сүүлээр дэлхий даяар олны анхаарлыг татах болсон бөгөөд зүрхний судасны ойролцоо байгаа зүрхний булчингийн хөдөлгөөнийг хэсэгчлэн багасгах хөдөлгөөнгүй болгох хэрэгслийг ашигласнаар боломжтой болсон юм. Солонгос улсад ийм уушиг-зүрхний хиймэл аппаратыг хэрэглэхгүйгээр хийгдэх энэ мэс засал нь 1998 онд анх хийгдэж эхэлсэнээс хойш нийт солонгос улсад хийгдэж буй Зүрхний титэм судасны шилжүүлэн суулгах мэс заслын 60%-ыг энэ аргаар хийж байна. Ингэснээр өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацааг болон тэнхрэх хугацааг багасдаг байна.
👉Яагаад Off-pump CABG(OPCAB) гэж?
Доорх өвчтөнүүдэд илүү тохиромжтой
✔ 70-наснаас дээш өндөр настан
✔ Тархины цус харвалт болж байсан юмуу магадлалтай хүн
✔ Бөөр ·Уушигны үйл ажиллагаа муу хүн
✔ Сахар·өндөр даралттай гэх мэт архаг хууч өвчтэй хүн
________________________________________
👉Off-pump CABG(OPCAB) гол ялгаа, хамгийн том давуу тал
✔ Тархи судасны цус харвалт болон бөөрний дутагдлын эрсдэлийг багасгана ↓
✔ Цус алдалт болон цус сэлбэлтийн эрсдэлийг бууруулна ↓
✔ Тэнхрэх хугацааг богиносгоно ↑
✔ Бусад сөрөг нөлөөг багасгана ↓
Бүх дэлхийн даяар хүлээн зөвшөөрөгдсөн мэс заслын арга юм.
________________________________________
🇰🇷Яагаад Off-pump CABG мэс заслыг Солонгост хийлгэхийг зөвлөж байгаа вэ?
• Өндөр эрсдэлт зүрхний мэс заслыг хийж байсан туршлага арвин
• Дэлхийд дээрүүр орох зүрх судасны төвүүдтэй
• Энэ мэс заслыг хийдэг өндөр мэргэшсэн боловсон хүчинтэй
• Гадаад өвчтөнүүдэд зориулсан үйлчилгээний системтэй
________________________________________
МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨГӨӨ АВАХ УТАС:
☎️9910 6170, 9909 0767
Манай хаяг:
📌Энхтайвны гүүрний баруун талд, Нарны хороолол, Дунд голын гүүр, UNISTEEL оффис (CU-тэй оффис) 302 тоот
#солонгосэмнэлэг #БагцШинжилгээ #эмчилгээнийвиз #зүрхниймэсзасал #титэмсудас #СолонгосЭмчилгээ #Эрүүлзүрх